Connect with us

Монгол Мэдээ

Эхнэрийгээ “цааш харуулчихаад” хэргийг дүү рүүгээ бухсан эр

Published

on

“… Тэр миний дvvтэй амрагладаг тухайгаа надад хэлсэн. Бvр хєхєрсєн гуяа гаргаж vзvvлээд итгэхгvй бол vvнийг хар. Баримт нь энэ байна гэсэн. Тэгэхээр нь уур хvрээд тvvнийг єшиглєсєн, дэвсэлсэн, дараа нь хана бас шал руу чулуудсан” хэмээн эхнэрийгээ “цааш нь харуулсан” хэрэгтэн мєрдєн байцаалтын vеэр мэдvvлжээ. Хавтаст хэргийг сєхье.

ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЛЭВ

Налайх дvvрэг, 2008 оны євєл. Монголын уламжлалт баяр Цагаан cap хаяанд иржээ. Маргааш шинийн 1-ний билэгт сайн єдєр. Айлууд буузаа чимхэж, угаал vйлдээд тун завгvй. Харин Н.Тємєрбаатарынх шинэлж, цайлахдаа бэлэн, бvх ажил ард хоцоржээ. Тэдний хvvхдvvд гэрийн ажлаа тvргэн хийчихдэг хvмvvжилтэй хvvхдvvд.

Тємєрєє “Гэртээ зvгээр суухаар хоёулаа Дариагийнд (найз) очъё. Хvvхдvvд гэртээ буу¬заа жигнэж идээд сууж байг” гээд эхнэр Минжээгийн хамт айл хэсэхээр гарав. Гадаа жихvvн жавар, хvйтэн салхи vлээж байлаа. Минжээ нєхрєє “Чи тvрvvлээд явж бай” гээд биеэ засахаар ард vлдэв. Салхинд дээлний хормой дэлгэгдэж, гуя хас нь гарчихав.

Энэ vед эхнэрээ баруун талын гуяндаа хєх тамга “даруулсан” болохыг анзаарсан Тємєрєє “Чи чинь гуяа яачихсан юм. Яагаад хєхєрсєн юм бэ” хэмээн ихэд санаа зовсон байдалтай асуухад “Єє, хаалганд цохигдоод ингэчихсэн юм хє. Зvгээр, зvгээр” гээд тоосон шинжгvй єнгєрєєжээ. Тэд Дариагийнд ирээд элдвийг хєєрєлдєж суусаар хоёр шил сархад “цааш нь харуулчихав”.

Нэлээд явжээ. Тємєрєє сархад уухаараа жаахан агсам зантай болчихдог гэмтэй учраас ойролцоох хvмvvстээ уураа гаргаж эхлэх нь тэр. Энэ vед Минжээ бушуухан гэгч нь нєхрєє дагуулан гэр рvvгээ харихаар явлаа. Хvvхдvvд нь аль хэдийн унтацгаасан байв. Эхнэр, нєхєр хоёр ч унтахаар хэвтжээ.

Тємєрєє эхнэрийнхээ хєхєрсєн гуяыг хараад дахин байцааж, юунаас болсон тухай лавлахад “Танай дvv чинь намайг дандаа хүчээр “тэгдэг”. Єчигдєр бас л надтай амрагласангvй гээд гар хүрсэн” гэлээ. Дvvгээ эхнэрийг нь “тэгдэг” талаар сонссон тэрээр хэсэг хугацаанд балмагдан, чимээгvй сууж байснаа гэнэт босоод иржээ.

Тэрээр “Чи энэ бvхэнд єєрєє буруутай” гээд тvvнийг єшиглєж, дэвслээд, орноос нь тvлхэн унагаалаа. Энэ vед Минжээ ухаан алдсан байж. Тємєрєє эхнэрээ бємбєг мэт хайр найргvй єшиглєж, дэвслээд бас хана руу чулуудаж, шалан дээр єнхрvvлэв. Минжээ угаас жижигхэн биетэй нэгэн. Харин эр нєхєр нь тvvнийг гурав нугалсан том биетэй. Тэр хэсэг уурссаны эцэст унтаад єгєв. Vvр цайлаа. Тємєрєє сэрээд эхнэрийгээ “цааш харуулсан” болохоо мэдсэнээр цагдаа дууджээ.

АХ ДVV ЄШЄЄ АВАГЧ

Шvvх хурал боллоо. Ах дvv хоёр бие биеэ vгvйсгэв. Дvv Н.Бєхєє (нэрийг нь єєрчлєв) нь “Би бэр эгчийгээ огт тэгэээгүй. Зvгээр, эгч дvvсийн харилцаатай хvмvvс. Хєхєрсєн гуяа надтай яагаад холбож хэлснийг нь мэдэхгvй байна” гэж мэдvvлжээ.

Харин хэрэгтэн Тємєрєє “Би таван хvvхдийнхээ эхийг санаатайгаар цааш харуулаагүй. Тvvний гуя яагаад хєхєрснийг асуухад “Танай дvv хvчээр тэгсэн” гэж хэлсэн. Гэтэл Бєхєє (дvv нь) vvнийг vгvйсгэж байна. Тэр Минжээг хэд, хэдэн удаа “тэгж” байсан нь vнэн. Тvvнийг мєрдєн байцааж шалгахыг хvсч байна. Хамтдаа шоронд орох болно” гэжээ.

Багахангай, Налайх дvvргийн шvvхийн танхимд Тємєрєєгийн хэргийг хянан хэлэлцээд ялын дээд хэмжээ болох цаа-з-аар авах ял оноожээ. Давж заалдах болон Дээд шатны шvvх оноосон ялыг хэвээр vлдээсэн байна.

Эх сурвалж: Зууны Мэдээ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Орос бүсгүй эх орныхоо төлөө олимпод тулалдлаа

Published

on

By

ОХУ өөрийн нэрээр олимпод оролцох эрхгүй болсон ч Оросын олимпын хорооны нэр дээр орж бгаа билээ.Спортын том гүрэн хойд хөршийн маань Жүдо бөхийн шигшээ баг өнөөдөр л анхныхаа медалыг авлаа.Ерөнхийлөгч В.Путин өөрөө жүдогийн тамрчин байсан болохоор энэ төрөлдөө маш их анхаардаг билээ.Гэхдээ оросууд энэ наадамд амжилт муутайхан оролцож бна.

Харин өнөөдөр эмэгтэй -70кг барилдсан МАДИНА ТАЙМАЗОВА тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж эх орныхоо төлөө яаж тулалддагыг яруу тодоор харуулж олимпын хүрэл медаль хүртлээ.Мөнгөн медалийн төлөө энэ жинд аварга болох хувьтай байсан японы жүдочинтай нийт 16 минут хүнд барилдаан хийж боолтонд орсонч тэссээр талбай дээр ухаан алдаж ялагдсан.Ямар их тэсвэр тэвчээр вэ.ЭНЭ БҮСГҮЙ ЖИНХЭНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУЛАЛДЛАА.БАХАРХМААР БАЙЛАА

Continue Reading

Монгол Мэдээ

У.Хүрэлсүх явсанаар МАН-ын дотоод тулалдаан эхэлжээ

Published

on

By

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намынхан “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш таван жилийн турш дотоодын “салан тусгаарлалтгүй” явсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч одооноос буюу намын даргынхаа эзгүй энэ цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой.

Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал “фронт” болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Гэвч хурал болсон биш гай болов. Учир нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд “шидэгдэж” буй түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагав. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа эсрэг сөржээ.

Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.

Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах н.Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулаад өдөржин зутагнасан “бантан” нь, үдээс хойш арай хийж түүхий нойтон нь ч мэдэгдэхгүй хачин юм болж дуусчээ.

Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд дэмждэг онцлогтой нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ. Гаднаас хүн томилох гэж оролдсон, мерит зарчмаар дотроосоо зүтгүүлсэн хүнийг нь хүчээр унагасанд Ардын намын залуучууд маш их ууртай байгаа бололтой. Ялангуяа орон нутгийн залуучууд сүүлийн хэд хэдэн багц томилгоонд дан гаднаас хүмүүс оруулж байгаад туйлын бухимдалтай хандаж байгаа гэнэ.

Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа. Бүр НАМЗХ Их хурлаа ч зарлаж магадгүй нөхцөл байдал үүсэхгүй үгүйсгэхгүй.

Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон” эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм. Гэхдээ Ардын намын асуудал үеийн үед Монголын асуудал болон өргөжиж байж дарагддаг байсан түүхтэй.

Г.Лхагвадорж

Эх сурвалж: UBN.MN

Continue Reading

Монгол Мэдээ

Савангаар нэрийн хуудас хийжээ

Published

on

By

БНСУ-ын Инчон хотод байгальд ээлтэй, нэрийн хуудсан саван үйлдвэрлэж, ирэх 8 дугаар сараас бодитоор хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү савангаар хийсэн нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон ” I’m Bubble ” арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм. Иргэдээс ирэх хариу дэмжлэг сайн байсан тул Инчон хотын захиргаа үүнийг дэмжиж ажиллахаар болжээ.

Нэрийн хуудсан саван нь хөөс болж, усанд уусдаг цаасан савангийн нэг төрөл бөгөөд байгаль орчинд болон хүний биед хор нөлөөгүй буурцагны тосоор хийгдсэн юм.

“Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй энэ санааг хүмүүс ихээр дэмжиж байгаа бөгөөд худалдаанд гармагц Инчон хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд гэх мэтчилэн тус хотод албан ажил эрхэлж буй бүхий л хүнийг цаасан нэрийн хуудсаа эко нэрийн хуудсаар солихыг уриалж байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!