Connect with us

Соёл Урлаг

“Никитон” Батчулууны талаар таны мэдэхгүй баримтууд

Published

on

Авьяас үе дамждаг. Түүний өвөө төрийн соёрхолт Г.Жамъян морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэсэн төрийн их хуурч, харин аав Ж.Батсайхан нь Монголд эстрад урлагийг үндэслэгч “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч. Аавыг нь цаг агаарын мэдээний алдарт “Цэнхэр залаа” аялгууг чихнээ хоногшуулсан 4 эрэгтэй ятгачны нэг гэвэл илүү мэдэх байх л даа. Үеэл дүү нь төрийн соёрхолт, Камертон хамтлагийн дуучин Д.Болд, СУИС-ийн хөгжмийн багш ахтай, дуучин эгчтэй гээд урлагийн ертөнцтэй холбогдсон хамаатнуудынх нэрийг дурдвал гарын 10 хуруунд багтахааргүй үргэлжилнэ. Энэ гэр бүлээс төрийн соёрхолт цолыг 2 хүн хүртжээ.

Батчулуун бол брэнд.“Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн гээд эцгээрээ биш хамтлагаараа овоглодог уран бүтээлч. Нийгэмд хаалттай, найз нөхөддөө нээлттэй сайн анд. Санаснаа шууд хэлчихдэг, хэлсэн бол эргэж буцаад байдаггүй. Энэ бол түүний брэнд.

Bar-ны дуучин байлаа. Фэйс клубт Батчулуун 1 жил халтуур хийжээ. Баарны дуучин байсан энэ үе түүний амьдралын, магадгүй уран бүтээлийн тийм ч дурсаад байх сайхан цаг мөч биш байх. Ид мандан бадарч алга ташилтанд бялуурч явах үедээ гэр бүлээрээ хилийн чанадад явж, 7 жилийн дараа өнчин хун шиг нуурандаа ганцаар ирсэн түүний хувьд 2005 он барьц алдам үе байсан ч байж мэднэ. Бүдүүлэг үзэгчид гэж шүтэн бишрэгчдээ гомдоож, дуулиан шуугиан болж байсан бардам залуу ахиж хэзээ ч халтуур хийхгүй гээд баарны хаалгыг хаасан гэдэг.

Гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн төлөө Батчулуун, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хамтран “Хүүхэд буруугүй” уран бүтээл хийж, Монголд өрнөсөн “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачлагын сүлд дуу болж байлаа.

Bar-ны дуучин байлаа. Фэйс клубт Батчулуун 1 жил халтуур хийжээ. Баарны дуучин байсан энэ үе түүний амьдралын, магадгүй уран бүтээлийн тийм ч дурсаад байх сайхан цаг мөч биш байх. Ид мандан бадарч алга ташилтанд бялуурч явах үедээ гэр бүлээрээ хилийн чанадад явж, 7 жилийн дараа өнчин хун шиг нуурандаа ганцаар ирсэн түүний хувьд 2005 он барьц алдам үе байсан ч байж мэднэ. Бүдүүлэг үзэгчид гэж шүтэн бишрэгчдээ гомдоож, дуулиан шуугиан болж байсан бардам залуу ахиж хэзээ ч халтуур хийхгүй гээд баарны хаалгыг хаасан гэдэг.

Гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн төлөө Батчулуун, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хамтран “Хүүхэд буруугүй” уран бүтээл хийж, Монголд өрнөсөн “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачлагын сүлд дуу болж байлаа.

Есдүгээр ангид байхдаа Бачка “Хос хунгийн дууль”-иа зохиожээ. “Янаг цэцэг”-ийг 7-р ангид байхдаа аялаж явсан гэх. Тэр наймтайдаа зүрхний хүнд хагалгаанд орж, алтан гарт Бундан эмч түүнд амьдрал бэлэглэжээ. Бага байсан болохоор баярлалаа гэж хэлсэн үгүйгээ санадаггүй, харин эрийн цээнд хүрээд уулзъя гэсэн боловч тэр хүн бурхан болчихсон байв. Бундан эмч байгаагүй бол арт рок дуучны хувь заяа өнөөдөр ямар байх байсныг хэн мэдлээ.

Жиргээ. Батчулуун твиттерт өөрийн гэсэн өвөрмөц жиргээтэй нэгэн. Хамгийн алдартай жиргээ нь “Өнөөдөр хүүхнүүд мөрнөөс дэмжигчээ чулууд, Эрчүүд ташаанаас дэмжигчээ шувталъя”. Тэр үнэхээр л ингэж жиргэсэн.

Зөвхөн Монголдоо. Одоо Монголоосоо явахгүй байх оо. АНУ-д үзэж дуулснаа нөгөө этгээд үг хэллэг, төсөөллийн хэв маяг бүхий аялгуугаараа буулгахаар зорьж байгаа.

“Ийм хоолойгоор иймэрхүү дуу дуулаад чи хол явахгүй ээ. Хэн ч ойлгохгүй” гэж аавынх нь найз зэмлэж, бас хажуу байрны охин “Чи ямар тэнэг дуу дуулдаг юм бэ” гэхэд нь сэтгэл санаагаар унаж, мохох шахсан. Гэвч зориглосон. “Янаг цэцэг”-ийг дуулаад зрительд нулимуулахдаа ч тэвчсэн. “Цамцаа тайл”-ын дараа магтаал биш зэмлэл сонсож байхдаа ч тэссэн. Гэхдээ л ямар ч цаг үед тэр хэзээ ч мөнгө бодож уран бүтээл хийж байсангүй.

Йкин буюу тонгоруулж уншвал Ники. Никитон гэдгийн эхлэл шиг. Энэ бол Батчулууны ганцаардсан он жилүүдийг хамтдаа хуваалцсан нохойны нэр. Нохойгоо магтаж маш үзэсгэлэнтэй, дэндүү гоё толгойтой гэж хэлсэн удаа бий.

Кайф. 1997 онд яруу найрагч Д.Ган-Очирын шүлгээр нэрлэсэн “Цамцаа тайл” CD-гээ гаргаад Бачка уран бүтээлч хүнд л амтагддаг тэр кайфыг бараг л анх удаагаа мэдэрчээ. …Яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг болсон гэнэ. Өмнөхөн нь Пентатоник наадамд “Хос хунгийн дууль” нь Хурдын “Цэргийн бодол”-д дарагдаж, хөдөөний дуу сонирхдог зрителд гомдож ажил хаялт зарлах нь холгүй бухимдаж байсан түүнд цамцаа тайлж байгаа юм шиг сэрүүцэх боломж олгосон цомог.

Лимузин. “Лимузин экспресс” үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ гэж боддогоо нэгэн ярилцлагадаа хэлснийг зарим нь Бачка элийрч байна гэснийг санаж байна. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг хойно энэ холын мөрөөдөл биш байлгүй.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг Б.Батчулуун 2012-12-28-нд хүртжээ. Харин яг жилийн дараа буюу 2013-12-27-нд Монголын рок поп урлагийн үндсийг тавьсан “Никитон” хамтлагийн Батчулууны аав, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч Ж.Батсайхан хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Бачка, аавыгаа амьдад нь гавьяатын тэмдгээ зүүн үнсүүлж чадсан азтай залуу шүү.

Никитон. 1993 онд анх байгуулагдаж өнөөдрийг хүртэл шүтэн бишрэгчдийнхээ дунд хайрлагдсаар яваа энэ хамтлагийг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Батчулуун, Өөжгий, Золбоо, Бука, Болорхүү, мөн Чинбаа, Саруул энэ хамтлагийн гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Хамтлагийн гишүүд өөрлөгдөж, солигдсон ч Никитон хэмээх нэр ганцхан Батчулууны өмч.

Оn&off-ын Ононбат Бачкад мартаж чадахааргүй олон сайхан зүйл хийсэн хүн. Ганц өгүүлбэр хэлээд л догдлуулчихсан. “Бачка, Никитон шиг үнэнч фэнтэй хамтлаг Монголд ганц ч алга”. Тэгээд үүнийгээ баталж, өнгөрсөн жилийн наадмаар Чингисийн талбай дээр Батчулууны тайлан тоглолтыг хийн, ард түмэн үгүйлсэн санасан дуунуудаа амьдаар нь үнэгүй сонсов.

Өмнө нь тэр од байсан. Зарим нь ингэж үнэлдэг. Тэгээд “Одоо тэр юу хийж байгаан?” гэж араас нь асууна. 1997 онд “Цамцаа тайл”-чихаад тэгээд л алга болчихсон. Нам гүм байснаа “Үүлэн үст”-ийг арай гэж барьж авав. Энэ бол Батчулууныг дуулахгүй байгаад, бүтээлээ хийхгүй байгаад бухимдсан фенүүдийн цагаан зэмлэл. Харин Батчулууны онол үүнтэй зөрчилдөнө. “Мөнхийн бүтээл гэж байдаг юм. Түүнийг төрүүлэхийн төлөө уран бүтээлч цаг хугацаанд элээгдэж байдаг. Орчлон гэдэг чинь авьяастай хүнээ хайрладаггүй юм” гэж тайлбарлана.

Покер. Тэр мөрийтэй тоглоомонд нугасгүй. Покер бас билльярд. Ялагдах дургүй зан нь түүнийг улаан донтогч болгож орхидог. Покерыг нэг талаас мөрийтэй тоглоом, нөгөө талаас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спорт. Би оюуны спортоор хааяа хичээллэдэгээ гэж тэр өөрийгөө өмөөрнө.

Реклам. Уг нь рекламанд тоглодоггүй уран бүтээлч. Яагаад заавал гуталны рекламанд тоглосныг нь хүмүүс гайхаж асуухад UGG-ын гуталнууд нь уулаасаа надад таалагддаг. Хөлд эвтэйхэн, чанар сайтай, манай гэр бүлийн хэрэглээ байж чаддаг учраас би UGG брэндийн саналаас татгалзаагүй гэсэн.

Сэтгүүлчдэд хатуу шаардлага тавьдаг хүмүүсийн нэг бол яах аргагүй Бачка. Хэн ч юу ч гэж зохиож бичиж чадна. Харин итгүүлэхийн тулд баримтжуул гэж тэр шаардана. Ядаж л фото зураг байх ёстой гэнэ. Бас жишээ татна. “Бритни Спирсийн далайн эрэг дээр байгааг баахан бичсэн. Тэглээ гэж Бритни элдэв гомдол энэ тэр гаргаагүй. Тэр Бритниг бичсэн сонин чинь зурагтай байсан байхгүй юу. Далайн эрэг дээр бие давхар хамаг харвин энэ тэр нь унжчихсан, гуя нь хөгшин хүнийх шиг болсон зурагтай. Гомдол гаргах боломжгүй шд. Ингэж л хийх хэрэгтэй”.

Төсөөлөл бол Батчуулууны уран бүтээлийн хамгийн том мэдрэмж. Рок дуучин байтлаа Шаравын аялгуу, Жанцанноровын хөгжим, Моцарт, Петховены симфониудыг сонсох дуртай. Барууны хөгжмийг мэдээж сонирхоно. Хүн хүн янз янз байх л даа. Зарим нь 100 гр татаад гоё дуу хийнэ. Зарим нь дурлалдаа шатаад гоё дуу хийнэ. Харин Батчулуун төсөөллөөрөө л хийдэг.

Уран бүтээл. Үе үеийн залуус түүний дууг сонсож, дуулж, дурладаг. “Хос хунгийн дууль”-ийг “Нандин шүтээн”-ээ болгосон “Ялгуун” тэр үдэш “Аргагүй сайхан Бурмаа” “Янаг цэцэг”-ийн ноттой “Төгөлдөр” хуурын дэргэд “Үүлэн үс”-ээ намируулан “Цамцаа тайл”ахад “Никитон” “Чи минийх” гэж шатан “Эгчмэд бүсгүй”-д “Чи над шиг дурлаж чадах уу?” гэж “Намайг дуудан” асуугаад “Чамд би” ганц л юм захья, “Ахыгаа дэлхий дээр буулгаад өг” гэлээ. Энэ бол “Том ярьсан хүүхэд”-ийн амьдралын ART RoCk “Терминал” байлаа.

Үүлэн үст. Монголд 9 минутын клиптэй, дангаараа 8 минут үргэлжилдэг үүнээс өөр дуу байдгийг үнэндээ мэдэхгүй юм. Болор цом наадмын дэд шагналт яруу найрагч О.Цэнд-Аюушийн шүлэг Батчулууны уран бүтээлийн сор нь болов. Үүлэн үстээр хөглөгдсөн цомог 55,000₮-өөр үнэлэгдсэн хэрнээ Hi-Fi records-ын хамгийн борлуулалттай цомгоор тодрон, Монгол урлагийн түүхэнд 1 сая төгрөгөөр тоглолтын тасалбар зарагдав. “Үүлэн үст”-ийг цацах эрхийг зөвхөн “Боловсрол суваг” эзэмшиж, бусад телевизүүдийг ялгаварлан гадуурхсан хэрэгт цагтаа Батчулуун ороогдож байлаа.

Феррари. Машинаар бол тэр гал улаан галзуу феррари. Үнэ цэнээ алддаггүй, хамгийн өндөр хурдаар салхи татуулан давхих хажуу бөөрөндөө галын дөлний зурагтай ганган феррари. Хэрвээ машин хүн болж хувирдаг байсан бол феррари Бачка шиг л хүн болох байв. Мөрөө шүргэсэн үстэй, хэн нэгний ятгалганд орж зорилгоосоо хазайдаггүй, зөрүүд, бас заримдаа хэнэггүй. Чадах юмаа хамраа сөхөж байгаад надаас өөр хэн ч чадахгүй гэж хэлчихдэг, удах тусам чанар нь танигддаг шиг…

Хар тамхи татдаг гэж хэвлэлээр нэг гарч олон фенүүдийг нь цочоосон. Харин үүнийг Батчулуун үгүйсгэж, “Хар байтугай зүгээр тамхи ч татаж үзээгүй, үзэх ч үгүй” гэж сэтгүүлчидтэй уулзан албан ёсоор хэлсэн. Харин энэ мэдээллийг нийтэд дэлгэсэн сонины редакци “Саяхан ажилд орсон шинэ сэтгүүлч маань ийм мэдээ нийтэлжээ. Уучлаарай” гэж юу ч болоогүй юм шиг утасдсанд хамгийн их бухимдсан гэдэг.

Цагаан төгөлдөр хуур. Батчулууны хамгийн хайртай зэмсэг. Тэр “Хос хунгийн дууль” дуугаа хун шиг цагаан хууртай дуулж, хамгийн олон фентэй болсон. Магадгүй түүний цагаахан хуургүйгээр “Хос хун” тэгтлээ алдаршихгүй ч байсан юм билүү.

Чи минийх. Энэ үг, энэ дууг Бачка хэдэн бүсгүйд хэлж, бас хэнд зориулж дуулахыг хэн ч үл мэднэ. Утгыг нь албан ёсоор эзэмших хоёр бүсгүй түүний амьдралд бий. Тэд бол мэдээж амьдралынх утга учир болж нэрээр нь овоглох 3 үрийг нь төрүүлж өгсөн өмнөх ба одоогийн эхнэр нь. Батчулуун анхныхаа эхнэрээс нэг хүүтэй. Том хүү нь энэ жил 20 настай. Харин хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүү 2 нас, охин нь 1 настай. Дашрамд дурдахад, “Чи минийх” клипний зураг авалтыг хотын төвөөр машины ачаан дээр төгөлдөр хууртайгаа, хамтлагтайгаа ил задгай тоглож авсан бөгөөд төв талбайг ердөө 2 л тойрсон гэнэ лээ.

Шүүх. 2013 оны 3-р сард Батчулуун Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийг “Нандин шүтээн” нэртэй цомгийн дуунуудыг нь зөвшөөрөлгүйгээр “I Tune Store” дээр байршуулсан хэмээн шүүхэд өгч, 200 сая төгрөг нэхэмжилжээ.

Эхнэрийнхээ талаар тэр Гранд сэтгүүлд илэн далангүй ярилцахдаа магтаад авсан. “Тэр бүсгүй дотроосоо гэрэлтэж байсан. Хэрвээ энэ бүсгүй миний эхнэр болох юм бол тэр гэрлийг нь бөхөөж л болохгүй юм шүү гэж өөртөө шивнэж байснаа тод санаж байна” гэжээ. Тэгээд л загвар өмсөгч залуухан бүсгүйтэй амьдралаа зохиосон.

Юбканы тухай. Тэр дэрэвгэр хормойтой юбканы нэртэй “Тютю” хэмээх уран сайхны киноны дууг бичиж, бас дуулжээ. Энэ киноны найруулагчаар хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа ажилласан бөгөөд Батчулуунд эмэгтэй хүнийг магтсан нэг сайхан дуу бичиж өгөөч хэмээн гуйсан гэнэ билээ.

Яг юутай зүйрлэхээ мэдэхгүй нь, Бачкагийн хоолойг. Цангинасан эсвэл хүнгэнэсэн юм шиг. Нэг биш хэд хэдэн хоолой нийлж ч сонсогдох шиг. Хамгийн доод өнгөнөөс дээд өнгө хүртэл хувиран дугарч байгаа хэрнээ зүв зүгээр нэг хэмээр ямарч төвөггүй урсаж байгаа юм шиг. Энэ дуу, энэ өнгө, магадгүй энэ хөг хөгжмийн ертөнцөд зөвхөн цор ганц байсаар, түүний дуулсан дууг өөр хэн ч дуулашгүйгээр үлдэх мэт. Өөр хэний ч хоолойтой андуурагдамгүй, зөвхөн энэ бардам залууд зориулагдсан гэмээр өвөрмөц дуу хоолой. Тэр “ЭРХ ЧӨЛӨӨ”-г бас “ТАЙЗ”-ыг эзэмдэхийг хүсэж байгаа…

Эх сурвалж: Trends.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Соёл Урлаг

О.Дөлгөөний нэрийг барин залилан хийж байна

Published

on

By

“Мөрөөдлийн театрын” жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлдээ эргэн орсон билээ. Тэрээр хөөрхөн хүүгийн ээж болж урлагийн тайзаа түр хойшлуулаад байсан юм. Эргэн ирэхдээ тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан бөгөөд сүүлд “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж УДЭТ-т ажиллаж байгаа.

Энэхүү дүрээрээ ч үзэгчдээс өндөр үнэлэгээ авч карьер нь тун ч сайн өссөн. Тэгвэл олны анхааралд орох болсон залуу жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж луйвар хийсэн хэрэг гарчээ. Энэ тухай О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдсан, сандарсан байдалтай нийтэлжээ. Тэрээр жүжигчин бүсгүйгийн нэрийг барьсан этгээд хуурамч цахим хуудас ашиглан бусдаас мөнгө авчээ.

Үүнийг түүний цахим хуудасны найз нь хэлснээр мэдсэн гэнэ. Өнөөгийн манай нийгэм дэндүү арчаагүй, аймшигтай болжээ. Бусдын нэрийг барьж мөнгө залилан авах зориг зүрх хаанаас нь гардаг гэмээр. Ийм төрлийн гэмт хэргийг хуулиар заасан байдаг. Тэрээр хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хуулийн дагуу хүлээдэг байна.

Залилан, луйвар хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэзээ ч баригдахгүй гэж боддог бололтой. Ямартай ч жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудсаараа ийн сэрэмжүүлсэн байна.

Continue Reading

Соёл Урлаг

Дуучин Нара “хувьсал” хийжээ

Published

on

By

Дуучин М.Нарантуяа 1983 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Тэр эцэг, эхээс тавуулаа бөгөөд айлын хоёр дахь хүүхэд аж.

Тэр Токиогийн хөгжмийн сургуульд гоцлол дуулаачийн мэргэжил эзэмшсэн бөгөөд Японд зургаан жил амьдарчээ.

Дуучин Нара 2007 онд “The Start Nara” нэртэй анхны цомгоо гаргаж байв. Тус цомог “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрджээ. 

Тэр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд “Хувилгааны эрэлд”, “Зөрлөг”, “Би ээж болмоор байна” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд тогложээ. Хамгийн сүүлд “Би ээж болмоор байна” киноны гол дүрийг бүтээсэн нь өнгөрсөн сарын 4-нд нээлтээ хийсэн.

Хувийн амьдрал болоод эхээс төрсөн биеэ нуулгүй “дэлгэдэг” дуучин Нара 2013 онд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийг уриалсан АНУ-ын зохиолч Эве Энслерийн “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглож байв.

Дуучин Нара, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Баттулга нар нэр холбогдсоноор тухай үеийн хэвлэлийн хуудаснаа багагүй шуугиан дэгдээж байв.

Дуучин Нара 2014 онд үрийн зулай үнэрлэж, Бунжаа гэх хүүтэй болсон билээ.

Ганц бие ээж Нара “Учиртай урилга” нэвтрүүлэгт орох үеэрээ анх удаа хүүгийнхээ эцгийн тухай ам нээсэн юм. Тэр энэ тухайгаа “Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй амьтан юм билээ. Төрчихлөө гэж хэлбэл хүрээд ирэх болов уу гэж хардаг юм билээ. Төрөөд 30 минут болоод, ээждээ ч хэлээгүй байхдаа “3.4 кг, 50 см хүүтэй боллоо” гэж мессеж бичсэн. Хариу ирээгүй. Гэхдээ бид ганцхан асуудлаас болоод салаагүй. Олон талын хүчин зүйл нөлөөлсөн. Би тэр хүнийг хэзээ ч буруутгадаггүй. Харин ч хүүгээ харах бүртээ түүнд баярладаг” гэжээ.

Дуучин Нара цөөнгүй сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, үзэл бодол, үг хэлээ нуулгүй илэрхийлж байлаа.

Дуучин Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүхий л асуудлаар байр сууриа илэрхийлж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцсоор иржээ. 

Тэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан охид, бүсгүйчүүдэд зориулан нүүр будалт болон үс засах зөвлөгөө өгч эхэлснээр цахим ертөнцөд маш олон дагагчтай болсон билээ. Түүний “Гэрийн нөхцөлд үсээ хөвсийлгөж ороох” бичлэг нь 22 мянга гаруй “like” цуглуулсан байна. Мөн тэрбээр “Nara’s home make up studio” гэх гэрийн нүүр будалтын студидээ охид бүсгүйчүүдэд нүүр будалт хийдэг байсан нь саяхан. 

Харин тэр нэг л өдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарласан нь олон нийтийг “цочирдуулсан” юм.

Дуучин Нара энэ тухай телевизийн нэвтрүүлгүүдээр зарласнаар энэ явдал энгийн нэг сенсаац бус бодитой шийдвэр болох нь батлагдав. 

Зарим нэвтрүүлэг Нарагийн рейтингийг улам өсгөөд өгөх шиг болно лээ.

 Дуучин Нара хэдийнэ сонгуулийн кампанит ажлаа эхэлж, УИХ-ын гишүүнд горилогч түшээдийн адил нийгмийн халуун сэдвүүдийг алдалгүй “онилсоор”…

Ямартай ч дуучин Нарагийн урлагийн тайзнаас Улсын Их Хурал хүртэлх зам үргэлжилсээр. Энэ зам дардан байх, эсэх нь сонгогчдоос хамаарах тул юу болохыг зөвхөн хүлээх л үлдлээ. 

Continue Reading

Соёл Урлаг

Ч.Уранхолбоогийн талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

Published

on

By

Үргэлж залуу сайхнаараа байх юм шиг санаж явсаар нэг л өдөр хорвоогийн тоосонд зурагдаж, магнайд үрчлээ суухыг толиноос л олж харах. Хорвоогийн ээжүүд бидэн шиг залуу яваагүй юм шиг гоо үзэсгэлэн, залуу насны сайхан төрхнөөс нь юу ч үлдээгүй байдаг. Хүмүүст гоё ганган байхыг урлагийнхан сургах ёстой гэж би хувьдаа боддог юм. Тэр ч утгаараа  урлаг, хүн хоёр зэрэгцэн оршсоор буй биз.

Олны дунд дуучин Ану нэрээр танигдсан Ч.Уранхолбоо сайн муу олон янзаар хэлэгдэж хэвлэлийн бай болсоор өдийг хүрсэн. Гоё ганган, дэгжин сайхан бүсгүй тодотгол түүнд хамгийн их зохино. Анх арван хэдхэн настайдаа урлагт хөл тавьж байсан тэрээр өдгөө ид хийж бүтээх насан дээрээ яваа нэгэн билээ.  Скандал булан энэ удаад дуучин Ч.Ануг онилсон юм.

Амьдралын гараа:  

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай тэрээр айлын том охин бөгөөд дороо гурван дүүтэй. Ээж нь аптек ажиллуулдаг жирийн нэгэн бөгөөд аав нь цагдаагийн хүчний байгууллагад насаараа ажилласан “чекист”. Эгэл жирийн сэхээтэн айлаас гаралтай охин бусдын л адил дундаж, борогдуу өссөн гэдэг. Дуучин болохоосоо өмнө Шар хадны гэр хороололд амьдарч байсан ч “одоо цагаан сараар л гэр хороололд очиж үздэг, их сонин мэдрэмж төрдөг” хэмээн ярьсан удаа бий. Гэр хорооллолоос олны хайрыг татсан дуучин болох түүний зам тийм ч дардан байсангүй.

Урлагт хөл тавьсан замнал:

10 жилийн сурагч байхдаа урлагийн наадмуудад идэвхитэй оролцдог Ч.Ану аавын талаас өвлөсөн урлагийн авъяастай хүүхэд байжээ. Бүрэг ичимхий, даруу төлөв зантай, тайзан дээр эрэгтэй хүүхэдтэй дуулахаас хүртэл ичдэг байсан тэр ноомой охин өдгөө эрс өөрчлөгдсөн. Тэрээр “Өнөөдөр миний амьдралд гарч байгаа маш олон өөрчлөлтүүд урлагийн хүн болон төлөвшиж байгаа цаг үетэй салшгүй холбоотой. Тэр үеэс л хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо төлөвшүүлж чадсан” хэмээн ярьдаг.
Өнгөт үрэл шиг Ану, Болороо хэмээх хоёр охин хамтран 2004 онд “Гала” хамтлагийг анх байгуулж байсан. Нийт гурван цомог гаргаж байснаас, анхны бие даасан цомог нь “Хөвгүүн” нэртэй. Хамтлаг байгуулагдсан даруйдаа л тод өнгө, богино банзал, үсний хурц өнгө, содон стиль имиджээрээ монголын рок попын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, өсвөр насны охидыг байлдан дагуулж чадсан билээ. Дуучин бүсгүй өөрийгөө “Гал шиг ассан” хэмээн тодорхойлсон нь тун ч оножээ.

Бизнесийн мэдрэмж:

“Гала” хамтлаг тарсны дараахан Ану хүүхдийн дуу дуулж, цомог гаргах болов. Уянгалаг нарийн хоолой, барби шиг төрхөөрөө хүүхэд багачуудын хайрыг дороо л татаж чадсан юм. Түүний зэрэгцээ хүүхэд багачуудад зориулан “Хөөрхөн дэлхий” тоглоомын төв байгуулж хүүхдэд элэгтэйгээ харуулаад авсан. Бүр өөрөө үйлчлэгч хийгээд гүйж байсныг эцэг эхчүүд сайшаан ярьдаг.

Дуучин бүсгүй дан ганц уран бүтээл хөөлгүй , “BNB” компанид маркетингийн менежер хийж байсан. Тэрээр “Монголын урлагийн залуучууд”-ын холбоог хүртэл санаачлан байгуулсан гээд бодоход ажлаас хойш гэж суудаггүй зан чанартай нэгэн юм.
Биеэ авч явах соёл:

Урлагийн эмэгтэй хүн хаана ч хэзээ ч биеэ сайхан авч явах соёл бичигдээгүй хууль мэт үйлчилдэг. Өдгөөгийн нийгэм гоё ганган хүүхнүүдээр дүүрэн. Хаашаа ч харсан зурсан, будсан, чамин, дэгжин гээд л. Ану бол тэдгээр хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг.   

Гайхалтай дэгжин хувцаслалт, өнгө зүсээрээ Монголын бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд буруудахгүй. Олны танил, олон нийттэй харилцдаг гэдэг утгаараа хаана ч, хэзээ ч биеэ сайхан авч яваа харагддаг.

Тэрээр өнгөрсөн жил Хятадын Чендү мужид болсон “Fashion Asia-2013” awards-ийн Азийн шилдэг загварлаг дуучин номинацад оролцож төгсгөлийн шатанд шалгарсан нь хамгийн том баталгаа гэлтэй.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ ч, хогоо асгахдаа ч гоё ганган харагдах ёстой гэдэг үгний биелэл Ч.Анугаас харагддаг. Дөнгөж төрөөд долоо хоногийн дараа сэтгүүлийн нүүрэнд зургаа авахуулж ажилдаа шууд орж байсан нь түүний тэсвэр хатуужилтайнх буй заа.  

Хорвоод төгс зүйл гэж хэзээ ч үгүй. Түүний дайчин шаргуу зан төгс төгөлдөр рүү жаахан ч гэсэн дөхөхөд нөлөөлж байдаг буй заа.

Шар хэвлэлийн баатар:

Урлагийн бүсгүйчүүдийг хамаг юмаа янзалсан, “капитал засвар” хийлгэсэн тухай сенсааци хэвлэлээр тасардаггүй. Бараг бүгд л “засварт орсон” болж таардаг. Дуучин Ч.Анугийн бүх юм хиймэл гэхийн зэрэгцээ, нүүрэндээ 7500 доллараар алтан утас гүйлгэсэн гэдэг.

Тэрээр 2013 оны зургаан сард “Гурван гал” эмнэлэгт амаржиж охинтой болсон. Охиных нь нэрийг Т. Хатангоо гэдэг бөгөөд Бүжин хэмээн өхөөрдөн дууддаг. Гэтэл хэл ам түүнийг тойрсонгүй бас л дайрснаар өөрөө хүүхэд тээгээгүй, 50.000 мянган доллараар тээгч эх хөлсөлсөн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.  

Олон эрчүүдтэй нэр холбогдож бичигддэг бүсгүйчүүдийн нэг бол Ч.Ану. “Wanted” студийн захирал Б.Бэрцэцэгийн дүү Б.Түвшинбаяр гэгч жирийн нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоо тогтоож олонд зарласнаар хэл ам хэсэгтээ намжсан билээ.

Гэхдээ дуучин Ану ганц ч удаа залуучуудтай хамт явж харагдаагүй бөгөөд папарациудын дуранд ч өртөж байсан удаагүй.

Цахим ертөнцийн од:

Ч.Ану ч нүцгэлэх жамыг тойрсонгүй, дайрсан. “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэлснээсээ болж аавдаа маш их зэмлүүлж байсан гэдэг. 

Галбирлаг бие, хөөрхөн царайгаа гайхуулсан түүний цахим хуудсан дахь зургууд нь байнга л 1000 хол давсан лайктай. Дагалдагчид нь бүр 108,805 –д хүрсэн нь Ч.Ануг төвөггүй тодорхойлох мэт.
Түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчлуулах гэсэн уртаас урт цуваа үүсдэг. Өөрийн цахим хуудаснаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, ээж, хүүхдэд ээлтэй бүтээгдэхүүний талаар мэдээллийг хүргэж сайхан харагддаг нууцаасаа харамгүй хуваалцдаг нь охидыг хамгийн их баярлуулдаг. Охидын хувьд тэр гоо сайхны сахиусан тэнгэр мэт л хүндлэгддэг билээ.

Хүмүүсийн бичсэн коммент сэтгэгдэлүүдэд хариу бичиж, сэтгэлээсээ харьцдаг нь бүр ч олны хайрыг татдаг. Ч.Ануд фэйсбүүк хуудсаараа дамжуулж бүтээгдэхүүн рекламдуулах олон санал ирдэг ч тэр ихэд цензур тавьж аль болох хүнд хэрэгцээтэй, чанартай зүйлийг нь сонгон рекламдахыг илүүд үздэг нь ажиглагддаг. Яг л дуучин МУГЖ С.Жавхлан “Би хэзээ ч хуурай сүүний рекламанд тоглохгүй” гэдэгтэй адилхан тэр ч бас үзэл бодолдоо үнэнч амбицтай хүн болохын илрэл юм.

Төгсөөгүй төгсгөл

Ану галбирлаг, Ану хөөрхөн, Ану секси, Ану дур булаам, Ану эелдэг, Ану хайр татам. Түүнийг тодотгох өч төчнөөн тодотгол хөвөрнө.

Одоо түүний үүрэгт ажлууд улам нэмэгдсэн. Тэр сайн ээж, сайн гэрийн эзэгтэй нийгэмд үүрэг хүлээсэн урлагийн од. Тэр үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Урлагт орох хаалга байдаг, гарах хаалга гэж үгүй юм шиг. Нэг л урлагийн хүн болсон бол хэчнээн зодог тайлсан ч нөгөө л “дуучин” шошго үргэлж дагаж явах болно.
Олны хайр хүндлэл, атаа жөтөө, магтаал зэмлэлийг ав адилхан дааж явна гэдэг урлагийн хүн, тэр дундаа урлагийн бүсгүй хүнд амаргүй даваа биз ээ. Ану ид хийж бүтээх насан дээрээ яваа, хөдөлмөрлөж яваа нэгэн тул түүний скандал цаашдаа ч үргэлжлэх болно. Ямартай ч тэр энэ хугацаанд дахин давтагдашгүй, Анугийн хэмээх нэгэн өвөрмөц фигурыг, ертөнцийг бий болгож чаджээ.

Амжилт хүсэе, бүсгүй минь!

Эх сурвалж: Grandnews.mn

Continue Reading

Trending

error: Content is protected !!