Connect with us

Монгол Мэдээ

Хүүхдийн тархи араасаа урагшаа хөгждөг

Published

on

Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн “Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ” гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

0-2 НАС

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.  Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа  ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой  танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ. Мөн унтахынх нь өмнө нь орой болгон  зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож  мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна. Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ. Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 НАС

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ. Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ. . Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна.

10 НАСНААС ХОЙШ

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь   нөлөөлдөг. Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь  аль хэдийн  тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛДАА АНХААРАХ ЗӨВЛӨМЖҮҮД

Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яах вэ.
Унтахынх нь өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтад бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.
Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.

Хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх нь  сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Анагаах ухааны Ph.D Т.Цасан

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

“Хүүгийн багш ковид тусаад өөд болсон, нөхөр нь бас өөд болчихлоо. 4 хүүхэд өнчирсөн”

Published

on

By

С1 телевизийн сэтгүүлч Тэгшээ өөрийн жиргээндээ ийнхүү өгүүлжээ.

“Хүүгийн багш ковид туссан гээд бичиж бсан даа.Онлайн хичээлийн үеэр ухаан алдаж сэхээнд орсон.Сувилагч тариа андуурч хийсэн үйлдлээс үүдэн өнөөдөр амь насаа алдлаа.Нөхөр нь ковидын вакцин хийлгээд энэ оны 3 сард зүрх нь гэнэт хаагдаад бас өөд болсон.4 хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичжээ.

Харин түүний дор сэтгүүлч Э.Лхагва:

“Ковидын вакцинаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол бүртгээгээгүй байгаа даа нягтлаагүй мэдээлэл үү?” хэмээн лавласан байна. Үүний хариуд Тэгшээ:

“Вакцинаас болоогүй ч вакцинжуулснаас хойш зүрх нь хаагдаж байгаа хүмүүсийг судалж байгаа байх гэж л бодож байгах. Яг ийм тохиолдол миний л эргэн тойронд гэхэд 5-6 гарчихаад байна. Шинэ вакцин, шинэ өвчин учраас вакцинаас болсон гэж бүртгээгүй байх. Нөлөөлөл нь бол байгаа” гэж хариулав.

Коронавирус хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй юм. Иймээс хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж үзэх болжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ковидийн халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус ахуйн хүрээнд их байна

Published

on

By

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа.

Түүний танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна.

Мөн ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ.

Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад КОВИД-19 цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Continue Reading

Монгол Мэдээ

УОК: Ресторан, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тавина

Published

on

By

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!