Спорт Мэдээ
С.Содномпилжээгийн хүү зэвсэгт хүчний тулааны аварга болжээ

Зэвсэгт хүчний гардан тулааны аварга шалгаруулах 2023 оны тэмцээн боллоо.
Монгол цэргийн гардан тулааны залгамж халаа, хойч үеийг бэлтгэн гаргах зорилготой өсвөр үеийн аварга шалгаруулах тус тэмцээнд ,паралимпын аварга Содномпэлжээгийн хүү С.Нямпилжээ алтан медаль хүртжээ.
Тэрбээр ДХИС-ийн ахлах сургуулийн сурагч бөгөөд тулааны урлагийн “Десант бамбар” клубийн Б.Наадам, Гоша багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг байна.
ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://monlike.xyz/?p=17865
Монгол Мэдээ
О.Осоржамаа: Монголд амьдрахаасаа айж байна. Гадаад улс руу явахад минь туслаач!

Сошиал сенсаац Осоржамаа өөрийнхөө хуудсаар ийнхүү өгүүлжээ.
“Би та нарт нэг мэдээлэл шууд болоод шударга хэлэхийг хүсч байна. Энэ амьдрал юу тохиолдохыг хэн мэдлээ. Намайг та бүхэн бүгд шахуу мэдэж байгаа гэхдээ шууд гол яриандаа ороё. Юу гэхээр миний хувьд гадна үзэмж болоод хувцаслалт алхаа гишгээ хүмүүст таалагдахгүй нэг бодлын ялгаврлан гадруухагдаж зод..уулж нүд.үүлж хамраа ху.галуулж зарим хүмүүс гэрт дайрч орж ирж з..одож байсныг та бүхэн мэдэхийн хэрээр мэдэж байгаа байхаа.

Миний хувьд жирийн л нэг эцэг эхээ мэдэхгүй ганцаараа өдий хүртэл аль болох хүмүүсийн нүдэн дээр гунигтай арчаагүй байдлаа харуулчихгүй юмсан гэж бодож худлаа инээж өдийг хүрлээ.
Намайг та бүхэн лайв хийдгээр минь андахгүй бизээ. Лайв хийж хэдэн төгрөг олж та бүхэнд хараалган зүхүүлэн байдгийг та бүхэн мэдэж байгаа байхаа. Тэгээд л өдий зэрэгтээ явж байна даа. Ажил хийх гэхээр намайг тоож ажилд авахгүй эр эм нь мэдэгдэхгүй гэнэ зарим нь бүр алгадаад хөөгөөд гаргана. Ийм байдалтай хэдий болтол амьдрах вэ дээ гэж бодсоны эцэст та бүхнээсээ нэг зүйл асуух гэсэн юм.

Намайг ойлгодог ялгаврлан гадруурхадаггүй ямар ч хамаагүй гадаад улс мэдэх хүн болоод туслах хүн байна уу гэж гуйх гэсиймаа. Хэдий болтол доромжлуулж зодуулж хүмүүсийн гарын шүүс болж бас хэзээ хүний гарт ….. бол доо гэж бодсоор байгаад бүүр айдастай байнаа. Хэдий болтол хүмүүсийн доог тохуу болж хэдий болтол лайв амьдрахуу дээ гэж бодсоны эцэст би хаа нэгтээ гадаад руу явж амьдрах гэсиймаа.

Таны үр хүүхэд хамаатан садан таны өмөөрөх хүнгүй з..одуулж нүдүүлвэл та лавдаг зүгээр сууж чадахгүй байх гэж бодож байна. тэвчих ч үгүй байх. Тийм болохоор мэдээлэл өгөх юм уу туслах хүн байвал чатаар холбогдож туслаарай би энэ Монголд амьдрах үнэхээр айдастай байна хэзээ хэн нь намайг бас араас гэнэ ирээд цохиод аваах бол доо гэж айж байна. Би өөрийнхөө эрх чөлөөтэй хүссэн хувцсаа өмсөж хүссэнээрээ амьдармаар байна
О.Осоржамаа” гэжээ.

Спорт Мэдээ
Саид Моллай Монголчуудын урмыг хугаллаа

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай манай улсын иргэншлээс татгалзаж, Азербайжаны бөх болсон гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн юм. Тэгвэл тэрбээр Монголын иргэншлээс бүр татгалзаж, хасалт хийлгэн Азербайжаны бөх болсноо зарлажээ.
Тэрбээр “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Биднийг дэлхийн болон Парисын олимп хүлээж байна. Азербайжины далбаагаа мандуулахыг хүсэж байна. Мандуулахын төлөө хичээнэ” гэжээ.
Тэгвэл тэрбээр Монгол Улсын иргэншлээсээ бүр татгалзаж, Азербайжин улсынхаа иргэн болсон талаар албаны мэдээлэл байна. Монгол Улсын иргэн гэсэн мэдээллээ зургуудаа бүр устгуулжээ.
Спорт Мэдээ
Төрсөн ах дүүс улсын аваргын тэмцээнд түүх бүтээв

Нэг айлын дөрвөн хүү энэ жилийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тулалдлаа.
Энэ нь Монголын боксын түүхэн дэх анхны тохиолдол болсон юм.
Тэд армийн “Алдар” спорт хороонд харьяалагддаг.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга, ОУХМ Жигжидийн Отгонбаяр нарын шавь, Хархүүгийн Энх-Амар, Энхмандах, Билгүүнсайхан, Дөлгөөнсайхан нар юм.
Ах дүү дөрөв улсын аваргад 48, 51, 54, 57 кг гэсэн өөр өөр жинд өрсөлдөж том ах ОУХМ Х.Энх-Амар нь 10 дахь удаагаа Монгол Улсын аваргаар тодорч, хоёр дахь ах ОУХМ Х.Энхмандах нь дотооддоо 5 дахь удаагаа түрүүлэв.
Харин гурав дахь нь спортын мастер Х.Билгүүнсайхан финалд шалгарч мөнгөн медаль хүртжээ.
Хамгийн бага дүү Х.Дөлгөөнсайханы хувьд анх удаа улсын аваргын тэмцээнд оролцсон ч медаль хүртэж чадаагүй аж.
Эх сурвалж: Eguur.mn
-
Монгол Мэдээ2 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ2 weeks ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 years ago
Б.Отгон: Монголын хамгийн том “урвагч” Сү.Батболдын луйврын схем
-
Монгол Мэдээ1 week ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: “Энхсаран” сувиллыг Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүл эзэмшдэг
-
Монгол Мэдээ2 weeks ago
IHC-ийн нэг нь хэргээ хүлээж Идэр-Одын учир тайлагдаж эхэллээ
-
Монгол Мэдээ2 years ago
Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ