Connect with us

Монгол Мэдээ

О.Осоржамаа: Монголд амьдрахаасаа айж байна. Гадаад улс руу явахад минь туслаач!

Published

on

Сошиал сенсаац Осоржамаа өөрийнхөө хуудсаар ийнхүү өгүүлжээ.

“Би та нарт нэг мэдээлэл шууд болоод шударга хэлэхийг хүсч байна. Энэ амьдрал юу тохиолдохыг хэн мэдлээ. Намайг та бүхэн бүгд шахуу мэдэж байгаа гэхдээ шууд гол яриандаа ороё. Юу гэхээр миний хувьд гадна үзэмж болоод хувцаслалт алхаа гишгээ хүмүүст таалагдахгүй нэг бодлын ялгаврлан гадруухагдаж зод..уулж нүд.үүлж хамраа ху.галуулж зарим хүмүүс гэрт дайрч орж ирж з..одож байсныг та бүхэн мэдэхийн хэрээр мэдэж байгаа байхаа.

Миний хувьд жирийн л нэг эцэг эхээ мэдэхгүй ганцаараа өдий хүртэл аль болох хүмүүсийн нүдэн дээр гунигтай арчаагүй байдлаа харуулчихгүй юмсан гэж бодож худлаа инээж өдийг хүрлээ.

Намайг та бүхэн лайв хийдгээр минь андахгүй бизээ. Лайв хийж хэдэн төгрөг олж та бүхэнд хараалган зүхүүлэн байдгийг та бүхэн мэдэж байгаа байхаа. Тэгээд л өдий зэрэгтээ явж байна даа. Ажил хийх гэхээр намайг тоож ажилд авахгүй эр эм нь мэдэгдэхгүй гэнэ зарим нь бүр алгадаад хөөгөөд гаргана. Ийм байдалтай хэдий болтол амьдрах вэ дээ гэж бодсоны эцэст та бүхнээсээ нэг зүйл асуух гэсэн юм.

Намайг ойлгодог ялгаврлан гадруурхадаггүй ямар ч хамаагүй гадаад улс мэдэх хүн болоод туслах хүн байна уу гэж гуйх гэсиймаа. Хэдий болтол доромжлуулж зодуулж хүмүүсийн гарын шүүс болж бас хэзээ хүний гарт ….. бол доо гэж бодсоор байгаад бүүр айдастай байнаа. Хэдий болтол хүмүүсийн доог тохуу болж хэдий болтол лайв амьдрахуу дээ гэж бодсоны эцэст би хаа нэгтээ гадаад руу явж амьдрах гэсиймаа.

Таны үр хүүхэд хамаатан садан таны өмөөрөх хүнгүй з..одуулж нүдүүлвэл та лавдаг зүгээр сууж чадахгүй байх гэж бодож байна. тэвчих ч үгүй байх. Тийм болохоор мэдээлэл өгөх юм уу туслах хүн байвал чатаар холбогдож туслаарай би энэ Монголд амьдрах үнэхээр айдастай байна хэзээ хэн нь намайг бас араас гэнэ ирээд цохиод аваах бол доо гэж айж байна. Би өөрийнхөө эрх чөлөөтэй хүссэн хувцсаа өмсөж хүссэнээрээ амьдармаар байна

О.Осоржамаа” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадам болдгоороо л болно…

Published

on

By

Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.

Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.

 Соёлын  салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа “чи” гэж ирээд л дайрч давшлах юм.  Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд “Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ” гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: “Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй.” гэсэн юм.

Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.

Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал  Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн гэв

Published

on

By

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв. Эдгээр өргөдлүүд нь “Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ.

А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Ган-Очир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.

Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ.

Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: “Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! ” гэсэн агуулгатай байлаа.

Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: “Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон.

Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд “Шувуу” ажиллагаанд Г.Ган-Очирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ.

Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас “Шувуу” ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв”

Continue Reading

Монгол Мэдээ

О.БАТНАЙРАМДАЛ: БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авдаг зөрчлүүд байна

Published

on

By

БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна” гэв.

Continue Reading

Trending

error: Content is protected !!