Connect with us

Монгол Мэдээ

Б.Отгон: Иргэд, хуульчид нийлж Х.Нямбаатар сайдыг АТГ-д өгчээ!

Published

on

Энэ талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн хуудсаараа ийнхүү зарласан байна.

“Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шалгуулахаар нэр бүхий иргэд, хуульчдын баг АТГ-т өгчээ.Үндэслэл нь:

1.Х.Нямбаатар нь өөрийн эзэмшлийн компаниудаа нуун дарагдуулсан байж болзошгүй. Х.Нямбаатар төрсөн дүү Х. Нямаатайгаа хамтарч 2008-2011 онд “Бестдрилинг”, “Хамагмонгол” компаниудыгбайгуулжээ . “Бестдрилинг” ХХК -ийн захирлаар нь дүү Хишгээгийн Нямбаяр, хувь эзэмшигчээр нь Х.Нямбаатарын эхнэр Ишбалдангийн Баярмаа бүртгэлтэй байна. Х.Нямбаатар 2010-11-08-нд “Хамаг монгол групп” компанийг үүсгэн байгуулсан. 2017-04-21-нээс эхнэр И.Баярмаадаа шилжүүлсэн. 2015 онд “Хамаг монгол групп” нь СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд үйлчилгээ, орон сууцны 2 орцтой 156 айлын 16 давхар барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулжээ. Уг газрыг Х.Нямбаатар СХД-т Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байх хугацаандаа авсан гэдэг. Барьсан 16 давхар барилгын урд талд нь 2015 онд 63 айлын 2 орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэтэл Х.Нямбаатар 2015, 2016 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Хамаг монгол групп” компаниа мэдүүлээгүй. Насаараа төрийн байгууллагад ажилласан Х.Нямбаатар эдгээр орон сууцыг барих хөрөнгийг хаанаас гаргасныг шалгаж тогтоож өгнө үү?

2. Улс төрийн хамтрагч Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайд болонгуут Х.Нямбаатарын хамааралтай компаниуд уул уурхайн чиглэлийнх болж, хөрөнгө нь огцом өсчээ. СХД-ээс Х.Нямбаатартай хамт сонгогдсон Д.Сумъяабазар нь 2017-10-19-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон. Түүнээс хойш 2017.11.09-д Х.Нямбаатарын эхнэр И.Баярмаагийн дүү Ишбалдангийн Баярбалын нэр дээр ” Ариун бүрэн” ХХК -ийг байгуулж, Дорнод аймгийн Матад сумын Газрын тосны 21-р талбайд үйл ажиллагаа явуулах болжээ. Мөн 2018.05.29-д Х.Нямбаатарын эхнэр И. Баярмаагийн удирддаг “Старкатеринг” ХХК уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ, барилгын засварын чиглэлтэй болж өөрчлөгджээ.

3. ЖДҮ сангаас хамаарал бүхий хүмүүсээрээ зээл авахуулсныг шалгуулах 2018 оны 06 дугаар сард Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан “Өгөөдэй Ази” ХХК- ийн барьцаа хөрөнгөнд Х.Нямбаатарын эзэмшлийн Хан-Уул дүүргийн “Оддын хотхон” дахь 4 өрөө 126м.кв байр, эхнэр И.Баярмаагийн дүү И. Баярбалын орон сууц, дүү Хишгээгийн Нямаагийн орон сууц зэргийг 973,080,150 төгрөгөөр үнэлж тавьсан байна. Уг 950 сая төгрөгийг юунд зарцуулсан, зээлийн эргэн төлөлт нь төлөгдсөн эсэх, ямар дансаар гүйлгээ нь хийгдсэн шалгаж өгнө үү?

4. Х.Нямбаатарын хөрөнгө УИХ-ын гишүүн болсноос нь хойш огцом нэмэгджээ. Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн болохоосоо өмнө гэр бүлийнхээ хамт 30 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай байсан бол 2017, 2018, 2019 орлого нь огцом нэмэгдэж 182 сая төгрөгийн өртөгтэй Land 200, Lexus 570 болж 100 хувь эзэмшдэг “Бест дриллинг”, “Старкатеринг”, “Хамаг Монгол групп” ХХК-иудтай болсон байдаг.

Эдгээр болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нь албаны эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн хэв шинжийг агуулсан үйлдлүүдийг нь шалган тогтоох өгнө үү хэмээн АТГ-т гомдол гаргасан байна”

хэмээн өгүүлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

1000, 1000 өвөө эмээ нартаа зориулан энэ зулыг ШЕЙР хийгээрэй!

Published

on

By

Өнөөдөр хайрт өвөө, эмээдээ зориулж зул өргөлөө. Та бүхэн ч гэсэн хайртай эмээ, өвөөдөө зориулан зул өргөөд дараах тарнийг уншаарай.

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай.

Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог. Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг.

Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг.

Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг.

Continue Reading

Монгол Мэдээ

Аадар борооны улмаас ард иргэдэд хохирол учраад байна

Published

on

By

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр буюу 8 сарын 5-нд ширүүн аадар бороо орж сумын айл өрх, ард иргэдэд их хэмжээний эд материалын хохирол учирлаа. Одоогоор хөдөө малчин айл өрхүүдээс бүрэн мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.

Сумын Онцгой комисст очсон өдрийн мэдээллээр маш олон айлын гэр унасан, эвдэрсэн үерт явсан мөн байшин болон байшингийн дээвэр нь эвдэрчээ.

Ханбогд сумын Онцгой комиссын зүгээс Гэнэтийн гамшигт өртсөн хохиролоо барагдуулах багасгахад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон иргэдийг бүртгэж байгаа юм байна.

Мөн үерт унасан эвдэрсэн гэрүүдээс эзгүй айл өрхүүд олон байгаа тул гамшигт өртсөн иргэдийн ажлын газар, албан байгууллагаас нь анхаарал хандуулж ажиллахыг хүсье гэсэн уриалгыг гаргажээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ийм нэг сайхан охин байдаг юм. Харамсалтай нь осолд ороод мэдээгүй болсон

Published

on

By

Myanga Bazarjav:

“Ийм нэг сайхан охин байдаг юм Ганбаатарын Бадамцэцэг гэж.

Харамсалтай нь тээр жил осолд ороод бүсэлхийнээсээ доош мэдээгүй болж тэргэнцэрт орсон. Гэтэл 2,3 жилийн өмнө нэг хөл нь өрөвсөж… янз бүрийн эмчилгээ хийгээд байсан ч дийлдэлгүй тэр хөлийг нь тайрсан. Гэтэл одоо бас ясны үрэвсэл, цусны халдвар гэх мэт хүндрэл гарч үлдсэн ганц хөлийг нь тайрах дээр тулаад байгаа юм.

Бадамцэцэг маань тэвчээрийн туйл, сэтгэлийн асар их хаттай охин. Явах хөлгүй, босох боломжгүй ч хамгийн том түшиг тулгуур хайрт ээжтэйгээ нийлэн хуанли бас бус зүйл хийж борлуулна. Хөөрхий эх нь бас өөрөө заримдаа өвдөж ядрах нь бий…

Тэр болгоныг тодорхой тоочилгүйгээр зүгээр л яг одоо үлдсэн ганц хөлнөөсөө салах дээрээ тулаад байгааг нь л та нартаа учирлая. Эмчилгээнд нь ихээ мөнгө хэрэгтэй байна. Би хувиасаа мөнгөн тусламж хааяа үзүүлэх л юм. Өөр олон ч хүн сайхан сэтгэлийн гараа сунгаж, хандив өгч байна. Гэвч эмчилгээний зардалд хүрэхгүй л байгаа юм.

Үүн дээр та нарыгаа бас нэмэрлээч, энэ сайхан охиныг бүр мухар болгочихгүй хэдүүлээ чадлаараа эмчлүүлж нэг хөлтэй нь үлдээх юмсан гэж хандаж байнаа.

Хаан банк 5007778385
Г.Бадамцэцэг”

Continue Reading

Trending

error: Content is protected !!