Connect with us

Спорт Мэдээ

Э.Эрхэс сэлэлтийн хоёр төрлөөр алтан медаль хүртлээ

Published

on

ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр манай улсын “Сэлэм загас” клубын тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундын амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундын амжилтаар алтан медаль хүртлээ.

Тэрбээр энэ амжилтаараа 50 метрийн араар даллах сэлэлтийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Спорт Мэдээ

Сайхан мэдээ

Published

on

By

Өмнөд Солонгосын волейболын эмэгтэйчүүдийн лигийн 2022-2023 драфтд нийт 49 охин нэрээ өгснөөс драфтын номер нэг сонголтоор 18 настай Монгол охин Н.Орхон сонгогдож Солонгосын “Pepper Savings Bank” компанийн эзэмшдэг “AI PEPPERS” багтай нэгдсэн байна.

Эх сурвалж: tsatsral Batbayar

Continue Reading

Спорт Мэдээ

Гавьяат Орхон маань Дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй болжээ. Учир нь

Published

on

By

Серби улсын Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-нд болно. Манай улсаас эрэгтэй 10, эмэтгтэй 10 тамирчин оролцоно. Энэ дунд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны нэр байхгүй байна.

Гавьяат тамирчин П.Орхон нь: 

2016 оны И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичотой финалдаж 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй.

Үүний дараа 2017 онд Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63 кг жинд алтан медаль хүртэж, түүний дараа жил буюу 2018 оны Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ээлжит алтан медалиа хүртсэн.

Гэвч тус тэмцээнд алтан медаль хүртсэний дараагаар П.Орхоныг сэргээш хэрэглэсэн асуудлаар дөрвөн жил барилдах эрхийг нь хассан. Тэгвэл түүний барилдах эрх ирэх есдүгээр сарын 17-ны өдөр сэргэж байгаа юм.

Энэ талаар Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайханаас тодруулахад “тэрийг эмнэлэг, спонсор, дэлхийн допингийн холбооноос асуу. Тэр хүний барилдах эрх сэргэлээ гэж зарлагддаг. Эрх нь тавигдаж бэлтгэлдээ орж байж шийдэгдэх байх. Энэ миний мэдлээс хэтэрсэн асуудал байна” гэв.

Харин МУГТ П.Орхон өнгөрсөн сард өөрийн цахим хуудаснаа “есдүгээр сарын 17 ноос тэмцээнд оролцож эхэлнэ” хэмээн бичиж байв. Ямартай ч Белградад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-18-ны өдрүүдэд болох тул тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих аж.

Continue Reading

Спорт Мэдээ

Саид Моллай Монголчуудын урмыг хугаллаа

Published

on

By

Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай манай улсын иргэншлээс татгалзаж, Азербайжаны бөх болсон гэх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Тодруулбал, түүнийг Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын иргэншлийг авах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн юм. Тэгвэл тэрбээр Монголын иргэншлээс бүр татгалзаж, хасалт хийлгэн Азербайжаны бөх болсноо зарлажээ.

Тэрбээр “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо баяртай байна. Биднийг дэлхийн болон Парисын олимп хүлээж байна. Азербайжины далбаагаа мандуулахыг хүсэж байна. Мандуулахын төлөө хичээнэ” гэжээ.

Тэгвэл тэрбээр Монгол Улсын иргэншлээсээ бүр татгалзаж, Азербайжин улсынхаа иргэн болсон талаар албаны мэдээлэл байна. Монгол Улсын иргэн гэсэн мэдээллээ зургуудаа бүр устгуулжээ.

Continue Reading

Trending

error: Content is protected !!