Connect with us

Монгол Мэдээ

Болороо: Муухай царайгаа харуулахгүй гэсэн учир зургийг нь оруулахгүй байлаа

Published

on

Буянжаргалын Болороо:

“Яг л жилийн өмнө ээж минь хөхний хорт хавдар гэж оношлогдон хими эмчилгээнд орж явах үед нь гэнэт хүзүүний маш хүнд хагалгаанд орохоор болоод үнэхээр аймшигтай хүнд үе байлаа. Хөхний хөвдрын эмчилгээний үед хими эмчилгээнд ороод үсээ авахуулж царай нь хөхрөөд гундаад ирэх үед ээж минь хэнтэй ч уулзахаа байсан.

Муухай царайгаа хүнд харуулахгүй гэж хэлсэн учир эмчилгээний үеийн зургийг оруулахгүй байлаа. Эхний зураг хүзүүний хагалгаанд орсон үеийнх, хоёрдахь зураг хөхний хагалгаанд орсны дараах зураг. Сүржигнээд хандив гуйгаад байсан үнэн ч юмуу гэж бодож байгаа хүмүүс байх шиг байна аа. Бид хоёр хөхний хагалгаанд орсны дараа хавдар нь хэсэг газраа үлдсэн байна гээд БАЙН ЭМЧИЛГЭЭ-нд ороод явж байгаа, нийт 17 удаа орохоос одоо 11 орсон байна.

Хавдрын эмчилгээ дахиад ч 3-4 жил үргэлжилнэ. Хүнд хэцүү үед минь манай гэр бүлийг дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байсан та бүхэндээ Болороо нь маш их баярлаж явдаг шүү. Болороо ээжгүйгээрээ хэн ч биш. Тэрийг минь ойлгодог, мэддэг олон хүн байдгийг мэдэрсээн.” хэмээн өгүүлжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

1000, 1000 өвөө эмээ нартаа зориулан энэ зулыг ШЕЙР хийгээрэй!

Published

on

By

Өнөөдөр хайрт өвөө, эмээдээ зориулж зул өргөлөө. Та бүхэн ч гэсэн хайртай эмээ, өвөөдөө зориулан зул өргөөд дараах тарнийг уншаарай.

Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай.

Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог. Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг.

Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.

Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг.

Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг.

Continue Reading

Монгол Мэдээ

Аадар борооны улмаас ард иргэдэд хохирол учраад байна

Published

on

By

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр буюу 8 сарын 5-нд ширүүн аадар бороо орж сумын айл өрх, ард иргэдэд их хэмжээний эд материалын хохирол учирлаа. Одоогоор хөдөө малчин айл өрхүүдээс бүрэн мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.

Сумын Онцгой комисст очсон өдрийн мэдээллээр маш олон айлын гэр унасан, эвдэрсэн үерт явсан мөн байшин болон байшингийн дээвэр нь эвдэрчээ.

Ханбогд сумын Онцгой комиссын зүгээс Гэнэтийн гамшигт өртсөн хохиролоо барагдуулах багасгахад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон иргэдийг бүртгэж байгаа юм байна.

Мөн үерт унасан эвдэрсэн гэрүүдээс эзгүй айл өрхүүд олон байгаа тул гамшигт өртсөн иргэдийн ажлын газар, албан байгууллагаас нь анхаарал хандуулж ажиллахыг хүсье гэсэн уриалгыг гаргажээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ийм нэг сайхан охин байдаг юм. Харамсалтай нь осолд ороод мэдээгүй болсон

Published

on

By

Myanga Bazarjav:

“Ийм нэг сайхан охин байдаг юм Ганбаатарын Бадамцэцэг гэж.

Харамсалтай нь тээр жил осолд ороод бүсэлхийнээсээ доош мэдээгүй болж тэргэнцэрт орсон. Гэтэл 2,3 жилийн өмнө нэг хөл нь өрөвсөж… янз бүрийн эмчилгээ хийгээд байсан ч дийлдэлгүй тэр хөлийг нь тайрсан. Гэтэл одоо бас ясны үрэвсэл, цусны халдвар гэх мэт хүндрэл гарч үлдсэн ганц хөлийг нь тайрах дээр тулаад байгаа юм.

Бадамцэцэг маань тэвчээрийн туйл, сэтгэлийн асар их хаттай охин. Явах хөлгүй, босох боломжгүй ч хамгийн том түшиг тулгуур хайрт ээжтэйгээ нийлэн хуанли бас бус зүйл хийж борлуулна. Хөөрхий эх нь бас өөрөө заримдаа өвдөж ядрах нь бий…

Тэр болгоныг тодорхой тоочилгүйгээр зүгээр л яг одоо үлдсэн ганц хөлнөөсөө салах дээрээ тулаад байгааг нь л та нартаа учирлая. Эмчилгээнд нь ихээ мөнгө хэрэгтэй байна. Би хувиасаа мөнгөн тусламж хааяа үзүүлэх л юм. Өөр олон ч хүн сайхан сэтгэлийн гараа сунгаж, хандив өгч байна. Гэвч эмчилгээний зардалд хүрэхгүй л байгаа юм.

Үүн дээр та нарыгаа бас нэмэрлээч, энэ сайхан охиныг бүр мухар болгочихгүй хэдүүлээ чадлаараа эмчлүүлж нэг хөлтэй нь үлдээх юмсан гэж хандаж байнаа.

Хаан банк 5007778385
Г.Бадамцэцэг”

Continue Reading

Trending

error: Content is protected !!