Connect with us

Спорт Мэдээ

Гайхалтай: Төрсөн эгч дүү 7 Волейболчид

Published

on

Монголын волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байна. Бид тус тэмцээнд оролцож буй Хөвсгөл аймгийн “Эгч дүүс” багийг онцлон хэсэг хугацаанд ярилцсан юм. Учир нь тэд нэг айлын долоон охин бөгөөд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил хүрэл медаль хүртсэн амжилтаар улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцохоор ирээд буй. Тэд амжилттай тоглож хагас шигшээ шатанд шалгараад байна.

Сайн явж ирэв үү. Ирээд хэд хонож байна. Улсын аваргад оролцох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

-Сайн явж ирлээ. Ирээд дөрөв хонож байна. 1000 км-ийн холоос зориод л ирлээ дээ.

Бид сурагч байх үеэсээ волейболын спортоор хамтдаа хичээллэж эхэлсэн юм. Ээж маань спортын хүн. Аав ч мөн адил спортод элэгтэй, дуртай сонирхогч хүн. Гэр бүлийн энэ зөв хүмүүжил бидэнд их чухал нөлөө үзүүлсэн гэж ойлгодог.

Бид эгч дүүсийн энэ багаараа 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил мөн адил хүрэл медалийн эзэд болцгоосон.

Тэмцээний дараа хүмүүс биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэх саналыг их тавьсан. Нутаг орны болон бусад олон сайн хүний дэмжлэгээр бид ирэх шийдвэрт хүрч тэмцээндээ оролцохоор болсон.

Нэг айлын долоон охин долуулаа энэ спортоор хичээллээд зогсохгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч өрсөлдөж байгаа спорт сонирхогчдод сонин байх болов уу. Эхээс хэдүүлээ вэ. Зарим хүмүүс эгч дүүсийн хүүхдүүд ч гэх юм уу эндүүрч буруу ойлгох тохиолдол гарч байна гэсэн?

-Бид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд амьдардаг Жамъянсүрэн гэж есөн хүүхэдтэй айлын долоон охин. Долоон эмэгтэй, хоёр эрэгтэй, аав, ээжтэйгээ нийлээд арван нэгүүлээ ийм өнөр өтгөн гэр бүлд өссөн. Хүмүүс төрсөн эгч дүүс гэхээр итгэхгүй ах дүүгийн хүүхдүүд байх ч гэдэг юм уу буруу ойлгох тохиолдлууд гардаг.

Том эгчээсээ эхлээд танилцуулбал, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг, Ж.Эрдэнэсүрэн, Ж.Итгэлмаа, Ж.Очирсүрэн, Ж.Должинсүрэн, Ж.Дуламсүрэн.

Одоо хаана хаана амьдарцгааж байна. Ажил, мэргэжлийн хувьд?

-Мэдээж өөрсдийн гэсэн хувь хувийн амьдралаа зохиогоод бусдын л адил хөдөлмөрлөж явна. Бидний зарим нь орон нутагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Том эгч маань тэтгэвэртээ гарсан. Хамгийн бага дүү сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын арга зүйчээр ажилладаг.

Бидэн дунд эрүүл мэндийн салбарт ажилладдаг, хилийн цэрэгт 20 жил үүрэг биелүүлсэн нь ч бий. Бидний аав, ээж 70 гарсан хоёр сайхан буурай бий. Тэд маань сум, орон нутагтаа амьдарч байна.

Тэмцээн наадам өрсөлдөөн хэдий ч та хэдийн хувьд ялгаатай нь мартагдахгүй дурсамжийг хамт бүтээж яваа шүү дээ. Тэмцээн хэр өрнөж байна, амжилттай юу?

-Энэхүү тэмцээн эхэлсэн өдрөөс л үзэгчид, шүүгчид, баг тамирчид гээд бүх л хүн биднийг маш гоёор хүлээн авч дэмжиж байгаа. Тийм учраас бид хол газраас зорьж ирсэний хэрэг бүтлээ гэж ойлгож сууна. Гэхдээ тэмцээндээ амжилт гаргахын төлөө мэдээж хичээж байгаа. Одоо нэг тоглоод хожиж чадвал тэмцээний финалд буюу сүүлийн дөрвөн шилдэг багийн нэгээр шалгарна.

Амьдралд ховор тохиох сайхан дурсамжийг эгч дүүсээрээ хамтдаа бүтээж яваа нь хамгийн сайхан мэдрэмж юм даа. Энэ мөч хэн бүхний амьдралд төдийлөн тохиогоод байхгүй ховор олдох боломж байх. Бид амьдралын нэгэн сайхан дурсамжаа бүтээхээр ирсэн.

Эцэг эхээс олуул байхын жаргал их. Хүүхэд нас ялангуяа дурсамж ихтэй өнгөрсөн байх?

-Багадаа концерт тоглож байна гээд л гэртээ дуулж, бүжиглэж их тоглодог байсан. Бидний хүүхэд нас ихэвчлэн зааланд өнгөрсөн гэж хэлж болно. Би сайн тоглосон, чи сайн тоглосон гээд л хоорондоо их өрсөлддөг байж. Эргээд бодоход биесээ хурцлахад, улам сайжрахад, спортдоо дурлахад их нөлөө үзүүлсэн зөв өрсөлдөөн байжээ гэж боддог.

Сумын төвийн хүүхдүүд дулааны улиралд волейболыг түлхүү гадаа тоглодог байлаа. Хашаандаа хэц татчихаад л найзуудаараа, ангийнхнаараа нийлж тоглодог. Энэ байдал ч мөн адил спортод дурлаж, сонирхон хичээллэхэд нөлөө үзүүлсэн. Хүн дуртай зүйлдээ их цаг зориулж чаддаг. Үнэхээр л сурч хөгжмөөр байсан учраас сургуулийнхаа секц дугуйланд явдаг болсон.

Улсын аваргын тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн хүмүүс олон бий юу. Хүндрэлтэй зүйлүүдтэй тулгарав уу?

-Биднийг сум, орон нутгаас нэлээдгүй дэмжсэн. Олон хүний дэм, сэтгэлийн хүчинд сайн оролцож байна. Ангийн найз нөхөд болон эдгээр бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт Мэдээ

МОНГОЛЫН ГУРВАН БУУДАГЧ БҮСГҮЙ ДЭЛХИЙН АВАРГИЙН ШАГНАЛЫН ТАВЦАНД ЗЭРЭГЦЭН ЗОГСОВ

Published

on

МОНГОЛЫН ГУРВАН БУУДАГЧ БҮСГҮЙ КАИРТ ШАГНАЛЫН ТАВЦАНД ЗЭРЭГЦЭН ЗОГСОВ

Египетийн нийслэл Каирт болж буй буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрийн гар бууны дасгал боллоо. Тус дасгалд Монголын гурван бүсгүй эхний гурван байр эзэлж, медалийн тавцанд зэрэгцэн зогсч түүхэн амжилт үзүүллээ.

Өчигдөр сонгомол гар бууны 50 метрийн холимог төрөлд Э.Даваахүүгийн хамт мөнгөн медаль хүртсэн ОУХМ Цогбадрахын Мөнхзул өнөөдөр дэлхийн аварга болж, ОУХМ Төмөрчөдөрийн Баярцэцэг мөнгө, ОУХМ Энхбатын Хишигдэлгэр хүрэл медаль тус тус хүртэв.

ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=18199

Continue Reading

Спорт Мэдээ

10хан настай Монгол хүү ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Published

on

10 настай Монгол хүү гайхалтай амжилт үзүүллээ

Тэрбээр дэлхийн шатарчдын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд өөрөөсөө 8 ах залуустай өрсөлдөж, нэгдүгээр байр эзэлжээ.

Түүний хувьд тухайн тэмцээний хамгийн залуу оролцогч бөгөөд хамгийн залуу аварга болсон байна

Бяцхан хүүд урам хайрлаж харамгүй лайк. Бахархахгүй байхын аргагүй мундаг хүүд дахин баяр хүргэе

ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://monlike.xyz/?p=18063

Continue Reading

Спорт Мэдээ

Дэлхийн аварга Анхцэцэг төрсөн өдрөөрөө acpамжийн газрын хүүхдүүдийг баярлуулжээ

Published

on

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдаж буй хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа гавьяат тамирчин М.Анхцэцэг 87 килограммын жинд алтан медаль хүртсэн билээ

Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 141 кг, огцом өргөлтөөр 109 кг өргөж нийлбэр дүнгээр 250 килограммыг өргөж алтан медалийн болзол хангасан.Тэрээр 24 наснийхаа төрсөн өдрөөр асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараажээ.Энэ талаараа өөрийн цахим талбартаа оруулсаныг сийрүүлэн оруулав.

Яасан ч сайхан үйл явдлууд ар араасаа давхацсан өдрүүд вээ 2021.12.25 жил болгон төрсөн өдрөөрөө шинэ жилтэй ойр болохоор хүүхдүүдэд бэлэг өгөх юмсаан гэж боддог байлаа.

Энэ жил Баянаа Ганбат Баянхүү маань санаачилж ийм ажил хийгээгүй бол бодоод л өнгөрөх байсан байх Бидний хэдэн найзууд нэгдэж хүүхэд асрах газар багахаан бэлэг өгөх гэж очсон юм.

Гэтэл воаааав бүр ямар гоё газар байсан гэж сананаа. Нийт 69 хүүхэдтэй 8-9 хүүхэд нэг байранд амьдардаг нэлээн хэдэн байшинтай. Оёдлын цех, нарийн боовны цехтэй өөрсдөө талхаа барьж торт хийж бүр пизза хүртэл хийдэг. Сагсны талбай, волейболын талбайтай.

Бүр хамгийн гоё санагдсан нь дунд ангиас дээших бүх хүүхдүүд нь дандаа сайн гэх хувийн сургуульд явж англиар ярьдаг. Англиар ярьдаггүй нь францаар ярьдаг. Хамгийн хөөрхөн нь асрах газрын хүүхдүүд гэдгийг нь ангийн багшаас өөр хэн ч мэддэггүй.

сургалт секц дугуйланд тогтмол хамрагдаж өөрсдийнхөө автобусаар зөөдөг. Ямар мундаг сэтгэлтэй хүмүүс нь энэ газрыг удирдаж авч явдаг байнаа бүр үнэхээр биширмээр. Нээх мөнгөтэй биш ээ яг үнэндээ хоолны мөнгөгүй л байсан тэгсэн ч хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг.

Хүүхдийн мөнгөө хадгалаад эхнээс нь байр авч өгж байгаа үнэхээр биширмээр 15 оюутантай сургалтын төлбөрийг нь ч төлөөд явдаг юм байналээ. Бас гомдмоор нэг асуудал байгаа нь сар болгон цахилгааны төлбөр нь 10 гаруй сая төгрөг болдог юм байна.

Ийм үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа дэмжээд хөнгөлж болдоггүй юм уу? аа тийн төрөөс ямар ч санхүүжилт авдаггүй юм байна лээ шүү. Тэгээд холбогдохыг хүсвэл энэ Lotus Children’s Centre Mongolia пэйж хуудсаар холбогдоорой.

За тэгээд орой нь бас л олон жил тэмдэглэхийг хүссэнээрээ найзуудаа уриад цомхоон төрсөн өдрөө тэмдэглэж үзлээ бэлгэнд булуулсан ямар гоё орой байсан бэ

Төрүүлж өсгөж хэзээ ч хайраар дутааж байгаагүй аав ээждээ, бүх зүйлийн зохион байгуулсан ханьдаа, төрсөн өдрийг минь хамгийн гоё болгож өгсөн бүх хүмүүстээ баярлалаа хамгийн найрсаг тав тухтай хамт олон байсан шүү B3 Restaurant & Lounge удахгүй дахиад зөндөө олон гоё тэмэглэл бичнээ.

Хүндийг өргөлтийн шилдэг тамирчдын нэг болох Мөнхжанцангийн Анхцэцэг хүүтэй болжээ. Тэрбээр энэ долоо хоногт “Гурван гал” эмнэлэгт амаржсан байна. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилладаг юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Рио 2016” олимпийн наадмын шагналт VII байр М.Анхцэцэг хүндийг өргөлтийн спортын түүхэнд ховор амжилтын эзэн билээ. 2014 онд БНХАУ-ын Наньжинд болсон залуучуудын олимпийн наадамд 4-р байр эзэлсэн тэрбээр Ази тив, Азийн залуучууд, Залуучуудын ДАШТ, Оюутны ДАШТ, Дэлхийн цом гээд бүхий л тэмцээнээс медальтай ирж байсан юм.

М.Анхцэцэг “Рио 2016” олимпийн наадмын дараа болсон ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гэр бүлийн хүн болох Б.Золжаргал Драмын театрын жүжигчин бөгөөд энэ онд “Гэгээн муза” олон улсын наадмаас хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн юм.

Залуу хосууд маань энэ долоо хоногт шинэ хүнээ өлгийдөн авчээ.

ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://monlike.xyz/?p=18052

Continue Reading

Trending

error: Content is protected !!