Connect with us

Гадаад Мэдээ

Хятадын удирдлаггүй пуужин дэлхийд унажээ

Published

on

Хятадын “Чанжэн 5-В” пуужингийн үлдэгдэл Энэтхэгийн далайд унасан гэж Хятадын эрх баригчид мэдэгдлээ. Пуужин удирдлагагүй байсан тул АНУ-ын цэргийн хүчин хүн ам суурьшсан газар унах вий хэмээн болгоомжилж байсан юм.

“Чанжэн 5-В” пуужин нь Хятадын сансрын станцын анхны модулийг тойрог замд гаргав.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд пуужингийн үлдэгдэл ням гарагт Бээжингийн цагаар өглөөний 10 цаг 24 минутад агаар мандалд нэвтэрсэн гэж мэдээлжээ. Ихэнх хэсэг нь агаар мандалд шатсан боловч зарим нь Мальдиваас баруун тийш далайд унасан байна.

АНУ-ын Сансрын цэргийн хүчнийхэн “Хятадын “Чанжэн 5-В” пуужин Арабын хойгийн дээгүүр агаар мандалд нэвтэрсэн” гэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхэн “онгоцны хэлтэрхий хаана унасныг мэдэхгүй байна” гэж мэдэгдэв. Дэлхийд буцаж ирсэн пуужингийн жин 18 тонн байв.

Олон улсын тавцанд байр сууриа дээшлүүлэх зорилго бүхий том зорилт тавьсан Хятад улс сансрын хөтөлбөрт олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Эх сурвалж: ВВС

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад Мэдээ

Орос иргэн Япон улсаас орогнол хүсчээ

Published

on

By

ТОКИО. /RТ/. Японы Цагаачлалын алба орогнол хүсэхээр Кунашир арлаас Хоккайдо арал руу сэлж ирсэн гэх эрэгтэйн иргэний харьяалал, хэн болохыг тогтоож байна гэж Саппоро хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар мэдээлжээ.

ОХУ-ын иргэн Кунашир арлаас Япон руу сэлж ирж, улс төрийн орогнол хүссэн гэж Японы Киодо агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Одоо уг эрэгтэй Японы цагаачлалын албанд байгаа аж.

Түүнийг Японд байлгахыг зөвшөөрөх эсвэл албадан гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Кунашир болон Хоккайдогийн зүүн эрэг хоорондоо 20 орчим км зайтай байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

Далай лам У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Published

on

By

Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж захидал илгээсэн талаар savetibet.ru мэдээлжээ. 

“Анх 1979 онд очиж байсан танай орныг би дурсан санахдаа таатай байдаг. Монголчуудын залуу болон ахмад үеийнхэн хүний үнэт зүйлийг түгээх миний хүчин чармайлтыг дэмжиж, орчин үеийн боловсролын тогтолцоонд уламжлалт буддын ухааны мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаад би туйлын ихээр баярладаг” хэмээн баярын захидалд өгүүлжээ.

“Монголын оршин суугчид болон төвдүүд бид түүхээрээ холбогдсон, ихэр ах дүүс шиг улс. Гуравдугаар Далай ламын үеэс л манай хоёр ард түмний холбоо харилцаа бэхэжсэн” хэмээн Далай лам онцолсон байна.

Түүнчлэн Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөгүй хэн бүрт тусаа өгдөг бөгөөд энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн төгсгөлд нь Монголын бүхий л оршин суугчдын итгэл найдварыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилтоо шийдэхэд нь шинэ сонгогдсон ерөнхийлөгчид амжит хүссэн байна.

Г.Бямбасүрэн

Continue Reading

Гадаад Мэдээ

Сингапурын удирдагч авилгыг ингэж ялсан

Published

on

By

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн “Эцэг” хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?

Сингапур үргэлж ийм баян цатгалан орон байгаагүй. Одоо л Сингапурыг гайхамшиг хэмээн нэрлэж, олон сая жуулчин, бизнес эрхлэгчид зорьдог болсон болохоос хэдэн арван жилийн өмнө тус улсын ихэнх иргэд ядуу зүдүү, арай ядан хоол ундаа залгуулж байсан юм. Харин ухаантай, шудрага, чадалтай ганц улстөрч юу хийж чаддагийг Сингапур харуулсан билээ. Ли Куан Ю хэмээх эрхмийн ачаар ямар ч байгалийн баялаггүй, ядуу буурай орон дэлхийн хамгийн баян улсуудын нэг болон хувирсан юм.

Авлигыг устгав

Хүнд сурталт нийгмийн гол гай зовлон бол авлига, хээл хахууль юм. Сингапурын эдийн засгийн гайхамшгийн эцэг Ли Куан Ю “Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж нэг бус удаа хэлж байв.

Үнэхээр ч Ли Куан Ю хэнийг ч хайрлаагүй. Хэд хэдэн сайд авлигын хэргээр шоронд орсон бөгөөд маш урт хугацааны ял авсан нэг нь Ерөнхий сайдын олон жилийн дотнын найз байсан юм.

Одоо Сингапурын дарга, захирлууд албан тушаалаа ашиглан, авлигад орооцолдохгүй хэмжээний өндөр цалин хөлс авдаг. Сингапурын хэвлэл мэдээлэл ч үнэхээр 4-дэх засаглал болж чадсан учир сэтгүүлчид дарга нарын орлого, зарлага, амьдралыг анхааралтай хянаж байдаг.

Хэн нэгэн дарга цалиндаа тохирохгүй тансаг амьдарч байгааг сэтгүүлчид илрүүлж байсан тохиолдол олон бий. Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад маш өндөр торгууль оноодог тул авилга аваад баригдвал шоронд орохоос гадна насны эцэст ямар ч хөрөнгөгүй үлдэх эрсдэл өндөр.

“Авлигыг устгахыг хүсч байна уу? Тэгвэл эхлээд 3 сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа, тэд ч өөрсдөө ойлгож байгаа” Ли Куан Ю

Ли Куан Ю засгийн эрхэнд гарсных нь дараа түүний өмнө 2 сонголт байсан гэж хэлдэг. Эхнийх нь, гэрбүл, найз нөхдийн хамт улсаа цөлмөж, дэлхийн баячуудын чансаанд багтаад ард түмнээ ядууруулах. Эсвэл ард түмний зарц болж зүтгэн, Сингапурыг дэлхийн баян 10 орны тоонд багтаах.

Ерөнхий сайд хоёр дахь замыг сонгож, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, өөрөө баян тансаг орны удирдагч болсон юм.

Өршөөл байхгүй, хатуу шийтгэл

Сингапурын ард түмэн түүнийг харгис хатуу ч үнэнч шударга удирдагч гэж үздэг. Тус улс маш хатуу шүүхийн систем, тогтолцоотой. Сингапурт цаазын ял хамгийн их хэрэглэдэг бөгөөд хар тамхичид, хүний амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд дүүжлүүрийн олсны өмнө очдог.

Мөн энд саваагаар цохих гэсэн өвөрмөц шийтгэлтэй. Сонирхолтой нь ард түмний ихэнх нь энэ шийтгэлийг дэмждэг байна. Хөнгөвтөр хэрэг үйлдэхэд л маш өндөр торгууль төлж, шоронд хоригдоно. Ийм хатуу болохоор л Сингапурт гэмт хэрэг ховор гардаг байна.

Гадаадын хөрөнгө оруулалт

Ядуу буурай Сингапур оронд мөнгө хэрэгтэй байлаа. Энд аж үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай ашигт малтмал, байгалийн баялаг байхгүй. Цаг агаар, цэвэр усны хомсдол нь хөдөө аж ахуй эрхлэхэд тун таагүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт л энэ жижигхэн орныг аврах байлаа.

1960-аад онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хилээ хаасан нь хөрш зэргэлдээ Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг улсуудын хөгжих бололцоог нээж өгсөн юм. Ли Куан Ю гадаадаас хөрөнгө оруулж ирэхийн тулд гадаадын компаниудад ажиллах таатай орчин бүрдүүлж өгөв. Ингэснээр улс оронд ажлын шинэ байр бий болсон бол Барууны компаниуд татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүч гэсэн хямд өртөгтэй бараа үйлдвэрлэх боломжтой болжээ. Засгийн газраас тэдний үйл ажиллагаанд хошуу дүрж, оролцдоггүй тул хөрөнгө оруулах хүсэлтэй компани ч олон байлаа.

Боловсрол

Ли Куан Ю Сингапурт ухаантай, боловсролтой шинэ үе өсгөн хүмүүжүүлэх зорилт тавьлаа. Боловсролын системээ шинэчилж, өндөр технологийн салбарыг илүүд үздэг боллоо.

Их дээд сургууль төгссөн залуучууд гадаадын компанид ажилд орж, тэргүүн туршлага судлана. Удалгүй тэд дэлхийд өрсөлдөж эхэллээ. Өнөөдөр сингапур залуучууд ямар ч салбарт толгой цохиж явна.

Ашиг өгдөг улсын компаниуд

Сингапурын ардын аж ахуйн маш том хэсгийг улсын компаниуд эзэлдэг. Анхны улсын компаниудын нэг “Singapore Airlines”-ийг аваад үзэхэд аль хэдийнэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болжээ. Улсын компани нь байн байн удирдлага солигддоггүй, үнэнч шудрага зарчимтай тул ийм амжилтад хүрсэн байна.

Өнөөгийн Сингапур орон бол Ли Куан Ю-гийн 30 жилийн удирдлагын үр дүн. Хөгжиж буй буурай орныг хөгжилтэй орчин үеийн улс болгоход үнэнч шудрага улстөрч ямар их хэрэгтэйг харуулсан тод жишээ бол Сингапур.

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн “Эцэг” хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?

Continue Reading

Trending

error: Content is protected !!