Connect with us

Монгол Мэдээ

УОК “санаатайгаар” мутацлагдсан вирус тарааж, иргэдээ эрсдэлд оруулах шийдвэр гаргав уу

Published

on

Зургийг: Дорноговь зар мэдээлэл пэйж хуудаснаас авав

Дэлхийн улс орнуудад мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй. Тэр дундаа Энэтхэг улсад энэ төрлийн вирус эрчтэй тархаж, ард иргэд нь хэдэн зуугаар үрэгдэж буй. Иймд зарим улс орон Энэтхэгийн иргэдийг нэвтрүүлэхгүй, хилээ хаасан. Гэтэл манай УОК мутацид орсон вирус хамгийн их тархаж байгаа Энэтхэг улсаас мэргэжилтнүүд авчирч иргэдээ эрсдэлд оруулав. Үүнийгээ Энэтхэгээс иргэдээ татаж байгаа нэрийн дор халхавчлахыг санаархав уу.

Тодруулбал, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-нд Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол, 61 нь Энэтхэг улсын иргэн байв. Нислэгээр ирсэн Энэтхэг улсын 61 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилтан бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэг улсад урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн гэнэ.

Дорноговь аймагт Энэтхэг улсын 52 иргэнийг тусгаарласан бол “Амар”, “Новотел”, “Кемпински” зочид буудалд тус нислэгээр ирсэн нийт 20 зорчигчийг тусгаарласан. Харин тэдний 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт хотод тусгаарлагдан эмчлүүлж байгааг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлсэн. Одоогоор эдгээр иргэн Монголд ирээд халдвар авсан уу, нутгаасаа халдвар тээгээд ирсэн үү гэдэг нь тодорхой бус байна. Хамгийн ноцтой мэдээлэл нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа иргэд гадуур чөлөөтэй явж байгаа сурагтай. Энэ нь мутацлагдсан вирус иргэдийн дунд тархах өндөр эрсдэлтэй байгааг сануулж буй хэрэг.

Манай улсад мутацлагдсан вирус ороод ирсэн байж болзошгүй гэх ноцтой мэдээллийг дөрөвдүгээр сарын 28-нд Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Гадаад, дотоодын лабораториудад баталгаажуулах ажил хийж байгааг тэрээр онцолсон юм. Хэрэв мутацлагдсан вирус иргэдийн дунд тархвал хүндхэн нөхцөл байдал үүсэх юм. Учир нь манай улс дотооддоо мутацлагдсан вирусийг илрүүлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлж буй. УОК-ын гишүүдэд мутацид орсон вирус идэвхтэй тархаж буй харь орноос мэргэжилтэн авчирч, ард иргэдээ эрсдэл оруулах эрх бий юу.   

Эх сурвалж: Unuudur.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Бургер кингийн бургерээс ШРҮП гарсан гэв үү?

Published

on

By

Энэ талаар Batjargal Deegii хэмээх хэрэглэгч өөрийн сошиал орчинд бичжээ.

“6 настай хүүдээ “Burger King” ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нурууруу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов. Хүү: хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ… Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкын залгисан бололтой. Ингээд Burger King-д хандахад: өө шрүп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу гээд хээв нэг зогсож байдгым….

Төв оффисийн мэнэжер нь : та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье гэнэ… Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо… Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрүпийг идэхнээ янз нь…. Шрүптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ бургер кинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр харамсан сууна! Дэмий нэг МХЕГ т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй! Хариуцлагатай байхыг шаардмаар бна!!!” гэжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Х.Ананд хүүгийн хандив бүрдэж БНСУ руу нисэхээр болжээ

Published

on

By

Хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдоод байсан н.Ананд хүүгийн мэс заслын зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор болжээ.

Энэ талаар News.mn сайт түүний ээжээс тодруулахад “Хагалгааны 380 сая төгрөг бүрдэж бид хоёр БНСУ-ыг зорихоор Чингис хаан нисэх онгоцны буудалд ирээд байна. Бид 10:40 цагт ниснэ. Хүүгийн эмчилгээ зургаан сараас нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Хагалгааны дараа туяа, физик, нөхөн сэргээх эмчилгээ гэсэн дарааллаар явах тул нэлээд хугацаа зарцуулах байх. Хүүд минь тусалж хандив өгсөн Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа” гэв.

Хандив цуглуулж эхэлснээс хойш Ананд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларчээ.

Эх сурвалж: News.mn

Continue Reading

Монгол Мэдээ

Хагас тэрбумын ваучер тарааж, ахмадуудаа эрсдэлд оруулах хэрэг байв уу

Published

on

By

Тэтгэврийн зээлгүй болон нэг сая хүртэлх зээлтэй байсан нийт 238 мянган ахмадуудад Засгийн газар үнэт цаас олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногоос Нийгмийн даатгалын хэлтэс, хороо, дүүргээр дамжуулан нэг сая төгрөгийн ваучерыг тарааж буй. Цар тахал газар аваад буй энэ цаг үед ахмадуудаа хороо, дүүрэг, халамж, банкны хооронд нааш цааш явуулж, эрсдэлд оруулах хэрэг үнэндээ байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, цар тахлын хүндхэн үед ахмадууд үнэт цаасаа авах гэж урт дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм нь алдагдаж, улмаар эрсдэлд орж буйд олон нийтийн санаа зовж байна.  Бүр цаашлаад хагас тэрбумын өртөгөөр ваучер гэх цаас хэвлэж, ахмадуудаа зориудаар “хорлох” гэсэн аятай хороо дүүргээр дамжуулан тарааж байгааг иргэд шүүмжилж байна.

Нөгөө талдаа төр засгаас халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй хэмээж буй. Тийм атлаа ярьсаныхаа эсрэг үйлдэл хийж ваучер тараалаа. Ваучер аваагүй бол мөнгөн урамшууллыг  олгох, эсэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Баасанжалбаас тодрууллаа. Тэрбээр, “Үнэт цаасны батламжийг “Эрдэнэс Монгол” компани,  “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас хэвлэн гаргасан. Иргэд энэ батламжийг авахыг хүсвэл харъяа нийгмийн даатгалын хэлтсээсээ авах боломжтой. Бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үнэт цаасны батламжаа авсан эсэхээс үл хамаарч тухайн ахмад настны тэтгэвэр авдаг банкны харилцах дансаар дамжуулан хуулийн дагуу тавдугаар сарын 21-ний дотор мөнгийг шилжүүлнэ. Энэ хугацаанд багтаж үнэт цаасыг мөнгөжүүлнэ. Иргэд дүүргийн хэлтэс дээрээс батламж авах хүсэлтэй бол ирээд авч болно. Эрсдэлтэй энэ үед ахмадууддаа заавал үнэт цаасны батламж авах шаардлагагүй” гэдгийг онцоллоо.

Ахмадууд урамшуулал мөнгөө авахад ваучер нь хэрэггүй байсан бол яагаад хэнд ч хэрэггүй үнэт цаасыг хэвлэж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан бэ. Уг үнэт цаасыг хэвлэхэд “Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компаниас багагүй мөнгө гаргасан байна. Тодруулбал, ваучерыг хэвлэхэд “Эрдэнэс Монгол” компани хагас тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 19-нд 297 180 255, тавдугаар сарын 6-нд 295 422 315, нийт 592 602 570 төгрөгийг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д шилжүүлснийг Шилэн данснаас харж болно. Энэхүү компани нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн үүсгэн байгуулалцаж, хувь эзэмшдэг компани аж.

Өөрөөр хэлбэл, төрийн сайд хүн ашиг сонирхлын зөрчил гэмээр үйлдэл гаргаж, олон нийтийг бухимдуулж, ахмадуудыг цар тахлын үед гэрээс нь гаргаж эрсдэлд орууллаа. Ингэж албан, тушаал эрх мэдлээ ашиглаж байгаа нь “мөнгө угаах арга” хэмээн хүмүүс хардаж буйгаа цахим орчинд нуухгүй илэрхийлсээр байна.

Эх сурвалж: Unuudur.mn

Continue Reading

Trending

error: Content is protected !!