Connect with us

Соёл Урлаг

А.Цэгмэд: Би хүний хүн болтлоо ээждээ тун дургүй байлаа

Published

on

Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байсан ахмад жүжигчин бол А.Цэгмэд юм.
Тэрбээр 60 гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэгэн. Түүнтэй ярилцаж, эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг үг бүрээс нь мэдэрч, “тольдсондоо” сэтгүүлч миний бие туйлын олзуурхаж байна.

Урлаг, спортыг хослуулж, уран бүтээлч, улсын данстай тамирчин гэх хоёр тодотголоор “овоглогдож” явсан залуу цагийн дурсамжаас нь эхэлсэн бидний яриа амьдралын нугачаа, алтан тайз, анд нөхөд гэж хөвөрсөөр багагүй хугацаанд үргэлжилсэн юм.
Амьдралын эргэлт, хувь тавилангийн эрхэнд алтан тайзнаасаа “холдох” үедээ ч түүний сэтгэл урлагаас ер хөндийрч байгаагүй нь хариулт бүхнээс нь “ханхалж” байлаа.

-“Ээжийнхээ ачийг яалаа даа” дуугаар ээждээ дуун өглөг барьж, цахим хуудаст нийтэлсэн нь багагүй хүнд хүрсэн шүү дээ. Ээжийнх нь тухай дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Би хүний хүн болтлоо ээждээ тун дургүй байлаа. Хоёр хойд эцгийн гар харуулсан гээд их хатуурхана. Ижий минь миний төлөө амьдарч, намайг өсгөх гэж олон зүйлтэй нүүр тулж байсныг нь их хожуу ухаарсан.
Тиймээс л тэр хүнд амьд суварга босгож, насаа дуусгах ёстой юм шиг санагддаг юм. Ээж 17 настай байхдаа манай нутгийн н.Ренчин гэж залуутай хайр, сэтгэлийн холбоотой байсан юм билээ.

Гэтэл өнөөх залууг цэрэгт татаж, цэргийн чилийсэн гурван жилийн хугацаанд сэтгэлт хар хүүгээ хүлээсэн гэдэг. Гэвч үүрэгт хугацаа дууссан ч өнөөх залуу ирэлгүй нэг жил болсон юм билээ. Энэ хооронд хонины бэлчээр дээр ирж хоргоодог байсан өөрөөс нь ахимаг настай хүнээс намайг олсон учиртай.
Гэтэл өдөр, шөнөгүй хоргоож байсан өнөөх эр таван хүүхэдтэй айлын эцэг болж таарсан тул хүүхдүүд өнчрүүлж, ханийг нь зовоохгүйн тулд гэдсэндээ намайг тээгээд үлдсэн юм билээ.
-Та “Миний амьдралын хуудсууд” номондоо төрсөн эцгийнхээ тухай тун цухас дурдсан байсан. Харин Жийжээ болон Аяа аавынхаа талаар олон сайхан дурсамж өгүүлсэн байсан?

-Миний анхны хойд эцэг н.Сэржээ гэж хүн байсан юм. Би түүнийг Жийжээ аав гэж авгайлдаг байлаа. Бурхан надад дүү заяагаагүйн улмаас ээж, Жийжээ аав хоёр намайг 13 нас хүрэх жил хоёр тийшээ болсон юм. Үүний дараа ээж минь Их найрагч Б.Явуухулан гуайн үеэл Аюурзана гэж хүнтэй ханилсан. Аяа аавтай гэр бүл болсныхоо дараа миний овгийг сольж, Аюурзанын Цэгмэд болгосон юм.
Аавын аяыг засаж, бид нэг гэр бүл боллоо гэдгээ ойлгуулах гэсэндээ л тэр байх. Гэхдээ Аяа аав маань ч насан эцэс болтлоо ээжийн минь дэргэд байгаагүй. Орхиод явсан. Ер нь би хүүхэд байхдаа ч тэр, одоо ч ялгаагүй аавын хайрыг амссан, аавтай хүмүүсийг хараад “Энэ ёстой азтай хүн юм” гэж боддог.
Аавгүй хүн амьдралыг ч, хүнийг ч аргадаг элээдэг юм билээ. Бурхан намайг “чи насан туршдаа амьдралыг аргадаж туул” гэж заяасан юм болов уу гэж боддог юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Соёл Урлаг

Монголчууд Норовбанзадаа мартжээ

Published

on

By

Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зvйлийг мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгvй, мартагдах учиргvй зvйл Монголын ард тvмэнд байх ёстой. Тvvний нэг. нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хvн тєрєлхтєн vvсч бий болсон, єєр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр vеэс vvсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хvнээ сvvлийн vед бид хэр олон дурсаж байгаа билээ дээ.

Хєдєлмєрийн баатар, тєрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсныг “Уяхан замба тивийн нар”-ыг дуулахад япончууд нvдээ анин, амьсгаа даран чагнадаг байсан гэдэг. Нэн ялангуяа дээд єнгє авч шуранхаилахын vес тэд Монголын гvн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь vл харагдах уудам талын сайхныг мэдэрдэг гэсэн. Энэ тухай Монголд ирсэн япончуудын амнаас олонтаа сонссон.

Тэд их дуучныг минь дурсахын хажуугаар телевиз, радиогийн чинь сувгаар тvvний дууг тшшт нэвтрvvлж байхыг харсангvй хэмээн гайхсан. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч тэднийг ингэж хэлсний дараа л анзаарав. Хэрэг болгон амралтын хэд хоногтоо телевизийн бvх сувгийг єглєєнєєс орой болтол эргvvлсэн ч олигтой зvйл олсонгvй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичvvлсэн хэдэн клипийг суваг бvр ар араас нь цувуулаад л…

“Фонограмм тавиад аргалчих…”

Yнэндээ тэднээс уйдаж гvйцлээ. Утгатай утгагvй хэдэн дууных нь vгийг цээжлээд ч нэмэргvй. Сэтгэлд нэг нь ч торж vлдэхгvй юм. Заримдаа бvр хооронд нь хольж хутгаад, хэн нь дуулж буйг “будаа идэж” байж танихыг яана. Єєрсдийгєє од гээд цоллочихсон энэ хэдэн залуу богинохон настай зохиолын дууг нэг хэсэг ч бол хvн сонсохоор болгосон нь vнэн. Гэвч vнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Пvрэвдорж, Х.Уртнасан, П.Ганбат,’ Б.Жавзандуламын энд хvрэх нь хэд бол.

Тэртэй тэргvй монголчууд хоолой сайтай ард тvмэн. Эвлэгхэн дуулчихдаг нэгэнд сайн багш хоолой тавиад єгчихєд хэн маань ч Жавхлангийн дайтай дуулж л таараа. Хєгжмийн зохиолчдын єгсєн дууг чадан ядан дуулж нэрд гарсан залуус одоо харин ишиг эврээ ургахаар эхийгээ гэдгийн vлгэрээр орж байгаа гэнэ билээ. Єнгєрсєн жил “Алтан намар” наадмын нээлтийн концерт дээр дуулуулахаар Хєгжмийн зохиолчдын холбооныхон С.Жавхлантай утсаар ярьж байхыг санаандгvй сонссон юм.

“Чи яах вэ, фонограмм тавиад єнгєрєєчих л дєє” гэж гуйж байхыг хараад тэр хєгжмийн зохиолчид дургvй хvрч билээ. Энэ жил тэд дахиад л нєгєєдvvлээ урихаар хошуу дэвсч байгаа сурагтай. Зохиосон дууг нь дуулж нэрд гарсан хойноо хєгжмийн зохиолчдоо тэгж хандаж байгаа хvн жирийн хvмvvсийн ємнє дуулах байтугай харсных нь тєлєє мєнгє нэхэх ч юм бил vv. Мєнгєтэй шоунд л оролццог болчихсон залуу дуучдын ханшийг дийлж дуулуулах бэлтэй хvн Монголд цєєн.

Єнгєрсєн сонгуулиар ганц удаагийн шоунд хоєр гуравхан дуу дуулаад 12 саяыг євєртєлж байсан Жавхланг зургаа долоон машинтай, хоёр давхар байшингийн захиалга єгчээ, Увсад баар байгууллаа гэхэд нь гайхаад байх хvн нэг ч гарахгvй. Тvvнээс єєрєєр энд тэнд тиим буян vйлдэж гэнэ гэвэл vнэн vv гэх хvн харин гарах байх шvv. Єєрийнхєє олсныг єєртєє л нааж байгаа тvvнийг буруутгах аргагvй ч гаргаж байгаа авир аашийг нь сонсоод хvндлэх сэтгэл огт тєрдєггvй юм. Гэтэл бид жинхэнэ од дуучдаа тvvний дайтай хvндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил vv.

Сувгаа солиод ч нэмэргvй

Саяхан болж єнгєрсєн “Хорьдугаар зууны шилдэг дуу-25” уралдаанд оролцохоор 200 гаруй дуучин бvртгvvлэхэд зохиолын дууны “од”-уудаас ганцхан Т.Баясгалан л ирсэн. Бусад нь айсан уу, эсвэл хэдэн сая тєгрєгєєр єєрийгєє vнэлчихсэн тэд мєнгєгvй уралдаанд оролцож цагаа барахыг хvсээгvй ч байж магад. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ зуйл гардаггvй гээд хэлчихвэл хатуудсан болохгуй байх.

Тэд голдуу л хэн нэгэн ємнє нь дуулж олны танил болго-чихсон дууг “амилуулдаг”. Нэг бол ая аялгуу нь тэр бур ялгагдахгvй ижил єнгєтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хvний чихэнд хvчээр “наалдуулдаг” менежменттэй. Телевизийн суваг бvрт шахуу хvмvvсийн захиалсан дууг явуулдаг хєгжмийн нэвтрvvлэг бий. “Хєгжмийн шуудан”, “Сэтгэлийн илгээмж” гээд єєр єєр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргvй. Тэдгээр нэвтрvvлэгт ирж байгаа хvсэлтийг анзаараад нэг vзээрэй. Хамгийн сvvлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчvvдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрvvлгийг узлээ.

Тус холбооны “томчууд” баяр хvргэж хэдэн vг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишvvн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонегохыг хvслээ. Харин нэвтрvvлгийн тєгегєлд Эрvvл мэндийн дэд сайд асан Н.Удвалын захиалгаар “Хан шувуу”-г гавьяат жvжигчин Найдалмаа, Б.Жавзандулам, А.Бvтэд нар дуулсан. Дууны хvч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хvссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангvй.

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал

Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг. Тал шигээ уудам сэтгэлтэй євєг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, тvvнийгээ хvнд хvргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид vvнийхээ талаар тиим ч олон зvйл мэдэх бил vv. Японы судлаач Х.Харуоми “Уртын дуу бол Монголың хязгааргvй цэлийх єргэн тал нутгийг єєрийн эрхгvй санагдуулах ая эгшиг юм. Энэхvv єндэр дуурьсах хvч ит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал.

Тэр бол байгалийнхаа дунд аж тєрж буй хvн ардын vvрдийн ая эгшгийн цуурай” хэмээн уртын дууг минь магтеан. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучин-тайгаа хамт тэнгэрийн оронд илгээ-чихгvйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг гарч уртын дууг тvгээн дэлгэрvvлэхэд тєр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагvй л байна.

Харин Уртын дууны нэртэй тєрийн буе байгууллага,, Утта. соелын євийн vндэсний тєв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь тєдийлєн олныг хамарч чаддаггvй. Санаагаар болдогеон бол судлаач, дуучдаа хєдєє гадаа явах зардлыг нь єгєєд ихэвчлэн хєгшдийн “бор авдарт” бvрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал vvнээс илvv хойч vеийнхэндээ хийх буян гэж байх уу.

Continue Reading

Соёл Урлаг

Н.Сувд гуай өөр эмэгтэйг дагаад явсан нөхрөө сүүлийн өдрүүдэд нь асарсан

Published

on

By

МУГЖ, Төийн соёрхолт жүжигчин Намсрайн Сувд гэх энэ эмэгтэйг Монголын ард түмэн Мандухай цэцэн хатан, Өэлүн эх гэж бүтээсэн бүрээр нь нэрлэн хайрлаж хүндэтгэж явдаг. Дандаа сайхан ээж, сайхан хатны дүр бүтээдэг сайхан бүсгүй маань өдгөө нас жар хүрч байгаа ч драмын театрынхаа тайзнаа залуустайгаа хөл нийлүүлэн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ дэд захирлын үүрэгт ажлыг хийж байгаа.

Зууны манлай сайхан бүсгүйн охин нь болж төрсөн эмэгтэй ээжээсээ гоо сайхныг “өвлөн” авсан. Төрийн соёрхолт, ардын жүжигчин Намсрайн Сувдтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцжээ.

-Та тайз дэлгэцтэй амьдралаа холбоод 40 гаруй жил болж байна. Энэ хугацаанд та ихэнхдээ л хатны дүрд тоглосон байдаг. Өөрийгөө хатан заяатай гэж боддог уу?

– Хатан заяатай гэж гайхуулаад байх нь ч хаашаа юм. Кино үйлдвэрт ажилд орсон цагаас хойш энэ жил яг 43 дэх жилтэйгээ золгож байна. Хэр олон уран бүтээл хийснээ би нэг их сайн тоог нь гаргаж чаддаггүй юм аа. Том хүчтэй, гүн гүнзгий, утга санаа агуулдаг дүрүүд тэр болгон жүжигчин хүнд тохиогоод байдаггүй. Тиймээс би өөрийгөө их азтай л гэж боддог. Хүмүүс намайг Өэлүн эх гэдэг, Мандухай цэцэн хатан л гэдэг.

Би аль алинаар нь дуудуулах дуртай. Мандухайд тоглоод одоо хорин жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд бидний хийсэн бүтээл хуучраагүй, дандаа шинээрээ юм шиг дурсагдаж, хадгалагдаж, яригдаж байгаад би баяртай байна. Ямар ч гэсэн муу уран бүтээл болоогүй юм байна аа гэж бодож байгаа. Бүтээгдээд л мартагдчихдаг дүрүүд зөндөө л байна ш дээ. Олон янзын Өэлүн ээжид тоглох боломжтой болсондоо би баяртай байдаг. Өэлүн ээжид, Бөртэ хатанд зориулсан гол дүр болгосон уран бүтээл одоохондоо алга байна л даа.

Тийм учраас би Өэлүн ээжийн дүрүүдийг дандаа туслах дүрээр бүтээж байсан. Манай мэргэжлийн хэллэгт байдаг юм л даа. Хаанд тоглож болдоггүй ээ. Хаанд тоглож байгаа хүнийг эргэн тойрны дүрүүд нь тоглоно гэхээс биш хаанд тоглож болдоггүй гэдэг. Тэгэхээр Чингисийн дүрийг бүтээхэд Өэлүн ээжийн дүрийн тоглолт маш чухал. Тэгэхээр зэрэг би хувь заяандаа баярлаж л явна даа. Мандухайг гүйцсэн сайхан кино одоохондоо гараагүй л байна .

-Та байнга сайхнаараа байдаг. Энэ нууцаасаа бүсгүйчүүдтэйгээ хуваалцана биз дээ. Та гоо сайхны мэс засал хийлгэсэн юм уу?

-Миний сайхнаараа залуухан харагдана гэж ч юу байхав дээ. Хүн ер нь байгаа байгаа тэр цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч амьдарвал их зүгээр юм шиг санагддаг юм . Тэгэхгүй бол насаа мэдэхгүй залуу болох гээд л хичээгээд байх нь өөрийгөө зовоогоод, өрөөлд ч бас нэг их таатай сэтгэгдэл үлдээдэггүй юм шиг санагддаг юм аа. Тийм учраас хүн нас насандаа л сайхан нь байх хэрэгтэй болов уу гэж бодогддог. Үнэхээр залуу харагдаж байвал би баярлаж л байна.

Ер нь хөгширсэн ч гэсэн хүн заавал муухай харагдах албагүй. Сайхан эмээ, сайхан чавганц байдаг ш дээ. Намайг жаахан байхад дугуй малгай өмсчихсөн аягүй хөөрхөн эмээ нар явдаг байсан. Хичнээн хөөрхөн өхөөрдмөөр, хичнээн сайхан эмээ олон тааралддаг. Тиймээс хүн амьдралаас аль байгаа сайн сайхныг олж харж байх хэрэгтэй. Тэрнээс биш бухимдаад л, аль л болохгүй муу муухай юмыг хараад, өөртөө хураагаад байх юм бол тэр хүний өнгө зүсийг нь ч дардаг.

Сэтгэлийг нь гундааж хар энергийг цуглуулдаг. Тэгвэл хүн дотроосоо гэрэлтэх зүйлгүй болчихно. Гэхдээ мэдээж муу муухай зүйлийг нүд аниад өнгөрөө гэсэн үг биш л дээ. Зүгээр зарим нэг юмыг тэвчээд өнгөрөхөд болно. Тэгээд ч орчин үед нэг их уурлаад уцаарлаад байх шаардлагагүй болчихсон юм шиг санагддаг юм аа, надад. Нэг нэгийгээ ойлгож мэдэрч чадах юм бол амьдралын сайн сайхныг олж харж чадна.

-Та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Хэдэн жилийн өмнө таны хань тэнгэрт дэшвшихэд Өэлүн эх өнчирлөө гэж Монголын ард түмэн харуусаж байсан. Та ханиа нэлээд олон жил асарсан байх аа?

-Хагацал гэдэг хамгийн аймшигтай зүйл. Тэгэхдээ хагацал хүн бүхэнд ирдэг учраас давж л байж туулахаас сөхөрч байж туулдаггүй. Тэр тусмаа олон жил өвдөхийг харна гэдэг их хүнд. Олон жил өвдөж байхад нь хажууд нь харна гэдэг бүр үнэтэй болдог байх аа. Би ханиа бүтэн зургаан жил яг хажууд нь байж асарч халамжилж байсан. Би амьдралдаа харамсдаггүй ээ. Миний хань сайн хүн байсан. Би тэр хүнийг амьсгаа хураахад нь ч хажууд нь байсан.

-Таныг хоёр хүүгийнхээ аавтай эргээд суусан, хамтдаа амьдарч байгаа гэж сонссон юм байна.

-Би тэр хүний хоёр сайхан хүүг нь төрүүлчихсэн хүн. Тийм ч учраас би тэр хүнд туслах ёстой хүний нэг л дээ. Насны эцэст ганцаараа байхад нь туслахгүй ч гээд яах юм. Ядаж л бие нь муудахад эмч дуудаад өгөх хэрэгтэй биз дээ. Ер нь ч тэгээд бид хоёр яагаад хамтдаа амьдарч болохгүй гэж. Үр хүүхдүүдтэй хүмүүс хамт байхад юу нь сонин байхав. Би Төрөөдөө их тусалдаг байсаан. Одоо харин хүү нь гадаадаас ирчихээд жаахан гайгүй байна.

-Насны намраар эргээд л учрах тавилантай байхад юундаа залуу сайхан насандаа салав даа гэж харамсдаг уу?

-Яахав дээ. Би тэр үед Төрөөг өөр хүнтэй боллоо гэхэд нь асууж байсан юм аа. Би ер нь аливаа юмыг их удаан бодож байж шийдвэр гаргадаг хүн дээ. Тэр ч утгаараа би юу юуны туханд хүрэлгүй хаяж гараад гүйгээгүй. “За Төрөө минь би явлаа шүү. Чи сайн бодсон биз. Дараа нь хүрээд ир, эргээд нийлье, энэ тэр гэж харамсахгүй биз. Явлаа шүү, Төрөө би…” гэж асууж асууж явсан. Тэгэхэд Төрөө надад “Харамсахгүй ээ” гэж хэлж байсан боловчиг дөрвөн сарын дараа л “Эргээд хүрээд ирээч ээ” гэж гуйсан л даа.

Тэгэхэд нь би “чиний сонгосон зам шүү дээ” гэж хэлээд очоогүй. Ер нь манайхан нэг л шийдсэн бол тэр шийдвэрээ өөрчилдөггүй хүмүүс л дээ. Яахав дээ хөөрхий тухайн үед гэртээ суудаг залуухан эхнэртэй болоод сайхан амьдарна л гэж бодсон байх л даа.

-Тэгээд цагийн аясаар хоёр хүүгийнхээ аав анхны хань Төрөөгөө уучлаа юу. Цаг хугацаа бол бүхнийг анагаагч гэдэг дээ?

-Хойч ирээдүйгээ бодож одоо байгаагаа гэгээтэй талаас нь харах юмсан гэж боддог. Амьдралд гомдмоор уйлмаар, сэтгэл өвдмөөр муу муухай, янз бүрийн юмнууд тохиолддог. Тэр бүхнийг аль болох сайхан талаас нь харж өршөөж явах нь зүйтэй л гэж би боддог юм шүү дээ. Хүнд гомдоно гэдэг сайхан зүйл биш ээ.

-Та хоёр хүүгийнхээ аавд их л хайртай байж дээ?

-Хүн угаасаа хайр гэдэг юмныхаа учрыг ч ололгүй явж байгаад л хайртайгаа учирдаг. Би ч мөн адил хоёр хүүгийнхээ аавтай арван жилийн сургуульд сурч байх даа л үерхэж тоглож наадаж яваад л ханилсан тийм л хүмүүс. Тэгээд ч ер нь манайхан нэг л хүнийг сонговол тэр чигээрээ байдаг хүмүүс юм шиг надад санагддаг.

-Зууны манлай сайхан бүсгүй гэж таны ээж Цогзолмаа гуайг өргөмжилдөг. Та Цооцоодоо загнуулж байна уу?

-Жүжгийн давталт янз бүрийн юман дээр Цооцоо маань ирж харчихаад л энэ чинь, тэр чинь болохгүй байна шүү гэж хэлдэг л юм. Амьдрал дээр ч гэсэн чи тэгсэнгүй, ингэсэнгүй гээд л зэмлэнэ. Ер нь би хэнэггүй гэж их загнуулна даа. Манай буурай маань болохоор “Төрийн нуруу төвшин бол төө зэргийн хазгай ч яахав” гэж их хэлдэг байсан. Тэгээд ч тэрүү би аливаа зүйлийн дүн нурууг л их харах дуртай. Бүр хазайгаад унах гэж байвал л тэрийг түшнэ үү гэхээс биш, тогтвор сайтай л байвал би хэр баргийн юманд оролцоод л, муу муухайг нь түүгээд л онгичоод, бурууг хайгаад байх дургүй ээ.

Ер нь манайхан тийм дээ. Ерөөсөө хүн болгон өөрсдийгөө аль сайн талаасаа мэдэрч байх хэрэгтэй. Хүн өөрийнхөө дутагдлыг тэр болгон ойлгож мэддэггүй, чаддаггүй. Тийм учраас хүн өөртөө хэлж байгаа шүүмжлэлийг, чамд хүн уурлаад хэлж байгаа үгийг сайн тунгааж тэр дотроос, чиний сөрөг юмыг тэр хүн хэлж байгааг мэдэж засаж дарах хэрэгтэй.

-Таныг хорин хэдхэн насандаа дарга болсон, УИХ-д сонгогдох ёстой хүн гэж ахмадууд тань хэлдэг юм билээ?

-Энэ удирдах албаны ажлыг хийнэ гэж би залуудаа ч бодож байгаагүй. Одоо ч боддоггүй. Цаг хугацаа, орчин нөхцөл надад гарцаагүй энэ албан тушаалыг тулган хүлээлгэдэг гэх юм уу даа. 1980 онд намайг анх энэ театрын намын үүрийн даргаар сонгосон. Тэгэхэд манай ахмад үеийнхэн болох Чимэд-Осор гуай, Хандсүрэн гуай, Долгорсүрэн гуай, Гомбосүрэн гуай гээд л бүх хүмүүс байсан л даа.

Тэгээд 1981 оноос уран сайхны удирдагч хийсэн. Надаас өмнө энэ ажлыг маань Ху. Нацагдорж гэж орчуулагч, найруулагч, судлаач, шүүмжлэгч мундаг хүн хийж байсан болохоор би хийж чадахгүй ээ гэдгээ хэлсэн. Дөнгөж 30 нас шүргэж яваа хүнд тэр ахмадуудыг удирдаад ажиллана гэхэд санаанд багтдаггүй байсан. Тэгтэл нөгөөдүүл маань тал талаас загнаж байгаад энэ ажлыг өгч билээ.

Тэгээд ажлаа авсны дараа би ахмадуудынхаа хажууд очиж цалингаа авхаас ч ичнэ. Одоогийнх шиг картаар авна гэж байсан биш. Кассан дээр очоод л оочерлоно. Дээрээс нь ахмадууд маань дал ная гарчихсан хүмүүс байж намайг “Та” гэнэ. Тэрнээс нь би учиргүй ичнэ. Гудамжны өнцөг тойрч яваад л өнөөдүүлийг өөдөөс ирж байхад л “Та” гэх байх даа гэж айгаад л буцаад гүйчихдэг байсан. Ахмадууд маань тийм их ёс журамтай хүмүүс байсан юм .

Тэдний маань түшиг тулгуур надад маш их хэрэг болсон доо. Гарсан шийд болгон л өдөр цаг минуттайгаа яригдаад л, хамтын хүчээр бүгдийг шийдчихдэг сайхан хамт олон байсан л даа. Одоо ч залуу үеийн хамт олон маань тэгж хүмүүжсэн.

-Драмын театр залуу уран бүтээлчид авахгүй байна. Тиймээс ямар ч жүжиг тавьсан, дандаа нэг хэвийн болоод байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Сүүлийн үед олон сайхан залуу жүжигчид орж ирлээ?

-Ер нь үеийн үед хөгжлийн гол тулгуур бол залуучууд л байдаг шүү дээ. Эдний хөдөлмөр, эдний хүч энерги дээр ажил явдаг. 2001 онд намайг театрын дэд захирлаар ажиллаж эхлэхэд л манайд Наранбаатар, Эрдэнэбилэг, Болд-Эрдэнэ, Амгаланбаатар, Ганцэцэг гээд сайхан сайхан залуус театрт орох гээд л орон тоогүй, цалингүй байж байсан. Би залуустаа итгэл өгч хойч үеэ тасралтгүй бэлдэж байх ёстой гэж боддог юм . Би аль болох л залуусыгаа дэмжиж ажиллах дуртай. Энэ бол ааваас минь надад өвлөгдсөн зан л даа.

Continue Reading

Соёл Урлаг

Найруулагч Ц.Хүсэлбаатар бэрдээ зориулан сэтгэлийн үгээ бичжээ

Published

on

By

Хүн бүрийн хайр талархлыг хүлээсэн гэр бүл бол Монгол улсын гавьяат жүжигчин Ё.Цогоос эхлэлтэй найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин Ц.Өлзийхүү нар билээ.

Ц.Хүсэлбаатар, С.Өлзийхүү нар 2 хүүхэдтэй том охин нь мисс, жүжигчин Х.Баярмаа, хүү нь Х.Санжаа.

Түүний хүү Х.Санжаа амьдралын ханиараа Б.Гангаамаа гэх бүсгүйг сонгосон бөгөөд хоёр уран бүтээлчид маань хөөрхөн ач хүүгээ өлгийдөн авчээ.

Найруулач Ц.Хүсэлбаатар бэрдээ хайрын үгсээ хайрлажээ.

Тэрбээр “Миний охин үзэсгэлэнтэй ухаантай хүлээцтэй зөөлөн ааштай мөртлөө ажилсаг юунд ч бууж өгдөггүй нямбай шаргуу зоримог гээд тэр бүр хүнд заяахгүй сайн сайхан бүхэн заяасан тийм л хөөрхөн охин минь билээ.

Хайртай охиндоо хүүгийнхээ насан туршийн ханьд Төрсөн Өдрийн Мэнд хүргэе.

Амьдарлын урт харгуйд тосож байгаа бүхэн охиныг минь хайрлаж зөөлөн сайхан бүхнээ өмнө тань дэвсэж байх болтугай” хэмээжээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!