Connect with us

Гадаад Мэдээ

Twitter гэж юу вэ?

Published

on

Twitter гэж юу вэ?

Твиттер гэдэг нь жиргэх гэсэн утгатай twitter гэх латин үгнээс гаралттай ба одоо дэлхйи дахинд хамгийн их хэрэглэгчидтэй сошиол нетворк (social network) болон микро блог үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг сайт ба тэдэнд твийт (tweet) гэх мессежүүдийг найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад тэднийг бүхэлд нь волловерс (followers) буюу дагагчидруугаа илгээдэг бас хүлээн авдаг үйлчилгээтэй энэхүү вэб сайт нь эдүгэ дэлхий нийтэд 100 сая хэрэглэгчидтэй хамгийн том сайтуудын нэг яах аргагүй мөн юм.

Твийтүүд гэдэг нь 140 тэмдэгтэнд багтааж бичигдсэн текстэнд суурилсан постууд ба зохиосон хэрэглэгчийн профайл (profile) дээр бичигдэн волловерс гэх дагагчидруугаа илгээгддэг байна. Илгээгч нь явуулж буй твийтээ хязгаарлаж зөвхөн найзуудынхаа хүрэээнд (circle of friends) эсвэл таныг дагасан бүх хүнд илгээх боломжтой.

Жак Дорсей (Jack Dorsey) анх 2006 онд Твиттерийг үүсгэн байгуулсан ба түүнээс хойш төд удалгүй алдар, нэр хүндийг дэлхий даяар маш хурдан олж авсан. Заримдаа Твиттерийг “Интернет Мессеж” буюу “Internet SMS” (short message service) хэмээн тодорхойлдог байна.

Түүх

Одио (Odeo) компанийн гишүүд шинийг санаачлах зорилгоор хамтдаа сууж анх Твиттерийн санааг гаргаж байсан ба тухайн үед Жайк Дорсей хувь хүн SMS (мессеж)-ийн үйлчилгээг ашиглан хэсэг груп хүмүүстэй харилцах санааг танилцуулсан байна. Жак Дорсей дурьдахдаа “Бид нар санаандгүй “твиттер” гэх үгтэй тааралдсан ба энэ нь яг л тохирсон гайхалтай үг байлаа. Үндсэн тодорхойлолт нь ” дэс дараалалгүй болон авцалдаагүй мэдээллийн богино тэсрэлт” мөн “шувууны жиргээн” гэж тайлбарлагдах ба  бүтээгдэхүүн маань яг л тийм байсан” хэмээн ярьсан байна.

Хөгжил

2010 оны 3 сарын байдлаар Твиттер гарсан цагаасаа хойш хэрэглэгчдийн бүртгэлд 1500% харин ажиллагсадынхаа тоог 500%-иар тус тус нэмэгдүүлж чадсан байна. 70,000 гаруй бүртгэлтэй аппликайшионууд Твиттерт зориулагдан үүссэн байна. 2007 оны эхний хагасын байдлаар 500,000 мянган твийтууд пост хийгдсэн ба энэ тоо 2010 оны 3 сарын байдлаар 4 тэрбум болтлоо маш хурдан өссөн байна.

Тэмдэгтийн хязгаарлалт

140 тэмдэгтийн урттай мессеж илгээх бодлого нь анх SMS дээр буюу гар утаснаасаа мессеж илгээхэд ашиглагдаж байсан ба үүнийг дагаад хар хэллэг(slang words), мессежийн богино болгосон үгнүүд (sms language) өргөнөөр хэрэглэгдэх болсон. Энэхүү хязгаарлалт нь бас URL-ийг богино болгох үйлчилгээг давхар бий болгосон. Твиттер сайт таны оруулсан URL-ийг автоматаар богиносгодог.   

Твийтүүдийн агуулга буюу content

Пийрл Аналэтикс (Pearl Analytics) гэх маркетинг судалгаа хийдэг байгуулгын 2009 оны 8 сард хийсэн судалгаанаас харахад хэрэглэгчдийн явуулж буй твийтүүд дараах байдлаар дотроо ангилагдаж байна. Үүнд:

Утгагүй дэмий яриа – 41%

Харилцан яриа – 38%

Цааш дамжуулах твийтүүд – 9%

Өөрийн сурталчилгаа – 6%

Спам буюу хэрэггүй мэдээллүүд – 4%

Мэдээнүүд – 4%

Ашиглалт

Твиттер нь маш олон салбарт өөрийн үр өгөөжөө өгч байгаа билээ. Үүнд: Боловсрол, Яаралтай онцгой тохиолдол, Түргэн тусламж, Нийтийг хамарсан судалгаа, Кампанит ажил, Эсэргүйцэл болон улс төр, Нийтийн харилцаа, Бизнэс, болон Сан байгуулахад ашигтай үр нөлөөгөө үзүүлж байна. 

Сонирхолтой жишээнүүдээс дурьдахад:

Твиттер нь одоогоор прөмөшион (promotion) болон зар сурталчилгаанд маш эрчимтэй ашиглагдаж байгаа чухал хэрэгсэл ба үүний нэг тод жишээ нь Dell корпораци юм. Тэд хэлэхдээ 2009 оны нийт борлуулалтын 9 сая доллар нь Твиттер болон Вайсбүүк хоёроос шууд орж ирсэн гэж мэдээлсэн байна.

Мумбайд болсон 2008 оны террорист халдлагын үеэр газар дээр байсан гэрчүүд секунд тутамд ойролцоогоор 16 твийт өөрсдийн бүх волловерсруугаа илгээж байжээ.Газар дээр байсан твиттер хэрэглэгчид шархадсан болон нас барсан хүмүүсийн нэрс, тоо баримт болон жагсаалтыг гаргахад маш их туслалцаа үзүүлсэн байна. Мөн түүнчлэн, хэрэглэгчид маш чухал мэдээлэлүүд болох түргэн тусламжийн утасны дугаарууд, цусны донор хэрэгтэй байгаа эмнэлгийн хаягууд гэх зэрэг олон чухал мэдээнүүдийг твиттерийн тусламжтай цаг мөч алдалгүй илгээж байсан.

Америкын нэгдсэн улсын 2008 оны сонгуульд ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Барак Обама (Barack Obama)-ийн кампанит ажилд болон зар сурталчилгаанд өргөнөөр ашиглагдсан байна. Кампанит ажлын зохион байгуулагчид сүүлд дурьдахдаа Твиттер сонгуульд ялсан том хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн гэжээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

Японд явган хүний зам нь доороосоо халдаг учраас хэзээ ч цас цэвэрлэх шаардлага гардаггүй, бас хэн ч халтирч унахгүй. Үүнийг яагаад манайд хийж болдоггүй юм бол?

Published

on

“Ёстой үрэлгэн зан” л гэж та бодох байх. Гэвч үгүй юм. Халаалттай явган хүний зам барих, мөн манайд бараг жил болгон явган хүний зам, брожур солих зардал бараг л адилхан гарна. Нарийн тооцоо хийгээд үзвэл халаалттай явган хүний зам илүү хэмнэлттэй ч болох магадлалтай.

Тийм ээ, ийм зам тавихад эхний удаадаа өндөр өртөгтэй, гэхдээ дараагийн жилүүдэд зардал эрс буурна.

Япончууд болон цас

Манайд хоёр л гай байдаг гэхэд буруудахгүй – зам ба зам дээрх тэнэгүүд. Харин Японд ганц гай л бий. Энэ нь цас. Хоккайдо арал дэлхийд хамгийн их цас ордог бүс нутагт багтдаг. Үнэхээр их орох үе бий, энэ үед Саппоро хотын зарим нэг оршин суугчид байшингийнхаа хоёрдугаар давхрын цонхоор гарахаас өөр аргагүй болно.

Тэд яагаад явган хүнийхээ замыг цэвэрлэдэггүй юм бэ? Явган хүний зам дээр унасан цасыг оршин суугчид цэвэрлэх журам Японд үйлчилдэг. Бас Японд цас хайлуулах бодис ашиглахыг хориглодог. Энэ мэт шалтгааны улмаас Хоккайдод энэ дүр зураг ердийн үзэгдэл болжээ.dzeninfra.ru

Отару хотын энэ гудамжны оршин суугчид явган хүний цас цэвэрлэх өөрсдийнхөө хариуцлагыг яаран хэрэгжүүлэхгүй л байна. Төр засаг хийцгээнэ биз гэсэн байр суурьтай.

Хоккайдод яагаад тийм их цас ордог юм бэ? Газарзүйн байрлалд бүх учир байгаа юм. Нобелийн шагналт Японы зохиолч Ясунари Кавабатагийн “Цасан улс” романы англи орчуулгын өмнөтгөл үгэнд уран зохиол судлаач Эдвард Сейденстикер уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлан бичжээ: “Өвөлдөө хүйтэн салхи Сибириэс үлээхдээ Япон тэнгисийн чийгийг өөртөө шингээн Японы ууланд тулна, энэ үед хуримтлагдсан чийг Хоккайдо хотод цас болон ордог”.

“2013 оны 2-р сард Хоккайдогийн хойд эрэг орчим бүтэн сарын турш цасан шуурга дэгджээ. Цасан хунгар бараг л 5 метр 40 сантиметр хүрсэн”. Ийм л учраас Япончууд цастай хэрхэн тэмцэх ёстойг сайн мэддэг.

Сёсэцу, дзёсэцу, рюсэцуко – цастай тэмцэх гурван систем

Дзёсэцү – цасыг гар болон хүнд техникээр цэвэрлэдэг бидний мэдэх арга. Японд энэ “систем”-ийг хуучирсан гэж үзэх бөгөөд явган хүний замд халаалт тавих боломжгүй бүс нутгууддаа ашигладаг байна. Рюсэцуко нь цасны хунгар өөрийн хүндийн жингээр усны хоолой руу унах систем юм. Японы зарим нэг хотуудад ашигладаг.

Харин сёсэцү илүү сонирхол татна. Сёсэцү гэдэг нь халдаг явган хүний зам гэдэг утгыг агуулдаг. Дотроо олон хувилбартай. Зарим нэг хотуудад явган хүний зам дор хоолой тавьж хүйтний улиралд халуун антифриз шахдаг. Антифриз нь газар дор суулгасан халуун эх үүсвэрээс хална. Нэг жишээ – олон өдөр их хэмжээний цас үргэлжлэн орлоо, харин явган хүний зам цэвэрхэн хэвээрээ.dzeninfra.ru

Японы халаалттай явган хүний замdzeninfra.ru

Байнга л цэвэрхэн, хуурай байдаг Японы замdzeninfra.ru

Япон дахь цэвэрхэн, хуурай зам

Япончууд ийм цэвэрхэн замыг яаж тавьдаг вэ?

Маш энгийн – Япончууд зам дороо халаалтын систем суурилуулна. Мэдээж үнэхээр сайн төсөвтэй муж л ингэж чадах нь ойлгомжтой. Тэгээд ч хотын бүх явган хүний замыг ч халаалттай хийхгүй, зөвхөн төв хэсгийнх л – галт тэрэгний буудал орчим, худалдааны төв гудамж, номын сан зэрэг хүн ихээр зорчдог чухал объектуудын эргэн тойронд.

Аkita University “Snow-Melting on Sidewalks with Ground-Coupled Heat Pumps in a Heavy Snowfall City.”–ийн тайлангаас хуулсан скриншотыг сонирхон хараарай.

Баруун гар талд явган хүний замыг халаалтын системтэй болгохоос өмнөх гэрэл зураг харагдаж байгаа юм. Дараагийн зургууд нь халаалтын системийн ажлын явц, үр дүнгүүд байна. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна.

Европын зарим нэг улсууд сүүлийн жилүүдэд халаалтын системтэй явган хүний зам тавих болсон. Зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусаж байгаа учраас тэр.dzeninfra.ru dzeninfra.ru

Харин манайд нэг иймэрхүү дүр зураг л харагдана.

Уншигч та өвлийг хэрхэн давж байна даа? Халтирч унаж, бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

Continue Reading

Гадаад Мэдээ

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан яриаг хадмал текст болгон дүрсэлдэг шил зохион бүтээжээ

Published

on

XRAI технологид хамгийн сэтгэл өндөр хүмүүсийн нэг бол Жастин Осмонд, тэрээр хоёр настайдаа хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдсон.

АНУ-ын поп “Осмондс” хамтлагийн Меррилл Осмондын хүү нүдний шил хэрэглэж байхдаа эхнэртэйгээ ярилцаж байгаадаа маш их сэтгэл хөдөлж “Гайхалтай, би түүний хэлсэн бүх зүйлийг  ойлгож чадаж байна” гэжээ. Үүний нэгэн адил, Таша Гури, 2022 онд “Lаав Айлнд” реалити шоуны анхны сонсголын бэрхшээлтэй оролцогч болсон, тэрээр яриаг бодит цаг хугацаанд нь текст рүү хөрвүүлж байгааг хараад нулимс дуслуулжээ. Гури төрөлхийн сонсголгүй, 5 настайдаа дунгийн суулгац суулгасан байна. XRAI-ийн хэлснээр, ухаалаг нүдний шил хэн бүхний хэрэгцээнд бүрэн нийцсэн  хэдий ч тэд ирээдүйд бүх AR болон XR ухаалаг шил үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана гэж найдаж байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ

Published

on

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ.

Tengrinews-д мэдээлснээр Казакстаны нийслэл Астана хотод -35 хэмийн хүйтэнд 30 минут автобус хүлээж зогссон оюутан бүсгүй хоёр гуяа тэс хөлдөөжээ. Энэхүү явдал нь түрүү жилийн идэр есийн хүйтэнд болсон бөгөөд хөлдөлтийн 1,2-р зэргээр хөлдөөсөн байна.Бүсгүй хүйтэнд тохируулж зохих ёсоор дулаахан хувцасласан боловч ийнхүү эрүүл мэндээрээ хохирчээ. Болсон явдалд Их сургуулийн захиргаа хариуцлага хүлээхгүй гээд хотын захиргааг буруутгасан байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!