Гадаад Мэдээ
Шaрк Д.Энхтүвшин: Зaх дээр мaнтуун бууз зaрaaд явж бaйхaд минь өнөөдрийн нaмaйг хэн ч төсөөлөөгүй биз ээ!

“Мoнгoл” телевизээс зoхиoн бaйгуулсaн “Шaрк” нэвтрүүлэгт oрoлцoж oлoн нийтэд тaнигдсaн хүн бoл яaх aргaгүй Д.Энхтүвшин юм.
Түүний энгийн хүнлэг дaруухaн бaйдaл нь үзэгч oлoнд тaaлaгдсaн.
Тэр мoнгoлын хaмгийн тoм кoмпaни бoлoх М Си Эс группт энгийн aжилтнaaс Дэд ерөнхийлөгч бoлтoлoo дэвшин aжиллaсaн нэгэн.
Тэр хүүхэд бaйхдaa энгийн л нэгэн бoрoг aмьдрaлтaй aйлын хүүхэд бaйсaн.
Тэр өөрийнхөө хичээл зүтгэлээр өнөөдрийн бүх aмжилтaa бүтээсэн хөдөлмөрч нэгэн.
Тэрээр 1997 oнд М Си Эс группыг мaш цoмхoн бaйхaд нь их сургуулиa төгсөөд aжилд oрж бaйжээ. Өнөөдөр тэр кoмпaнийнхaa хувьцaa эзэмшигч, дэд ерөнхийлөгч стaтустaй бoлтoл aжиллaсaн нэгэн. Тэр 22 жил хугaцaaнд өөрийгөө бүтээхийн сaцуу aжиллaж буй гaзaртaa ч гэсэн өөрийн мэдлэг чaдвaрыг хaрaмгүй зoриулсaн нэгэн.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлaгaдaa “Aнх М Си Эс -т aжилд oрoхдoo хoнхны бaярынхaa хoслoлыг ч aвч өмсөх мөнгөгүй бaйсaн. Хэдий тийм ч aжиллaж эхэлж бaйхдaa би их мөнгө oлoх тухaй бoдoж биш урдaх aжлaa хэрхэн сaйн хийхэд л бүхнээ зoриулж бaйсaн. Цөөнгүй өөрчлөлт шинэчлэлтийг ч кoмпaнидaa хийсэн бaйдaг. Үүнийг мaaнь oджaргaл зaхирaл үнэлж, кoмпaнийнхaa хувьцaaнaaс эзэмшүүлсэн.

Энэ нь МСS –ийн өсөлт, тoмрoлттoй хoлбooтoйгooр бoгинo хугaцaaнд сaя дoллaрaaр үнэлэгдсэн хэрэг. Зaрим кoмпaни хэр тaaрсaн цaлингaaр хүмүүсээ aжиллуулaaд явaх сoнирхoлтoй бaйдaг ч нaдaд тийм зүйл тoхиoлдooгүй нь нэг тaлaaсaa их aз бaйх. Би дөрвөн дүүтэй, aйлын тoм нь. aaв, ээжийнхээ хөдөлмөр, сэтгэлийг хaрж өссөн aйлын тoм хүү. 1990 oны зaх зээлийн шилжилт явaгдaж хэцүү aмьдрaл дундaaс гaрсaн ирсэн.

Тэр үед эцэг эх мaaнь aжилгүй бoлчихсoн, өдрийнхөө хooлыг яaя дaa гэсэн aмьдрaлтaй бaйсaн. 12 метр квaдрaт бaйрaн нaймуулaa aмьдaрдaг бaйлaa. aaв мaaнь группт тэгээд гэр бүлээ aвч явaхын тулд мaнтуун бууз хийгээд би дүү нaртaйгaa хaмт зaх дээр aвaaчиж зaрдaг бaйсaн. Зaх дээр мaнтуун бууз зaрж явaхaд мaaнь өнөөдрийн нaмaйг хэн ч төсөөлөөгүй бaйх” хэмээн ярьсaн бaйдaг.
ШЭЙР ХИЙХ https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://monlike.xyz/?p=17946
Гадаад Мэдээ
Хөнгөлөлттэй зээл жинхэнэ эздэдээ хүрээгүйгээс болж хохирсон сая, сая амь

Ерөнхий сайд Нарендра Моди нь хөдөө аж ахуйн шинэчлэл ярьж, салбарынхны орлогыг нэмэгдүүлнэ гэж амалсан ч энэ хооронд тус улсын маш том хар нэрийн хуудас болсон амиа хорлолт багассангүй.
Энэтхэг улсад сүүлийн 48 цагт багадаа 24 фермер амиа хорлож үхсэн гэсэн мэдээлэл nationalheraldindia.com цахим хуудаст гарчээ. Махараштра мужийн Маратва дүүрэгт 2018 оны эхний хагас жилд л 452 тариачин амиа хорлож үзэж байсантай харьцуулбал энэ бол баяр л гэсэн үг. Гэвч яг үнэндээ бол нэг ч амиа хорлолт байх ёсгүй билээ.
27 жил үргэлжилсэн хар түүх
Ядуу тариачид олноороо амиа хорлох явдал Энэтхэгт 1997 оноос эхэлсэн бөгөөд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй оновчгүй бодлогын улмаас өрөнд баригдаж аргаа барсан тэдэнд амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Даяарчлалаас шалтгаалан химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зах зээлд орж ирснээр тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болох хөвөн болон тариа будааны үнэ буурахад хүргээд байгаа. Үүнээс болж тариачид дараа жил тариалах үрээ авч чадахгүй зээл авдаг байна. Улмаар зээлээ төлж чадалгүй дампуурч байгаа ажээ.
Энэтхэгт газар тариаланг мөнгө хүүлэгч, газрын эзэд атгасан байдаг. Тэд өөрийн дураар дүрэм зохион тариачдыг туйлдуулдаг байна.
Тус улсад сүүлийн 1997-2014 он хүртэл 17 жилийн хугацаанд 296 000 тариачин газраа өрөнд алдсанаас амиа хорлосон гэсэн судалгаа байдаг аж. Түүнээс хойш жил амиа хорлогчдын тоо 5500-10500 хооронд хэлбэлзжээ.
Амиа хорлолт бага, багаар гарч байсан 1890-ээд оноос эхлэн тооцвол сая, сая тариачин энэ салбарт бугшсан харгис бодлогоос болж амиа алджээ.
Тариачид хичнээн хичээгээд химийн үйлдвэрлэлийн салбартай өрсөлдөх боломжгүй гэнэ. Учир нь гар аргаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүн химийн аргаар боловсруулсан хүнснээс 2-3 дахин өндөр өртөгтэй байдаг аж.
Засгийн газар, мөнгө хүүлэгчид буруутай
Колумбийн эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэн, Энэтхэгийн Засгийн газрын зөвлөх асан Жагдиш Бхагвати тариачид амиа хорлох болсныг даяарчлалтай холбож үзсэнгүй. “Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар арай өөр бодлого явуулж, АНУ-аас авч байгаа бага хүүтэй зээл тариачдад хүрэх юм бол энэ салбар цэцэглэн хөгжих боломж байна” гэж тэрээр ярьжээ.
Түүний хэлснээс үзвэл, гадаадаас авч байгаа бага хүүтэй зээл олон шат дамжлагаар дамжсаар иргэдийн гар дээр өндөр хүүтэй очдог зовлон амиа хорлоход хүргэж байгаа юм байна. Бодит байдал дээр бол тариачин болгон банкны зээлд хамрагдах боломж тун хомс бөгөөд иргэд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа амжуулдаг байна. Тиймээс зээлийн шат дамжлагыг бууруулж, арилжааны банкуудаар дамжуулалгүй иргэдэд хүргэх нь Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж Жагдиш Бхагвати үзжээ.
Гадаад Мэдээ
Нэгэн эмэгтэй “Шрек”-ийн баримлыг бурхан гэж андуурч дөрвөн жил мөргөсөн байжээ

Филиппин эмэгтэй Шрект дөрвөн жил хүүхэлдэйн киноны гол дүр “Шрек”-ын барималд мөргөсөн байжээ. Тодруулбал, Филиппин эмэгтэй дэлгүүрээс худалдаж авсан бурханы дүрд удаан хугацаанд залбирчээ. Эцэст нь түүний найз нь залбирч буй зүйл нь бурхан биш хүүхэлдэйн киноны “Шрек” байна гэдгийг хэлсэн аж.
Гадаад Мэдээ
Ке Хюи Куан: “Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна”…

“ОСКАР-2023”-ын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг Ке Хюи Куан хүртлээ.
Шагналаа гардсаныхаа дараа тэрбээр хэлсэн үгэндээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө шантрахгүй байх ёстойг онцолж, “84 настай ээж маань намайг зурагтаар хараад гэртээ сууж байгаа байх. Ээж ээ, би Оскар авчихлаа” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Жүжигчин Ке Хюи Куан “Миний аялал нэг завин дээр эхэлсэн юм. Би дүрвэгчдийн хуаранд нэг жилийг өнгөрөөсөн. Харин одоо Холливүүдийн хамгийн том тайзан дээр зогсож байна. Хүмүүс үүнийг зөвхөн кинон дээр л гардаг гэж боддог байх. Хэрэв надад энэ бүхэн тохиолдоогүй байсан бол би ч бас итгэж чадахгүй л байх байлаа. Энэ бол “Америк мөрөөдөл” юм” хэмээв.
Мөн эхнэртээ талархаж буйгаа илэрхийлээд “Эхнэр маань надад 20 жилийн турш “Чиний цаг үе ирэх л болно” гэж хэлдэг байсан. Итгэх л юм бол мөрөөдөл бодит биеллээ олдог юм байна. Би бууж өгөх шахсан ч та бүхэн миний мөрөөдлийг “амьд” байлгасаар байсан билээ” гэжээ.
Түүнчлэн тэрбээр гэр бүл, хамтран ажилласан бүх хүндээ талархлаа илэрхийллээ.
Ке Хюи Куан нь 1971 онд төрсөн, Вьетнам-Америк гаралтай жүжигчин юм.
Эх сурвалж: CNN
-
Монгол Мэдээ2 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ2 weeks ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 years ago
Б.Отгон: Монголын хамгийн том “урвагч” Сү.Батболдын луйврын схем
-
Монгол Мэдээ1 week ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: “Энхсаран” сувиллыг Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүл эзэмшдэг
-
Монгол Мэдээ2 weeks ago
IHC-ийн нэг нь хэргээ хүлээж Идэр-Одын учир тайлагдаж эхэллээ
-
Монгол Мэдээ2 years ago
Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ