Гадаад Мэдээ
85 настай Раднаа гуай монголчуудаа баярлууллаа

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн.
Азийн АШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн.
Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр тэрбээр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ.
Ц.Раднаа Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиуллаа.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, өдгөө 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн.
Азийн АШТ-ий мөнгөн медальтай тэрбээр Австралид болж буй мастеруудын олон улсын тэмцээний эхний өдрүүдэд гурвын харайлт, 60, 200 метр, саадтай 80 метрийн гүйлтэд түрүүлж, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн.
Тэмцээний сүүлчийн өдөр буюу өнөөдөр тэрбээр 400 метрийн 79.19 секунд гүйн түрүүлэхдээ мөн дээд амжилт ахиулжээ.
Ц.Раднаа Авсралийн тэмцээнээс ийнхүү таван алтан медаль хүртэн, таван дээд амжилт шинэчилсэн амжилттай дуусгалаа. Тэгэхдээ 400 метрийн зайд энэ жил дэлхийн аварга болохдоо гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиуллаа.
Спорт гэдэг хүмүүсийг, улс орнуудыг нэгтгэж, эв нэгдэл, хөөр баяслыг авчирдаг бүх нийтийн хэл билээ. Тамирчин хүн тив, дэлхийн дэмжээнд өндөр амжилт үзүүлж, улс орныхоо тугийг мандуулахад монголчууд бид жигтэйхэн их баярлаж, бахаддаг. Чухам тийм амжилт үзүүлэн гурван сая монголчуудын магнайг тэнийлгэж урмаар тэтгэсэн нэгэн эрхэм бол өнгөрсөн жил Польш улсын Торун хотноо зохион байгуулагдсан мастеруудын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 85 насандаа гурван алтан медаль хүртэж, 400 метрийн төрөлд дэлхийн рекордыг шинэчилсэн Ц.Раднаа гуай. Өөрийн нөөц бололцоог бүрэн дайчилж, сахилга баттай, тууштай хөдөлмөрлөвөл юунд хүрч болдгийг яруу тодоор харуулсан түүнтэй хийсэн энэхүү ярилцлага олон хүнд үр өгөөжөө өгнө гэдэгт үл эргэлзэнэ.
2019 онд Польш улсад болсон мастеруудын Дэлхийн аваргын тэмцээн гэж хэлнэ. Үнэндээ анх энэ тэмцээнд бүртгүүлж байхад түрүүлчихье, аварга болчихъё гэдэг бодол байгаагүй юм. Ухаандаа тамирчин хүнийхээ хувьд тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд идэвхтэй оролцож, өөрийгөө сорьё гэдэг л санаатай байлаа. Ингээд шүүгч шүглээ үлээж, тэмцээн эхлэх тэр мөчид уралдаж байсан тамирчдаа нэг нэгээр нь ардаа орхиж, өмнө нь хожигдож байсан хүчтэй өрсөлдөгч болох Япон улсын Хиро Танака хэмээх мундаг тамирчныг гүйцэн дэлхийн аварга болсондоо их сэтгэл хангалуун байдаг. Тэр тэмцээнээс би гурван алтан медаль авсны дээр бүр дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоогоод ирсэн гээч.
Карьер талаасаа ч, өрсөлдөөн талаасаа ч 85 насандаа гаргасан энэ амжилтаа би тамирчны замналын маань оргил үе гэж боддог.
Тамирчин хүний амжилтын гол үндэс бол өдөр тутмын бэлтгэл сургуулилт. Иймд өдөр бүр хоёр удаа, нийт 3-4 цагийн дасгал сургуулилт хийдэг. Өглөө зургаан цагт босоод өглөөний зарядкандаа гарч багадаа гурван км, ихдээ зургаан км гүйгээд, дараа нь биеэ халаах хөнгөн дасгалууд хийдэг. Энэ маягаар 1-2 цаг дасгалаа хийчихээд өдөртөө амарна. Харин үдээс хойшдоо буюу 15-16 цагийн үед тус бүр нь найман кг-ийн жинтэй хоёр гантелаа бариад хүч тамирын дасгалууд хийдэг. Уг хуваарийн дагуу өдөр бүрийг алдалгүй бие бялдар чийрэгжүүлэх, дархлаа дэмжих “ажил” хийнэ.
Миний бэлтгэл хийдэг гол зарчим бол өөрийн бие махбодыг сайтар мэдэрч, өөрт таарсан дасгал хөдөлгөөнийг олж, түүнийгээ тууштайгаар таслалгүй хийх. Би залууст дасгалыг хэтрүүлж болохгүй, хүнд юм өргөхдөө биш таарсан юмаа тогтмол хийх нь л чухал гэж хэлмээр санагддаг. Хүнд дасгалыг нэг хийгээд орхисноос энгийн дасгалыг тууштай хийдэг хүн л хождог шиг анзаарагдаад байдаг юм.
Тамирчин хүний амжилтад хоол тэжээл чухал нөлөөтэй. Хоолны хувьд би энгийн монгол хүн юу иднэ, тэр бүгдийг иддэг. Хоолноос өөх тос энэ тэрийг ялгаж, чихэр давс ихтэй байна гээд цааргалж байсан удаагүй. Ногоонд их дуртай, байцааг бол түүхийгээр нь ч бариад идчихнэ. Махаа ч сайн иднэ. Гэтэл өнөө цагт хүмүүс хоол ундыг муу, сайнаар нь их ангилдаг болжээ. Ялангуяа өөхийг нэг л буруугаар ойлгоод байх шиг. Өөрийн туршлагаас хэлэхэд “Энэ муу” гэхээр л тэр чигээрээ авах юмгүй болчихдог хүнс гэж байхгүй ээ. Учиргүй химийн бодистой л юм идчихээгүй бол үнэндээ муу хоол гэж байдаггүй юм. Юу идэхэд биш, яаж идэхэд л гол учир нь бий. Ууж идчихээд хөдлөлгүй хэвтэж, суугаад байвал ямар олиг байхав. Идсэнээ шингээхгүй бол ямар ч сайн ангиллын юм идээд тэр чинь аажимдаа өөх, удаандаа хор л болно.
Би ямар ч хоолны цээр, дэглэмгүйгээр хүссэнээ хүртэж ирсэн мөртөө эрүүл байдгийн гол шалтгаан нь ерөөс гүйж харайдагтай л холбоотой. Идэж ууснаа шингээж, хөлсөөрөө түүнийг гадагшлуулж, сайныг нь авч, саарыг нь шатаадгийн л ач. Аан бас, цадтал ханатал идэх ер нь жаахан тусгүй. Бага зэргийн зай үлдээгээд зогсож байвал зүгээр гэдгийг өөрөөрөө нэгэнт баталсан.
Тамирчин хүн болохоор спортынхоо хувцас хэрэглэлд л их хорхойтой доо. Спортын дэлгүүрт орохоор шипи их харна. Мөн тэмцээнд зориулж үндэсний үйлдвэрлэгчдийн маань хийж өгдөг гүйлтийн хослолууд байна, тэдэндээ их хайртай.
Хуучин цагт юм ховор байлаа. Хориод жилийн өмнө хүнд захиалж хийлгэж байсан хоёр гантелаа одоо ч байнга хэрэглэнэ. Түүнээс гадна электрон цаг хэмжигч, хийсэн дасгалынхаа тоог тоолдог 10 ширхэг хэлхмэл чулуу зэргийг өдөр тутмынхаа бэлтгэлд ашигладаг.
Спортын хүмүүст цаг хэмнэх нь биш бэлтгэлээ үр дүнтэй хийх нь л хамгаас чухал. Бэлтгэлээ үр дүнтэй хийх хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам бол өглөөний зарядкаг тогтмол хийх явдал. Энэ нь ухаандаа бие халаалтыг хэлж байгаа юм. Биеэ халаалгүйгээр үндсэн бэлтгэлд орж яавч болохгүйг л ойлгох хэрэгтэй.
Өдөр тутмын дасгалууд маань тогтмол болохоор сүйдтэй төлөвлөөд байх юмгүй. Гол нь өөрт таарсан цагийн хуваариа л олоход болно. Би өөрт таарах хуваарь, хэмнэлийг олчихсон болохоор өөрөө өөрийгөө сойдог морь шиг л болчихсон хүн (инээв). Ер нь өөрийгөө, бие бялдрынхаа онцлогийг сайтар мэддэг, мэдэрдэг болох нь эрүүл чийрэг хүний, тэр тусмаа тамирчин хүний жинхэнэ төлөвлөлт.
Би бол тэмцээн дөхөөд ирэхээр нэг сар орчмын өмнөөс хүчтэй, идэвхтэй бэлтгэлд ордог. Эрчимтэй хуваариар 14 хоног орчим бэлтгэл хийсний дараа өөрийгөө хэсэг амрааж, дасгалаа хөнгөрүүлдэг. Ингээд эрч хүчээ нэг сайн сэлбэж аваад тэмцээндээ ордог доо.
Уралдаан тэмцээнд орохдоо энэ шипигээ өмсдөг.
Нэг нь 8 кг жинтэй, яг ийм хоёр гантел бий.
Нэг дасгалыг 30 удаа хийсний дараа хэлхээтэй чулуунаас нэгийг авч нөгөө талд нь гаргадаг. Сууж босох, татах түлхэх гэх мэт гантел ашиглаж хийдэг 10 өөр хүчний дасгалыг тус бүр нь 30 буюу нийт 300 удаагийн дасгал хийсэн хойно энэ 10 чулуу нэг талдаа гарна гэсэн үг.
Нарны энерги, цэвэр агаар ямар сайхан гээч. Өглөө 10-12 цагийн үед буюу нарны гэрэл D витамин ихтэй үед наранд гарч, Туул гол орчмын цэвэр агаарт бэлтгэлээ хийх дуртай. Зундаа наранд биеэ шарж байгалийн цэвэр витаминыг оригоор нь авах хүний биед их сайн.
Мөн хүмүүсээс ирэх урмын үгс их сайхан. Бага залуугаасаа биеийн тамирт дурлаж, 57 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шим болохоор арга ч үгүй байх. Түрүү жилийн хавар ДАШТ-ний үеэр дэлхийн рекордыг эвдчихээд, намар нь Австрали улсын Мелбурнд очиж өөрийн рекордыг 1 секунд 46 долиор урагшлуулж дахин шинэчлэн тогтоосон юм. Тэмцээний дараа эх орондоо ирэхэд, энэ үйл явдал элэг нэгтнүүдийг минь баярлуулан огшоосон том амжилт болсныг бэлтгэл хийж явахад таардаг олон хүнээс мэдэрсэн. Намайг харж, надаас урам зориг аваад өөртөө анхаарч эхэлсэн, биеийн тамирт цаг гаргаж, гүйдэг болсон хүүхэд хөгшчүүл, гэр бүлүүдийг хараад өөрийгөө багахан тоож билээ. Бусдад өгсөн жаахан ч атугай урам зориг, үлгэр дуурайл эргээд өөрийг минь их баярлуулдаг.
Мөн саяхан Энхийн шагналтнаар тодорсон. Ийм цар тахлын үед ч шагналыг минь янзын хүндэтгэлтэй гардуулж өгсөн шүү. Ер нь энэ мэтчилэн хүнд хөдөлмөрөө үнэлүүлэх шиг сайхан юм хаана байхав.
Бүжгэнд дуртай шүү. Хүний хөлсийг сайн гаргаж, хөгжилтэй сайхан аргаар дасгал хийх боломжийг бүжиг өгч чадна. Ритм бүжгийн клуб, бас хуучнаар Ард кино театрын бүжгийн клубд очдог. Нэг очихдоо хоёр цаг орчим бүжиглэнэ. Сайхан ая дуу сонсонгоо хоёр цаг идэвхтэй хөдөлнө, бүжиглэнэ гэдэг чинь маш сайн бэлтгэл болж байгаа юм. Их сайн.
Би гэдэг хүн чинь бага насандаа хөдөө мал маллаж, малын бэлчээрт тоглож өссөн хүн. Мал хариулна гэдэг тэр чигтээ марафон л гэсэн үг. Одоо бодоход монгол ахуй, малчин айлын эгэл амьдрал л дархлааг минь бүрэлдүүлж, биеийн тамирт дурлах гол шалтгаан болсон юм билээ. Ямар сайндаа багадаа би ангийнхан дундаа “Цагаан зээрийн янзага” хочтой хүү байлаа шүү дээ.
Мөн залуу насандаа сонирхлоороо олон тэмцээн уралдаанд орж, үеийн мундаг тамирчидтай шударга сайхан өрсөлдөж, ялж, ялагдаж сурсан нь ч спортын хүн болоход хүчтэй нөлөөлсөн байх. Би чинь залуудаа бол улсын рекорд тогтоож, амжилт эвдээд байсан юмгүй хүн. Миний үед мундаг тамирчид олон байсан юм.
Гол нь тэр бүх тамирчдын ачаар сурч, хөгжиж явсан болохоор л өдийд энэ зэрэгтэй яваа гэж боддог. Ер нь биеийн тамирын надад өгсөн сайхан зүйлс дэндүү их. Уг нь би зоотехникч мэргэжилтэй, эрдэм шинжилгээний туслах ажилтан хүн явлаа.
Хөдөө гадаагүй ажил хийсэн, залуу хүний идэвхгүй нэг хэвийн амьдралын хэв маягаас залхаад гэх үү, халгаад гэх үү 28 насандаа дуртай зүйлээ буюу спортыг нэгмөр сонгож, улмаар 1966 онд Биеийн тамирын дээд сургуулийг “Биеийн тамирын багш” мэргэжлээр сурч төгссөн. Хүний дурлаж хайрласан зүйл гэдэг шал ондоо. Тэр үеэс өнөөг хүртэл их спортод хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсээр явна.
Бэрхшээлтэй тал гэвэл дасгалаа хэт хүндрүүлж, ихдүүлж хийх нь л сул тал болчихдог талтай. Өөрөөр ч спорттойгоо байхад хэцүү гээд байх зүйл бага шив дээ.
Энхийн Шагнал гардуулах ёслолын үеэр. Уг шагналыг жилд нэг л удаа салбараа манлайлж буй хүмүнд өгдөг бөгөөд харамсалтай нь энэ жил цар тахлын улмаас үзэгчидгүй онлайнаар зохион байгуулагдсан. Гэсэн ч намайг хүндэтгээд Шагналын комиссын эрхэм нөхөд бүгд ирсэнд миний бие их талархсан шүү.
Уг нь 2020 оны долоодугаар сард Канад улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гүйлтийн 100 м, 200 м, 400 м, 800 м, гурвын харайлт, саадтай гүйлт зэрэг нийт зургаан төрөлд оролцохоор бэлтгэлээ базааж байсан юм. Даанч энэ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тэмцээн хойшилчихсон.
Гэсэн ч би санаа амраагүй, өөрийгөө хууралгүй үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр л байна. 2020 он гарсаар бэлтгэлээ огт таслаагүй. Энэ янзаараа байнгын бэлтгэлээ базааж байгаад цаг сайхан болж, тэмцээн уралдаанууд дөхөөд ирэхээр бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлнэ дээ. Тэмцээнд оролцдог зургаан төрлөөсөө 400 метрийн гүйлтэд арай илүү анхаарлаа хандуулж байгаа.
Гурвын харайлт, саадтай гүйлтийн төрлүүдийг гэрт ч, гадаа ч бэлдэхэд бэрхшээлтэй байгаа тул түрдээ орхигдуулахаас өөр аргагүй болсон. Дөрвөн төрлийн гүйлтийнхээ бэлтгэлийг бол байнга хийдэг.
Олон улсын тэмцээнүүд, спортын нэвтрүүлгүүдийг байнга үзнэ шүү дээ. Тив дэлхийн олон тамирчдын арга техникээс суралцаж, гаргасан амжилтанд нь хамт баясаж, тэднээс урам авна. Хөнгөн атлетикаас гадна бөхөд их дуртай. Монгол тамирчдаа ялахаар үсэрч дэвхцээд чухам баярлана. Орос, Япон, Казакстаны тамирчдыг хувьдаа их балиашиглана. Тамирчин мөн эсэхээс үл шалтгаалан спорт хүнд тийм л их аз жаргал өгдөг.
Зарим хүмүүс тамирчдыг ноцолдоод л, гүйгээд л явж байдаг улс гэж хардаг байх. Гэхдээ тэр бүхний ард маш их хүч, сэтгэлийн хат, хөдөлмөр, тэвчээр, урт хугацааны бэлтгэл, цаг минут тутам хөгжиж дэвших гэсэн чин хүсэл тэмүүлэл явж байдаг юм шүү дээ.
Уртын дуу сонсоно. Эр бор харцага, Эрдэнэ засгийн унага, Хөөрхөн халиун зэрэг сайхан уртын дуунуудаасаа дуулчихна шүү.
Ер нь явж явж хүний амьдралын хамгийн сайн зөвлөгөөг эцэг эх л өгдөг юм байна. Бие бялдар, сэтгэл санааг торниулж өсгөдөг хүмүүс болохоор арга ч үгүй биз. Аав минь надад тэр нэг жил “Миний хүү даруу томоотой, эрдэмтэй номтой хүн болоорой. Хүний нутагт төлөв байхыг эрхэмлэж, ажил мэргэжилдээ шаргуу сайн байхыг хичээж явдаг юм шүү” гэж хэлээд үнсэж байсныг нь тод санадаг юм.
Би аавынхаа энэ үгийг 10 хүүхэддээ өсөх цагаас нь эхлээд л одоог хүртэл сануулж, ач гуч нартаа ч хэлж захиж явдаг.
Мэргэжлийн чиглэлээр бол үе үеийн багш дасгалжуулагч нарын маань хэлж байсан зөвлөгөө байна. Тэдэн дундаас “Чи биеэ хэт чангалж, хүчилж, хичээж гүйгээд байна. Биеэ сайтар суллаад, чөлөөтэй, тайван, зөөлөн урсгалаар гүй” гэсэн зөвлөгөө миний хойшдын тамирчны замналд маш том тус болсон доо. Багш нар, нэгэн үеийн тамирчдаасаа авч байсан олон сайхан зөвлөгөөг одоо ч бэлтгэл сургуулилтаа хийх, тэмцээн уралдаанд орох бүрдээ байнга санаж явдаг.
Юу ч хийсэн аливаа зүйлд мэх, тактик буюу арга барил хэрэгтэй. Тэр тактик нь зөв байх их чухал. Аливаа ажлыг хийх арга барил, яаж амьдрах ухаанаа ол. Эрт олох тусмаа л сайн.
Даруу төлөв байж, өөрт ногдсон буюу хийх ёстой ажил хөдөлмөрөө л үнэнч шударгаар, сайн хийж яв. Зөв явахад оройтно, хоцорно гэж байдаггүй. Үр дүн нь заавал ирдэг.
Тамирчид бол бэлтгэл сургуулилтаа үнэнч, чанартайгаар хийж, анхаарлаа элдэв зүйлд битгий сарниулаарай. Хайран сайхан залуу нас, амжилт гаргах боломжтой цагаа бүтэх бүтэхгүй хүний үгийг дагаж, илүү дутуу зүйл шохоорхож яваад алдах вий. Араас нь харамсаад харамсаад нэмэргүй юм болно шүү. Наанадаж архи дарс, тамхи зэргээс холуур яв.
Гадаад Мэдээ
50 настай ч 30-тай мэт харагддаг БНСУ-ын Тэргүүн хатагтай Ким Кеон Хэ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Тэргүүн хатагтайн хамт АНУ-д төрийн айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Тэргүүн хатагтай Ким Кеон Хэ олны анхаарлыг ихээр татаж байна.
Тэргүүн хатагтайн барьсан цүнх, өмссөн хувцас, 50 настай ч 30 настай мэт харагддаг гаднах төрх нь гоо сайхны багагүй магтаалыг дагуулж буй.
Өдгөө 50 настай тэрбээр Кёнги их сургуульд урлагийн чиглэлээр суралцжээ. Их сургуулиа төгссөний дараа урлагийн боловсролоор магистрын зэргээ, дижитал контент дизайны чиглэлээр докторын зэргээ тус тус хамгаалжээ.
Тэрбээр нөхөртэйгээ 2012 онд гэрлэсэн бөгөөд хос хоёр олон жилийн өмнөөс биенээ мэддэг байсан гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тухайн үед Ким Кеон Хи 40 настай, Юн Сок Ёл 52 настай байжээ.
Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг аж.
Гадаад Мэдээ
Орос жуулчид “Хаанаас ирсэн бэ” гэдэг асуултаас айдаг болжээ

Оросыг эсэргүүцэх хандлага нэмэгдэж байгаатай холбоотойгоор орос жуулчдын хувьд “Хаанаас ирсан бэ” гэдэг асуулт хамгийн айдас төрүүлсэн асуулт болж хувирчээ. Сэтгүүлч Жулия Азарова нэг жилийн өмнө Оросоос гарсан бөгөөд тэрээр Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Москвагаас Истанбул руу дүрвэж, эцэст нь Литвад суурьшсан байна. Жулия Азарова “Би эх орноо орхих ёстой эсвэл шоронд орох эрсдэлтэй байсан. Бид нэг өдрийн дотор юмаа баглаад явах хэрэгтэй болсон” гэв. Оросын өөр нэг аялагч Лана Азид амьдардаг бөгөөд тахал эхэлснээс хойш анх удаа өнгөрсөн зун гэртээ харихаар төлөвлөж байсан ч дайны улмаас бүтэлгүйтжээ.
Лана гэртээ харихын оронд Азийн Тайланд, Япон зэрэг газраар аялжээ.
“Гадаадад явж байхдаа шинэ хүмүүстэй танилцах үнэхээр хэцүү бөгөөд өөрийгөө орос гэж хэлэхэд хүмүүс үүнийг хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол байнга дагадаг болсон” хэмээн ярьжээ. Мөн тэрээр “Өмнө нь Оросоос ирсэн” гэж хэлэхэд хүмүүс хамгийн түрүүнд архи, баавгай, Матрешка гэх мэт зүйл ярьж харьцангуй нааштай хүлээж авдаг байсан” гэв. Түүнчлэн Лана “Би одоо байгаа нөхцөл байдлаас гарах арга замыг олж харахгүй байна. Орос энэ нөхцөл байдалдаа “гацсан” байх гэж би айж байна” хэмээн ярьжээ.Азарова Москваг маш их санаж байгаа ч дахиж хэзээ ч тэнд амьдрахгүй байж магадгүй гэдгээ аажмаар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Москва миний хүүхэд насны бүх дурсамжтай маш үзэсгэлэнтэй хот хэвээр байна” гэж ярьжээ.
Эх сурвалж: cnbc.com
Гадаад Мэдээ
Нэrэн эмэrтэй Mайkл Жеkcонтой маш адuлxан найз залyyгuйнxаа зypruйr xyваалцжээ. Xамruйн гайxмааp нь…

Твuттеpuйн нэrэн xэpэrлэrч Майкл Жекcонтой яr адuлxан “найз залyy”-ruйнxаа зypruйr нuйтэлcэн нь тvvнuй найз залyyruйн зypаr uнтеpнэт xэpэrлэrчдuйr алмайpyyлж оpxuв.

Твuттеpuйн Gossip Grill xэpэrлэrчuйн нэpuйr ашurладаr 21 наcтай Лypдеc Завалета cаяxан зyprаа нuйтэлcэн бөrөөд “Манай xvн vнэxээp xөөpxөн юм аа,

тvvнuй cаяxан надад uлrээcэн cельфur xаp даа” rэcэн тайлбаpтай. Энэ зypаr тэp даpyй тvvнuй 22,000 rаpyй даrаrчuйн анxааpлыr татcан бөrөөд тэд тvvнuй нuйтлэлд маш ux xаpuy бuчcэн байна.

Тvvнuй 22,900 Твuттеp даrаrчyyд нь Попын xаан байcан дyyчuнтай rайxалтай төcтэйr нь rайxан бuшupч маш ux cэтrэrдэл бuчuж тvvнuйr cэтrэrдэлээp бyлcан байна.

Тvvнuй найз залyy баrааcаа Жекcонтой төcтэй байcан бөrөөд тvvнuйr xаpcан xvн болrон Жекcон даxuж төpcөн байна rэдэr байжээ.

Найз оxuн нь анx найз залyyтайrаа танuлцаxдаа Майкл Жекcон rэж мэддэrrvй байcан бөrөөд rадyyp xамт зyrаалж байxад нь xvн болrон тэдэнтэй зyprаа авxyyлаx rэж

шавдаr байcанд нь vprэлж rайxдаr байcан rэнэ. Xаpuн cvvлдээ тэpээp uнтеpнэтээc попын xаан Жекcон rэж ямаp алдаpтай дyyчuн байcныr мэдээд шоконд оpcон байна.

Одоо тэpээp найз залyyrааcаа cалаx бодолrvй байrаа бөrөөд rэpлэж xvvxэдтэй болоxыr xvcч байrаа rэнэ.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?