Гадаад Мэдээ
Сүши идсэнээс хойш 12 цагийн дараа гараа тайруулах хэрэгтэй болжээ

Сүши зүрх судсанд сөрөг нөлөө үзүүлдэг хоол хүнс биш. Шударга л байя, ямар ч төрлийн мах идэхэд удаан шингэдэг. Бид амьд бие организмын махыг иддэг. Гэвч сүши бол… түүхий учир идэхэд яагаад ч юм хэцүү байдаг. Ийм учир та идэхээсээ өмнө эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байх үүднээс нэгийг бодоход буруудахгүй.
“The Daily Mail” 2014 онд ухаангүй газар унасан нэгэн Хятад эрээс шинжилгээ авах үед бие дотроос нь бохир шимэгч хорхой гарч ирсэн талаар мэдээллэж байсан. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд арьс нь өвчилж эхэлсэн бөгөөд хэвлий хэсгээр нь өвдөж байсан өвдөлт намдахгүй байжээ.
Энэ аймшигтай зүйл болсны дараа тэр туузан хорхойгоор өвчилснөө мэдсэн юм. Энэ юу вэ? Тархийг ч идэх чадвартай, үрэвсэл үүсгэгч хорхой гэж ойлгож болно. Энэ өвчин хилийн чанадад бас тохиолдож байв. Нэгдүгээр сард, “The Sun” сэтгүүл нүүрэндээ Калифорнийн нэгэн эр угаалгын өрөө ашиглаж байх үедээ асуудалд орсон талаар мэдээлэл нийтэлж байжээ.
Сүшид маш их дуртай залуу өдөр бүр сүши иддэг байсан бөгөөд нэг өдөр тэр өөрийнхөө биеийг аймшигтай болж байгааг олж харсан байна. Итгэхэд бэрх ч тэр өөрийнхөө биед 152 см урт хэмжээтэй хорхой байгааг олж мэджээ. Сүшитэй холбоотой бас нэгэн өөр түүх байгаа нь 71 настай Өмнөд Солонгос настанд тохиолдсон явдал юм. Английн нэгэн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэнээр уг настан сүши идсэнээсээ хойш 2 өдрийн дараа эмнэлгийн өрөөнд арай гэж асуудлыг шийдвэрлэж чаджээ.
Тэр маш их халуурч, чичирч байсан байна. Сүши идсэнээс хойш 12 цагийн дараа түүний зүүн гар нь тэсэхийн аргагүй өвдөлт мэдэрч байсан бөгөөд үүний эсрэг хийх эмчилгээ нь аймшигтай байв. Доорх бичлэгийг насанд хүрээгүй хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд үзэхгүй байхыг анхааруулж байна:
Нэг ёсондоо тэрээр хүний биеийг идэгч бактериар өвчилсөн аж. Өвчний үр дагавар яг л аймшгийн кинон дээр гардаг шиг хүний биеийг нүд халтирам болгож, эд эсийг үхүүлдэг гэнэ. 80,000 Америкчууд энэ өвчнөөр өвчилж, 100 буюу түүнээс илүү хүн тэр дороо амь насаа алддаг байна. Халдвар авсан түүхий махыг идэж болохгүй.
Давс эсвэл хужир цацаад ч нэмэргүй. Бактери Өмнөд Солонгос настангийн аминд хүрээгүй ч гарыг нь үгүй хийсэн юм. “The Huffington Post”-ийн мэдээллэж байгаагаар, эмчилгээ хийгдсэнээс 3 долоо хоногийн дараа эмч нар түүний зүүн гарыг тайрсан бөгөөд хэдийнээ үхжилт явагдаад эхэлсэн байжээ.
Иймд та сүши идэхээс өмнө эрүүл мэнддээ санаа тавьж, сайтар бодох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Мөн цусны даралт ихтэй, чихрийн шижинтэй хүмүүс идээд бүр ч хэрэггүй. Бактериас болж суулгах болон хэвлийгээр хөндүүрлэж өвдөх зовиурыг мэдэрдэг гэдгийг бас анхаараарай.
Гадаад Мэдээ
Хөнгөлөлттэй зээл жинхэнэ эздэдээ хүрээгүйгээс болж хохирсон сая, сая амь

Ерөнхий сайд Нарендра Моди нь хөдөө аж ахуйн шинэчлэл ярьж, салбарынхны орлогыг нэмэгдүүлнэ гэж амалсан ч энэ хооронд тус улсын маш том хар нэрийн хуудас болсон амиа хорлолт багассангүй.
Энэтхэг улсад сүүлийн 48 цагт багадаа 24 фермер амиа хорлож үхсэн гэсэн мэдээлэл nationalheraldindia.com цахим хуудаст гарчээ. Махараштра мужийн Маратва дүүрэгт 2018 оны эхний хагас жилд л 452 тариачин амиа хорлож үзэж байсантай харьцуулбал энэ бол баяр л гэсэн үг. Гэвч яг үнэндээ бол нэг ч амиа хорлолт байх ёсгүй билээ.
27 жил үргэлжилсэн хар түүх
Ядуу тариачид олноороо амиа хорлох явдал Энэтхэгт 1997 оноос эхэлсэн бөгөөд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй оновчгүй бодлогын улмаас өрөнд баригдаж аргаа барсан тэдэнд амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Даяарчлалаас шалтгаалан химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зах зээлд орж ирснээр тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болох хөвөн болон тариа будааны үнэ буурахад хүргээд байгаа. Үүнээс болж тариачид дараа жил тариалах үрээ авч чадахгүй зээл авдаг байна. Улмаар зээлээ төлж чадалгүй дампуурч байгаа ажээ.
Энэтхэгт газар тариаланг мөнгө хүүлэгч, газрын эзэд атгасан байдаг. Тэд өөрийн дураар дүрэм зохион тариачдыг туйлдуулдаг байна.
Тус улсад сүүлийн 1997-2014 он хүртэл 17 жилийн хугацаанд 296 000 тариачин газраа өрөнд алдсанаас амиа хорлосон гэсэн судалгаа байдаг аж. Түүнээс хойш жил амиа хорлогчдын тоо 5500-10500 хооронд хэлбэлзжээ.
Амиа хорлолт бага, багаар гарч байсан 1890-ээд оноос эхлэн тооцвол сая, сая тариачин энэ салбарт бугшсан харгис бодлогоос болж амиа алджээ.
Тариачид хичнээн хичээгээд химийн үйлдвэрлэлийн салбартай өрсөлдөх боломжгүй гэнэ. Учир нь гар аргаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүн химийн аргаар боловсруулсан хүнснээс 2-3 дахин өндөр өртөгтэй байдаг аж.
Засгийн газар, мөнгө хүүлэгчид буруутай
Колумбийн эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэн, Энэтхэгийн Засгийн газрын зөвлөх асан Жагдиш Бхагвати тариачид амиа хорлох болсныг даяарчлалтай холбож үзсэнгүй. “Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар арай өөр бодлого явуулж, АНУ-аас авч байгаа бага хүүтэй зээл тариачдад хүрэх юм бол энэ салбар цэцэглэн хөгжих боломж байна” гэж тэрээр ярьжээ.
Түүний хэлснээс үзвэл, гадаадаас авч байгаа бага хүүтэй зээл олон шат дамжлагаар дамжсаар иргэдийн гар дээр өндөр хүүтэй очдог зовлон амиа хорлоход хүргэж байгаа юм байна. Бодит байдал дээр бол тариачин болгон банкны зээлд хамрагдах боломж тун хомс бөгөөд иргэд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа амжуулдаг байна. Тиймээс зээлийн шат дамжлагыг бууруулж, арилжааны банкуудаар дамжуулалгүй иргэдэд хүргэх нь Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж Жагдиш Бхагвати үзжээ.
Гадаад Мэдээ
Нэгэн эмэгтэй “Шрек”-ийн баримлыг бурхан гэж андуурч дөрвөн жил мөргөсөн байжээ

Филиппин эмэгтэй Шрект дөрвөн жил хүүхэлдэйн киноны гол дүр “Шрек”-ын барималд мөргөсөн байжээ. Тодруулбал, Филиппин эмэгтэй дэлгүүрээс худалдаж авсан бурханы дүрд удаан хугацаанд залбирчээ. Эцэст нь түүний найз нь залбирч буй зүйл нь бурхан биш хүүхэлдэйн киноны “Шрек” байна гэдгийг хэлсэн аж.
Гадаад Мэдээ
Ке Хюи Куан: “Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна”…

“ОСКАР-2023”-ын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Ке Хюи Куан хүртлээ.
Шагналаа гардсаныхаа дараа тэрбээр хэлсэн үгэндээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй байх ёстойг онцолж, “84 настай ээж маань намайг зурагтаар хараад гэртээ сууж байгаа байх. Ээж ээ, би Оскар авчихлаа” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Жүжигчин Ке Хюи Куан “Миний аялал нэг завин дээр эхэлсэн юм. Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Хүмүүс үүнийг зөвхөн кинон дээр л гардаг гэж боддог байх. Хэрэв надад энэ бүхэн тохиолдоогүй байсан бол би ч бас итгэж чадахгүй л байх байлаа. Энэ бол “Америк мөрөөдөл” юм” хэмээв.
Мөн эхнэртээ талархаж буйгаа илэрхийлээд “Эхнэр маань надад 20 жилийн турш “Чиний цаг үе ирэх л болно” гэж хэлдэг байсан. Итгэх л юм бол мөрөөдөл бодит биеллээ олдог юм байна. Би бууж өгөх шахсан ч та бүхэн миний мөрөөдлийг “амьд” байлгасаар байсан билээ” гэжээ.
Түүнчлэн тэрбээр гэр бүл, хамтран ажилласан бүх хүндээ талархлаа илэрхийллээ.
Ке Хюи Куан нь 1971 онд төрсөн, Вьетнам-Америк гаралтай жүжигчин юм.
Эх сурвалж: CNN
-
Монгол Мэдээ2 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ2 weeks ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 years ago
Б.Отгон: Монголын хамгийн том “урвагч” Сү.Батболдын луйврын схем
-
Монгол Мэдээ1 week ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: “Энхсаран” сувиллыг Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүл эзэмшдэг
-
Монгол Мэдээ2 weeks ago
IHC-ийн нэг нь хэргээ хүлээж Идэр-Одын учир тайлагдаж эхэллээ
-
Монгол Мэдээ2 years ago
Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ