Монгол Мэдээ
Хурдаа хас!

1. Энэ оны оны 06-р сарын 24-ний өдрийн 16 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн нутаг дэвсгэр Хотонт гэх газарт Т (21 настай, эрэгтэй) Toyota prius 20 маркийн автомашиныг жолоодож яваад осолдож жолооч Т нас барсан. Тухайн автомашинд зорчиж явсан 21- 23 насны 4 иргэн гэмтэл учирсан бөгөөд жолооч болон зорчигчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн амь хохирогч Т жолоо барьсан гэх нөхцөлтэй;
2. Мөн оны 06 дугаар сарын 24 өглөө 07.40 минутад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1-р баг “Гарьдын хад” гэх газар улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /эр,29 настай/ нь жолооч Ц /эрэгтэй, 31 настай/-ийн жолоодон явсан Тоёота Ланд Круйзер-70 маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх үедээ шүргэлцсэний улмаас онхолдож 3 зорчигч нас барж 2 хүн гэмтсэн нөхцөлтэй;
3. Мөн оны 06 дугаар сарын 24-ний өдөр 17:40 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р баг “Худаг уртын бригад” орчим улсын чанартай А0302 дугаартай асфальтан хучилттай автозамд Тоёота королла пиелдер маркийн автомашины жолооч С /эр,34 настай/, Т /эмэгтэй, 28 настай/-ын жолоодож явсан Тоёота приус-20 маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарч 1 зорчигч нас барж, 2 хүн гэмтсэн. Урьдчилсан байдлаар зорчигч жолоочийн анхаарлыг сарниулсан гэх нөхцөлтэй;
4. Мөн 06 дугаар сарын 24 ний өдрийн 19.40 цагт Увс аймгийн “Баруунтуруун сум Зүүнтуруун баг Довцог гэх газрын шороон замд иргэн А /эр.42н/ нь Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож онхолдон зорчиж явсан С /эр.73н/ нас барсан. Жолооч А нь эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хамгаалах малгай хэрэглээгүй гэх нөхцөлтэй зам тээврийн осол, хэргийг нутаг дэсвгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, хамгаалах бүс, хамгаалах малгайг хэрэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. Сонголт зөвхөн таны гарт байна.
Монгол Мэдээ
1000, 1000 өвөө эмээ нартаа зориулан энэ зулыг ШЕЙР хийгээрэй!

Өнөөдөр хайрт өвөө, эмээдээ зориулж зул өргөлөө. Та бүхэн ч гэсэн хайртай эмээ, өвөөдөө зориулан зул өргөөд дараах тарнийг уншаарай.
Зул өргөхдөө үнэн сүсэг бишрэлээр бодь сэтгэлийг үүсгэн лам гурван эрдэнэд залбирч мунхагийн харанхуйг арилгах оюун ухаан билгүүний гэгээ улам бүр гийж, хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай, бурхад бүгдийн мэлмий баясаж гэгээн буян арвижиж, гэм нүгэл нимгэрэх болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодож өргөх учиртай.
Зул бүтээхдээ цэвэр ариуныг эрхэмлэн гараа сайтар угааж зулын голыг алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйлсээр хийсэн цөгцний хэмжээнд чанга, сул, өндөр, намыг нь тааруулан цэвэр хөвөнгөөр нар зөв ороож хийдэг. Зулын гол ороох үедээ язгуурын гурван бурхны зүрхэн тарни / Ум ма ни бад мэ хум, Ум а ра ва за на ди, Ум базар вани хум пад/, гурван очирын тарни /Ум аа хум / зэргийг урин уншиж буян бодож ороодог. Том цөгцөнд хийх зулын голыг дан хөвөнгөөр хийвэл тосонд нэвтрэхээрээ босдоггүй унадаг тул хятад тэвнэ, алт, мөнгө, төмөр, хуурай өвсний гадуур хөвөнгөөр ороож хийдэг.
Зулын гол ороож буй хөвөндөө хир буртаг байтугай амны уур, амьсгаа, шүлс зэргийг халдаахыг цээрлэдэг.
Зулын гол хэт бүдүүн сул бол хурдан жаргадгаас гадна хэт хурдан жаргахад тэр хүний нас богиносно гэдэг. Харин гол нь яг таарсан бөгөөд тэр хэмжээгээрээ зул удаж жаргах тусам нас нь уртасна гэдэг. Хэт хатуу чанга, нарийн бол дутуу жаргадаг, таарсан бол гэрэл нь тод тогтвортой удаан байдаг байна. Голоо цөгцөнд шигтгэхдээ нарийн үзүүртэй сэтгүүрээр дарах буюу өөрийг нь нар зөв эргүүлж шигтгэдэг. Үүний дараа амьтны гаралтай биш сүүний шим болсон шар тос болон ургамлын шим болсон ургамлын тос зэрэг хилэнцгүй, ариун сайхан шинэ тосыг зулын голыг дагуулан нар зөв тойруулж хийдэг.
Тосоо цөгцөнд хийж байхдаа амандаа “Ум аа хум” тарнийг урин уншдаг. Энэ нь тахилыг бохирдуулах ад зэтгэрийн хорлолоос зулыг хамгаалах буяны сэдлийг төрүүлдэг. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээний дундуур хийдэг байна. Амьтны гаралтай өөхөн тосоор зул өргөх нь зул тахил биш ахуйн зориулалттай дэн гэрэл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ургамлын тос нь ургамлын үрийн хилэнцгүй тос тул зул өргөж болно. Ихэвчлэн шинэ шар тосоор зул өргөдөг.
Монгол Мэдээ
Аадар борооны улмаас ард иргэдэд хохирол учраад байна

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өнөөдөр буюу 8 сарын 5-нд ширүүн аадар бороо орж сумын айл өрх, ард иргэдэд их хэмжээний эд материалын хохирол учирлаа. Одоогоор хөдөө малчин айл өрхүүдээс бүрэн мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм байна.
Сумын Онцгой комисст очсон өдрийн мэдээллээр маш олон айлын гэр унасан, эвдэрсэн үерт явсан мөн байшин болон байшингийн дээвэр нь эвдэрчээ.
Ханбогд сумын Онцгой комиссын зүгээс Гэнэтийн гамшигт өртсөн хохиролоо барагдуулах багасгахад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй болсон иргэдийг бүртгэж байгаа юм байна.
Мөн үерт унасан эвдэрсэн гэрүүдээс эзгүй айл өрхүүд олон байгаа тул гамшигт өртсөн иргэдийн ажлын газар, албан байгууллагаас нь анхаарал хандуулж ажиллахыг хүсье гэсэн уриалгыг гаргажээ.
Монгол Мэдээ
Ийм нэг сайхан охин байдаг юм. Харамсалтай нь осолд ороод мэдээгүй болсон

Myanga Bazarjav:
“Ийм нэг сайхан охин байдаг юм Ганбаатарын Бадамцэцэг гэж.
Харамсалтай нь тээр жил осолд ороод бүсэлхийнээсээ доош мэдээгүй болж тэргэнцэрт орсон. Гэтэл 2,3 жилийн өмнө нэг хөл нь өрөвсөж… янз бүрийн эмчилгээ хийгээд байсан ч дийлдэлгүй тэр хөлийг нь тайрсан. Гэтэл одоо бас ясны үрэвсэл, цусны халдвар гэх мэт хүндрэл гарч үлдсэн ганц хөлийг нь тайрах дээр тулаад байгаа юм.
Бадамцэцэг маань тэвчээрийн туйл, сэтгэлийн асар их хаттай охин. Явах хөлгүй, босох боломжгүй ч хамгийн том түшиг тулгуур хайрт ээжтэйгээ нийлэн хуанли бас бус зүйл хийж борлуулна. Хөөрхий эх нь бас өөрөө заримдаа өвдөж ядрах нь бий…
Тэр болгоныг тодорхой тоочилгүйгээр зүгээр л яг одоо үлдсэн ганц хөлнөөсөө салах дээрээ тулаад байгааг нь л та нартаа учирлая. Эмчилгээнд нь ихээ мөнгө хэрэгтэй байна. Би хувиасаа мөнгөн тусламж хааяа үзүүлэх л юм. Өөр олон ч хүн сайхан сэтгэлийн гараа сунгаж, хандив өгч байна. Гэвч эмчилгээний зардалд хүрэхгүй л байгаа юм.
Үүн дээр та нарыгаа бас нэмэрлээч, энэ сайхан охиныг бүр мухар болгочихгүй хэдүүлээ чадлаараа эмчлүүлж нэг хөлтэй нь үлдээх юмсан гэж хандаж байнаа.
Хаан банк 5007778385
Г.Бадамцэцэг”
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 years ago
Сэтгүүлч Отгон: “Энхсаран” сувиллыг Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүл эзэмшдэг
-
Монгол Мэдээ2 years ago
Б.Отгон: Монголын хамгийн том “урвагч” Сү.Батболдын луйврын схем
-
Монгол Мэдээ2 years ago
Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ
-
Монгол Мэдээ10 months ago
Хятадууд хилээ хаасны хариуд Монголчууд чухал шийдвэр гаргав
-
Монгол Мэдээ2 years ago
Цусны хорт хавдартай залуу З.Сэргэлэнбаяр эцсийн амьсгал хураалаа. Гэр бүлд нь туслая!
-
Монгол Мэдээ1 year ago
Lexus машинд ухаангүй байсан 6 настай охины амь насыг цагдаа нар аварчээ
-
Монгол Мэдээ2 years ago
Б.Отгон: Иргэд, хуульчид нийлж Х.Нямбаатар сайдыг АТГ-д өгчээ!