Connect with us

Монгол Мэдээ

Б.Нямжав: 360 гаруй өрх орон гэргүй, тэдний асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй байна

Published

on

Орон сууцын дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлажээ. Дахин барилгажуулах хэсэгт Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 11.5 га, “Ханын материал” орчмын 53.6 га, “Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай багтсан байна. 2013 оноос хойш нийслэлд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулж эхэлсэн. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах,  хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ төсөл хэрэгжүүлж буй байгууллагаас иргэдээ мэдээллээр хангадагүй, төр засаг хяналт бүрэн тавиагүйгээс иргэн хохирсон тохиолдол цөөнгүй. Тиймээс ямааны мах халуун дээрээ гэдэгчлэн төслийг хэрэгжүүлэгч компанийг шалгаруулахаас өмнө, төслийг хэрэгжүүлэхээс урьтаж иргэдэд мэдээлэл өгөхөөр Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо эвслийн тэргүүлэгч байгууллага Газрын эзэн баян зүрх нөхөрлөлийн захирал Б.Нямжаваас цөөн асуултад хариулт авлаа.

-Гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотой одоо үйлчилж байгаа хууль, журам иргэдийн эрхийг хамгаалж чадаж байна уу?

-2013-2016 оныг бодвол илүү эрх зүйн орчин сайжирсан. Гэвч бодит байдал дээр иргэний эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байна. Тухайлбал хуульд 80 хувь зөвшөөрсөн бол үлдсэн 20 хувийн айлуудыг төсөл хэрэгжүүлэгч шүүхэд өгөх эрхийг хуулиар нээж өгсөн байгаа нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтуудтай зөрчилддөг. Тус хуулиудад зөвхөн төр л нөхөх олговортойгоор өмчлөлийн газрыг эргүүлэн авах эрхтэй байдаг. Мөн хамгийн их гардаг маргаан бол нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэх тухай. Хэдий Нөхөх олговор олгох журам байгаа ч өрхийн үйлдвэрлэл, өрхөөрөө орлого олж байгаа айлуудын амьжиргааг таслахгүй байх зохицуулалт хараахан тусгаагүй байна.

-Монголдоо ийм байж. Олон улсын гэрээ конвенцод дээрх асуудлыг хэрхэн тусгасан байдаг вэ?

-Захиргааны байгууллага буюу төрийн байгууллага  нь олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг иргэд шаардах зохицуулалт байхгүй. Түүнээс гадна төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол хэрхэн хариуцлага хүлээх талаарх зохицуулалт байхгүй гэхэд хилсдэхгүй. Ийм зохицуулалт байхгүйгээс шалтгаалан өнөөдрийн байдлаар 360 гаруй өрх айлууд орон гэргүй, тэдний асуудлыг хэн шийдэх нь, хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тэр байтугай нэг хашаанд амьдарч байсан өрх айлуудын асуудал, хүүхэд, хөгшид, халамж шаардлагатай иргэдэд зориулсан нүүлгэн шилжүүлэлтийн зохицуулалт бүр байхгүй. Энэ байдал нь хүний эрхийг хангах, хамгаалах, зохицуулалтуудыг өнөөдөр яаралтай шийдэхийг шаардсаар байгаа ч холбогдох байгууллагууд дорвитой шийдвэр гаргахгүй байсаар байгаа бөгөөд дахин дахин нэмж төслийн талбар нэгжүүдийг зарлаж байгаа нь улам их эрсдэлтэй байдлыг үүсгэж байна.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд газраа өгч буй иргэд газраа хэрхэн үнэлүүлэх вэ?

-Засгийн газраас баталсан газрын жишиг үнэлгээ гэж байгаа ч үүнийг баримтлан үнэлбэл иргэнийг шууд орон байраар хангах боломжгүй. Учир нь орон сууцны үнэ 1 ам метр талбай нь дунджаар хоёр сая төгрөг байна. Газар, хашаа байшингийн үнэлгээ зах зээлийн ханшаас шалтгаалан 35 саяас 100 сая орчим төгрөгөөр үнэлдэг. Тиймээс иргэдийнхээ амьжиргааг одоогийн байгаагаас дордуулахгүй үүргийг төр хүлээдэг учир төрөөс энэ байдлаа шаардаж, нэгдэж өргөдөл гомдлоо гаргах хэрэгтэй. Ул асуудлыг шийдээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн иргэд яаран нүүх хэрэггүй гэж болов уу.

-Иргэд дахин төлөвлөлтийн хүрээнд газраа компанид өгөхөд төр ямар үүрэг хүлээх вэ?

-Заавал зөвшөөрөх шаардлагагүй. Хуулиар олон хувилбар зохицуулалт хийхээр зааж өгсөн байдаг. Иргэд газраа орон сууцаар шууд солих, газраа газраар солих, газрыг хэсэгчлэн худалдаж, үлдсэн хэсэгт нь орон сууц авах зэргээр зохицуулж болно. Эдгээр аргуудыг давхар хэрэглэж гэрээ хийх боломж байгаа. Холбогдох хууль, эрх зүйн актуудыг танилцуулах, ямар үндэслэлээр, хэний шийдвэрээр, иргэдийн хэдэн хувь нь санал өгсөн, хэдэн компани энэ төслийг хэрэгжүүлэхээр санал гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төслийн явцын талаар 6 сар тутамд мэдээллээр хангах үүргийг төр буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцан ажиллах үүрэгтэй байдаг. Иргэд асуудал үүссэн, мэдэх зүйл байвал хуульд заасны дагуу нэгдээд төрийн бус байгууллагаа байгуулаад төрөөс мэдэх эрхээ шаардах хэрэгтэй. Төрийн байгууллагууд компанитайгаа учраа ол гээд иргэдийг явуулаад байгаа тохиолдол их байдаг. Эсрэгээрээ иргэд яваад байх биш төрд хүсэлтээ тавиад төр энэ асуудлыг шийдэх үүргээ 3 талт гэрээгээр хүлээсэн байдаг шүү.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон иргэд нэн тэргүүнд  юуг анхаарах вэ?

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, дагаж гарсан журамд заасны дагуу төсөл 4 үе шатаар явагдахаар заасанчлан төсөл хэрэгжих талбайд нийт оршин суугчид дараах зүйлсийг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Үүнд:Төслийн талбайг сонгон шалгаруулахдаа нийт оршин суугчдаас санал авдаг. Тиймээс иргэд санал авах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, саналын дүнг тоолох, дүн мэдээг мэдэх эрхтэй, түүнийг танилцуулахыг шаардах эрхтэй.Төслийн талбарт байгаа иргэдээс санал авах, төслийг эхлүүлэхдээ иргэдийг мэдээ мэдээллээр хангах, зөвшилцөх, тохиролцох ажлыг 1 жилээс доошгүй хугацааны өмнө төрөөс зохион байгуулсан байдаг. Тиймээс төр хэрхэн оролцох, оролцож байгааг иргэд шаардах шаардлагатай байдаг.  Төсөл хэрэгжүүлэх талбайд барилгын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хэд хэдэн компанийг иргэдэд танилцуулж, тэднээс сонгох боломжийг олгох үүргийг төр хүлээдэг. Тиймээс ямар барилгын компани, хэр хөрөнгийн чадавхтай, туршлага нь ямар байгаа, хөрөнгө тасрахгүй, иргэдийг хохироохгүйгээр эрсдэлээ даван туулах чадавхыг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулах ёстой. Үүнийг иргэд шаардаж мэдэх хэрэгтэй байдаг.   Төслийг хэрэгжүүлэгч компанитай хамтраад төсөлд хамрагдах өмчлөгч, эзэмшигч иргэдийн эрхийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор нийт оршин суугчдын 75 хувийн саналаар буюу гишүүнчлэлтэйгээр байгуулсан Төрийн бус байгууллага байх ёстой байдаг. Ингээд төслийн талбарын иргэд итгэмжлэгдсэн иргэдээсээ сонгон 2 болон түүнээс дээш гишүүнийг хуульд заасны дагуу “Хяналтын хороо”-нд оруулж өдөр тутам мэдээ мэдээллээр хангах эрхээ эдлэх боломж байдаг.

Нэгэнт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлж байгаа бол оролцохгүй, нүүхгүй гэж бодож байгаа бол та хохирч үлдэх хуулийн зохицуулалттай. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3в-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан нөхөх олговортойгоор нүүлгэж болохоор заасан байдаг. Ийм тохиолдолд шүүхээс үнэлгээний компанийн үнэлсэн үнэлгээгээр нөхөх олговрыг олгох тул тохиролцоогүйгээс үүдэн хэд дахин хямд өртөгтэйгээр нүүх эрсдэл үүсдэг. Мөн нөгөө талаар байшин хооронд амьдрах нөхцөл бололцоогүйгээр үлдэж, ус, цахилгаан, дулаанд холбогдох боломжгүй, дараа нь газраа үнэд хүргэх нөхцөлгүй болж үлдэх тохиолдол олон гардаг. Өнгөрсөн туршлагаас харвал аль болох компаниа, төрөө иргэд нэгдэж шахаж ажиллах нь илүү үр дүнтэй байна.

Эх сурвалж: Unuudur.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

Э.Цэрэн: Х.Янжингаажид хүүхэд төрүүлэхдээ хүсэлт гаргаж Ганболдоор овоглуулсан зальтай хүүхэн

Published

on

By

Цэнхэр үст цэрэн: Пээ, Ноён Тордойн Ганболдын гэр бүлийн маргааны шvvx xypлын тэмдэглэлтэй танилцлаа.

Түүний өмгөөлөгч О.Б гэж ямар нo вшийн амьтан байдаг байнаа??? Эхнэр Янжингаажид хүүхэд төрүүлэх болгондоо хүсэлт гаргаж Ганболдоор овоглуулсан арга 3aльтай хүүхэн юм байх! Үгүй, тэгээд яах ёстой байсан юм бол? Ааваар нь овоглох ёстой биз дээ. Тэр хүүхдүүд ямар эзэнгүй xaягдcaн нoxoй гахай юу

Энэ хоёр 2008.02.04-ний өдөр гэр бүлээ бүртгүүлж. 2009 онд охин, 2010 онд хүү, 2012 онд хүү, 2019 онд хүү нь төрсөн байна. УБЕГ-с гэрлэлтийн бүртгэлийг Ганболд УБЕГ-т xyypамч гэрлэлтийг баталсанг xvч uнrvй болгуулах гомдол 2021.10.08 нд гаргаж.

УБЕГ дахин 2016.06.17-нд бүртгэж гэрчилгээг олгосон байна. О.Б гэх хүн хэдэн төгрөгөөр ийм адгийн шаарнуудыг өмгөөлж хамгаалж эх үрийг xox ирooxoop улайрдаг юм бэ??

Эхнэр Янжингаажид болон үр хүүхдээсээ xapaмлаад энэ их хөрөнгөөр яах юм бэ? Яасан ичиж v.x.м.э.эр амьдрал вэ? xэмээн бичжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Х.Баттулгыг шалгаж эхэлжээ.

Published

on

By

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас шалгаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт АТГ-ын мөрдөгчид МоАХ-ны байр болон хамаарал бүхий газруудад нэгжлэг хийсэн байна.

Мөн уг хэргийг хараахан шүүхэд шилжүүлээгүй байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Эргэн сануулахад, Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад, эргэн төлөөгүй “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан билээ.

Continue Reading

Монгол Мэдээ

В.Путин Монголчуудад хандан үг хэлжээ

Published

on

By

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүхэн үг хэлэв. В.Путин: Монгол Улсад албан ёсоор талархал илэрхийлж байна. БНМАУ бол ЗСБНХУ-ын холбоотны үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн цорын ганц улс байв. Нацист Герман довтолсон тэр өдөр буюу 1941 оны 6-р сарын 22-нд Монголын ард түмэн, Ардын Их Хурал нь Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, нацист Германтай албан ёсоор д а й н зарлав.

Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмний хувь тавилантай сайн дураараа хувь заяагаа холбосон бөгөөд хэрэв ЗХУ оршин тогтнохгүй бол Монгол ч байхгүй болно гэж үзэж байв. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад тэр даруй ажилчин, малчин, тариачдын улаан армид туслах сан байгуулав. Бүх хүмүүс үүнд зориулж мөнгө цуглуулсан. Үүнийг бий болгох шийдвэрт нь ЗСБНХУ-д үзүүлэх бүх тусламжийг үнэ төлбөргүй олгохоор заасан байв.

Энэ бүхний үр дүнд танк, нисэх онгоц, дулаан хувцас, хоол хүнс, мал бүгд Зөвлөлт Холбоот Улс руу тасралтгүй явж байв. ЗСБНХУ-ыг хангахын тулд Монголын хөдөлмөрчин ардын ажлын цагийг сунгаж өдөрт 10 цаг албан ёсоор ажилладаг болов. Монголын аж ахуйн нэгжүүд “Бүх зүйл фронтын төлөө – бүх зүйл ялалтын төлөө!” гэсэн уриатай байв. Дашрамд хэлэхэд, бид Америкийн шөлийг санаж байгаа бол Монгол Улс Улаан армийн хэрэгцээнд 5.6 сая хүртэл үхэр, дунд, бог мал, түүнчлэн 500 мянган тонн мах нийлүүлж байсныг мартаж болохгүй.

Хамгийн бага тооцоогоор энэ нь 1 сая гаруй тонн юм.Харьцуулбал: Америкийн алдарт шөлний хүргэлт 665 мянган тонн байв.Бодоод үз дээ, тэр үеийн БНМАУ-ын хүн амыг бүрдүүлж байсан 800 мянган хагас ядуу Монголчууд ЗСБНХУ-д дэлхийн хамгийн баян, хамгийн том орнуудаас хамаагүй их мах өгсөн.Түүнээс гадна, сүүлчийнхээс ялгаатай нь үнэ төлбөргүй эсвэл офсет юм. Монголын ардууд хагас өлсгөлөн хүүхдүүдээсээ хоолыг шууд утгаар нь авч байв. Энэ л үед 1944 онд БНМАУ-д өөрийн өлсгөлөн эхэлсэн юм. Гэсэн хэдий ч Монголчууд ЗСБНХУ-д нийлүүлэх хүнсний хангамжийг тасалдуулаагүй. Энэ бүхнийг нь “санахгүй” байх нь ичмээр юм.

Улаан армийн тав дахь морин хороо, тав дахь цэргийн их цуваа бүгд Монголынх байсан гэдгийг мартах ямар ичмээр юм. Тэд зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна өөрийн биеэр ч бас тусалсан. Бидэнтэй хамт тэд өөрсдөө тэмцсэн. Улаан армийн эгнээнд Монголын 500 хүртэлх морин цэрэг, мэргэн бууч байлдсан юм. Албан ёсоор БНМАУ-ын иргэдийг “сайн дурынхан” гэж нэрлэдэг байв. Монголын арми ЗСБНХУ-ын зүүн хилийг Японы түрэмгийллээс халхалж байсны ачаар Зөвлөлт Холбоот Улс Алс Дорнодын дивизийг дахин байрлуулж нацистуудтай тулалдаж чаджээ.

Хамгийн гол нь. Монгол Улс хэзээ ч гавьяа зүтгэлээ тулгаж үзээгүй. Тэд хэзээ ч манай улсад “нэхэмжлэл” гаргаж байгаагүй. Тэд хэзээ ч ямар ч дүрд тоглож жүжиглэж байгаагүй. Би “аврагч” гэсэн статусын талаар хэзээ ч ганхаж байсангүй. Тэд бүх зүйлд чин сэтгэлээсээ тусалсан.Ялалтаас 76 жилийн дараа бид “Лэнд-Лиз”-ийн үлгэрийг давтаж ярьдаг нь ичмээр юм. Үүний зэрэгцээ манай төр өөрийн хөлс, цусаараа найрамдлын үнэ цэнийг нотолсон хүмүүст талархал илэрхийлж чадаагүй хэвээр байна.

Эх сурвалж: REN TV

Continue Reading

Trending

error: Content is protected !!