Connect with us

Монгол Мэдээ

УОК: Ресторан, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тавина

Published

on

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

Сар шинийн баярыг дахин хориглох уу эсвэл?

Published

on

By

Хэдийгээр өдөрт илрэх халдварын тоо буурч байгаа ч гэсэн тун удахгүй Монголчуудын өргөн тэмдэглэдэг Сар шинийн баяр болох дөхсөөр. Өнгөрдөг жил цагаан сарыг Монголчууд гэртээ тэмдэглэсэн.

Энэ талаар мэдээг танд эргэн сануулж байна. /Өнгөрсөн буюу 2020-2021 оны цагаан сартай холбоотой мэдээлэл/:

“УОК 17.00 цагт Төрийн ордонд хуралдаж эхэлсэн. Одоо шийдвэрээ танилцуулж байна. УОК УЛС ДАЯАР энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтооно гэв.  

Энэ сарын 11-ний өдөр Сар шинийн битүүний өдөр таарч байна. КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд  нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.       

Шадар сайд С.Амарсайхан шийдвэрээ танилцуулж байна:

-Засгийн газар цар тахлыг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна. Бид ойрын хугацаанд цогц хөтөлбөрөө танилцуулна. Үүнд ажлын байрыг хэрхэн авч үлдэх, эдийн засгаа хэрхэн сэргээх, боловсролын салбарыг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх гэх мэт олон талын асуудлыг багтаасан. Иргэн, ААН-үүдийн хүлээх үүрэг улам тодорхой болно. Эдгээрийг дагаж мөрдөхөд ямар журам хэрэгжүүлэх, ямар стандартууд мөрдөх, хэн ямар ажил зохион байгуулах вэ гэдэг нь илүү тодорхой болно. Ажил шийдвэр бүр эзэнтэй болно. Ингэснээр гарах үр дүн тодорхой болох юм. Төлөвлөгөөг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. 

Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож,  хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан цар тахлын зарим голомтыг хумих шаардлага үүслээ. Ингэснээр цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна. 

Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.

Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.”

Continue Reading

Монгол Мэдээ

НМХГ: Л.Эрдэнэчулуун даргатай холбоотой худал мэдээ тарааж байгааг эсэргүүцэж байна

Published

on

By

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Б, Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Г нарыг шалгаж байгаа асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудыг хамаатай гэх агуулгатай мэдээлэлд няцаалт хийж, мэдэгдэл гаргасан.

Гэтэл уг асуудалд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг холбоотой гэх агуулга бүхий “Албаны өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ” гарчигтай нийтлэл 12 дугаар сарын 04-ний өдөр www.newspress.mn сайтад, 12 дугаар сарын 06-ны өдөр “Өдрийн сонин”-д нийтлэгджээ.

Адил гарчиг, адил бичвэр бүхий мэдээлэл ийн нийтлэгдэж байгаа нь зохион байгуулалттай гэж харагдаж байна.Гэм буруутай нь хуулийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогүй үед хэнийг ч аливаа хэрэгт хамаатуулан гүтгэх нь хууль зөрчсөн үйлдэл тул ийнхүү мушгин гуйвуулж, худал мэдээлэл тарааж буйг эрс эсэргүүцэж байна. Асуудлыг хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ мэдэгдье.

Continue Reading

Монгол Мэдээ

Д.Сүндийг эхнэрээ зодсон хэргээр 3 жил хорихоор болжээ

Published

on

By

“НЕТКАПИТАЛ” ББСБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Д.СҮНДИЙД ЭХНЭР Х.УНДРАХЫГ ЗОДСОН ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО.

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар энэ сарын 3-нд хэлэлцсан байна.Д.Сүндий нь 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр эхнэрээ зодож , гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Улмаар энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар цагдаа нар авилга өгсөн байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг , бүрэн эрх , албан тушаалын байдалтай холбогдуулан нд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж , хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Д.Сүндийг Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж , гурван жилийн хорих ял оноосон байна.Мөн авилга авсан гэх Д.Баттөгсийг мөн Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж , 14 сая төгрөгөөр торгох ялаар , Г.Даваажавыг мөн эрхийг таван жилээр хасаж , дөрвөн жилийн хорих ялаар , Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Эх сурвалж: TV7 Mongolia

Continue Reading

Trending

error: Content is protected !!