Connect with us

Монгол Мэдээ

Даанч яав даа Билгээ минь!

Published

on

Бидний дэмждэг, үнэний дуу хоолой болдог хөтлөгчдийн нэг Батбилэг маань Энхбаярын хүү Батшугарын сонгуулийн сурталчилгаанд явж байх юм. Хэдийгээр ТВ9-ээр холбогддог байж болох ч нийгэмд ямар хүн гарах нь Билгээд чухал баймаар.

Цахим орчинд Билгээд гомдсон, түүнийг шүүмжилсэн иргэд маш олон байгааг та анзаарч болно. Даанч яав даа Билгээ минь!

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших Энхбаярын Батшугарын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцая.  Тэрбээр 93 сая төгрөгийн өөрийн орлоготой ба гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 611 сая байна. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, 324 сая төгрөгийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикль, туулах чадвар өндөр нэг жийп, Ланд-200 машинтай, 87 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн хоёр тэрбум төгрөгийн зээлтэй аж. Малгүй, газаргүй үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. 15 компанид хувьцаа эзэмшдэг аж.

Нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах МАН-ын Бага хурал өндөрлөжээ. Удирдах зөвлөлөөс Хэнтийн тойрогт аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг өрсөлдүүлэх санал оруулсаныг дэмжжээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танхимаас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татжээ. Ингээд бага хурлын гишүүдийн 97.8 хувийн саналаар Ц.Идэрбатыг , 95 хувийн саналаар Э.Батшугарыг тус тус дэмжиж, нөхөн сонгуулийн нэр дэвшигчдээр баталлаа.

Э.Батшугар 1987 оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд / орос 14-р сургуульд элсэн орж, улмаар  2000 онд АНУ-ын Калифорниа мужийн ахлах сургуульд шилжин суралцсан. Ахлах сургуулиа амжилттай дүүргэсний дараа буюу  2004 онд АНУ-ын Бэнтлигийних сургуульд элсэн орсон нь түүний амьдралыг эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн ертөнцтэй холбож өгчээ.

Э.Батшугар 2008 онд Бэнтлигийн их сургуулйг санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан байхдаа сургуулийнхаа Эдийн засагчдын клуб, хувьцааны хөрөнгө оруулагчдын клуб зэрэг хичээлээс гадуурхи клубуудэд идэвхтэй хамрагдаж байсан. Мөн эр зориг, хүч чадал, авхаалж самбаа шаарддаг регби спортоор хичээллэдэг бөгөөд 2005-2008 онд сургуулийнхаа регби спортын шигшээ багт тоглодог байсан, 2006-2008 онуудад дараалан Америкийн Их Дээд сургуулиудын аваргаар шалгарч байжээ

Тэрээр 2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/  хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлж улмаар Английн Лондон хотын салбарт шилжин ажилласан. Ийн ажиллахдаа хувьцааг анхдагч зах зээлд гаргах /IPO/, бонд гаргах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан  хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай харилцагчидтай илүү түлхүү ажиллаж байсан. Тэрээр ОХУ, Африк, Азийн орнууд, Арабын орнуудын  уул уурхай тэр дундаа газрын тосны чиглэлийн компаниудтай ихэвчлэн хамтарч ажилладаг байжээ. Мөн дайн байлдаантай Афганистан, Ирак зэрэг газруудад ажилласан түүх ч түүнд бий. Дөнгөж 23 настай Э.Батшугар 2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн байна.

Энэ их ажлын жилүүдэд 7 хоногийн 100 орчим цаг буюу өдөрт 10-13 цаг ажиллаж, 3-5 цаг унтаж амардаг байсан нь өнөөдрийн Батшугарт амьдралын хэвшил болон үлджээ.

Олон улсын зах зээлд санхүүгийн чиглэлээр амжилттай суралцаж, ажлын туршлага хуримтлуулаад ирсэн тэрээр 2011 онд Монголдоо ирж, тухайн үед намын нэрээ сэргээж аваад байсан МАХН-д элсэн орсон. 2011-2012 оны аравдугаар сар хүртэл “МАХН”-ын VI бага чуулганаас “МАХН”-ын гадаад харилцааны нарийн бичиг, Гүйцэтгэх товчооны гишүүнээр сонгогдон, “МҮАН”-тай хамтарсан Шударга ёс эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, “МАХН”-ын АШЁМЗХ-ны дэд тэргүүн зэрэг албыг хашжээ

2012-2016 оны хооронд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Энэ хугацаанд багийнхантайгаа хамтран санхүүгийн зах зээл, банкны системд цоо шинэ реформуудыг амжилттай хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцсон юм. Заримаас нь дурьдахад төлбөр тооцооны болон картны нэгдсэн сүлжээг бий болгосон явдал юм. Ингэснээр аль ч банкны ПОС машин болон АТМ -уудыг ашиглан картын гүйлгээ хийгддэг, мөн бидний нэрлэж заншснаар мобайле банк буюу гар утсаараа дамжуулан банк доторхи болон банк хоорондын шилжүүлэг хийх боломжтой болсон. Улмаар картаа ашиглан онлайн худалдаа хийдэг дэлхийн стандартыг нэвтрүүлснээр иргэд зөвхөн Монгол биш дэлхийн зах зээлээс худалдан авалт хийх боломжтой болсон юм.

Түүнчлэн бас нэгэн том ажил нь Дэлхийн санхүүгийн зах зээлд хэрэглэгддэг “Mortgage loan” буюу  ипотекийн зээлийн тогтолцоог Монголд анх удаа бий болгов. Ингэснээр: орон сууцны 4-5 жилд, жилийн 20-25%-н хүүтэй олгодог байсан банкны зээлийн систем эрс өөрчлөгдөн, зээлийн хугацаа 20-25 жил, жилийн 8%-ийн хүүтэйгээр зээл олгож эхэлсэн юм. Үүний үр дүнд маш олон хүнийг орон сууцтай болох боломжийг ийнхүү нээж өгчээ.

Тэрээр 2016 оноос хойш  хувийн бизнесийг амжилттайгаар удирдан ажиллаж байна. Заримыг нэг салбар чиглэлээр дурьдвал: Эрүүл мэндийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай “Монсамил” компанийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн салбарын  “Медиа холдинг” компанийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн салбарын “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Үүний хажуугаар МАХНамын Сонгинохайрхан дүүргийн мянгатын даргаар ажиллаж байна.

Э.Батшугарын өөрийн нэрлэсэн “их ажлын жилүүд” буюу 2008-2011 онд бий болсон бага унтдаг хэвшил нь түүнийг өнөөдөр олон хоббитой болгожээ. Тэрээр фитнессээр байнга хичээллэж, дугуйн спорт, ууланд авиралтын спортод хоббитой болж, улмаар Монголын хамгийн өндөр гурван оргил болох  Алтай Таванбогд, Мөнх хайрхан, Сутай хайрханд  амжилттай авиралт хийсэн туршлагатай уулчин болжээ. Мөн Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай, монгол ахуй зан заншил, мөн Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг нэгэн билээ.

Тэр Орос, англи хэлийг эзэмшсэн, эдийн засаг, санхүү эдийн засгийн өндөр боловсролтой, хашиж байсан ажил тушаалын хүрээнд амжилттай гүйцэтгэсэн тодорхой ажлуудтай гэдгээрээ нийгэм, олон нийтэд танигдаж, төр, гадаад, дотоодын томоохон компаниудад ажиллаж ирсэн туршлагатай .

УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч Энхбаярын БАТШУГАР та бидний дундаас “Та бидний” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Д.Сүндийг эхнэрээ зодсон хэргээр 3 жил хорихоор болжээ

Published

on

By

“НЕТКАПИТАЛ” ББСБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.СҮНДИЙД ЭХНЭР Х.УНДРАХЫГ ЗОДСОН ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО.

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар энэ сарын 3-нд хэлэлцсан байна.Д.Сүндий нь 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр эхнэрээ зодож , гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нар авилга өгсөн байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг , бүрэн эрх , албан тушаалын байдалтай холбогдуулан нд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж , хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Д.Сүндийг Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж , гурван жилийн хорих ял оноосон байна.Мөн авилга авсан гэх Д.Баттөгсийг мөн Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж , 14 сая төгрөгөөр торгох ялаар , Г.Даваажавыг мөн эрхийг таван жилээр хасаж , дөрвөн жилийн хорих ялаар , Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Эх сурвалж: TV7 Mongolia

Continue Reading

Монгол Мэдээ

Б.Отгон: Цар тахал хаачсан бэ?

Published

on

By

“Цар тахал” Корона хаачсан бэ?

50 хүүхэд нэг танхимд суугаад хичээллэх гэхээр халдчих гээд байдаг атлаа намчид 1000-уулаа нэг танхимд суугаад хуралдахад яадаг ч үгүй хачин корона шүү. Цахим хичээл нэрээр хойч үеэ хорлох нь хэний даалгавар вэ? Замын түгжрэлээсээ зугтах арга чинь хүүхдүүдээ гэрт нь түгжих юм уу?Замын түгжрэлээс зугтах аргын золиос нь нөгөө л улсын сургуульд хүүхдүүдээ явуулдаг эгэл ардын хүүхдүүд.

Дарга нарын хүүхдээ сургадаг хувийн, өндөр төлбөртэй сургуулиуд бол 100 хувь танхимаар хичээллэж байгаа. Бага ангийн хүүхдүүд цахимаар хичээллэнэ гэж “оромдох” гэдгийг л сурч байна. Манай улс шиг Коронагийн халдварыг далимдуулаад бүтэн 2 жил сургууль, цэцэрлэгээ хаасан улс байхгүй. Швед улс гэхэд халдвар гарснаас хойш сургууль цэцэрлэгээ хаагаагүй.

Ерөнхий сайд нь: Хичээлийн хоцрогдлыг нөхөж болох ч Нийгэмших үйл явцыг нөхөж болдоггүй гэж хариулж байх жишээтэй. Гэтэл манайх намын хурлаа хийгээд өнөөдөр бүх төрийн өндөр дээд албан тушаалтнуд нь ажлаа хийхгүй. Бас хүний эрхийг хамгаална гэчихжээ . Хүүхдийнхээ сурч боловсрох наад захын эрхийг эдлүүлж чадахгүй байж самбар дээр хүний эрх яриад яанам бэ?

Сонгууль, намын хурал, дарга нарын шоу цэнгээнд үйлчилдэггүй мөртлөө жирийн иргэд, хүүхдүүдэд үйлчилдэг “Коронагийн хууль”-иа больж, ядаж хойч үеэ хорлон сүйтгэхээ зогсооно уу

Continue Reading

Монгол Мэдээ

Архангайд хүүхэд зодсон багш хуурамч дипломтой байжээ

Published

on

By

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан. Энэ асуудалд ямар хариуцлага хүлээлгэхийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас “Ерөнхийлөгчийн илгээлт:2100” хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодруулав.

Сайд Л.Энх-Амгалан, Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна.

Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна гэлээ.   

Continue Reading

Trending

error: Content is protected !!