Connect with us

Гадаад Мэдээ

Эхнэрийнхээ өрөөний үүдэнд олон хоног ийнхүү суух эрийн түүх хүмүүсийн зүрхийг уйлуулж байна

Published

on

“Баян ч, хоосон ч, өвчтэй ч, эрүүл ч, залуу, хөгшин, баяр зовлонтой… бүх үед …”

Бид ийм хуримын амлалтыг хэдэн зуун удаа сонсдог. Энэ амлалтыг хуримын ёслол дээрээ цагаан даашинз өмсчихөөд, цоо эрүүл байхдаа, “үүрдийн” хайраа эхнэр эсвэл нөхөртөө амлах үед үнэхээр аз жаргалтай амталдаг шүү дээ.

Харин амьдрал бэрх болох үед яах вэ?

Сэтгэл гутралд орсон, эсвэл үе мөчний үрэвсэлтэй болсон, үс унан халзрах үед, … бүр хорт хавдар туссан бол … яах вэ?

Ийм үеүд л гэрлэлтийн жинхэнэ мөн чанарыг илчлэх шалгалт болж өгдөг. “Эхнэрээ өөрийн адил хайрла” гэсэн эртний сургаал бий.

Гэр бүл салалтын хувь хязгаараа алдаж, гэр бүлийн үнэлэмж доод цэгтээ тулсан өнөөгийн энэ нийгэмд бид дээрх сургаалийн олонтаа сонсдог ч, амьдралд хэрэгжүүлдэг нь цөөн аж.

Жон Ньюмэн бол тэдгээр цөөнхийн нэг.

17 настай Макенна Ньюмэний ээж өнгөрсөн 10-р сард бамбай булчирхайн хорт хавдартай болох нь оношлогдож, цацраг идэвхит туяан эмчилгээ хийлгэх болсноор тусгаарлагдах шаардлагатай болжээ. Харин түүний итгэмжтэй нөхөрт нь энэ тусгаарлалт нөлөөлсөнгүй.

Тэдний охин дараах үгсийг бичин өөрийн твиттертээ зургийг нь оруулсан байна.

“Ээж маань хорт хавдрынхаа цацрагт эмчилгээний улмаас өрөөндөө тусгаарлагдах хэрэгтэй болсон ч, аав минь ээжийн өрөөний үүдэнд ширээ засч суугаад түүнтэй хамт байгаагаа илэрхийлж байгааг нь хараад би уйлчихлаа.”

Өвчтэй эхнэрийнхээ төлөө үзүүлж буй аавынх нь нугарашгүй хайр, халамж ийнхүү зурагт бууж, цахим орчинд тарснаар үй олон хүний сэтгэлийг хөдөлгөх боллоо. Фэйсбүүк, Инстаграм, Твиттерт хүмүүс өөрсдийн ерөөл, залбирал, хайраа тэдэнтэй хуваалцаж байв.

Макэннагийн ээж нь ийн ярьжээ:
Би гайхалтай их хайрыг хүлээн авч байгаагаа мэдэрч байна. Би ийм зүйл болно гэж санаагүй. Ямартай ч би үнэхээр баяртай байна. Жон бүх л эмч дээр надтай хамт очиж, бүхий л цусны шинжилгээ, мэс засал, цацрагт эмчилгээнд хамт байгаа. Тэр надтай хамт байж чадахааргүй бол, надад хамаг чадахаараа ойрхон байдаг.”

Жоны нандин сэтгэл, үйлчлэх зүрх сэтгэлийг харан урамшсан олон танихгүй хүмүүс тэдэнд хандивын гараа сунгасаар байна.

Жон зүгээр л өөрийн хийх зүйлээ хийсэн. Эхнэрээ тултал хайрлахыг …

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад Мэдээ

Хөнгөлөлттэй зээл жинхэнэ эздэдээ хүрээгүйгээс болж хохирсон сая, сая амь

Published

on

Ерөнхий сайд Нарендра Моди нь хөдөө аж ахуйн шинэчлэл ярьж, салбарынхны орлогыг нэмэгдүүлнэ гэж амалсан ч энэ хооронд тус улсын маш том хар нэрийн хуудас болсон амиа хорлолт багассангүй.

Энэтхэг улсад сүүлийн 48 цагт багадаа 24 фермер амиа хорлож үхсэн гэсэн мэдээлэл nationalheraldindia.com цахим хуудаст гарчээ. Махараштра мужийн Маратва дүүрэгт 2018 оны эхний хагас жилд л 452 тариачин амиа хорлож үзэж байсантай харьцуулбал энэ бол баяр л гэсэн үг. Гэвч яг үнэндээ бол нэг ч амиа хорлолт байх ёсгүй билээ.

27 жил үргэлжилсэн хар түүх

Ядуу тариачид олноороо амиа хорлох явдал Энэтхэгт 1997 оноос эхэлсэн бөгөөд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй оновчгүй бодлогын улмаас өрөнд баригдаж аргаа барсан тэдэнд амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Даяарчлалаас шалтгаалан химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зах зээлд орж ирснээр тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болох хөвөн болон тариа будааны үнэ буурахад хүргээд байгаа. Үүнээс болж тариачид дараа жил тариалах үрээ авч чадахгүй зээл авдаг байна. Улмаар зээлээ төлж чадалгүй дампуурч байгаа ажээ.

Энэтхэгт газар тариаланг мөнгө хүүлэгч, газрын эзэд атгасан байдаг. Тэд өөрийн дураар дүрэм зохион тариачдыг туйлдуулдаг байна.

Тус улсад сүүлийн 1997-2014 он хүртэл 17 жилийн хугацаанд 296 000 тариачин газраа өрөнд алдсанаас амиа хорлосон гэсэн судалгаа байдаг аж. Түүнээс хойш жил амиа хорлогчдын тоо 5500-10500 хооронд хэлбэлзжээ.

Амиа хорлолт бага, багаар гарч байсан 1890-ээд оноос эхлэн тооцвол сая, сая тариачин энэ салбарт бугшсан харгис бодлогоос болж амиа алджээ.

Тариачид хичнээн хичээгээд химийн үйлдвэрлэлийн салбартай өрсөлдөх боломжгүй гэнэ. Учир нь гар аргаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүн химийн аргаар боловсруулсан хүнснээс 2-3 дахин өндөр өртөгтэй байдаг аж. 

Засгийн газар, мөнгө хүүлэгчид буруутай

Колумбийн эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэн, Энэтхэгийн Засгийн газрын зөвлөх асан Жагдиш Бхагвати тариачид амиа хорлох болсныг даяарчлалтай холбож үзсэнгүй. “Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар арай өөр бодлого явуулж, АНУ-аас авч байгаа бага хүүтэй зээл тариачдад хүрэх юм бол энэ салбар цэцэглэн хөгжих боломж байна” гэж тэрээр ярьжээ.

Түүний хэлснээс үзвэл, гадаадаас авч байгаа бага хүүтэй зээл олон шат дамжлагаар дамжсаар иргэдийн гар дээр өндөр хүүтэй очдог зовлон амиа хорлоход хүргэж байгаа юм байна. Бодит байдал дээр бол тариачин болгон банкны зээлд хамрагдах боломж тун хомс бөгөөд иргэд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа амжуулдаг байна. Тиймээс зээлийн шат дамжлагыг бууруулж, арилжааны банкуудаар дамжуулалгүй иргэдэд хүргэх нь Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж Жагдиш Бхагвати үзжээ.

ШЭЙР ХИЙХ

Continue Reading

Гадаад Мэдээ

Нэгэн эмэгтэй “Шрек”-ийн баримлыг бурхан гэж андуурч дөрвөн жил мөргөсөн байжээ

Published

on

Филиппин эмэгтэй Шрект дөрвөн жил хүүхэлдэйн киноны гол дүр “Шрек”-ын барималд мөргөсөн байжээ. Тодруулбал, Филиппин эмэгтэй дэлгүүрээс худалдаж авсан бурханы дүрд удаан хугацаанд залбирчээ. Эцэст нь түүний найз нь залбирч буй зүйл нь бурхан биш хүүхэлдэйн киноны “Шрек” байна гэдгийг хэлсэн аж. 

ШЭЙР ХИЙХ

Continue Reading

Гадаад Мэдээ

Ке Хюи Куан: “Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна”…

Published

on

“ОСКАР-2023”-ын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Ке Хюи Куан хүртлээ.

Шагналаа гардсаныхаа дараа тэрбээр хэлсэн үгэндээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй байх ёстойг онцолж, “84 настай ээж маань намайг зурагтаар хараад гэртээ сууж байгаа байх. Ээж ээ, би Оскар авчихлаа” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Жүжигчин Ке Хюи Куан “Миний аялал нэг завин дээр эхэлсэн юм. Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Хүмүүс үүнийг зөвхөн кинон дээр л гардаг гэж боддог байх. Хэрэв надад энэ бүхэн тохиолдоогүй байсан бол би ч бас итгэж чадахгүй л байх байлаа. Энэ бол “Америк мөрөөдөл” юм” хэмээв.

Мөн эхнэртээ талархаж буйгаа илэрхийлээд “Эхнэр маань надад 20 жилийн турш “Чиний цаг үе ирэх л болно” гэж хэлдэг байсан. Итгэх л юм бол мөрөөдөл бодит биеллээ олдог юм байна. Би бууж өгөх шахсан ч та бүхэн миний мөрөөдлийг “амьд” байлгасаар байсан билээ” гэжээ.

Түүнчлэн тэрбээр гэр бүл, хамтран ажилласан бүх хүндээ талархлаа илэрхийллээ.

Ке Хюи Куан нь 1971 онд төрсөн, Вьетнам-Америк гаралтай жүжигчин юм. 

Эх сурвалж: CNN

ШЭЙР ХИЙХ

Continue Reading

Trending

error: Content is protected !!