Connect with us

Монгол Мэдээ

Цусны хорт хавдартай залуу З.Сэргэлэнбаяр эцсийн амьсгал хураалаа. Гэр бүлд нь туслая!

Published

on

Энэ талаар сэтгүүлч Ж.Мөнхбаясгалан өөрийн хуудсандаа бичжээ.

“Амьдрал” фильмээс цувралаар хүргэж буй “Амьдрал ямар байна вэ” суралжлагын хүрээнд БГД -ийн 22 -р хороонд эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг, цусны хорт хавдраар өвдсөн 31 хэн настай З.Сэргэлэнбаяр гэдэг залуугийн гунигт түүхийг харуулсан билээ. Өвлийн хүйтэнд цонх ч үгүй зуны байшинд амьдарч буй тэднийг шинэ гэртэй болгохоор хандив цуглуулж эхэлснийг та бүхэн санаж байгаа. Хоёрхон хоногийн өмнө олон түмэнд зарлаж эхлүүлсэн хандив овоо хэдэн төгрөг болсон тухай эхнэр Д.Болорзаяа нь баярлан ярьж байлаа.

Гэвч дансаар нь орж ирсэн хандивын мөнгийг нөхрийнхөө эмчилгээ хүүхдүүдийнхээ хоол унданд зориулахыг хүсээд “Амьдрал” фильмийнхэн тэр айлд гэр авч хандивлаж өчигдөр очиж барьж өгсөн юм. Тэгэхэд ирсэн хандив бүрийг дэвтэр дээр ярайтал бичичхсэн “Хүмүүс дандаа сайн сайхан үг хэлж байна. Зарим утсаа бичсэн хүмүүс руу ярина гэж бодож байгаа “ хэмээж байлаа. Хүнд өвчнөөр өвдсөн нөхөр нь гэртэй болсондоо баярлаж хүнээр өргүүлж байгаад шинэ гэрээ харсан хэмээн баяр хөөр болж байв…

Бид энэ бүхнийг бичиж аваад өнөөдөр та бүхэндээ хүргэх ёстой байлаа. Гэвч өнөө өглөө З.Сэргэлэнбаяр эцсийн амьсгалаа хураасан гэсэн гунигт мэдээ ирлээ. Ердөө хоёрхон өдрийн дотор энэ бүх явдал болж өнгөрлөө. Эхнэр, зургаан хүүхдээ орхиод 31 -хэн насандаа цусны хорт хавдраар өөд болсонд нь сэтгэл эмзэглэж сууна. Гэхдээ түүний эцсийн хүсэл бол “үлдэж буй хэдээ гэр оронтой болгох” байсан юм. Амжсаан амжсан, бид шинэ гэрийг нь барьж өгч чадсан. Хөөрхий өөрөө хараад их л баяртай байсан. Гэвч хүнд өвчний улмаас… гашуудалтай явдал боллоо.

Хандив өргөсөн эрхэм хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний халуун сэтгэлийн гэрэл гэгээ талийгаачийн эцсийн замыг гэрэлтүүлэх болтугай.

Ум мани бадми хум.“Амьдрал фильм” гэжээ.

Та бүхэн уг нэвтрүүлгийг “Амьдрал Филм” хуудаснаас үзэх боломжтой юм. Бас түүний гэр бүлд туслах боломжтой билээ.

Ум сайн амгалан болтугай!

Эх сурвалж: АМЬДРАЛ ФИЛЬМ

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

“Хүүгийн багш ковид тусаад өөд болсон, нөхөр нь бас өөд болчихлоо. 4 хүүхэд өнчирсөн”

Published

on

By

С1 телевизийн сэтгүүлч Тэгшээ өөрийн жиргээндээ ийнхүү өгүүлжээ.

“Хүүгийн багш ковид туссан гээд бичиж бсан даа.Онлайн хичээлийн үеэр ухаан алдаж сэхээнд орсон.Сувилагч тариа андуурч хийсэн үйлдлээс үүдэн өнөөдөр амь насаа алдлаа.Нөхөр нь ковидын вакцин хийлгээд энэ оны 3 сард зүрх нь гэнэт хаагдаад бас өөд болсон.4 хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичжээ.

Харин түүний дор сэтгүүлч Э.Лхагва:

“Ковидын вакцинаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол бүртгээгээгүй байгаа даа нягтлаагүй мэдээлэл үү?” хэмээн лавласан байна. Үүний хариуд Тэгшээ:

“Вакцинаас болоогүй ч вакцинжуулснаас хойш зүрх нь хаагдаж байгаа хүмүүсийг судалж байгаа байх гэж л бодож байгах. Яг ийм тохиолдол миний л эргэн тойронд гэхэд 5-6 гарчихаад байна. Шинэ вакцин, шинэ өвчин учраас вакцинаас болсон гэж бүртгээгүй байх. Нөлөөлөл нь бол байгаа” гэж хариулав.

Коронавирус хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй юм. Иймээс хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж үзэх болжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ковидийн халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус ахуйн хүрээнд их байна

Published

on

By

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа.

Түүний танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна.

Мөн ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ.

Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад КОВИД-19 цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Continue Reading

Монгол Мэдээ

УОК: Ресторан, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тавина

Published

on

By

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!