“Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглосон жижигхэн хөөрхөн Мишээл гэхээр хэн хүнгүй андахгүй байх. Тэрээр жүжигчний ажлаа хийхээс гадна өөр бас бус ажлуудыг ч амжуулчихдаг, хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэхэд буруудахгүй.
Өдөр тутмын амьдрал ахуй, хаана юу хийж яваагаа фенүүддээ багагүй хуваалцаж, сошиал сувгуудаа ч сайн хөтөлдөг.
Тэгвэл саяхан түүнийг хувийн туслахтай болж буйгаа инстаграм сторигоор хуваалцсан гэх цуу яриа гарсан нь олны анхаарлыг татав. Түүний хувийн туслах өглөөний цайг нь хүртэл бэлдэж өгдөг гэнэ үү?
Тэгвэл түүний хувийн туслах гээд байгаа нөхрийг Toki апп гэдэг юм байна.
Хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх зорилготой, “Танд тусална” уриатай түүнийг хүн болгон л хувийн туслахаа болгож болох аж.
Жүжигчин Мишээлийн хувьд Toki апп-ийг ашиглаж нэгж, датагаа 2 дахин үржүүлж авдаг тухайгаа, мөн түүнийг маш ашигтай хэрэгтэй, хоол цайгаа хүртэл захиалаад авчихаж болно гэдэг талаас нь л хэлсэн юм билээ шүү.
Манайхан нэг юм сонсохоороо хоорондоо дамжуулж буруу ойлголцоод, Мишээлийг маань жинхэнээсээ хувийн туслах хөлсөлдөг болгочихсон л явж байна.
Түүний хувийн туслах нь өөрийнх нь ашигладаг зүгээр л нэг аппликейшн байсан юм байна шүү манайхаан.
Та ч гэсэн хүсвэл Toki апп-ийг гар утсандаа татаад туслахаа болгоорой. Ам дамжсан ярианд жаахан цензуртэй хандацгаая.