Connect with us

Гадаад Мэдээ

Lil Pump-д Монгол улсын хуулиар 5 хүртэлх жил хорих ял оногдуулах заалттай

Published

on

Рэппер Lil Pump өнгөрсөн наймдугаар сард Монголд болсон “Хуур мьюзик фестиваль”-д оролцохоор ирэхдээ хийсэн нэгэн бичлэгээ олон нийтийн сүлжээнд тараасан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Энэ бичлэгтэй холбоотойгоор хувь хүний нууцын тухай хууль зөрчигдөж, манай улсын нэгэн иргэний нэр хүнд хохирч байна. Бид эл асуудлын хүрээнд Монгол болон бусад улсын хууль эрхзүйн орчныг судалж, доорх мэдээллийг бэлтгэлээ.

LIL PUMP-ЫН ҮЙЛДЛИЙГ ОЛОН УЛСАД ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ЗАДРУУЛСАН НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦДОГ

Бичлэгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр авах, өөрийнх нь зөвшөөрөлтэй авсан ч зөвшөөрөлгүй олон нийтэд тараах нь бүх улсад гэмт хэрэгт тооцогддог. Ногдуулах хариуцлага улс орон бүрд ялгаатай ч дээд тал нь 3-7 жилийн ял ногдуулдаг юм байна. Хариуцлагын дээд хэмжээ нь Энэтхэгт 4-7 жил, Ирландад мөн долоон жил гэх мэтээр үргэлжилнэ.

Тиймээс рэпперүүд с-самуун бичлэг тараах нь байдаг л зүйл мэт яриа нь үнэнд нийцэхгүй бөгөөд бичлэгт гарч буй байдалд ямар шалтгаанаар орсон нь ямар ч хамаагүй, гол нь тухайн эмэгтэйн зөвшөөрөл үүнд хамгийн чухал гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй болов уу.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон АНУ-д ч энэ төрлийн гэмт хэргийг ноцтойд тооцдог бөгөөд үйлдсэн этгээдэд хангалттай хэмжээний ял шийтгэл ногдуулах бодлого баримталдаг байна. Тухайлбал, Вашингтон мужид ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүндрүүлэх нөхцөл байдлаас болж /Хохирогчид ноцтой хохирол учирсан, давтан үйлдсэн гэх мэт/ тав хүртэл жилийн ял ногдуулах хуулийн боломжтой аж.

ХОХИРОГЧ СЭТГЭЛ САНАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРЛОО НЭХЭМЖИЛЖ БОЛНО

Хохирогч сэтгэл санааны дарамт, хувийн нууцад халдсан, эдийн засгийн хохирол нөхөн төлүүлэх, алдагдсан орлого, өмгөөлөгчийн хураамж гэх мэт нэхэмжлэлийг гаргаж болох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хохирогчийн талд шийдвэрлэх боломжтой. Энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэг гэж тооцон хуулиар зохицуулсан улсууд хуульдаа сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, барагдуулах боломжийг олгосон байдаг.

Манай улсын хувьд, шүүхээс сэтгэл санааны хохирол барагдуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байсан тохиолдол ховор ч энэ удаа шинэ жишиг тогтоох боломжтой.

Дашрамд дурдахад, манай улс сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалтай болж байгаа юм билээ. Тиймээс бусдыг хохироохгүйн тулд энэ талын мэдлэг мэдээллийг олж судлах нь бүх хүнд хэрэгтэй санагдсан.

МОНГОЛ УЛС LIL PUMP-ЫН ҮЙЛДЭЛД ТАВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ НОГДУУЛАХ ХУУЛИЙН БОЛОМЖТОЙ

Манай улсын хувьд, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 13-ын найм, 10, 11 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцдог. Дээрхээс Лил Пампын үйлдэлд 13-ын 2-ын 1, 13-ын 2-ын хоёр буюу 5 000 000-27 000 000 төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хорих ял шийтгэх хуулийн боломжтой байна.

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ:

13.10 дугаар зүйл. Хувь хүний нууцад халдах

2.Энэ гэмт хэргийг:

2.1.ХАРИЛЦАА ХОЛБОО, ЦАХИМ ХЭРЭГСЭЛ АШИГЛАЖ;

2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Үүн дээр, Lil Pump-ийн бичлэгт хэн нэгний царай ил гараагүй, мөн бодит утгаараа хурьцаж буй мөн эсэх нь нотолгоогүй байгааг дурдах хэрэгтэй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бичлэг дэх эмэгтэй сэтгэл санааны цочролд ороод байгаа юм.

Эх сурвалж: Eguur.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

Японд явган хүний зам нь доороосоо халдаг учраас хэзээ ч цас цэвэрлэх шаардлага гардаггүй, бас хэн ч халтирч унахгүй. Үүнийг яагаад манайд хийж болдоггүй юм бол?

Published

on

“Ёстой үрэлгэн зан” л гэж та бодох байх. Гэвч үгүй юм. Халаалттай явган хүний зам барих, мөн манайд бараг жил болгон явган хүний зам, брожур солих зардал бараг л адилхан гарна. Нарийн тооцоо хийгээд үзвэл халаалттай явган хүний зам илүү хэмнэлттэй ч болох магадлалтай.

Тийм ээ, ийм зам тавихад эхний удаадаа өндөр өртөгтэй, гэхдээ дараагийн жилүүдэд зардал эрс буурна.

Япончууд болон цас

Манайд хоёр л гай байдаг гэхэд буруудахгүй – зам ба зам дээрх тэнэгүүд. Харин Японд ганц гай л бий. Энэ нь цас. Хоккайдо арал дэлхийд хамгийн их цас ордог бүс нутагт багтдаг. Үнэхээр их орох үе бий, энэ үед Саппоро хотын зарим нэг оршин суугчид байшингийнхаа хоёрдугаар давхрын цонхоор гарахаас өөр аргагүй болно.

Тэд яагаад явган хүнийхээ замыг цэвэрлэдэггүй юм бэ? Явган хүний зам дээр унасан цасыг оршин суугчид цэвэрлэх журам Японд үйлчилдэг. Бас Японд цас хайлуулах бодис ашиглахыг хориглодог. Энэ мэт шалтгааны улмаас Хоккайдод энэ дүр зураг ердийн үзэгдэл болжээ.dzeninfra.ru

Отару хотын энэ гудамжны оршин суугчид явган хүний цас цэвэрлэх өөрсдийнхөө хариуцлагыг яаран хэрэгжүүлэхгүй л байна. Төр засаг хийцгээнэ биз гэсэн байр суурьтай.

Хоккайдод яагаад тийм их цас ордог юм бэ? Газарзүйн байрлалд бүх учир байгаа юм. Нобелийн шагналт Японы зохиолч Ясунари Кавабатагийн “Цасан улс” романы англи орчуулгын өмнөтгөл үгэнд уран зохиол судлаач Эдвард Сейденстикер уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлан бичжээ: “Өвөлдөө хүйтэн салхи Сибириэс үлээхдээ Япон тэнгисийн чийгийг өөртөө шингээн Японы ууланд тулна, энэ үед хуримтлагдсан чийг Хоккайдо хотод цас болон ордог”.

“2013 оны 2-р сард Хоккайдогийн хойд эрэг орчим бүтэн сарын турш цасан шуурга дэгджээ. Цасан хунгар бараг л 5 метр 40 сантиметр хүрсэн”. Ийм л учраас Япончууд цастай хэрхэн тэмцэх ёстойг сайн мэддэг.

Сёсэцу, дзёсэцу, рюсэцуко – цастай тэмцэх гурван систем

Дзёсэцү – цасыг гар болон хүнд техникээр цэвэрлэдэг бидний мэдэх арга. Японд энэ “систем”-ийг хуучирсан гэж үзэх бөгөөд явган хүний замд халаалт тавих боломжгүй бүс нутгууддаа ашигладаг байна. Рюсэцуко нь цасны хунгар өөрийн хүндийн жингээр усны хоолой руу унах систем юм. Японы зарим нэг хотуудад ашигладаг.

Харин сёсэцү илүү сонирхол татна. Сёсэцү гэдэг нь халдаг явган хүний зам гэдэг утгыг агуулдаг. Дотроо олон хувилбартай. Зарим нэг хотуудад явган хүний зам дор хоолой тавьж хүйтний улиралд халуун антифриз шахдаг. Антифриз нь газар дор суулгасан халуун эх үүсвэрээс хална. Нэг жишээ – олон өдөр их хэмжээний цас үргэлжлэн орлоо, харин явган хүний зам цэвэрхэн хэвээрээ.dzeninfra.ru

Японы халаалттай явган хүний замdzeninfra.ru

Байнга л цэвэрхэн, хуурай байдаг Японы замdzeninfra.ru

Япон дахь цэвэрхэн, хуурай зам

Япончууд ийм цэвэрхэн замыг яаж тавьдаг вэ?

Маш энгийн – Япончууд зам дороо халаалтын систем суурилуулна. Мэдээж үнэхээр сайн төсөвтэй муж л ингэж чадах нь ойлгомжтой. Тэгээд ч хотын бүх явган хүний замыг ч халаалттай хийхгүй, зөвхөн төв хэсгийнх л – галт тэрэгний буудал орчим, худалдааны төв гудамж, номын сан зэрэг хүн ихээр зорчдог чухал объектуудын эргэн тойронд.

Аkita University “Snow-Melting on Sidewalks with Ground-Coupled Heat Pumps in a Heavy Snowfall City.”–ийн тайлангаас хуулсан скриншотыг сонирхон хараарай.

Баруун гар талд явган хүний замыг халаалтын системтэй болгохоос өмнөх гэрэл зураг харагдаж байгаа юм. Дараагийн зургууд нь халаалтын системийн ажлын явц, үр дүнгүүд байна. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна.

Европын зарим нэг улсууд сүүлийн жилүүдэд халаалтын системтэй явган хүний зам тавих болсон. Зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусаж байгаа учраас тэр.dzeninfra.ru dzeninfra.ru

Харин манайд нэг иймэрхүү дүр зураг л харагдана.

Уншигч та өвлийг хэрхэн давж байна даа? Халтирч унаж, бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

Continue Reading

Гадаад Мэдээ

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан яриаг хадмал текст болгон дүрсэлдэг шил зохион бүтээжээ

Published

on

XRAI технологид хамгийн сэтгэл өндөр хүмүүсийн нэг бол Жастин Осмонд, тэрээр хоёр настайдаа хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдсон.

АНУ-ын поп “Осмондс” хамтлагийн Меррилл Осмондын хүү нүдний шил хэрэглэж байхдаа эхнэртэйгээ ярилцаж байгаадаа маш их сэтгэл хөдөлж “Гайхалтай, би түүний хэлсэн бүх зүйлийг  ойлгож чадаж байна” гэжээ. Үүний нэгэн адил, Таша Гури, 2022 онд “Lаав Айлнд” реалити шоуны анхны сонсголын бэрхшээлтэй оролцогч болсон, тэрээр яриаг бодит цаг хугацаанд нь текст рүү хөрвүүлж байгааг хараад нулимс дуслуулжээ. Гури төрөлхийн сонсголгүй, 5 настайдаа дунгийн суулгац суулгасан байна. XRAI-ийн хэлснээр, ухаалаг нүдний шил хэн бүхний хэрэгцээнд бүрэн нийцсэн  хэдий ч тэд ирээдүйд бүх AR болон XR ухаалаг шил үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана гэж найдаж байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ

Published

on

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ.

Tengrinews-д мэдээлснээр Казакстаны нийслэл Астана хотод -35 хэмийн хүйтэнд 30 минут автобус хүлээж зогссон оюутан бүсгүй хоёр гуяа тэс хөлдөөжээ. Энэхүү явдал нь түрүү жилийн идэр есийн хүйтэнд болсон бөгөөд хөлдөлтийн 1,2-р зэргээр хөлдөөсөн байна.Бүсгүй хүйтэнд тохируулж зохих ёсоор дулаахан хувцасласан боловч ийнхүү эрүүл мэндээрээ хохирчээ. Болсон явдалд Их сургуулийн захиргаа хариуцлага хүлээхгүй гээд хотын захиргааг буруутгасан байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!