Монгол Мэдээ
IHC-ийн нэг нь хэргээ хүлээж Идэр-Одын учир тайлагдаж эхэллээ

Цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ. Б.Гантиг “Их Бит” ХХК-ийн 33.1, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж.
Одоогийн байдлаар О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна.
“Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг.
-О.Мөнхжин хоёр тэрбумаар есөн өмгөөлөгч авчээ-
О.Мөнхжин: Хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хоригдсон. Өчигдөр /2023.03.10/ прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорионы хугацааг дахин нэг сараар сунгах хүсэлтээ шүүхийн байгууллага руу илгээсэн. Энэ дагуух шүүх хурал ирэх долоо хоногт болж таарах нь.
Түүнийг хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр дотоодын биржүүд дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, түүнийг FTX бирж рүү гарган худалдан борлуулсан гэгдэж буй. О.Мөнхжингийн хувьд тухайлбал, өөрийн аав 846 сая ширхэг IHC койн, хадам ээж нь 540 сая ширхэг, эхнэр нь 446 сая ширхэг, хадам эгч нь 50 сая ширхэгийг тус тус оруулсан гэгдэж байна.
Тэрбээр ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөгөөр ЕСӨН өмгөөлөгч аваад байгаа аж.
-Б.Гантиг хэргээ хүлээжээ-
Б.Гантиг: Түүнийг хоёрдугаар сарын 28-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан.
Энд шинээр онцлоход Б.Гантиг хэргээ хүлээсэн байна. Ингэснээр Б.Идэр-Од нарын бусад найзуудынх нь учиг тайлагдаж эхэлсэн байна.
-Б.Идэр-Одыг ЭЦА-наас зарлан дуудсан ч, ирээгүй байна-
Б.Идэр-Од: Өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан. Хил гарахаасаа өмнө найзуудтайгаа хамтран эзэмшдэг хувьцаагаа өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна.
Түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй байгаа аж.
Хамгийн ноцтой нь, тэрбээр “CallPro” ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Gonzales гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ингэхдээ нэг тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийж 2-6 тэрбум төгрөг болгосон байж болзошгүй гэгдэж байна.
Өдгөө тэд Тайландын Пукет арал дээр хамт амьдарч байгаа аж.
-Нөгөө гурваасаа хамгийн хүнд нөхцөл байдалтай нь-
Б.Эрхэмбаяр: Нөгөө гурваасаа хамгийн хэцүү нөхцөл байдалтай байгаа нь аж. Ямар сайндаа л тэрбээр “Б.Идэр-Од оо, найзуудынхаа төлөө дуугараач ээ” хэмээн цахим орчинд агсамнахад хүрэхэв.
Онцлоход: анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 24,7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Үүний 7.5 тэрбумаар нь гадаад вальют худалдан авахад зарцуулсан зэрэг маш их мөнгийг үрэн таран хийсэн нь саяхан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэгдэж байв.
Сэтгүүлчийн тэмдэглэл: “Их бит” КК-ийнхан хэт өндөр хуулийн хамгаалалт авч өөрсдийгөө өмгөөлүүлж, хамгаалуулж байгаа нь прокуроруудын дургүйг хүргэжээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ төрлийн луйвар нийгмийн нэг эд, эс нь болтоо дэлгэрчихсэн. Хөгжилтэй орнуудын авч буй хуулийн арга хэмжээ гэвэл насаар нь хорих хүртэл ял шийтгэлтэй. Мөн маш хурдтай эрх зүйн шийдлүүдийг авч чаддаг. Биткойноос олсон ашгаасаа татвар төлөөгүй тохиолдолд хүртэл ял авдаг хуультай. Гэтэл манайд энэ төрлийн хууль тогтоомж байхгүй байгаа нь тэднийг хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт талаасаа анхаарал татаж буй. Манайдаа ч анхдагч кейс болж буй юм.
Эх сурвалж: iSee.mn
Монгол Мэдээ
П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадам болдгоороо л болно…

Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.
Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.
Соёлын салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа “чи” гэж ирээд л дайрч давшлах юм. Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд “Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ” гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: “Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй.” гэсэн юм.
Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.
Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.
Монгол Мэдээ
Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн гэв

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв. Эдгээр өргөдлүүд нь “Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ.
А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Ган-Очир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ.
Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: “Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! ” гэсэн агуулгатай байлаа.
Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: “Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон.
Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд “Шувуу” ажиллагаанд Г.Ган-Очирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ.
Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас “Шувуу” ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв”
Монгол Мэдээ
О.БАТНАЙРАМДАЛ: БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авдаг зөрчлүүд байна

БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна” гэв.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?