Connect with us

Гадаад Мэдээ

Зеленский Оросын армиас айхгүй гэжээ

Published

on

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр“бүслэлтэд байгаа Мариуполь хотод украинчуудыг Оросын зэвсэгт хүчин устгавал, мөн Орос эзэлсэн нутаг дэвсгэртээ “хуурамч” санал асуулга зохион байгуулбал Украин Оросын талтай хийх хэлэлцээрээ зогсооно” гэж мэдэгджээ. Түүнчлэн В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлж, Украины ард түмэн Оросын армиас айхгүй гэдгээ харуулсан тул “Надад айх эрх байхгүй” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

Москвад ялалтын баяр болно

Published

on

By

ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд өнөөдөр уламжлал болсон Ялалтын баярын парад зохион байгуулагдана.ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жилийн парадад 129 машин техник, 10,000 цэрэг жагсахаар болжээ. 2021 оны парадад 191 техник, 12,000 цэрэг оролцож байжээ.Мөн өмнөх жилээсээ цөөн тооны танк энэ жилийн парадад оролцохыг мэдээлсэн байна.2021 оны парадад байлдааны 23 нисдэг тэрэг оролцсон бол энэ жил 15 оролцохоор болжээ.Эх сурвалж: The Moscow Times

Continue Reading

Гадаад Мэдээ

Америкийн ачаар Оросын дотоод үйлдвэрлэл хөгжлөө

Published

on

By

АМЕРИКУУДАД БАЯРЛАЛАА.

ОХУ-ын ЗГазрын тэргүүн Мишустин: “Ковидын хориотой байсан 2 жилд Оросын үйлвэрлэл 5 дахин өссөн байна” гэлээ. Барууныхны гайхлыг төрүүлж нүдийг нь орой дээр нь гаргаж байна даа.

Байгалийн арвин их баялагтай, ажиллах хүчний нөөц сайтай, иргэд нь өндөр боловсролтой, суурь ШУхаан маш сайн хөгжсөн, сүүлийн жилүүдэд техник технологио бүрэн шинэчилж чадсан бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг Орос оронд тавьсан Америкийн ЭЗасгийн хориг оросын хөгжилд улам түлхэц болжээ.

Хоригоос улбаалж дотоодын урвагчид, олигархиудынхаа асуудлыг бүрэн цэгцэлж “Оросын баялгийн үр шимийг зөвхөн оросын ард түмэн л хүртэнэ” гэсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх боломжтой болж баялгийн үр шимийг цөөн хүн хүртэж гадаадад тансагладгийг зогсоож гадаадын банк, офшорт хөрөнгө хадгалахыг хатуу хориглов.

Америк долларын боолчлолоос гарч доллароор гүйлгээ хийхийг хориглож гадаадад зарах бүх барааг зөвхөн рублиэр хийдэг болов. Хоригийн ачаар оросын ард түмэн нэгдэн нягтарч эх оронч үзэл нь сэргэж хүчирхэгжиж байна.

Америкийн хүссэн уруудал доройтол бий болсонгүй харин биеэ даасан хэнээс ч, ямар ч зүйлээрээ хараат бус Орос орныг бүтээлцэх, хөгжлийг дэмжсэн сайн шахалт болжээ.
Бараг л Америкт баярлалаа гэж хэлж байна даа. шээр

Continue Reading

Гадаад Мэдээ

ОХУ Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоолоо

Published

on

By

ОХУ-ын засгийн газар Лхагва гарагаас эхлэн Польш, Болгар улсуудад байгалийн хий нийлүүлэхээ зогсоох болсноо өчигдөр зарлажээ. Ингэснээр Украины хямрал Европ, Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд шууд нөлөөлж эхэлж байна.

Москвагийн эрх баригчид байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр хүлээж авах шаардлага тавиад байгаа. Европын Холбоо уг шаардлагыг зарчмын хувьд хүлээж авахаас татгалзсан. 

Харин одоо Оросын талын өгсөн хугацаа өндөрлөж, эхнээсээ нийлүүлэлтээ зогсоож эхэлсэн байна. Дараагийн ээлжид Европын бусад улсуудын хийн нийлүүлэлт зогсох нь тодорхой болжээ.

ОХУ-ын тал Европын худалдан авагчдыг Газпромбанканд рублийн болон гадаад валютын хоёр данстай байхыг шаардаж байгаа юм. Төлбөрөө гадаад валютаар хийсэн тохиолдолд Газпромбанк түүнийг нь рубльд хөрвүүлж, рублийн данс руу нь шилжүүлэх ажээ. Харин энэхүү шаардлагыг биелүүлээгүй худалдан авагчдад нийлүүлэлтээ зогсоох юм.

Польш улсын засгийн газар ийм тасалдал үүсэхэд бэлтгэлтэй байсан бөгөөд Оросын байгалийн хийгүйгээр амьдрах төлөвлөгөөгөө Украины дайнаас ч өмнө боловсруулсан байсан гэж мэдэгджээ.

Болгар улсын хувьд мөн Оросын хийгээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг аваад байгаагаа мэдэгджээ. Тус улсад урин дулаан цаг ирсэн нь байгалийн хийн тасалдлын шууд нөлөөг бууруулж байгаа гэнэ.

Эх сурвалж: Bloomberg

Continue Reading

Trending

error: Content is protected !!