Connect with us

Монгол Мэдээ

Вакцинжуулалт эхэлсэнээс хойш өөд болсон хүний тоо нэмэгдсэн гэв

Published

on

Монгол Улсын Улаанбаатар хот дахь Хятад вакцины эсрэг идэвхтэн, төлөөлөгч нарын хэлж буйгаар БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг дэлхийг 56 болон түүнээс дээш улсад хэрэглэж буй бөгөөд ихэнх нь хятадад өртэй, хятадтай харилцаа холбоо сайтай улс орнууд юм.

Эдгээр улс орнууд хүн амынхаа ихэнх хувийг вакцинжуулсан боловч коронавирусын тархалт, өөд болсон хүний тоо нь огцом нэмэгдэж байгаа тул Хятад вакцины үр дүнд эргэлзэж эхэлжээ. Вакцинжуулалт эхлэхээс өмнө Монгол Улсад ковидтой холбоотой өөд болсон тохиолдол бараг бүртгэгдэггүй байсан бол вакцинжуулалт эхэлснээс хойш энэ тоо огцом нэмэгдэж сүүлийн хоёр сарын дотор 500 гаруй хүн ковидын халдвараас болж өөд болжээ. Мөн маш олон эмэгтэйчүүд БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин хийлгэснийхээ дараа зулбасан тохиолдол гарсан гэв.

“Бидний хүүхэд засаг төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа “Хятадын вакцинуудыг миний тоолж гаргаснаар дэлхийн 56 оронд хэрэглэж байна. Голцуу хөгжил буурай орнууд мөн улс төрийн утгаар нь яривал БНХАУ-д өртэй, өрөө цайлгахыг хүсэж байгаа Монгол Улс мэтийн улсуудад тарьж байна. Энэ вакцинуудыг тарьсан улс орнуудад короновирусын тархалт маш хүчтэй байна.

Үүний тоо баримтыг дэлхийн вакцинжуулалтын статистикуудыг харуулсан вэбсайтуудаас тодорхой харж болно. Ядаж 10 жилийн туршилт судалгаа хийгдсэний дараа албан ёсоор вакциныг бүртгэдэг. Гэтэл одоо бид ердөө хоёр дахь шатны туршилтаа хийж байгаа вакцинуудыг хэрэглэж байгаа. Тийм учраас короновирусын эсрэг хэрэглэж байгаа бүх вакциныг вакцин гэж үзэх ямар ч боломж алга.”

Н.Гоо-Од (Хятад вакцины эсрэг хөдөлгөөний зохицуулагч): Дэлхийн 90 гаруй улс БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг короновирусын эсрэг дархлаажуулалтдаа хэрэглэсэн боловч нийт иргэдийнхээ 50-68% ийг вакцинжуулсны дараагаас халдварын тархалт улам илүү ихсэж байгаа учраас хятад вакцинд итгэх итгэл нь алдарч байна гэж Нью Иорк Таймс мэдээлсэн байсан. Монгол Улсын хувьд ард иргэддээ хийсэн вакциных нь 80-90% нь Хятад вакцин.

Вакцин хийж эхлэхээс өмнө ковидоор бараг хүн өөд болоогүй боловч хятад вакциныг хийж эхэлснээс хойш өөд болсон хүний тоо огцом нэмэгдсэн. Сүүлийн хоёр сарын хугацаанд 500 гаруй хүн ковидын улмаас нас барсан байна. Мөн хятад вакцин хийлгэсний улмаас хүүхэд нь зулбасан, эрэмдэг зэрэмдэг болсон гэх мэт маш олон хүмүүс байсан.

Эх сурвалж: A24 мэдээний агентлаг

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Орос бүсгүй эх орныхоо төлөө олимпод тулалдлаа

Published

on

By

ОХУ өөрийн нэрээр олимпод оролцох эрхгүй болсон ч Оросын олимпын хорооны нэр дээр орж бгаа билээ.Спортын том гүрэн хойд хөршийн маань Жүдо бөхийн шигшээ баг өнөөдөр л анхныхаа медалыг авлаа.Ерөнхийлөгч В.Путин өөрөө жүдогийн тамрчин байсан болохоор энэ төрөлдөө маш их анхаардаг билээ.Гэхдээ оросууд энэ наадамд амжилт муутайхан оролцож бна.

Харин өнөөдөр эмэгтэй -70кг барилдсан МАДИНА ТАЙМАЗОВА тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж эх орныхоо төлөө яаж тулалддагыг яруу тодоор харуулж олимпын хүрэл медаль хүртлээ.Мөнгөн медалийн төлөө энэ жинд аварга болох хувьтай байсан японы жүдочинтай нийт 16 минут хүнд барилдаан хийж боолтонд орсонч тэссээр талбай дээр ухаан алдаж ялагдсан.Ямар их тэсвэр тэвчээр вэ.ЭНЭ БҮСГҮЙ ЖИНХЭНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУЛАЛДЛАА.БАХАРХМААР БАЙЛАА

Continue Reading

Монгол Мэдээ

У.Хүрэлсүх явсанаар МАН-ын дотоод тулалдаан эхэлжээ

Published

on

By

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй Ардын намынхан “хотын” гэгддэг М.Энхболдын фракцийг унагасан цагаасаа хойш таван жилийн турш дотоодын “салан тусгаарлалтгүй” явсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч одооноос буюу намын даргынхаа эзгүй энэ цагаас эхлээд МАН-ын дотоодод жинхэнэ асуудал үүсч эхлэв бололтой.

Өчигдөр МАН-ын хувьд стратегийн маш чухал “фронт” болох НАМЗХ-ын Удирдах зөвлөлийн хурал болсон. Гэвч хурал болсон биш гай болов. Учир нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва НИТХ-ын төлөөлөгч, намын газрын дарга зэрэг албан тушаалд очсон тул өчигдөр түүний орны хүнийг тодруулсан. Удирдах зөвлөлийн хуралд эзгүй байгаа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бодлогоор Б.Золбадралыг дэвшүүлжээ. Гэтэл залуучууд нь гаднаас шууд “шидэгдэж” буй түүнийг дургүйцэж, НАМЗХ гэдэг байгууллага үүх түүхтэй, тогтсон мерит зарчимтай хэмээн намын бодлогыг сөрсөн байна. Ингээд Удирдах зөвлөл дээр санал хураахад залуус нь олноороо тас эсэргүүцэж намын дарга Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлсэн хүнийг унагав. Саналын хуудсыг тоолоход Удирдах зөвлөлийн 40 гишүүний 14 нь Б.Золбадралыг дэмжиж, үлдсэн 26 нь намын даргынхаа эсрэг сөржээ.

Энэ бол үндсэндээ намын дарга болон удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн хүний зоригтойгоор унагачихлаа гэсэн үг. Энэ нь дээр өгүүлсэн шиг М.Энхболдыг татаж унагах үйл явцаас хойш Ардын намын аль ч шатанд гараагүй цочир үзэгдэл. Ингээд зогсохгүй хүчийг мэдэрсэн НАМЗХ-ны залуус дотроосоо Э.Очбаярыг нэр дэвшүүлж, санал хураалтад оруулах гэсэн боловч УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал болон намын удирдлагууд нь уг саналыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудын бодлогоор дэвшүүлсэн Б.Золбадрал ч, НАМЗХ-ны залуучуудын мерит зарчмаараа зүтгүүлсэн Э.Очбаяр ч хаа хаанаа дэмжигдэхгүй асуудал мухардалд оржээ.

Ингээд дарга нар болон залуусынхаа дунд ацан шалаанд орсон Н.Учрал дотроосоо томилно гэсэн үгэндээ хүрэхийн тулд арга ядахдаа НАМЗХ-ны хяналтын хорооны дарга Б.Оргилыг нэр дэвшүүлж, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн туслах н.Галсан, УЗ дээр унасан Б.Золбадрал нарыг нарийн бичгийн даргаар тус тус томилуулаад өдөржин зутагнасан “бантан” нь, үдээс хойш арай хийж түүхий нойтон нь ч мэдэгдэхгүй хачин юм болж дуусчээ.

Ардын нам дотор намын дарга маш хүчтэй нэр нөлөөтэй. Даргын гаргасан бодлогыг намын үүр хүртлээ нүдээ аниад л шууд дэмждэг онцлогтой нам. Гэтэл нам доторх анхны шахуу томилгоогоо зүтгүүлсэн Л.Оюун-Эрдэнийн бодлого дөнгөж залуучуудын байгууллага дээрээ л бүдэрчихлээ. Энэ юуны дохио вэ. Гаднаас хүн томилох гэж оролдсон, мерит зарчмаар дотроосоо зүтгүүлсэн хүнийг нь хүчээр унагасанд Ардын намын залуучууд маш их ууртай байгаа бололтой. Ялангуяа орон нутгийн залуучууд сүүлийн хэд хэдэн багц томилгоонд дан гаднаас хүмүүс оруулж байгаад туйлын бухимдалтай хандаж байгаа гэнэ.

Ийнхүү овоо нэг хэрүүл, уруулаа дарж ядан байсан НАМЗХ-ны залуучууд дахин хоёр хуваагдах үүд хаалга нээгдэв. Тун удахгүй НАМЗХ-ны Бага хурал болно. Сая томилогдсон нөхрийг Бага хурлаасаа жинхэлнэ. Гэвч туршлагагүй, гаднаас шууд ирсэн хүнийг дэмжихгүй гээд өнөөдрийнх шиг залуучууд нь гэдийчихвэл Н.Учрал ч яаж ч чадахгүй. Энэ янзаараа НАМЗХ-ны Бага хурал ихээхэн галтай, залуучуудын халуухан эсэргүүцэлтэй болох тал руугаа явчихлаа. Бүр НАМЗХ Их хурлаа ч зарлаж магадгүй нөхцөл байдал үүсэхгүй үгүйсгэхгүй.

Таван жилийн өмнөх Ардын намын бужигнаан Засгийн газраасаа эхлээд УИХ, нийслэл, орон нутаг, НАМЗХ гээд залуучуудын байгууллага дээрээ ирээд дуусч байсан. Тэгвэл энэ удаад НАМЗХ-ноос эхлэх гэж байна. Хэрвээ ийм тэсрэлт болвол нийслэл, орон нутаг болон намын шат шатанд ажил, албан тушаалд очиж чадаагүй залуучуудын дургүйцэл шууд ил гарна. Үүн дээр нь намын удирдлагуудтайгаа таарамжгүй байгаа УИХ-ын гишүүд, зарим аймгийн намын хорооны дарга нар уухайн тас хүч түрээд ороод ирнэ. Ингээд Ардын намын шинэ “зовлон” эхэлж, Монголын улс төр бужигнаж мэдэх юм. Гэхдээ Ардын намын асуудал үеийн үед Монголын асуудал болон өргөжиж байж дарагддаг байсан түүхтэй.

Г.Лхагвадорж

Эх сурвалж: UBN.MN

Continue Reading

Монгол Мэдээ

Савангаар нэрийн хуудас хийжээ

Published

on

By

БНСУ-ын Инчон хотод байгальд ээлтэй, нэрийн хуудсан саван үйлдвэрлэж, ирэх 8 дугаар сараас бодитоор хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү савангаар хийсэн нэрийн хуудас нь дөрөвдүгээр сард болсон ” I’m Bubble ” арга хэмжээний үеэр туршигдсан бүтээгдэхүүн юм. Иргэдээс ирэх хариу дэмжлэг сайн байсан тул Инчон хотын захиргаа үүнийг дэмжиж ажиллахаар болжээ.

Нэрийн хуудсан саван нь хөөс болж, усанд уусдаг цаасан савангийн нэг төрөл бөгөөд байгаль орчинд болон хүний биед хор нөлөөгүй буурцагны тосоор хийгдсэн юм.

“Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж буй энэ санааг хүмүүс ихээр дэмжиж байгаа бөгөөд худалдаанд гармагц Инчон хотын төрийн албан хаагчид, томоохон компанийн гүйцэтгэх захирлууд гэх мэтчилэн тус хотод албан ажил эрхэлж буй бүхий л хүнийг цаасан нэрийн хуудсаа эко нэрийн хуудсаар солихыг уриалж байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!