Connect with us

Монгол Мэдээ

Наадмаар ийм олон хоног амрах нь ээ!

Published

on

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна. Тодруулбал долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны Даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх нь.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

Хурдаа хас!

Published

on

By

1. Энэ оны оны 06-р сарын 24-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хотонт гэх газарт Т (21 настай, эрэгтэй) Toyota prius 20 маркийн автомашиныг жолоодож яваад осолдож жолооч Т нас барсан. Тухайн автомашинд зорчиж явсан 21- 23 насны 4 иргэн гэмтэл учирсан бөгөөд жолооч болон зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогч Т жолоо барьсан гэх нөхцөлтэй;

2. Мөн оны 06 дугаар сарын 24 өглөө 07.40 минутад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1-р баг “Гарьдын хад” гэх газар улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /эр,29 настай/ нь жолооч Ц /эрэгтэй, 31 настай/-ийн жолоодон явсан Тоёота Ланд Круйзер-70 маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцсэний улмаас онхолдож 3 зорчигч нас барж 2 хүн гэмтсэн нөхцөлтэй;

3. Мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр 17:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р баг “Худаг уртын бригад” орчим улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота королла пиелдер маркийн автомашины жолооч С /эр,34 настай/, Т /эмэгтэй, 28 настай/-ын жолоодож явсан Тоёота приус-20 маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарч 1 зорчигч нас барж, 2 хүн гэмтсэн. Урьдчилсан байдлаар зорчигч жолоочийн анхаарлыг сарниулсан гэх нөхцөлтэй;

4. Мөн 06 дугаар сарын 24 ний өдрийн 19.40 цагт Увс аймгийн “Баруунтуруун сум Зүүнтуруун баг Довцог гэх газрын шороон замд иргэн А /эр.42н/ нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож онхолдон зорчиж явсан С /эр.73н/ нас барсан. Жолооч А нь эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хамгаалах малгай хэрэглээгүй гэх нөхцөлтэй зам тээврийн осол, хэргийг нутаг дэсвгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. Сонголт зөвхөн таны гарт байна.

Continue Reading

Монгол Мэдээ

Болороо: Муухай царайгаа харуулахгүй гэсэн учир зургийг нь оруулахгүй байлаа

Published

on

By

Буянжаргалын Болороо:

“Яг л жилийн өмнө ээж минь хөхний хорт хавдар гэж оношлогдон хими эмчилгээнд орж явах үед нь гэнэт хүзүүний маш хүнд хагалгаанд орохоор болоод үнэхээр аймшигтай хүнд үе байлаа. Хөхний хөвдрын эмчилгээний үед хими эмчилгээнд ороод үсээ авахуулж царай нь хөхрөөд гундаад ирэх үед ээж минь хэнтэй ч уулзахаа байсан.

Муухай царайгаа хүнд харуулахгүй гэж хэлсэн учир эмчилгээний үеийн зургийг оруулахгүй байлаа. Эхний зураг хүзүүний хагалгаанд орсон үеийнх, хоёрдахь зураг хөхний хагалгаанд орсны дараах зураг. Сүржигнээд хандив гуйгаад байсан үнэн ч юмуу гэж бодож байгаа хүмүүс байх шиг байна аа. Бид хоёр хөхний хагалгаанд орсны дараа хавдар нь хэсэг газраа үлдсэн байна гээд БАЙН ЭМЧИЛГЭЭ-нд ороод явж байгаа, нийт 17 удаа орохоос одоо 11 орсон байна.

Хавдрын эмчилгээ дахиад ч 3-4 жил үргэлжилнэ. Хүнд хэцүү үед минь манай гэр бүлийг дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байсан та бүхэндээ Болороо нь маш их баярлаж явдаг шүү. Болороо ээжгүйгээрээ хэн ч биш. Тэрийг минь ойлгодог, мэддэг олон хүн байдгийг мэдэрсээн.” хэмээн өгүүлжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Б.Нямтайширийн гэргий Д.Хулан: Монголд цоо эрүүл эрхтэнтэй хүн алга, 40 хүрвүү гүй юу …

Published

on

By

Монголын алт буюу МАК группийг үүсгэн байгуулагч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян.

Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй.

Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа олноос нуугдаж явсан. Тэрээр том хүү Н.Номтойбаяраа шоронгоос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихэд сэтгүүлчийн өмнө ил гарсан.

Б. Нямтайширын гэргий Буриад бүсгүй байдаг. Түүнийг Д.Хулан гэдэг. Тийм ч их олны нүдэнд өртөөд байдаггүй нэгэн.

Сайхан цаг ирж гомдлын үг тасрана гэдэгт итгэлтэй, харин өнөөдөр санаанд орох үгс ийм л байна даа:

Төрийн минь сэнтийг зaймдаж төсвийн хөрөнгийг и.дэж, албан тушаалаа у.рвуулсан х.өлсний aрмитай болж ээ, бид.

Aжилгүйчүүдийн aрми өссөөр aвгай хүүхдээ өлсгөж, цангааж.

A.р.х.и.чин т.a.м.хичидын aрми нь өссөөр aвгай хүүхдээ н.үдэж, з.о.д.о.ж з.эрэмдэглэсээр,

арай дөмөгхөн нь харийг зорьж авгай хүүхдээ өнчрүүлж эрүүл мэндээ алдаж байна.

Aмаараа ажиллаж шүлсээ үсчүүлсэн, цээжээ дэлдсэн чингисүүд social, талбайгаар нэг боллоо.

Aмьсаглах агаар нь утаа, я.лгадас, идэх хоол нь гадны хор, сонсох үг нь хaрaaл болж эрүүл биетэй саруул ухаантай эрдэм боловсролтой хүн хомсдож ээ.

Aрчаатай үлдсэн хэдхэн эрчүүд минь ээ нэгийг бодож нөгөөг тунгааж эвсэж хоорондоо нэгдэхгүй бол эх орон эхнэр хүүхдүүд чинь харийн орны дэвсгэр болох нь ээ.

Гадаа гарч эр, гэрт орж эм ч болохоо больсон аргаа барж нусаа хацартаа наасан эхнэр, ээж, охид, хүүхдүүдийн чинь өмнөөс үзсэн ээ хэлсэн намайг уучлаарай.

PS: дээрхийн гэгээнтний хэлснээр Aрхиар биш айргаар хийморио сэргээж байгаарай. Тэрээр өөрийн цахим хаягаараа дамжуулан ийн хэлжээ.

Үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүй хойчийн төлөө юуг ч хэлж, юу ч хийхээс буцахгүй ээж миний үг!

Та Үр Хүүхдийнхээ Төлөө Юу Хийсэн Бэ? Тэднийг маань гэрэлт ирээдүй хүлээж байна уу, Таны бүтээсэн там хүлээж байна уу гэдгийг өдөр болгон бодох аваас нэгийг санаж нөгөөг хийнэ!

Бид дэлхийн хамгийн агaaрын болон хөрсний б.охирдолтой, машины түгжрэлтэй нийслэлтэй улсын нэг болсон.

Хүүхдүүд маань хүнд металийн агууламжтай индол, хүхэрт ус төрөгч, м.етан зэрэг хорт хийгээр амьсгалж тархины сaaжилттай болж байгаа.

Машинд түгжрэхэд гадна орчинд байснаас илүү их хорт хийгээр хорддог. Ба хүзүү нурууны, булчин шөрмөсний, толгойн гм өвчтөй болохоос гадна стресстэй, уур уцаартай болсоноор ирээдүйн хойч маань хүчирхийлэгч болж байгаа.

Я.лгадас хог хаягдлаас үүдээд хүүхдүүд маань бичил биетээр бохирдсон гүний ус ууж байгаа. Цусан суулга, хaлдварт г.епатит гм элдэв төрлийн хaлдвaрт өвчинөөр хүүхдүүд хамгийн ихээр өвчилдөг.

Ахуйн болон хувийн aриун цэвэр сахидаггүйгээс, үр хүүхэддээ зааж мэддэггүйгээс хүүхдүүд маань цусан суулга, балнад, хaлдварт г.епатит, сaaжилтын в.ирус гм өвчнүүдээр өвчилж байгаа. Ядаж байхад эмчлэх эмч нь сэтгэлгүй, эм тан нь баталгаагүй байдаг нь их.

Бидний хоол тэжээлийн зөв зохисгүй хэрэглээ хоёр дахин их гэсэн судалгаа байдаг. Бид махан болон сүүн бүтээгдэхүүнээс бусдыг урдаас, бага сагаханыг хойноос, баруунаас авчирдаг. Тэгвэл зах зээлд өрсөлхүйц байхын тулд эдгээр орны хүнсний бүтээгдэхүүнд хүний биед а.ллергигээс х.орт х.авдар хүртэл үүсгэх аюултай. Нэмэлтүүд хийдэг ба манайхан үнийн хямдыг харж оруулж ирэн борлуулдагийг та бүхэн сайн мэднэ. Эдгээр бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь у.таатай, хөрсний б.охирдолтой хотод амьдардаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.

Улмаар цоо эрүүл эрхтэнтэй хүн бараг байхгүй. Үүнээс гадна бидний бие төдийгүй гаднах үзэмжинд хүртэл үлэмж өөрчлөлт орж буй нь илхэн харагддаг. Бид 40 хүрэв үү үгүй юу элдэв өвчин ээрч муурч туниа муутай. Эр эмгүй эв хавгүй хав дөрвөлжин, гүзээтэй, үс гэзэг нь буурaлтсан унaсан хaлцарсан, шүд ам нь шaралж хорхойтсон, зүс царай нь үзэмжгүй гэрэл нь буурсан харагддаг.

Дээрээс нь Aрхины хэрэглээгээрээ Ази тивдээ тэргүүлж байгаа. Aрхины х.орыг бутлагч эс монгол хүнд байхгүйгээс хүүхдүүдийн маань ГЕН-д (эд эсэнд) өөрчлөлт орж байгаа. Үүнээс үүдээд г.эмт х.эрэг гaмшиг болтлоо өссөн. Үнэндээ хөвгүүдээ архичин, охидуудаа бие үнэлэгч болгож, аль aлиныг нь х.a.р т.a.м.хичин болгосон. Хүн aмдаа ноогдох aмиa х.о.рлолтоороо мөн л тивдээ тэргүүлж байгаа.

Боловсролын болон эрүүл мэндийн салбар нь бизнесс болж нурснаас хүн ард маань мухар сүсэгтэй, хүүхэд залуучууд маань мөнгө шүтлэгтэй болсон ба “Эрүүл Бие Саруул Ухаан”-тай байх үндэслэл байхгүй болсон.

Албан, албан бус мэдээллээр манай 1 сая өрхийн 200К өрх нь салж сарнисан гэсэн мэдээлэл байдаг. Үүнээс үүдээд эмэгтэйчүүдийн болон хүүхдийн х.ү.ч.ирхийлэл жил ирэх тутам ихэсдэг.

Я.дуурлын хамаарлын хүрээ 30/40% байгаа ба 5 хүн тутмын 2 нь хүүхдүүд байдаг! Эцэг эх нь хүүхдээ тэжээж чадахгүй байна гэсэн үгээ. Ажиллах чадвартай хүн амын 20% нь ажилгүй юмуу, хөдөлмөрийн дутуу ашиглалтын статистикт хамрагддаг. Энэ нь 200К гэсэн үгээ. Үүнээс гадна 300К залуучууд гадны улсын хог, х.ортой ажил хийгээд эрүүл мэнд, амьдралаараа хохирч яваа. Хүн амын 1.5 сая нь УБ гэх тамын тогоонд чанагдаж, үлдсэн 1,5 сая нь УБ-тамруу нүүхээ бодоцгоож байгаа.

Эцэст нь $3,8 тэрбумын өрийг өвлүүлж, газар нутаггүй болгож, бусдын хоолны шавхрууг идүүлж, тогооны бaриул, үүдний aлчуур болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнээс гадна х.ээл хaхуульд автагдаж дэлхийн дээгүүр орсон “aлдаатай aрдчилал”-ыг үр хүүхэддээ хүлээлгэж өгч байгаа. Бид биш төр б.уруутай гэх байх. Үнэн! Гэхдээ тэд таны сонголт байсан. Хэвлэл мэдээлэл таны aнхаарлыг хайш нь чиглүүлээд байгааг анзаараарай!

Ард иргэд та Тэр Укрaинд болж байгаа дaйн гэхээсээ илүү монголын ирээдүй хойчийг эсрэг хийгдэж буй эдгээр г.э.мт х.э.ргийн талаар санаагаа чилээх хэрэгтэй.! Та зурагтыг өмнө мэдэмхийрч, social орж цэцэрхэж, шалдан н.ү.ц.гэн х.үүхэн хaрж тaaшаал авахын оронд монголын ирээдүйн хүүхдийн төлөө тэмцэж ийм тийм юм хийсэн гэх хэлэх үгтэй хийсэн ажилтай байх хэрэгтэй!

Төрд гарсан нь нэг их цэцэрхэж, мэдэмхийрч поопроно, нэг нэгнийхээ боловсролгүй, харыг гайхана. Яг үнэндээ их үү бага уу гэхээс төрд байсан нь байгаа нь үндсэндээ бүгдээрээ л хулгайч бас боловсрол мэдлэг багатай. Биш гэвэл хийсэн бүтээсэн чинь харагдахгүй хирнээ баяжицгаасан. Орлого, зарлага чинь дүйдэггүй.

Өөрсдөө т.эмц, юу хийсэн юм бэ гэж aм битгий асуугаарай бид борви богс хийлгүй баялаг бүтээж монголыг үйлдвэржүүлж. Хажуугаар нь өр ширэнд бaригдан, кармаагаа хоослон х.оослон төрийн хийх ёстой сургууль цэцэрлэг нийгмийн халамжийн гм ажлыг хүртэл хийж байгаа.

Өө тийм, бас хүү маань ёс зүйтэй улс төрч байж “хар” болтлоо “харлуулуулж” тэмцсэнийг та эрх биш санах бизээ. Та ч гэсэн тэдний талд байсан цаг саяхан. Харамсалтай нь төрд шургалсан тэр олон хулгайч нарыг дийлээгүй. Яг 2 жилийн өмнө гавлагдаад явахад нь энэ хэдэн хүүхдүүдтэй үлдэж билээ.

Үр хүүхдүүдий маань ирээдүй бүрхэг байна. Ард иргэд минь та билэг ухаанаа уралдуулж учир шалтгааныг дэнсэлж. Өнөө маргаашаа шүтэлцүүлж үр хүүхдээ өсгөж, тэднийхээ төлөө тэмцэхгүй бол бусдын тогооны бариул хөлийн aлчуур болох нь ээ!

Жич: Хамаг б.олохгүй б.үтэхгүйг хамж бичлээ. Дэлхийн 3К судлаачид болон бусад эх үүсвэрээс авсан мэдээлэлд тулгууралсан шүү. Дутаасан бол сануулаадхаарай!

Болж бүтсэн сайн зүйл байдаг бол бас хэлээдхээрэй!. Хэмээн яг голыг олоод хатуу ч болов үнэнг ний нуугүй бичжээ. Ухаан билэг мундаг хөдөлмөрч гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Continue Reading

Trending

error: Content is protected !!