Connect with us

Монгол Мэдээ

ХСҮТ-д хамааралгүй болсон Ж.Чинбүрэн тус эмнэлгийн хуралд нь очоод хөөгдөөд гарсан гэв

Published

on

Сэтгүүлч Б.Отгон Хавдар судлалын төвтэй холбоотой ноцтой мэдээллийг хүргэв.

““Хавдар”…. энэ аймшигт өвчнөөр Монголын олон айл өрх өнчрөл зовлонд унаж буй. Гэтэл улсдаа цор ганц энэ чиглэлийн эмнэлэгт ШИМЭГЧИД нүүрлэсэн талаар тус эмнэлэгийн ҮЭ-ийн хорооны дарга,доктор, профессор Б.Болормаа “Өнөөдөр ” сонинд ярилцлага өгчээ. Түүний яриа үнэхээр ноцтой!!!

Товчилбол: “Ж.Чинбүрэн 2019.12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон. Тэр зүгээр л Ж.Чинбүрэн найзынхаа хийсэн хар барааныг арилгаж цэвэрлэх үүрэг хүлээсэн хүн. Одоо компьютер, томограф бусад төлбөртэй шинжилгээний мөнгө эмнэлэгийн данс руу биш өөр данс руу орж байгаа гэсэн. Яг хаашаа гэдэг нь тодорхойгүй. Эмнэлгийн хуучин удирдлагатай холбоотой хавдрын эсрэг нэртэй баахан төрийн бус байгууллага байдаг. Тэр рүү нь ордог байх. Сүүлийн 2-3 жил тийм байсан юм шиг билээ. Үүнээс ч илүү ноцтой нь манай эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын санд 600 саяын өртэй. 2018-2020 оны нийгмийн даатгалын өр гэж бүр замбараагаа алдсан. Нийт өр 15 тэрбумд хүрсэн гэсэн мэдээлэл ирсэн.

Яагаад тийм их өртэй болчихдог юм бэ гэтэл Эрүүл мэндийн даатгалын өр нь “Санчир-Ундрах ” гэдэг эм ханган нийлүүлэх байгууллагатай холбоотой юм байх. Нийгмийн даатгалын тухайд яах аргагүй хэрэг гарч,хэл ам хийж хөөцөлдсөн хүмүүсийнхийг нь бөглөөд бусдыг нь 2018 оноос хойш бөглөөгүй байсан. Тэгээд тийм их өр үүссэн юм билээ. Бидний цалин хөлс төсвөөс тоо ёсоороо ирдэг. Эмнэлэг өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллаж, тэр дунд төлбөрт үйлчилгээ ч нэмэгдэж байхад нийгмийн даатгалд төлөх мөнгийг өгөлгүй 2-3 жил болсон нь ямар учиртай вэ. Тэр мөнгийг зээлсэн үү, эргэлдүүлсэн үү, ямар байдлаар ийм удаан хугацаанд ашигласан бэ. Сая 11-р сард Н.Эрдэнэхүү захирал :“ Өрийг нь арай гэж төлж санаа амарлаа” гэж санхүүгийнхэнд хэлсэн байна лээ. Ж.Чинбүрэнгийн тавьсан өрийг дарах гэж ажилчдын халаас руу халдаж нэмэгдэл, урамшууллыг хассан гэж ойлгож байгаа. Эмч ажилчид энэ асуудлаар эмнэлэгийн удирдлагуудтай уулзахад” өмнөх захирлын чинь өрийг дарж байна” гэж хэлсэн байсан.

Эмнэлгийн өмнөх удирдлагын тавьсан өр, “Санчир-Ундрах” гэдэг хувийн компаний төлөх ёстой өрийг бидний цалин хөлснөөс авч төлсөн юм биш биз гэдэг хардлага бидэнд төрж байгаа. Яригдаад байгаа их өрийн учрыг ольё, юун өр хаанаас үүсэв гэдгийг тодруулая. Баримт мэдээлэл өгөөч гэхээр “Хувь хүний хүсэлтээр өгөхгүй” гэдэг. Аудит оруулж шалгуулья гэтэл Ж.Чинбүрэн,Н.Эрдэнэхүү нарын хоёр найз ирж шалгасан нэр зүүгээд” Өндөр үнэтэй эм, эмнэлэгийн хэрэгсэл худалдан авах ажлыг хариуцдаг Дэнсмааг 5 сая төгрөгөөр торголоо” гэсэн. Тэр бол нүд хуурч, гал унтраах арга байсан. Дэнсмааг торголоо гэсэн 5 сая төгрөгийг эмнэлэг төлсөн. Дэнсмаа нь ЭМЯ-ны Санхүү хариуцсан Батбаяр гэдэг хүний эхнэр.

Эхнэр нөхөр хоёр Ж.Чинбүрэнтэй нийлээд “Санчир- Ундрах ” гэдэг компаниар дамжуулаад мөнгө оруулж гаргадаг гэсэн яриа олон жилийн өмнөөс гарсан. Энэ эм ханган нийлүүлэх байгууллагад БЗД-ийн шүүх Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Тэнд нилээд асуудал байгаа бололтой. Ер нь мөнгө санхүүтэй холбоотой олон асуудал бий. Төлбөрт хагалгааны мөнгө эмнэлэгийн дансанд орохгүй, хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон тохиодол бий. Элэг шилжүүлсэн суулгах мэс засалд улсаас 78 сая төгрөг авдаг. Гэтэл Ж.Чинбүрэнгийн ахалдаг элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг өвчтнүүдээс давхар төлбөр авсан гэсэн гомдол ЭМЯ-д очсон байна. Нэг айлаас 60 сая төгрөг авсан. Үүнийг улс даахгүй байсан уу гэсэн гомдол манай эмнэлэг дээр ч яригдаж байсан. Манай эмнэлэг өдөрт 1000-1300 хүнд үйлчилдэг.Мэс заслын 6 тасагтай. Тэгээд ч ачааллаа дийлэхгүй байсан. Өнгөрсөн жил М. Билэгтийн барилгыг түрээсэлж авахгүй бол болохгүй нь гэсээр байгаад төсөвт олон тэрбум төгрөг суулгуулсан.

Тэр мөнгөөрөө яриад байсан барилгаа ч түрээслээгүй. Дөрөвдүгээр давхарт засвар хийж, шинэ тоног төхөөрөмж суурилуулна гээд тэнд ажиллаж байсан мэс заслын тасгуудаа дүүргийн эмнэлэгүүдэд тараачихсан. Дүүргийн эмнэлгүүдэд мэс засал хийлгэж сургана гэсэн сайхан үгээр халхавчилаад үнэндээ бол байргүйн улмаас Ерөнхий мэс заслын тасаг маань Баянгол дүүргийн эмнэлэгт, Толгой, хүзүүний мэс заслын тасаг маань Хоёрдугаар төв эмнэлэгт, Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг маань “Амгалан” төрөхөд толгой хоргодож байгаа шүү дээ. Улсад ганц байгаа хавдрын эмнэлэгийн мэс заслын нөхцөл байдал үнэхээр хүнд хирнээ эмнэлгийн зүүн жигүүрийг тэр чигт нь”Мед портал” гэдэг хувийн эмнэлэгт өгөөд удаж байна.

Тэр эмнэлэг хэдэн төгрөгийн түрээсээр ямар журмаар ажилладагийг бид мэдэхгүй. Ж.Чинбүрэнгийн хамааралтай эмнэлэг л дуулддаг. Тэнд оношилгоо, эмчилгээ хийдэг. Хавдартай хүмүүс тэднийхийг манай эмнэлэгийн нэг хэсэг, төлбөртэй үйлчилдэг тасаг л гэж боддог байх. ХСҮТ энэ мэтээр шимэгчдэд баригдсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. ХСҮТ-ийг менежментээр хувьчилж, хавдрын ВИП эмнэлэг болгох СХД-т шинэ эмнэлэг барьж ХСҮТ-ийг тийш нь нүүлгэх төлөвлөгөөг Ж.Чинбүрэн хэрэгжүүлж байгаа. Үүний тулд худал үнэн ярьсаар улсын төсөвт олон тэрбум төгрөг суулгуулж,түүгээрээ шинэ тоног төхөөрөмж авч суурилуулаад хувьчилж авах гэж байна гэсэн хардлага, таамаглалын завсар дахь яриа тус эмнэлгийн хамт олны амнаас ам дамжиж байна.

Өнгөрсөн сард Ж.Чинбүрэн Н. Эрдэнэхүү нар нууцаар ТУЗ байгуулах гэж оролдсон. ТУЗ байгуулна гэдэг эмнэлэг албан ёсоор менежментийн хувьд бие даасан тогтолцоонд шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүн, ХСҮТ-д хамааралгүй болсон Ж.Чинбүрэн манай хамт олны хуралд ирсэн. Эмч ажилтнууд түүнд “ УИХ-ын гишүүнийхээ л ажлыг хий. Энэ эмнэлгийн хамт олны хуралд юу хийж яваа юм бэ”гэх мэтийн хатуу үг хэлж, шүгэлдэж, Ж.Чинбүрэнг хөөгөөд гаргасан. Эмнэлэг бужигнаантай хөл толгойгоо олохгүй байгаа нь эмчилгээ үйлчилгээнд ч нөлөөлж байгаа. Бүх зүйлийг нь хасаж танаснаар эм, эмчилгээ бүх зүйл дутагдалтай байна.

Эрчимт эмчилгээний сувилагч нар хүнсний зориулалттай бээлий өмсөөд хүн эмчлэхийг үзлээ. Зүгээр л өнгөрсөн 9-р сарын 1-10нд хэдэн хүн сэхээнд орж, хэд нь нас барсныг хараарай. Жишээ хэлэхэд:9-р сарын эхний долоо хоногийн Бямба , Ням гаригт эрчимт эмчилгээний тасагт 4-5 хүн нас барсан. Тэгэхэд би” Би эрчимтэд жижүүр хийхдээ хоёр хүн нас барвал сүнсээ зайлтал айдаг. Гэтэл энэ юу болж байна аа . Хэдэн хүн нас бараад байгаа юм бэ ”гэж эмчилгээ эрхэлсэн захирлын өрөөнд ороод “Хуцалгүй дуугүй яв. Олон юм хуцаад байв. Санууллаа шүү” гэж Н.Эрдэнэхүүд зануулсан . Би тэр тухайгаа өргөдөл бичиж өгсөн “ гэжээ ХСҮТ-д байдал ийм л байна. Эх сурвалж: ”Өнөөдөр”сонин. 2020.12.24” гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

“Хүүгийн багш ковид тусаад өөд болсон, нөхөр нь бас өөд болчихлоо. 4 хүүхэд өнчирсөн”

Published

on

By

С1 телевизийн сэтгүүлч Тэгшээ өөрийн жиргээндээ ийнхүү өгүүлжээ.

“Хүүгийн багш ковид туссан гээд бичиж бсан даа.Онлайн хичээлийн үеэр ухаан алдаж сэхээнд орсон.Сувилагч тариа андуурч хийсэн үйлдлээс үүдэн өнөөдөр амь насаа алдлаа.Нөхөр нь ковидын вакцин хийлгээд энэ оны 3 сард зүрх нь гэнэт хаагдаад бас өөд болсон.4 хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичжээ.

Харин түүний дор сэтгүүлч Э.Лхагва:

“Ковидын вакцинаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол бүртгээгээгүй байгаа даа нягтлаагүй мэдээлэл үү?” хэмээн лавласан байна. Үүний хариуд Тэгшээ:

“Вакцинаас болоогүй ч вакцинжуулснаас хойш зүрх нь хаагдаж байгаа хүмүүсийг судалж байгаа байх гэж л бодож байгах. Яг ийм тохиолдол миний л эргэн тойронд гэхэд 5-6 гарчихаад байна. Шинэ вакцин, шинэ өвчин учраас вакцинаас болсон гэж бүртгээгүй байх. Нөлөөлөл нь бол байгаа” гэж хариулав.

Коронавирус хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй юм. Иймээс хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж үзэх болжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ковидийн халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус ахуйн хүрээнд их байна

Published

on

By

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа.

Түүний танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна.

Мөн ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ.

Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад КОВИД-19 цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Continue Reading

Монгол Мэдээ

УОК: Ресторан, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тавина

Published

on

By

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!