Connect with us

Гадаад Мэдээ

Оросын цэргийн байрлалыг зааж өгөхийг Укрианчуудад уриалжээ

Published

on

Бямба гарагт Украины батлан хамгаалах яам эзлэгдсэн газар нутгийн иргэддээ Оросын цэргийн байрлалыг зааж өгөхийг уриалжээ.

Бас эзлэн түрэмгийлэгчидтэй хамтран ажиллаж байгаа орон нутгийн иргэдийн талаар мэдээлэл өгөхийг уриалсан байна.

Цэргийн тагнуулын албанаас гаргасан уг мэдэгдэл атомын томоохон цахилгаан станц байрладаг Украины өмнөд бүсийн Энергодар хот болон түүний ойр орчимд амьдардаг иргэдэд чиглэжээ.

“Эзлэн түрэмгийлэгчдийн байрлаж буй газар, цэргийн бааз, командлагчдын оршин суугаа газрын хаяг мэдээллийг бидэнд яаралтай мэдэгдэнэ үү” гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мөн “дайсны талд ажиллаж буй болон эзлэн түрэмгийллийг талархан дэмжиж буй нутгийн хүмүүс, тэдний гэр, ажлын газрын хаяг” зэрэг мэдээллийг гаргаж өгөхийг уриалжээ.

Оросын цэрэг Энергодар хотыг гуравдугаар сарын эхээр эзэлж байв. Москвагаас томилсон тус хотын дарга тавдугаар сард дэлбэрэлтэд өртөн шархдаж байжээ.

Зургаадугаар сард Оросын талыг баримтлагч Херсон мужийн албан хаагч мөн бөмбөг дэлбэрэх үеэр өөд болж байжээ.

“Эзлэн түрэмгийлэгчдийг хамтын хүчээр эх орноосоо хөөн гаргацгаая” гэж төгсгөсөн Украины тагнуулын албаны мэдэгдэлд иргэдээс өгөх мэдээллийг утсаар болон WhatsApp, Signal зэрэг мессенжэрээр авахаа мэдэгдсэн байна.

Энергодар хот дайн эхлэхээс өмнө 50,000 гаруй оршин суугчтай байжээ. Хотын оршин суугчдын ихэнх нь ойролцоох хоёр атомын цахилгаан станцад ажилладаг. Тэдгээрийн нэг болох Запорожийн атомын цахилгаан станц нь Европ тивд хамгийн томд тооцогддог юм.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

“Загалмайлсан эцэг” Аль Пачино аль 9 настайгаасаа болж бүтэхгүй зам руу оржээ

Published

on

By

Аль Пачино бол Америкийн кино, театрын жүжигчин, зохиолч, найруулагч, продюсер юм. Түүнийг Холливудын “Загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Дэлхийн кино урлагийн түүхэнд түүнийг мафиоз Майкл Корлеоне, хориотой бодисны наймаачин Тони Монтана, хурандаа Слэйд, тэр ч байтугай Диавол гэх мэт гайхалтай дүрээр үзэгчид мэддэг. Альфредо Жеймс Пачино 1940 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нью-Йорк хотод (Манхэттэний Зүүн Харлем) төрсөн. Түүний эцэг эх Сальваторе, Роза Пачино нар нь Итали гаралтай бөгөөд Америк руу сайн сайхан амьдрахаар нүүж иржээ.

Тэд гэрлэхэд Сальваторе хорин настай, Роуз дөнгөж арван долоон настай байжээ. Жилийн дараа Альфредо төрсөн боловч эцэг эх нь салж, хоёр настай Алфредо ээжийнхээ хамт Нью-Йоркийн зах руу нүүжээ. Тэд Сицилийн Корлеоне хотоос гаралтай эцэг эх Кейт, Жеймс Жерарди нартай хамт амьдарч эхэлсэн. Өсвөр насандаа ирээдүйн жүжигчин Нью Йоркийн алдарт Урлагийн сургуульд элсэн оржээ. Үеийнхэн нь түүнийг “Жүжигчин” гэж хочилдог байв.

Аль Пачино 9 настайдаа тэр аль хэдийн янжуур татдаг, 13 настайдаа сархад, зөөлөн бодис хэрэглэж эхэлсэн. Тэрээр муу сурч, 17 настайдаа сургуулиасаа хөөгджээ. Ээжтэйгээ муудалцсаны дараа Алфредо гэрээсээ гарч бие даасан амьдралаа эхлүүлсэн ба жүжигчний боловсролоо үргэлжлүүлэх, мөнгө олохын тулд цэвэрлэгч, мессенжер, зөөгч, шууданчаар ажилладаг байсан. Аль Пачино Герберт Бергхофын удирддаг ашгийн бус сонирхогчдын театр болох HB Studio-д тоглож эхэлжээ. Тэрээр энэ студид ирээдүйн багш, хамгийн сайн найз Чарли Лоутонтой нөхөрлөж эхлэв.

1966 онд төгсөөд мэргэжлийн жүжигчний студид элсэж, карьераа эхлүүлжээ. Анх “Сэрээд дуул”, “Америк, Ура”, Энэтхэгчүүд Бронксыг хүсдэг, “Ричард III гэх мэт жүжигт голчлон драмын дүрд тоглож байлаа. 1969 онд “Бар уядаг уу? жүжигт тоглосныхоо төлөө Альфредо Тони театрын нэр хүндтэй шагналыг хүртсэн гэдэг. Ирээдүйд Ал Пачино алдартай кино жүжигчин болсон ч гэсэн театраасаа гаралгүй Саломе, Америкийн Бисон, Хьюи, 2010 онд Венецийн Худалдаачин киноны жүжиг зэрэг жүжигт тоглон 1,000,000долларын шагнал авчээ.

Аль Пачино анх “Би, Натали” киноны туслах дүрд тоглон кино карераа эхлүүлсэн юм. 1971 онд Panic драмын гол дүрд тоглосны дараагаар түүнийг Фрэнсис Форд Коппола анзаарч Майкл Корлеонегийн гол дүр болох “Загалмайлсан эцэг” кинондурьсан юм. Түүнчлэн Роберт де Ниро, Жеймс Каан, Мартин Шин, Роберт Редфорд, Уоррен Битти нар энэ дүрд оролцох хүсэлт гаргасан боловч Коппола Пачиног сонгож бусад жүжигчдээс татгалзсан аж.

Энэ дүр нь Аль Пачинод зориулж бүтээсэн юм шиг л байв. Ууртай зан чанар, Сицилийн үндэс. Энэ бол мафийнтолгойлогчийн хүүгийн дүрд шаардлагатай байсан зүйл юм. Энэхүү дүр нь Аль Пачиног Холливудын домогт жүжигчин болгон өөрчилж, Оскарын анхны туслах дүрийн номинацид нэр дэвшжээ.

Үүний дараа жүжигчний карьер үргэлжлүүлэн өгссөөр байв. Аль Пачино олон амжилттай дүрд тоглож, Серпико, Загалмайлсан эцэг 2, Нохойн үдээс хойш зэрэг кинонуудад Оскарын шагналд нэр дэвшиж байжээ. Ялангуяа Аль Пачино “Скарфейс” кинонд Кубын хар тамхины эзэн Тони Монтанагийн дүрд гайхалтай тоглосон юм. Энэхүү кино нь АНУ-ын театруудаар 45,000,000доллар олсон бөгөөд үзэгчид тахин шүтэж эхэлжээ. Аль Пачино энэ дүрийг түүний амьдралын гол дүр гэж үздэг.

Энэ дүрээрээ тэр Алтан бөмбөрцөгт нэр дэвшжээ. 1985 онд түүний тоглосон”Хувьсгал” киног кино урлагийн түүхэн дэх хамгийн муу киноны нэг гэж нэрлэсэн байдаг. Энэхүү бүтэлгүй киноны дараа Аль Пачино сэтгэл гутралд орж, архидан согтуурч эхэлжээ.Түүний карер бүтэн дөрвөн жилийн турш бүтээлч хямралтай байсан. Гэвч тэр 1980-аад оны сүүлээр архинаас гарч, 1990-ээд онд тамхиа хаяж чадсан байна.

Аль Пачино 1989 онд “Хайрын тэнгис” кинонд мөрдөгчийн дүрд тоглож эргэж ирэв. Дараа нь Уоррен Биттигийн найруулсан”Дик Трейси” кинонд тоглож тэр 6 дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшсэн билээ. Тэр жилдээ “Загалмайлсан эцэг” киноны 3 дугаар анги нь өмнөх хоёр киноны адил маш их амжилтанд хүрсэн. 1992 онд Аль Пачино “Эмэгтэй хүний үнэр” кинонд хараагүй хурандаа Слэйдийн дүрээр “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид Оскарын шагнал хүртжээ.

Түүний хувийн амьдрал үргэлж нууцлагдмал байсан бөгөөд тэрээр олон эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан боловч хэзээ ч гэрлэж байгаагүй ч 3 хүүхдийн эцэг юм. 2011 онд Аль Пачиног татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд өгсөн боловч түүний өмгөөлөгч нь энэ хэрэгт жүжигчний менежер Кеннет Старрыг буруутгасан байна. Шүүх хурал дээр менежер Старр хэдэн жил Аль Пачино, Ума Турман, Сильвестр Сталлоне нараас 30,000,000 орчим доллар хулгайлсан болох нь илэрч 90 сар шоронд суух ял авснаар энэ хэрэг өндөрлөсөн аж…

Continue Reading

Гадаад Мэдээ

Титаник хөлгийн анхны ахмадын түүх

Published

on

By

Английн тэнгисийн цэргийн офицер, “White Star Line” усан онгоцны компанийн ахмад Эдвард Жон Смит 1850 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Стаффордшир мужийн Сток-он-Трент хотын Ханли хотод төржээ. Түүний аав Эдвард Смит нь ваарчин, ээж Кэтрин Хэнкок нь гэрийн эзэгтэй байжээ.

Эдвард 12 настайдаа сургуулиа орхиж, 13 настайдаа Ливерпүүл хот руу далайчны замналаа эхлүүлэхээр явсан юм. Түүний төрсөн ах Жозеф Хэнкок мөн далайчин байсан гэдэг. Эдвардын тэнгисийн карьер уурын хөлөг онгоцны компани болох A.Gibson&Co-ээс эхэлсэн.

Эдвард Смитийн анхны хөлөг онгоц нь 1000 тонн жинтэй ачааны Лиззи Феннелл байв. 1880 онд Эдвард Смит зорчигч тээврийн хөлөг онгоцонд ажиллаж эхэлсэн бөгөөд White Star Line-д харьяалагдаж эхэлсэн юм. 1888 оны 4 дүгээр сард Эдвард Смит Атлантын далайг дамнасан Балтийн хөлөг онгоцны ахмад болов. Эдвард Смит Адриатик, Мажестик, Коптик зэрэг 17 усан онгоцыг командалж байжээ. Тэрээр Британийн зорчигч тээврийн флотын хамгийн өндөр буюу жилд 1250 фунт стерлингийн цалинтай ахмад болов.

Хэдийгээр түүнийг хамт олон маш их хүндэлдэг байсан ч түүний удирдлага дор хөлөг онгоцон дээр осол гарах нь элбэг байжээ. Тиймээс 1889 онд Эдвард Смитын удирдлаган дор “Бүгд найрамдах улс”, 1890 онд “Коптчууд” хөлөг онгоцууд тус тус сүйрч, 1904 онд өөр нэг усан онгоцонд гал гарчээ. 1911 онд Эдвард Смитийн анх командалж байсан “Олимпик” хөлөг онгоц болон Британийн цэргийн “Hawk” хоёр мөргөлдсөн байдаг.

Гэсэн хэдий ч дээр байдлыг нь үл харгалзан Эдвард Смит багийн гишүүд болон зорчигчдын дунд өндөр нэр хүндтэй, туршлагаараа ч Титаник зорчигч тээврийн хөлөг онгоцыг анхны аялалд нь командлахаар томилогдсон бөгөөд энэ аялалын дараа ахмад тэтгэвэрт гарах ёстой байв.

White Star Line-ийн командор Эдвард Смит 1912 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ахмад Херберт Хэддокоос Титаникийн командлалыг авсан. 1912 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 7 цаг 30 минутын орчимд тэрээр Титаник хөлөг онгоцонд сууж, 12 цагийн үед хөлөг онгоц зогсоолоос хөдөлжээ. 1912 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 42 минутад тэрээр Балтикагаас анхны мөсөн уул хөвж яваа мэдээг радиогоор хүлээн авч компанийн захирал Брюс Исмэйд үзүүлж, оройн 8 цагт л цааш нь дамжуулжээ.

20 цаг 55 минутад тэрээр тавцан дээр гарч, газрын зурагт хөлөг онгоцны байршлыг тэмдэглэн цаг агаар хараад (термометр маш хурдан унаж байсан), 21 цаг 20 минутад буцаж байрандаа очсон аж. Харин шөнийн 23 цаг 40 минутын үед хөлөг онгоцны харуул мөсөн уул олж харан түгшүүрийн дохио өгсөн ба хэдхэн минутын дараа Титаник хөлөг онгоц мөсөн уул мөргөж, 2 цагийн дараа живжээ.

Осол болох үед ахмад тавцан дээр байгаагүй юм. Түүнийг буруутгах аргагүй аж. Учир нь түүний хоёр туслах, тэнгисийн цэргийн туршлагатай офицерууд болох Лайтоллер, Мердок нар үргэлж гадаад орчинг хянаж явдаг байв. Осол болсны дараа ахмад Эдвард Смит тэр даруй хөлгийн тавцан дээр ирж ус үл нэвтрэх хаалтуудыг хаахыг тушаасан бөгөөд Мердок тушаалыг биелүүлсэн юм.

Мөн Эдвард Смит ерөнхий зохион бүтээгч Эндрюсийг тавцан дээр дуудаж, хөлөг онгоцны эвдрэлийг шалгах ажлыг зохион байгуулжээ. Шөнийн 23 цаг 57 минутад ахмад Эдвард Смит, зохион бүтээгч Эндрюс хоёр хөлгийн тавцан дээр буцаж ирэхэд Титаник 2 цаг хүрэхгүй хугацаанд живнэ гэж тогтоов. Шөний 00 цаг 10 минутад ахмад Эдвард Смит радио операторууд болох Филлипс, Брэд нарт ослын дохиог дамжуулан бэлтгэхийг биечлэн тушаасан байдаг.

Шөнийн 00 цаг 10 орчимд ахмад Эдвард Смит 8 дугаар аврах завийг зүүн талд буулгахад хяналт тавин зогсож байсан аж. 1912 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 02 цаг 10 минутад тэрээр радиогийн өрөөнд орж ирэн радио операторуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Одооноос өөрийгөө анхаарч үз” хэмээн хэлсэн ба тухайн шөнө ахмад Эдвард Смит яг яаж нас барсан нь тодорхойгүй байдаг.

Зохиолч Роберт Баллард “Титаникийн нээлт” номондоо хөлөг онгоц бүрэн живэхээс ердөө 10 минутын өмнө шөнийн 02 цаг 10 минутад ахмад Эдвард Смит ахлагчийн тавцан дээр буцаж ирээд үхэлтэй тулгарсан гэж бичжээ.

Үүний нэгэн адил даамал Эдвард Браун хамгийн сүүлд ахмад Смитийг тавцан руу явж байхыг харсан, хэсэг хугацааны дараа Сэмюэл Хемминг араас нь орсон боловч ахмадыг тэнд хараагүй гэдэг. Эрлийн ажиллагааны явцад ахмад Эдвард Жон Смитийн цогцос олдоогүй ажээ. Тэрээр алдарт Титаник хөлөг онгоцны анхны бөгөөд цорын ганц сүүлчийн ахмад байсан юм…

Continue Reading

Гадаад Мэдээ

Виндсор цайзыг үзнэ гэж бодож байгаа даа

Published

on

By

Англи Саксоны цог жавхлант хатан хаан Elisabeth II-ыг сүүлчийн замд үдэх ажиллагаа өчигдөр өглөө 06 цагаас орой 18 цаг хүртэл үргэлжилсэн ёслолын ажиллагааг дэлхийн 4 миллиард хүн цэнхэр дэлгэцээр шууд үзсэн гэнэ дээ.

Windsor Castel францаар Chateau de Windsor XI зуунд хамгаалалтын цайзаар суурь нь тавигдаж, Английн үе үеийн хаадууд өргөжүүлэн томруулан өнгө төрхийг өөрчлөн амьдарч ирсээр өнөөдөр Виндсор шилтгээн 52 000м.кв талбай эзэгнэсэн 1000 гаруй өрөө тасалгаатай бяцхан хот цайз болж дээ.

Эзлэн түрэмгийлэгч Guillaume нэрээр алдаршсан цэргийн жанжин эр 1066 онд Лондон хотоос 30 гаруй кмт хамгаалатын модон цайз босгосныг Henri I хаан 1154 оноос анхны харуул хамгаалалтын чулуун цамхагууд босгож эхлүүлсэн байнаа. Henri III хааны үеэс 1240 онд хааны хамгын анхны люкс зэрэглэлийн тохилог ордон шилтгээн барьж амьдарч эхлэснээс хойш уран барилгын бүхий л төрлийг шингээсэн цогцолбор цайз-шилтгээн болж дээ.

Эртний готик загвараар баригдан 900 жилийнхээ нүүрийг үзэж байгаа, Английн хаадуудыг оршоон бунхалдаг мөргөлийн Chapelle Saint-George сүмд өчигдөр Хатан хаан Елизабет-ыг аав George VI, ээж болон нөхөр эгчийх нь дэргэд оршоон бунхалав. Энэ сүмийн тааз гэхэд л дэвүүр хэлбэрээр цэвэр модоор урлан сийлж хийсэн маш эртний өвөрмэц онцгой загвартай гайхалтай гоё уран барилгын шийдэлтэй таазтай юм гэсэн.

Виндсор цайз хотхон дотор 1714-1830 оны үед Georgienne буюу Жоржын загварын улаан тоосгон барилгууд баригдаж байсан бол Викториа хатан хааны 1837-1901 онуудад сэргэн мандалтын үеийн болон néogothique стилээр баригдсан шилтгээн мөргөлийн сүм байдаг юм байнаа. Ордон шилтгээний дотор талын декорац нь барилгынхаа гадна талтай зохицуулан чимэглэн, тавилгуудаа тавьдаг юм байхаа.

1992-11-20нд Хатан хааны хувын мөргөлийн бяцхан сүмийн лааны дөлнөөс өглөө сүмийн хөшгөнд гар авалцсанаар хатан хааны амьдардаг гол хэсэг Виндсор шилтгээнд түймэр гарч асар их хохирол үзжээ. Сэргээн засварлахад 36,5 сая ливр стерленг зарцуулан сэргээн засварласан юм байнаа.

Мянганы түүхтэй энэ буурал цайз шилтгээний бүх түүхийг хүүрнэн гэвэл Английн бүх хаадуудын түүхийг сөхөж бичих хэрэгтэй болох нь. Хамгийн гоё нь Виндсор шилтгээн 7 хоногын 5 өдөр дэлхийн аль орноос зорин ирэх хүмүүст үүд хаалга нь нээлттэй байдаг болохоор шилтгээн цайзаар аялан үзэж харах чөлөөтэй юм байна.

Удахгүй бидэн хоёр нь Англи орныг зорихдоо энэхүү гайхамшигт Хааны ордон шилтгээн бусад түүхийн дурсгал олон сайхан музей үзмэрүүдийг үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Continue Reading

Trending

error: Content is protected !!