Соёл Урлаг
Б.Хулан: Анхны амьдралдаа алдсан ч 10 насаар ах хүнтэй суугаад хoжсон. Тэр хайрын минь эзэн…..

Нэгэн үе “Х ТҮЦ” продакшнд харьяалагдаж явсан үзэсгэлэнт жүжигчин Б.Хулан сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих болсон.
Тэрээр Дэггүй хөрш олон ангит кинонд эмч бүсгүйн дүрд хамгийн сүүлд тоглосон. Тэгвэл СТА тэмдгээр энгэрээ цоолсон жүжигчин бүсгүйн амжилтын ард түүний ээж, эгч нь байдаг ажээ.
Харин түүний өмөг түшиг нь хүү охин хоёр нь гэдэг. Хүү охин нь ээжийгээ усны дусал мэт дуурайсан гэдэг.

Хоёр ч амьдрал зохиогоод үзчихсэн Б.Хулан сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон. Түүний анхны нөхөр нь охинтойгоо уулзах гэж ирж байгаагүй бөгөөд caлалтандаа хapамсдаггүй гэнэ.
Харин хоёр дахь нөхөр нь жүжигчин бүсгүйгээс 12 насны зөрүүтэй гэдэг. “Ах байлаа гээд халамжтай байна гэж байхгүй байх аа.
Эмэгтэй нь л хамаг юм аа хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээг тaaшаадаггүй, яагаад хамтдаа хийж болдоггүй юм бэ гэх зэргээр сэтгэлээ уудлан ярилцаж байсан удаатай.
Тэрбээр Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арав гаруй насаар ах хүнтэй ханилж, удам залгах нуган үр төрүүлсэн хэмээн хэвлэлээр бичдэг. харин үүнййг жүжигчин бүсгүй эрс үгүйсгэсэн бөгөөд өмнө нь өгсөн нэгэн ярилцлагадаа хувийн амьдралынхаа нууцыг ийнхүү задалжээ.
“Би амьдралдаа нэг удаа алдсан. Гэхдээ энэ алдаа минь тийм нoцтой юу гэвэл үгүй ээ. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулчихаад өрөөндөө сэм yйлах үе байсан. Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий.

Мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тэгтлээ баян биш. Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм билээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохooр надад амар байдаг юм.
Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань бүгдийг өгсөн” гэж ярьсан жүжигчин бүсгүй хүүдээ С.Ренчинлхаа гэдэг нэр өгчээ. Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.


Соёл Урлаг
Б.Баяржавхлан: Анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа

“Яг түүн шиг 2023” шоуны 6-р улирлын анхны дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. Шоуны эхний дугаарын ялагчаар жүжигчин, дуучин Jason буюу Б.Баяржавхлан тодорсон юм. Тэрээр дэлхийн од “Adele”-ийг дуурайж, “Someone like you” уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барилаа.
“Яг түүн шиг 2023” шоуны эхний дугаарын ялагч болсонд баяр хүргэе.
Баярлалаа.
.jpg)
Хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?
Анхны дугаар байсан учраас удаан хугацаанд бэлтгэл хийж чадаагүй. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бэлтгээд амжилттай оролцлоо.
Үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа түрүүлнэ гэж төсөөлсөн үү?
Эхний дугаарт түрүүлнэ гэж огт санаагүй. Гэхдээ найман дугаарын турш нэг удаа ялагч болчих болов уу гэсэн бодол байсан. Өөрийгөө үнэхээр азтай байлаа гэж бодож байна.
Эмэгтэй хүнийг дуурайж ялагч болсон шүү дээ. Эсрэг хүйстний дүрд хувирахад амаргүй байсан байх?
Би анх удаа тайзан дээр эмэгтэй хүний дүрд хувирч гарлаа. Амаргүй юм билээ. Хумс, сормуус зэргээс эхлээд бэлтгэх зүйл ихтэй. Гэхдээ хэцүү байсан гэхээсээ илүү их сонирхолтой, хөгжилтэй байсан.
Таньд шоуны урилга ирнэ гэж төсөөлж байсан уу?
Шоуны урилга ирнэ гэж төсөөлөөгүй. Санал тавихад их амархан юм шиг санагдаж байсан ч шоу эхэлснээс хойш үнэхээр амаргүй гэдгийг ойлгосон. Нэгхэн үзүүлбэрийг үзэгчдэд хүргэхийн тулд хэдэн зуун хүн ажиллаж, энэ шоу бүтдэг юм байна.
Өнгөрсөн жилийн оролцогчидтой ярилцахад “Дахин их сургууль төгссөний дайтай маш олон зүйлд суралцлаа” гэж байсан. Энэ шоунд оролцсоноороо олж авч буй чадвараасаа хуваалцвал?
Өөрийгөө дахин “задалж” байгаа юм болов уу гэж бодож байна. Шоу дөнгөж эхэлж байгаа, долоо хоног бүр шинэ зүйлд суралцаад явах байх гэж харж байна.
Таны үндсэн мэргэжил жүжигчин. Энэ мэргэжлийн давуу тал шоунд хэрхэн нөлөөлж байна вэ?
Дүрийн судалгаан дээр давуу талтай байгаа гэж бодож байна. Гэхдээ шоуны найман оролцогч бүгдээрээ маш мундаг байгаа. “Чанга найм” гэж нэрлэмээр. Миний хувьд оролцогчдоосоо юуг суралцаж болох талаар үргэлж эрэлхийлж, маш их зүйлийг сурч байна.
“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн багийнхантай цөөнгүй удаа хамтарч ажиллаж байна. Энэ багийн давуу талыг юу гэж харж байна вэ?
Би олон газар, уран бүтээлчтэй хамтарч ажиллаж байсан ч “Боловсрол” телевизийн ялгарах гол онцлог нь зохион байгуулалт сайтай шиг санагддаг. Зохион байгуулалт сайтай болохоор дараа дараагийн ажлууд нь маш тодорхой. Би энэ хамт олонтой хамтарч ажиллах дуртай.
Сүүлд “Амьдралын урт замд” кинонд гол дүрийг бүтээсэн. Таныг энэ кинонд тоглосны дараа үзэгчид өөрөөр харах болсноо сошиал орчинд илэрхийлж, талархлын үгсийг харамгүй илгээж байсан. Таны хувьд үзэгчдээс авсан хамгийн сайхан талархал юу байсан бэ?
Нэг хүн над дээр ирээд “Таныг тэвэрч болох уу?” гэж асуусан. “Яагаад?” гэтэл “Таныг энэ киноноос хараад ах минь дэргэд минь байгаа юм шиг санагдсан. Тэнгэрт байгаа ахыг минь авч ирсэнд баярлалаа” гээд зургийг нь харуулсан. Сэтгэлд тод үлдсэн зүйл гэвэл энэ үйл явдал байна.
Таны хувьд энэ зун фэнүүддээ ямар бэлэг барих вэ. Төлөвлөгөө гарсан байгаа байх?
Хоёр клипний зураг авалт дуусаад удахгүй цацах гэж байна. Цомгоо бичээд дууссан. Цомгийн баяр хийнэ гэж төлөвлөж байсан ч “Яг түүн шиг” шоунд оролцсоноор төлөвлөсөн ажлууд маань жаахан хойшилж байна. Шоуны хажуугаар ямар ч ажил амжуулах боломжгүй завгүй өдрүүд үргэлжилж байна даа.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Соёл Урлаг
Зөрлөгийн амьдрал маш дотно байдаг

УБТЗ-ын Аршаант өртөөний залуусаас бүрдсэн хамтлагийг төмөр замчид андахгүй болов уу. Хэнээс нь ч асуусан “Хурд” гэж шууд хариулна. Яах аргагүй “Хурд”-ынхан төмөр замчин аав, ээжийн үрс болж, төмөр замчдын дунд, галт тэрэгний дуу сонсож, ган зам дагуу тоглож өссөн. Тиймдээ ч тэд төмөр замчдад элэгтэй. Элэгтэй учраас л цар тахлын энэ үед төмөр замчдадаа урлаг соёлоор үйлчилж, урмаар тэтгэхээр “Ган судас нь амьдрал тэтгэнэ” аялан тоглолтоо энэ сарын 12-нд Сүхбаатар зангилаанаас эхэллээ. “Хурд” хамтлагийн аялан тоглолтын үеэр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, лектор, доктор Ж.Цогтсугар оролцож, төмөр замчдад лекц унших юм байна. Тэрбээр, “Хурд” хамтлаг бол хүний зүрх сэтгэлд урлагаар үр тарьж, эх оронч, үндэсний бахархлыг бий болгож өгдөг. Бид олон жил хамтран ажилласан. Төмөр замын Соёлын ордонд лекцтэй тоглолтыг ч хамт хийж байлаа. Миний хувьд энэ удаад төмөр замчдадаа тархины тухай ярина. Интернэтээс олохгүй мэдлэг, мэдээллийг тоглолтын дундуур хэнийг нь ч уйдаахгүйгээр өгнө. Төмөр зам бол соёлын асар том түүчээ. Төмөр замаар дамжиж соёл, боловсрол, мэдээлэл орж ирдэг. Мэдээллийн зууны иргэдэд мэдээллээр нь дамжуулж мэдлэг олгоно. Хүний оюун тархинд шинэ гэрэл гэгээ ассанаар хөдөлмөрийн бүтээмж өсөж, амжилтад хүрнэ шүү дээ” гэсэн юм.
Ийнхүү тэднийг 11-ний үдэш галт тэргэнд суух үеэр уулзаж, ярилцсанаа хүргэе.
Д.ГАНБАЯР: ЗӨРЛӨГИЙН АМЬДРАЛ МАШ ДОТНО БАЙДАГ

-Юуны түрүүнд “Ган зам” сонины уншигчдадаа мэнд хүргэе.Энэ аялан тоглолтыг “Хурд” хамтлаг санаачилж, Замын дарга Д.Жигжиднямаа, нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар маш сайхан хүлээж авсан.Бид төмөр замчдын хүүхдүүд. Аав, ээж хоёр маань төмөр замд 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ суусан. Аршаант, Ногоонтолгой зэрэг өртөө, зөрлөгт ажиллаж байсныг ахмадууд маань андахгүй.Бид төмөр замаас угшилтай, хар багаасаа дэргэд нь өссөн, 20, 51 дүгээр сургуулийг төгссөн болохоор төмөр замчдын, өртөө, зөрлөгийн амьдралыг мэднэ.Мөн төмөр замын эмнэлэгт бүгд мэндэлсэн.Тийм ч учраас манай хамтлаг төмөр замаараа овоглож, төмөр замчдаараа бахархдаг.Энэ удаад олон жил хүлээсэн хүсэл маань биелэж буйд баяртай байна.Учир нь, би 10 гаруй жилийн өмнө “Ган зам” сонинд ярилцлага өгөхдөө Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл төмөр замын өртөө, зөрлөг бүхнээр тоглолт хийнэ гэж хэлж байсан.Монгол Улсын хөгжлийн 70 жилийг Нуруундаа үүрсэн төмөр замчдынхаа сэтгэлийг бадраая гэж бодсон юм.Энэ хүслээ төмөр замын олон ч даргад хэлж байлаа.Харин энэ цаг үед бидний хүсэлтийг хүлээж авсан Д.Жигжиднямаа даргад төмөр замчдынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Мөн Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Маркетингийн хэлтсийн дарга Ш.Ариунбаяр болон бусад алба хэлтсийн дарга нарт баярлалаа. Дэлхий нийтээр Ковид-19 гээд бүх зүйл хаалтгай байна. Харин УОК сайн ажиллаж буйн үр дүнд цар тахлыг дотооддоо алдаагүй, ард түмэн сэтгэл амар, уужуу байна. Ийм үед бид юу чаддаг түүгээрээ төмөр замчдадаа урлагаар үйлчлэх ёстой, энэ бол бидний үүрэг юм.
-Хэчнээн газар тоглолт хийх вэ?
-Сүхбаатараас Замын-Үүд хүртэлх томоохон зангилаадад галт тэргээр очиж тоглоно.Мөн Баянтүмэн тасагт очно. Харин жижиг өртөө, зөрлөгийнхөн тоглолтоо очиж үзнэ.Энэ нөхцөл боломжоор удирдлагууд нь хангаж өгөхөөр бид хамтран ажиллаж байна.Цар тахлын энэ үед төмөр замчид маань амсхийх ч чөлөөгүй ажиллаж байгаа. Галт тэргээр ямар их хүн зорчдог билээ дээ.Нэг хэсэг нь тэдний эрүүл мэндэд анхаарч байхад нөгөө хэсэг нь эрсдэлгүй зорчуулах үүднээс замаа, галт тэргээ засаж машинчид нь айх аюулгүй жолоодож байдаг.
– “Хурд ” хамтлаг анх Зорчигчийн вагон депод байгуулагдсан гэдэг. Та энэ депод ажиллаж байв уу?
-Өнөөгийн гишүүд нь “Хурд” хамтлагийн хоёр дахь үе нь шүү дээ.1986 онд Зорчигчийн вагон депод байгуулагдаж, тухайн үеийн дарга Л.Насанбат гуай Оросуудтай зөвлөлдөж байгаад “Скорость” гэж нэр өгсөн байдаг.Гэвч Монгол хамтлаг тул орчуулаад 1986-1987 оны үед “Хурд” болгосон. Манай хамтлагийн нэр нь хүртэл төмөр замтай холбоотой. Монгол Улсын хөгжлийн хурд бол галт тэрэгний хурдаас шалтгаална.
-Тэгэлгүй яах вэ, төмөр замчид та бүхнээр бахархдаг. Гэр бүлийн хамтлаг олон байгуулагддаг ч төдөлгүй тус тусынхаа мөрийг хөөх нь бий. Харин замчин гэр бүлийн хүүхдүүд өдий олон жил нэгэн цул болж, ард түмэндээ хүндлэгдэж буй нь төмөр замчдын эв нэгдэл ямар вэ гэдгийг илэрхийлж байна гэж ахмад төмөр замчид ярьдаг юм билээ?
-Бидний олон дуунд гардаг даа.Төмөр замын зөрлөгийн амьдрал маш дотно байдаг. Манай амьдрал, зарим шийдвэр хөрш айлаас хамааралтай гэж хэлж болмоор, амь нэг байдаг.
Унтах, сэрэх цаг нь нэг, ажлын газар нь нэг, амьдрах орчин нь нэг учраас яах аргагүй нийтээрээ нэг гэр бүл болдог. Бид тийм эвсэг, нөхөрсөг орчинд, аав ээжийн зөв хүмүүжил дор өссөн болохоор “Хурд” хамтлаг өнөөг хүртэл оршин тогтнож буйн үндэс байж болно.
-Аав Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Ц.Дамба гэж хүн. 1956 онд илгээлтээр ирж замчнаас бригадын дарга, мастер, ахлах мастер хүртэл 44 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.Аав минь саяхан бурхан болсон.
Ээж минь Завхан аймгийн Дөрвөлжин сумын хүн, П.Лхамжав гэж хөгшин бий. Мөн л насаараа төмөр замд ажилласан даа. Ер нь, энэ аялан тоглолт аав, ээжийн минь хүсэл юм шүү. “Та нар энд тэнд яваад л тоглох юм.Төмөр замын өртөө, зөрлөг бүрээр яваад нэг сайхан тоглож өгөөч” гэдэг байсан. Аав, ээжийн болон бидний хүслийг төмөр замын удирдлагууд хүлээж авч буй нь алсыг харсан соён гэгээрлийн үйл ажиллагаа юм. Удирдлагууд нь ч төмөр замчдадаа урлагаар үйлчилж, цэнгүүлж байгаа нь том соёл.
-Төмөр замчдын 70-80 орчим хувь нь залуус. Тэдний дунд авьяаслаг залуус маш олон байдаг. Танай хамтлаг тэдний дунд тэмцээн зохиовол магадгүй урлагийн ирээдүйн том одод төрж болох юм?
-Төмөр замчид маш их авьяастай. Миний ээж ч сайхан дуулна. 1969 онд төмөр замчдынхаа баярын өдөр Үндэсний телевизийн шууд эфирээр дуулсан байдаг. Бидний авьяас ээжээс минь угшилтай болов уу гэж боддог.
Бид очсон газар бүртээ уулзалт, ярилцлага хийнэ.Уулзалтаас сэтгэл нь сэргэж, өөртөө зорилго тавьж, биднээс үлгэр дуурайл авах хүн олон гарах байх.
Ер нь, “Авьяаслаг Монголчууд”, “My voice” гэх мэт олон контент байна. Яагаад “Авьяаслаг ган замчид” гэж контент байж болохгүй гэж. Тиймээс “Хурд” хамтлагийн нэрэмжит тэмцээнийг зөвхөн төмөр замчдынхаа дунд зохиовол болно. Энэ аяллаа дуусгаж ирээд энэ талаар хүмүүстэй ярилцаж, ажил хэрэг болгоё гэж бодож байгаа.
-“Хурд”хамтлагаас гадна залуууран бүтээлчид явж байна уу даа?
-“The voice of Mongolia” шоуны манай Отгонбаярын залуусаас явж байгаа. Мөн телевизийн баг яваа. Бид зүгээр нэг тоглоод өнгөрөхгүй тоглолтын турш бичлэг хийлгэж, төмөр замчидтай ярилцан нэвтрүүлэг хийнэ. Нийт 30 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг явж байна даа.
Д.ОТГОНБАЯР: ВОКЗАЛААР АЛХАЖ ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭДЭГ

Юуны түрүүнд та бүхэнд төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Таны хувьд урлагийн тэмцээний олон контентийг шүүж, заримыг нь зохион байгуулдаг. Төмөр замчдын дунд сайхан тэмцээн зохион байгуулж болох санааг Д.Ганбаяр ах хэллээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Төмөр замын залуус авьяастай, үүний илрэл нь манай хамтлагийнхан гэж хэлж болно. Олонд танигдаагүй яваа зуу зуун авьяаслаг залуус төмөр замчдын дунд бий. Нөгөө талаар төмөр замчдын хүүхдүүд бие даах, амьдрах, орчинтойгоо зохицох чадварыг эрт олдог. Аав, ээж нь өглөө гараад орой ирдэг хүүхдүүд юу эсийг хийх билээ. Орчин цагийн хүүхдүүд цахим ертөнцөөс мэдээлэл үздэг байх. Гэхдээ л өртөө, зөрлөгийн хүүхдүүд хамтач байдал нь арай өөр шүү. Тиймээс өртөө, зөрлөгөөр нь ч юм уу хооронд нь урлагаар өрсөлдүүлэх тэмцээн зохион байгуулж болно. Үүнийг Замын захиргаатай маш сайн ярилцаж байгаад ажил хэрэг болгоё гэж бодож байна. Сүүлийн үед залуус спортоор их хичээллээд дуу хөгжмөөсөө хоцроод байх шиг. Энэ хоёрыг тэнцвэртэй явуулах хэрэгтэй. Тиймээс төмөр замын “Хурд” хамтлаг үүнийг хариуцан явуулах бүрэн боломжтой. Юун төлөө Соёлын ордонтой билээ дээ.
Төмөр замчдыг зөвхөн ажил хийлгэхээс гадна урам зориг оруулах, сэтгэлийг нь сэргээх, ажилд нь улам дуртай болгох хэрэгтэй. Миний хувьд ч дуу, хөгжим зохиож байснаа гэнэт зогсвол төмөр замынхаа вокзалаар ирж алхан, тархиа сэргээдэг.
Төмөр замчин залуусаа ажлаа дуртай, улам хайртай болгоход урлаг маш чухал үүрэг гүйцэтгэнэ.Хүн ямар нэгэн юм дутагдахаараа л ажлаасаа уйддаг, гардаг, цалгардуулдаг юм шүү дээ.Тиймээс соёлын хөтөлбөрийг тогтмол хийж байвал маш сайн.
Соёл Урлаг
Н.Батцэцэг мэнгэндээ дургүй

“Жинжиймаа”, “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудаар үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин бол Н.Батцэцэг. Түүнийг залуу байхад төдийгүй одоо ч нүд унагах эр олон. Тэгвэл эрхэм жүжигчин бага байхдаа өөрийнхөө хацар дээрх мэнгэндээ их дургүй хүүхэд байсан гэдэг. Энэ талаараа саяхан “Хүүхэд байхдаа бүх хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байхад би л нүднийхээ дор мэнгэтэй байсан. Тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон. Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ” хэмээн дурсан ярьжээ.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?