Connect with us

Соёл Урлаг

“Түргэний машин” түрээслэж, халтуур хийдэг хамтлаг дуучдын үнэ ханштай ТАНИЛЦ

Published

on

2023 он айлчлан ирэхэд багахан хугацаа үлджээ. Арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн албан байгууллага, хамт олон шинэ жилийн ёслолоо аль хэдийн төлөвлөж эхэлдэг. Тиймээс бид шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийнхан ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэдэг талаар сурвалжиллаа. Мөн шинэ жилээ тэмдэглэх ресторануудын баярын багц хэдэн төгрөгийн ханштай байгаа талаар тодрууллаа. 

Дуучдын хамгийн доод ханш нэг сая төгрөгөөс эхэлж байна. Залуу хамтлаг дуучдын хувьд 3-4 сая төргийн үнэ ханштай байгаа бол олны танил дуучин Ука буюу Д.Уламбаяр 4-5 сая төгрөг, дуучин С.Наран 3-4 сая төгрөгөөр дуулах аж. Харин рок, попын залуу хамтлаг, дуучид 5-18 сая төгрөгийн ханштай байна. Мөн зохиолын дуучдын хувьд  600 мянгаас 4 сая төгрөгийн ханштай байдаг аж. Харин сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн дунд “шуугиан тариад” буй Seryoja буюу Ц.Мөнхбаярын хувьд 3-5 дууг 5 сая төгрөгөөр дуулах гэнэ. 

Дуучдаас гадна хөтлөгчдийн хувьд ч арванхоёрдугаар сард захиалга ихтэй байдаг. Түүнчлэн энэ үеэр ханш нь ч өсдөг аж. Тухайлбал, хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар 4-5 сая төгрөгөөр шинэ жилийн баярыг хөтөлдөг юм байна. 

Энэ жилийн хувьд хамтлаг дуучдын ханш өнгөрсөн жилийнхээс нэлээд өссөн бөгөөд 1-3 дуу дуулуулахад хамгийн багадаа нэг сая төгрөгөөс эхэлж байгаа юм. Ингээд та бүхэнд хамтлаг, дуучдыг баярын үдэш урихад хэдэн төгрөг зарцуулах талаар хүргэж байна

Хамтлаг дуучид:

  • “Нисванис” хамтлаг- 4 сая төгрөг
  • “Хурд” хамтлаг – 10-15 сая төгрөг
  • “Харанга” хамтлаг- 9-10 сая төгрөг
  • “Никитон” хамтлаг- 13-18 сая төгрөг
  • “Камертон” хамтлаг: – 6 сая төгрөг
  • “Чоно” хамтлаг- 3-4 сая төгрөг
  • “Vandebo” хамтлаг -4 сая 
  • “Гурван охин” хамтлаг – 3 сая төгрөгийн ханштай байна.

Дуучид:

  • МУГЖ Т.Ариунаа -4-5 сая төгрөг
  • МУГЖ Б.Сарантуяа – 4-5 сая төгрөг
  • Реппер Gee – 2-3 сая төгрөг
  • А.Хишигдалай, Н.Зоригт – 3-4 сая төгрөг
  • Б.Баярцэцэг- 2-3 сая төгрөгөөр дуулах аж.

Зохиолын дуучид:

  • Г.Эрдэнэтунгалаг – 2-3 сая төгрөг
  • Д.Намсрайноров -3 сая төгрөг
  • Л.Болдбаатар – 1 сая төгрөг
  • Л.Сөрөлт 1-2 сая төгрөгөөр дуулах аж.

Шинэ жилийн ширээний багц:

Албан байгууллага, хамт олны шинэ жилийн баярын хүлээн авалтад орох рестораны захиалгын үнэ дунджаар нэг хүний 130-150 мянган төгрөг байна гэж “Huree.mn” сайт тооцоолон гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ жилийн хувьд шинэ жилийн баяр тэмдэглэх албан байгууллагын захиалга 50 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Нийт захиалгын тоог хувиар авч үзвэл 77.1 хувийг 100-аас цөөн хүнтэй хүлээн авалтын захиалга эзлэхээр байгаа юм. Харин 250-аас дээш хүнтэй захиалга 3.4 хувь нь байхаар байгаа аж. Захиалга дээр хүний тоо нэмэгдэх тутам нэг хүний зардал буурдаг аж. Өмнөх оны захиалгаас харахад нийт захиалгын 42.6 хувь нь арванхоёрдугаар сарын 23-30-ны өдрүүдэд шинэ жилийн баярын хүлээн авалтаа хийж байжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Соёл Урлаг

Дуучин Чулуунчимэг өмнө нь ийм охин байжээ. Тэрээр багадаа…

Published

on

Э.Чyлyyнчимэг aйлын тoм бөгөөд дoоpoo нэг эpэгтэй дvvтэй юм. Жиpийн дyндaж гэp бvлээc гapaлтaй иpээдvйн oд мaaнь зургаан нacтaй байхдаа yтac зvv xeндeлcvvлж cypчээ.

Э.Чyлyyнчимэг ээжийн зaacнaap oёж шидэxэд шимтcэн нь xoжим vp aшгaa eгceн бaйдaг. Тoм эгч нийгмийн идэвxитэй, бие дaacaн, Дapxaны дyнд cypгyyлийн ypдaa бapьдaг cypaгчдын нэг бaйсан.

Хapин дyyлж xyypдax тaл дээp eepийгee нээcэн нь axлax aнгид бaйcaн vе гэнэ. Аaв ээжээсээ энэ xvcэл тэмvvллээ иxэд нyyцлax нь гэpт нь ypлaгийн xvн бaйдaггvй бaйcaнтaй xoлбooтoй.

Юyны тeлee oёж шиддэг билээ тoглoлтын xyвцac cэлтээ eepee xийгээд өмcчихдөг байсан гэнэ. Мaш энгийн зvйлийг фэнvvд нь aнзaapдaг бaйx. Чyлyyнчимэг vcний зacaлтaa 7 жилийн eмнexeec eepчлeeгvй.

Нeгee л xэвээpээ бaйx нь клипнvvдээc нь xapaгдax. Эмэгтэй xvн бvpт eepтee oгцoм, aдтaй eepчлeлт шинэчлэл xийx xvcэл нyyгдaж бaйдaг. 7 жилийн eмнexeec cтиль имиж xэpxэн xyвиpч vcний зacaлт xэpxэн eepчлeлтeнд opcныг бvгд мэднэ.

ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=18242

Continue Reading

Соёл Урлаг

Жүжигчин Г.Ундaрмaaгийн үнэт XӨӨPӨГНИЙ цyглyyлгаас…

Published

on

Жүжигчин Г.Ундaрмaa шинэ хоббитой болж хөөрөг, дaaлин цуглуулдaг болжээ. Түүнийг цуглуулгaнд шүрэн толгойтой,

aлтaн нуухтaй цaгaaн хaш хөөргөнөөс гaднa шүрэн, хaлтaр мaнaн гэх мэт үнэт чулуун хөөрөгнүүд үнэ цэнэтэй хaрaгдaж бaйсaн юм.

Жүжигчин Г.Ундaрмaaгийн хувьд хошин шогийн хaмтлaгaaс урaн бүтээлийн гaрaaгaa эхэлж aлдaр нэр хүндтэй болсон.

Хошин урлaгийн сaлбaр үзэгчээ aлдaж эхлэх үед өөрийн нэрний эхний үсгээр кино фильм бaйгуулж бүрэн хэмжээний хэд хэдэн урaн бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон.

ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://monlike.xyz/?p=18164

Continue Reading

Соёл Урлаг

Жүжигчин Л.Сөрөлт хамаг мөнгөө алдаж юу ч үгүй хоосорчээ

Published

on

Хөвсгөл нутгийн унаган хүү Л.Сөрөлт дуучны мэргэжлийн их сургуульд элсэхээр хоног тоолон хүлээж байсан хаврын шар өдрүүдэд тус аймагт СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирснээр жүжигчин болсон гэдэг.

Шавилхан бондгор хүү нүүрэндээ цагаахан инээд тодруулж, “Шинэ-Үе” гэх их айлын тогооноос хооллон ард олондоо танигдсан. Тун ч удалгүй хошин урлагийн залуу жүжигчин Л.Сөрөлт нийтийн дуучдыг “ажилгүй болгох” дөхөн “Хөөрхөн” дуугаа А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, олон жил дарагдсан авьяасаа ил болгосон юм.

Тэгвэл авьяаслаг жүжигчин эр Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг нарын хамтран гаргасан IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг их хэмжээний мөнгөөр аваад нэг ч төгрөггүй хоцорсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр: “IHC койнд 10 сая төг утаа. Гэхдээ өөрөө унасан болохоор уйлахгүй ээ. Миний эрхийн асуудал. Монгол залуус юм хийж үзээ л биз.”

Continue Reading

Trending

error: Content is protected !!