Connect with us

Монгол Мэдээ

Б.Отгон: Монголын хамгийн том “урвагч” Сү.Батболдын луйврын схем

Published

on

Сэтгүүлч Б.Отгон дараах баримтуудыг өөрийн хуудсаараа ил болгосон байна.

“Дарангуйлагч удирдагчдын улс орноосоо хулгайлж гадаадад нуусан хөрөнгийг эрэн сурвалжлах чиглэлээр мэргэшсэн АНУ-ын “K2 intelligence“ компани 2018 оноос эхлэн Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд гадныхантай нийлж, хэрхэн улс орноо цөлмөсөн хийгээд, хаана хэдэн төгрөгийн хөрөнгө нууж байгааг илрүүлжээ.

Товчлон хүргэвэл: Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын оффшор компаниудаараа дамжуулан Хонконг, Их Британи, АНУ-д эзэмшдэг үнэтэй хөрөнгүүдийн эзэн нь Монгол улсын Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн Сү. Батболд болохыг тогтоожээ.

1. Сү. БАТБОЛД ГАДНЫХАНЫ НЭР ДЭЭР БАЙГУУЛСАН ОФФШОР КОМПАНИУДААРАА ДАМЖУУЛАН ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ “ЗУУЧИЛЖ” АШИГ ОЛДОГ АЖЭЭ.

Сү. Батболд Ерөнхий сайд байхдаа хамтрагчид болох Солонгосын иргэн Чёон Чү Ёон, түүний эхнэр Хак Сёон нарын оффшор бүсэд байгуулсан 4 компанийг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийлгэсэн байна. Гол ажил нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг гэрээний дагуу хямд үнээр аваад цааш нь өндөр үнээр дамлан зарах юм.

Энэ хүмүүс хэн бэ? гэвэл: БНСУ-ын иргэн Чёон Чү Ёон нь 1995 онд Самсунг, Эрдэнэт үйлдвэр хоёрын хувь нийлүүлсэн “Эрдсам” компаний Солонгос талыг хариуцан ажиллаж байсан. Энэ үеэс Сү.Батболдтой найзалж, улмаар 2007 онд Самсунгаас гарч, Сү. Батболдын ТӨЛӨӨНИЙ ХҮН болжээ. Эндээс эхлэн эхнэр нөхөр хоёр Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг дамлан зарах ДУНДЫН ЗУУЧ-ийн ажлыг хийжээ.

2007.02.23-д Хонконгд байгуулагдсан “lidex Holdings limited ” компаний захирлаар Чёон Чү Ёон 2009-2010 оны хооронд ажиллаж байгаад 100% эзэмшигч нь болжээ. 2007 оны эхээр “lidex Holdings limited ” нь Эрдэнэттэй 20,000 тн, 2008.11.14-нд 150,000 тн зэсийн баяжмал авах гэрээ байгуулжээ. Гэвч гэрээгээ 2011 онд хүчингүй болгож, шинээр байгуулагдсан “Catrison limited ” компани Эрдэнэтийн гол худалдан авагч болсон байна.

“Catrison Limited” компанийг 2011.02.08-д Чёон Чү Ёоны эхнэр Хак Сёон байгуулжээ. Байгуулагдснаасаа хойш 6 хан хоногийн дараа “Catrison limited ” компани Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулсан байна.- 2011.02.14-д 150,000 тн баяжмал,- 2011.12.14-нд 240,000 тн баяжмалыг 3 жилийн хугацаанд авах гэрээ тус тус хийжээ.“Сatrison Limited ” компани Эрдэнэтээс энэ баяжмалыг худалдан авсан даруйдаа Их Британийн “Ocean Partners UK Limited” компанид дамлан заржээ. “Ocean Partners UK Limited” өмнө нь Эрдэнэтийн томоохон худалдан авагч байсан. Шинээр байгуулагдсан “Сatrison limited ” зөвхөн дамжуулан зарж, дундаас нь ашиг унагах үүрэгтэй.

2012.01.26-ны өдөр “Cliveden “ хэмээх компаний захирлаар Хак Сёон томилогджээ. “Cliveden “ компани Эрдэнэт үйлдвэрээс2011.12.14-нд 240,000 тн баяжмал2016.09.07-нд 86,000 тн баяжмал авах гэрээ тус тус байгуулсан. Энэ мэтээр 2012-2019 он ы хооронд “Cliveden “ компанид 163,6 сая ам долларын зэсийн баяжмал нийлүүлжээ.Чёон Чү Ёон 2010.11.19-д оффшор бүс Британийн Виржинийн арлуудад “Genetrade Limited” компанийг бүртгүүлжээ. Удалгүй тус компани Эрдэнэт үйлдвэртэй2010.12.24-нд 3,300 тн баяжмал авах гэрээ байгуулж2011.12.06-нд 3,800 тн баяжмалыг 68,5 сая ам доллараар заржээ. Оффшор бүсэд бүртгэлтэй эдгээр компаниуд нь Сү. Батболд болон түүний хүү Б.Баттүшигтэй имэйл хаягаар дамжуулан харьцаж байсан нь тогтоогдсон байна.

2. Сү. БАТБОЛД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ГАДНЫХАНД АШИГТАЙ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮЕЭР ОФФШОР КОМПАНИУД РУУ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШИЛЖЖЭЭ.

Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Сү.Батболд Ерөнхий сайд болсон. 2010 оны 8 сарын 25-26-ны өдрүүдэд Оюутолгойн уурхай дээр Ерөнхий сайдын хувиар очиж төслийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ үетэй давхцан Сү. Батболдын төлөөний хүн болон Чёон нарын Британийн Виржинийн арлууд болон Хонконг дахь оффшор компаний данс руу өөр оффшор компаниудаас их хэмжээний мөнгөний шилжүүлгүүд хийгдсэн байна.

Улмаар 2010 оны 12-р сард Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшил, менежментийн асуудлаар Айвонхоу, Рио Тинто-той хэлэлцээр хийж эхэлсэн. Хэлэлцээрийг Сү.Батболд ахалж байлаа. Үр дүнд нь Рио Тинто компани Айвонхоу дахь хувиа 42,3% болтол ихэсгэж, Оюутолгойн олборлолт, үйлдвэрлэл, менежментийг хариуцах болсон юм. 2010.12.08-ны өдөр Айвонхоу, Рио Тинто, Монгол улсын Засгийн газар гурав шийдэлд хүрч, төслийн шууд удирдлагыг Рио Тинто авах болсон юм.

Хэлэлцээрийн явцад Рио Тинто, Айваонхоу-д ашигтай шийдвэр гарах бүрт болон хэлэлцээр дууссаны дараа Айвонхоутай холбоотой хувь хүмүүс, хуулийн этгээдүүд Сү. Батболдын төлөөний хүн болох Чёон тэргүүтний оффшор бүсэд байгуулсан компаниуд руу хөрөнгө шилжүүлэх болсон юм. Улмаар 2011 оны 6-р сард Оюутолгой төслийн эзэмшил, санхүүжилтийн хэлэлцээрээр зээлийн хүүгийн хувьд Рио Тинто-д ашигтай хэд хэдэн шийдвэрүүд гарсан. Яг энэ үеэр дахин Сү. Батболдын төлөөний хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байна.

Энэ бүх хууль бус орлого, луйвар, авлигалаа нуун далдлахын тулд Сү.Батболд болон түүний хамтрагчид 10 гаруй улсад 100 орчим компаниар дамжуулан үл хөдлөх хөрөнгө болон, банкны дансуудыг эзэмшиж байна. Сү.Батболдын гэр бүлийн гишүүдийн амьдарч байсан Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгө, Бостон дахь үл хөдлөх хөрөнгө , цаашлаад 31 сая ам доллар хүртэлх үнэ бүхий Нью-Иорк, Хонконг , Тайланд дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Чёон болон түүний хамтрагчид Сү. Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна.

Сэтгүүлч Б.Отгон 2020.01.19” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадам болдгоороо л болно…

Published

on

By

Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.

Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.

 Соёлын  салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа “чи” гэж ирээд л дайрч давшлах юм.  Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд “Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ” гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: “Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй.” гэсэн юм.

Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.

Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал  Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн гэв

Published

on

By

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв. Эдгээр өргөдлүүд нь “Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ.

А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Ган-Очир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ.

Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: “Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! ” гэсэн агуулгатай байлаа.

Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: “Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон.

Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд “Шувуу” ажиллагаанд Г.Ган-Очирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ.

Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас “Шувуу” ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв”

Continue Reading

Монгол Мэдээ

О.БАТНАЙРАМДАЛ: БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авдаг зөрчлүүд байна

Published

on

By

БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна” гэв.

Continue Reading

Trending

error: Content is protected !!