Монгол Мэдээ
Д.Дэлгэрсайхан: Олны танил болохоор их ичдэг юм билээ

Grandnews.mn сайт хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнийг ийн онцлох болсон нь учиртай. Яг түүн шиг 25 насандаа их сургуульд оюутан болж ороод амжилтанд хүрсэн хүн чухам хэд байдаг бол? Хөдөө нутагт юм юм хийж байсан залуу нэг л өглөө жүжигчин болох төгс мөрөөдлөө биелүүлэхээр их хот руу гараад өгч. Оддын өвчин тусаад нэг үе бор дурсанд дурлаж явсан үе ч түүнд бий. Эр хүний хувьд 40 нас гэдэг дарсаар бол ууж ханасан мөчлөг билээ. Алдаа оноо, ухаарлын дэнсийг туулж ид цалгиж яваа Д.Дэлгэрсайхан миний өмнө сууж байлаа.
-Таны сүүлд тоглосон “Хар сувдны нууц” уран бүтээл бас шуугиантай явж байх шиг байна. Ингэхэд та тэр дүрд тоглохдоо ичсэн гэж ярьсан гэсэн. Яагаад ичсэн юм болоо? Ямар дүр байсан бэ?
-Ичсээн…../бодов/ Ичээд байх зүйл байгаагүй л дээ. Дүлий Чинбаа гэдэг дүр. Энэ дүр тоглоход ичээд байх биш бүр сонирхолтой дүр байсан. Яагаад гэвэл урьд нь тоглож байсан дүрүүдээс арай өөр. Дүлий гэдэг дүрийг тоглох юм. Хулгайч хүний дүр. Хулгайч хүн ямархуу сэтгэхүйтэй байдаг юм гээд судлаж явахад их сонирхолтой байсан.
-Дүрийн судалгаа гэж чухал юм байдаг даа. Та хулгайчийн дүрийн судалгааг хаанаас авав. Таны ойр орчимд тийм хүн байсан уу. Судалгаагаа яаж хийсэн бэ?
-/инээв/ Дүрийн судалгаа янз янзын аргаар хийсэн. Халаасны хулгайч хүн байна гэж бодьё. Халаасны хулгайчид бараг мэргэжлийн байдаг юм байна лээ. Ядам, дунд хуруу хоёр нь тэгшхэн байх ёстой гэнэ. Долоовор хуруугаараа татаад юм авчихдаг. Хулгайч хүн хулгай хийж байхдаа их зоригтой байдаг харин хийснийхээ дараа аймхай болчдог. Хийж байхдаа яг л өөрийнхөө юмыг авч байгаа юм шиг авдаг. Тийм зүйл ярьдаг цагдаа найз нар олонтой. Эрүүгийн цагдаа найз нар маань яриад байдаг, бүр багаас нь хуруунаас нь тоосго зүүдэг гэх мэтээр. Яг л зоригтой хүний хийх ажил, нарийн судалгаа хийсэн.
-Урлагт хэдэн жил ажиллаж байна вэ?
-2003 онд КУДС-ийг төгссөн. Тэр цагаас эхлээд жүжигчнээрээ ажиллаад явж байна.
-Хэдэн дүр бүтээсэн байхав?
-Дэлгэцэнд бол цөөхөн. Тайзан дээр нэлээд хэдэн дүрд тоглосон. Нэг шоунд нэг номерт нэг өөр дүр гэхэд нэг шоу таван номертой. Ямартай ч 20 гаруй шоу хийсэн байна.
-Ямар дүр ихэвчлэн оногддог вэ?
-Би Партизаны сангийн аж ахуйд өссөн. Тийм учраас хөдөөний өнгө аястай дүрд тоглоход илүү надад ойрхон байдаг. Хөдөөний хүмүүсийн дүрийг их бүтээсэн дээ. Мөн архичин хүмүүс. /инээв/ Бас л дүрийн судалгаа асуух гэж байх шиг харагдчихлаа. /инээв/ Нийгэм маань ийм шүү дээ. Хаа сайгүй архичин хүмүүс байгаа. Жүжигчин хүний ажил гэдэг ерөөсөө л хүн судлал. Гудамжинд явж байхдаа, хүнтэй уулзахдаа бүгдийг ажиглаж судлаж явдаг.
-Согтуу хүний дүр бүтээхэд зуу татах ч юмуу тийм тохиолдол байх уу?
-Тайзан дээр согтуу гарах ч юмуу, тоглолтын үеэр архи дарс уух хориотой. Тэр дүрд ах нарын хатуу хяналтан дор тоглох хэрэгтэй.
-“Маск” продакшны уран бүтээл, сонин сайхан юу байна?
-“Тэд эх орныхоо төлөө инээмсэглэсэн юм” гээд тоглолтонд “Хар сувдны нууц”-д тоглоод орж амжсангүй. Манайхан одоогоор орон нутаг говийн аймгуудаар тоглолтоор явж байгаа.
-Хошин урлагийг элдвээр гоочилсон хэрнээ үзээд байх юм. Ер нь арван жилийн өмнөхтэй эсвэл анх урлагт хөл тавьж байсантай үетэй харьцуулахад цагийн байдал яаж өөрчлөгдсөн байна?
-Хошин урлаг илүү их хөгжиж байгаа гэж бодож байна. Хошин урлагийн барьж авах зохиол, хошин урлагийн тайзны зохиолыг бичдэг зохиолч бараг байхгүй. Өөрсдөө тэрнийгээ хөгжүүлж ганцхан хошин урлаг яриад байх биш, дуулдаг, бүжиглэдэг, бие үйл хөдлөлөөр хийдэг зэрэг нь янз бүр. Шинэ дэвшилттэй олон урсгалуудыг нэгтгэж нэг шоу хэлбэрт оруулдаг. Драмын урлаг, мюзикль урлаг гэх зэргийг хослуулж босгож ирж байна даа. Илүү дэвшилттэй болж байгаа.
-Үзэгчдийн хувьд?
-Үзэгчид хөгжихийн хирээр бид нар дагаж, давж хөгжих ёстой. Урлагийг дан ганц урлагийнханд зориулж хийдэггүй. Судлаач, шүүмжлэгч, нийт ард түмэн үзэгчдэд зориулж хийдэг учраас миний хийж байгаа уран бүтээл танд таалагдахгүй байсан ч болно. Би бодохдоо арван хүний дөрөв нь гоё сайхан байна гэвэл миний хийж байгаа зүйл хүнд хүрч байна гэсэн үг. Үүний цаад талд дахиад дөрвөн хүн байгаа гэдэг ч юмуу. Заавал бүх хүнд таалагдах албагүй.
-Өөрийн чинь талаар жаахан ярилцъя гэж бодож байна. Өөрөө одоо хэдэн настай вэ?
-Би одоо 41 настай. Миний амьдрал хожуу эхэлсэн. 25 настайдаа оюутан болж байсан.
-Өмнө нь юу хийж байсан бэ?
-10-р ангиа төгсөөд Партизаны сангийн аж ахуйд долоон жил янз янзын зүйл хийсэн. Сургуулийн слесарь, захиргааны жижүүр хийж байлаа. Жүжигчин болно гэдэг төгс мөрөөдөл байсан. Үеийнхэн бүгдээрээ амьдрал ахуй, ажил мэргэжилтэй хотод сайхан газар ажиллаж байгаа, байртай гээд яриад байхаар би ер нь хаана юу хийгээд яваад байна гэж бодсон. Өөрийнхөө дур сонирхолтой ажлаа хийгээд үзье, авьяасаа шалгуулъя. Ер нь авьяас байна уу байхгүй бол өөр зүйл хийе гэж бодож эхэлсэн дээ. Тэгээд нэг л мэдэхэд жүжигчин болсон доо.
-Урлагийн карьераа хэзээ эхэлсэн гэсэн үг вэ?
-28-тайдаа ТВ5 телевизид анх орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 360 градус хошин теле хөтөлбөрд ажилласан даа.
-Аливаа зүйл хүсэж мөрөөдөж хичээвэл бас оройтдоггүй л юм байна?
-Оройтохгүй. Ер нь өөрөө дур сонирхолтой байх хэрэгтэй. Нэг зүйлд дурлаад тэгээд зүтгээд эхэлвэл хүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Одоо ингээд чадаад хийгээд л явж байна.
-Албан карьер хожуу эхэлсэн юм байна. Тэгвэл амин хувийн амьдрал хэзээ эхэлсэн бэ?
-Амин хувийн амьдрал бас хожуу эхэлсэн. Би яг гучтайдаа хүнтэй суусан. 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Одоо хоёр охинтой.
-Эхнэр чинь юу хийдэг вэ?
-Манай эхнэрийг Сарнай гэдэг. Телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа.
-Ер нь хошин урлагийнхан хамгийн хөдөлмөрч хүмүүс. Тайзан дээр орой болгон тоглож байдаг. Тушаал авсан цэрэг шиг. Зун бол зунжингаа “халтуур” хийдэг гэдэг ч юмуу. Их хөдөлмөрч хүмүүс. Яг түүнтэйгээ дүйцсэн хэмжээний шагнал, цалин хөлс амьдралын боломж бололцоо эдийн засгийн хувьд хэр хангалуун байна?
-Би бол дажгүй болоод сайхан амьдраад явж байна. Хүнээс гуйхгүй, хүнд айхтар илүүчлээд байхгүй амьдарч байна.
-Мөрөөдлийнхөө байранд орж чадсан уу?
-Орж чадсан. Хүн ер нь өөрөөсөө жаахан илүү зүйлийг мөрөөдөх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ хүрэхийн төлөө хичээнэ. Ер нь ийм үг байдаг шүү дээ. Илүү ихийг мөрөөд тэрэндээ хүрч чадахгүй байсан ч та арай илүү амжилтанд хүрнэ. 1000 төгрөгтэй болно гээд зүтгэж байхад 700,800 төгрөгтэй болсон байх жишээний. Тийм болохоор мөрөөдөж амьдарч байна даа.
-Дөч гарсан эр хүн амьдралын сайн муу, сайхан муухай, хар бараан элдэв бусыг үзэж туулсан. Ёстой дарсаар бол ууж ханасан нас. Тэгэхээр амьдралын чинь хамгийн дурсамжтай үе хэзээ вэ? Хүний амьдрал олон даваа нугачаатай байдаг. Хүнд хэцүү үе нь хэзээ юм болоо?
-Ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай. Бүр багадаа ааваасаа өнчирсөн. Ээж надад аавтай айлын хүүхдүүд ямар ажил хийгээд сурчихсан байдаг тэр болгоныг зааж сургасан. Мал яаж маллах уу, ажил хөдөлмөр яаж хийх үү гэдгийг бүгдийг нь надад аав хүн шиг зааж, ээж хүн шиг хайрлаж байсан. Тийм болохоор ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай, хамгийн сайн сайхан үе. Анхны хүүхэд, аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Нэгдүгээр төрөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд догдлоод байж байхад манай хамтлагийнхан ирчихсэн эмнэлгийн гадаа бүгд баяр хүргээд орилоод. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодсон. Ер нь би өөрийгөө азтай гэж боддог.
ТА ЯРИЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ GRANDNEWS.MN САЙТЫН ЭНЭ ХОЛБООСООР ОРЖ УНШИНА УУ!
Эх сурвалж: Grandnews.mn
Монгол Мэдээ
П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадам болдгоороо л болно…

Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.
Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.
Соёлын салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа “чи” гэж ирээд л дайрч давшлах юм. Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд “Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ” гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: “Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй.” гэсэн юм.
Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.
Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.
Монгол Мэдээ
Г.Ган-Очирыг шударга тэмцэгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн гэв

Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв. Эдгээр өргөдлүүд нь “Монгол Улсын иргэн Г.Ган-Очир миний бие А.Ариунтуяаг хэзээ ч шатааж алахыг завдаж байгаагүй билээ.
А.Ариунтуяа нь намайг Франц улсын шоронд орсон хойно өөрийг нь шатааж алахыг завдаж байсан мэт худал мэдээлэл удаа дараа цацсан. Энэхүү үйлдлээрээ онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа тул А.Ариунтуяад Монгол Улсын хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нь удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн Г.Ган-Очир бол залилан мэхлэгч, луйварчин гэх мэтээр нэр хүндэд минь халдаж байгаа тул тус 3 хулгайчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.
Мөн Д.Энхжаргал, н.Отгонбаяр нар нь Франц улсаас Бельги улсын газрын ачаа тээврийг ашиглан Монгол улс руу хулгайн бараа зөөхийн зэрэгцээ 2 нүдний дуранд хар тамхи буюу метафетамин төрлийн мөс хийж Монгол улсын хилээр удаа дараа нэвтэрч байсныг гэрчлэх гэрч надтай холбогдон захиа явуулсан. Тус гэрчийн хаяг болон захиаг Улсын Мөрдөн Байцаах газрын хаягаар илгээлээ.
Монгол Улсын Хүний Эрхийн Комисс-д өргөдөл гаргах нь: “Г.Ган-Очир миний бие залилан мэхлэх болон хүнийг шатааж алах гэмт хэрэгт холбогдож байгаагүй билээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, иргэн А.Ариунтуяа, иргэн Д.Энхжаргал нар нь олон нийтийн цахим сүлжээг ашиглан намайг удаа дараа гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн миний эрхийг хамгаалж цагаатгаж өгнө үү! ” гэсэн агуулгатай байлаа.
Иргэн Д.Отгонтуяа мөн Г.Ган-Очирын тухай: “Г.Ган-Очиртой 2 хоногийн өмнө утсаар холбогдсон.
Нэг сайхан мэдээг монголын ард түмэндээ хүргэхэд “Шувуу” ажиллагаанд Г.Ган-Очирын нэр орсон байсан. Харин Франц улсаас Г.Ган-Очирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Тийм учраас Г.Ган-Очир Франц улсад ялаа дуусгаад өөрөө ирнэ.
Эрүүл мэндийн байдал нь сайн байгаа. Ард түмэндээ зориулаад тэмцлийнхээ тухай ном бичиж байгаа. Г.Ган-Очирыг шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг Франц Улс хүлээн зөвшөөрсөн байна. Тийм учраас “Шувуу” ажиллагаанд нь өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан байгаа шүү. гэв”
Монгол Мэдээ
О.БАТНАЙРАМДАЛ: БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авдаг зөрчлүүд байна

БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна” гэв.
-
Монгол Мэдээ4 months ago
Гүн эмгэнэл илэрхийлье
-
Монгол Мэдээ1 month ago
Дуучин Н.Ундрал ихэр хүүхэдтэй болжээ
-
Соёл Урлаг1 month ago
Дээгий гэр бүлдээ очжээ
-
Монгол Мэдээ3 months ago
ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүү минь ухаан ороогүй хүнд байна. Ээжийг нь сулласан гэсэн ч бид уулзаагүй
-
Монгол Мэдээ1 month ago
Найз Ц.Хулангаа хоригдсоноос хойш аав ээж дээр нь очлоо
-
Монгол Мэдээ1 month ago
Хурцын эхнэр Сарнай охиныхоо талаар ХАТУУХАН мэдэгдэл хийлээ
-
Монгол Мэдээ3 years ago
Сэтгүүлч Отгон: Хууль зүйн сайд үүнийг “гүжир гүтгэлэг” гэжээ. Хоёулаа шалгуулъя!
-
Монгол Мэдээ2 months ago
Ц. Хулан: Хонь жилтэй тэр эмэгтэй хэн бэ, гэлэн хамба гуай?