Connect with us

Гадаад Мэдээ

Адармаатай тавилангийн эзэн Уитни Хьюстон

Published

on

Уитни Хьюстон 48 насандаа хорвоог орхив. Түүний богинохон амьдрал тэмцлээр дүүрэн он жилүүд байлаа. Хэрээс хэтэрсэн гэмээр их тэмцэл Хьюстоны амьдралын сүүлийн жилүүдийн дүр зураг байв. Эрүүл ухаантай байхын төлөөх их тэмцэл энэ эмэгтэйд даагдашгүй их ачаа мэт байсаар, даахын аргагүй тэр ачааг үүрэх гэж зүтгэсээр түүний амьдрал унтрав.

Солир мэт харван гэрэлтсэн түүний амжилтын жигүүр, сая сая шүтэн бишрэгчтэй агуу том одын амьдрал лааны гэрэл салхинд бөхөн унтрах мэт уруудсан шалтгааныг Бобби Браунтай холбон тайлбарлах нь элбэг. 1992 онд Уитни Хьюстон Бобби Браун хэмээх репчин залуутай гэрлэсэн. Дараа жилээ Кристана охиноо төрүүлсэн. Энэ бол Хьюстоны цорын ганц хүүхэд. Харин 2007 онд тэр нөхрөөсөө салсан. Дунд давхаргын албан хаагчийн охин байсан Хьюстон Бостоны хамгийн “хогийн” дүүргийн нэг залуу болох Бобби Браунтай гэрлэсэн билээ. Үүнийгээ тэрбээр “Гүнж гудамжны залуутай гэрлэсэн нь тэр” хэмээн 2009 онд өгсөн ярилцлагадаа хүйтнээр тодорхойлж байсан удаатай.

Амжилтын шатаар асар хурдтай өгссөн Хьюстон 1994 оноос уруудаж эхэлсэн. Товлосон тоглолтуудаа цуцлах, тайзан дээр мэргэжлийн бус байдлаар дуулах гэх зэргээр нэр хүндээ алдаж эхлэв. Энэ үеэс түүнийг нөхөртэйгээ хамт болохгүй тамхи хэрэглэх болсон тухай цуу яриа тархсан билээ. Гэвч тэд үгүйсгэсээр байлаа. 2000 онд байдал бүр дордов. Өөрийг нь алдрын оргилд аваачсан “Ариста рекордс”-ын захирал Клайв Дэвисийн зохион байгуулсан маш том тоглолтоо Хьюстон таслав. Удаа ч үгүй Кино академийн шагнал гардуулах ёслолд дуулах байснаа бас л ирсэнгүй. Хэвлэлийн төлөөлөгч нь “Хоолой нь болохгүй байгаа” гэж дахин дахин мэдэгдэн, дуулиан шуугианыг аргалахыг оролдсон юм. Гэвч хүмүүс юу болоод байгааг хэдийнэ гадарласан байв. 

2001 онд Майкл Жексонд зориулсан хүндэтгэлийн тоглолтод аймшигтай зүс царайтай очиж, танигдахын аргагүй муухай хоолойгоор дуулсан нь дараагийн шуугиан байлаа. Энэ удаа гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй стрессэд орсон хэмээн тайлбар өгөв. Хэтэрхий эцэнхий туранхай болсныгоо стрессээс болж хоолноос гарсантай холбож тайлбарлав.

2002 онд шар хэвлэлүүд Уитни Хьюстоныг жилдээ 750 мянган ам.долларыг хар тамхинд зарцуулдаг хэмээн бичих болов. Бобби Брауныг эхнэрээ балбадаг болсон тухай ч шуугив. Харин 2006 онд Хьюстоны Атланта дахь гэрийн угаалгын өрөөний зураг шар хэвлэлүүдийн эхний нүүрийг чимлээ. Нөгөө тамхиа асгарсан, шар айрагны шил хөглөрсөн энэ өрөөний зургийг түүний хадам эгч хэвлэлийнхэнд зарсан гэдэг.

2007 онд Хьюстон нөхрөөсөө саллаа. Хар тамхи, архины эсрэг эмчилгээнд сайн дураараа явж эхлэв. Одоо л тэр өөрийнх нь амьдрал архи, тамхины мананд дэндүү зузаан сааралтсаныг хүлээн зөвшөөрлөө. Дахин хөл дээрээ босох гэж хоёр жил байдаг чадлаараа тэмцэв. Тэмцлийн үр дүнд шинэ цомог гаргалаа. Долоон жилийн турш юу ч хийгээгүй түүний хувьд дахин төрсөн мэт шинэ амжилт байв. Тэр цомог тийм ч амжилттай биш гэлээ нэг сая хувь борлогдсон билээ. Гэтэл Хьюстоны анхны цомог 13 сая хувь борлогдож байсан түүхтэй. Опра Уинфрид өгсөн ярилцлагадаа Хьюстон бурханд залбирдаг болсон тухайгаа хуучлав. “Бурхан байдаг юм билээ. Би мэдсэн. Тэнд гэрэл гэгээ нуугдаж байгааг ч анзаарсан. Тэр гэрлийг би эргүүлж авахыг хичээж байна” хэмээн ярьсан юм.

Харин өнгөрсөн жилээс тэр мансууралд автсан бараан амьдралдаа эргээд орсон. Ялангуяа амьсгал хураахын өмнөх 2-3 хоногийн турш тэрбээр энэ байдлаа дэндүү тод томруунаар харууллаа. Өнгөрсөн пүрэв гаригт болсон Грэммийн ёслолын угтал болсон үдэшлэг дээр хачин эв хавгүй хувцасласан, үс гэзэг нь сэгсийсэн түүнийг очиход хэвлэлийнхэн хангалттай олон зураг дарж авчээ. Хөлс юм уу, ус юм уу духнаас нь урсчихсан байсан гэнэ. Амнаас нь сархад, тамхины эхүүн үнэр ханхийж байсан ч гэнэ. Орой нь Холливудын нэгэн шөнийн клубт болсон үдэшлэгт оролцож “Исүс надад хайртай” дуугаа хачин эвгүй хоолойгоор дуулжээ. Энэ бол түүний хамгийн сүүлчийн тоглолт байлаа. Бямба гаригт түүнийг зочид буудлынхаа өрөөнд амьсгал хураасан байхыг нь олсон билээ. Шөнийн клубт тийнхүү амьдралдаа сүүлчийн удаа дуулахдаа бугуй нь зүсэгдэж шалбарсан шархтай, түүнээс нь дусалсан байж мэдэх цусан толбонууд хөлөөр нь дүүрэн харагдаж байжээ.

Энэ мэт таагүй дурсамжууд хөвөрч байгаа ч түүний дуунд дуртай сая сая хүмүүс Хьюстоныг муу, муухай эмэгтэй гэж хэзээ ч бодож байгаагүй. Тийм таагүй төсөөллийг үнэндээ бодохыг огт хүсдэггүй билээ. Одоо түүний цорын ганц хүүхэд болох Кристина охины тухай ярьж байна. 18-тай Кристина ээжийнхээ хоолойг өвлөж авсан гэдэг. Ээж нь түүнийг дуучин болгохоор ажиллаж байсан ч гэдэг. Гэхдээ охины тухай таагүй мэдээллүүд бас л хөвөрсөөр. Шөнийн клубт согтуу байсан тухай, болохгүй юманд автсан явж байсан тухай нь үе үехэн шар хэвлэлүүд бичдэг. Ээжтэйгээ тун дотно байсан охин одоо сэтгэл зүйн хямралд орон эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэр ээжийнхээ адил алдар өөд өгсөх болов уу? Эсвэл?

“Бүгд л түүнийг дуурайхыг хүсдэг ч, хэн ч хэзээ ч түүн шиг дуулж чадаагүй” хэмээн Уитни Хьюстоны тухай мэргэжилтнүүд дурсаж байна. Тэр зүгээр л нэг дуучин байгаагүй. Хөгжмийн ертөнцөд бүхэл бүтэн үзэгдэл болон гарч ирсэн агуу хоолой, гайхамшигт авьяас байсан юм. Баяртай, Хьюстон. Адармаатай хувь тавилангийн эзэн минь.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

Японд явган хүний зам нь доороосоо халдаг учраас хэзээ ч цас цэвэрлэх шаардлага гардаггүй, бас хэн ч халтирч унахгүй. Үүнийг яагаад манайд хийж болдоггүй юм бол?

Published

on

“Ёстой үрэлгэн зан” л гэж та бодох байх. Гэвч үгүй юм. Халаалттай явган хүний зам барих, мөн манайд бараг жил болгон явган хүний зам, брожур солих зардал бараг л адилхан гарна. Нарийн тооцоо хийгээд үзвэл халаалттай явган хүний зам илүү хэмнэлттэй ч болох магадлалтай.

Тийм ээ, ийм зам тавихад эхний удаадаа өндөр өртөгтэй, гэхдээ дараагийн жилүүдэд зардал эрс буурна.

Япончууд болон цас

Манайд хоёр л гай байдаг гэхэд буруудахгүй – зам ба зам дээрх тэнэгүүд. Харин Японд ганц гай л бий. Энэ нь цас. Хоккайдо арал дэлхийд хамгийн их цас ордог бүс нутагт багтдаг. Үнэхээр их орох үе бий, энэ үед Саппоро хотын зарим нэг оршин суугчид байшингийнхаа хоёрдугаар давхрын цонхоор гарахаас өөр аргагүй болно.

Тэд яагаад явган хүнийхээ замыг цэвэрлэдэггүй юм бэ? Явган хүний зам дээр унасан цасыг оршин суугчид цэвэрлэх журам Японд үйлчилдэг. Бас Японд цас хайлуулах бодис ашиглахыг хориглодог. Энэ мэт шалтгааны улмаас Хоккайдод энэ дүр зураг ердийн үзэгдэл болжээ.dzeninfra.ru

Отару хотын энэ гудамжны оршин суугчид явган хүний цас цэвэрлэх өөрсдийнхөө хариуцлагыг яаран хэрэгжүүлэхгүй л байна. Төр засаг хийцгээнэ биз гэсэн байр суурьтай.

Хоккайдод яагаад тийм их цас ордог юм бэ? Газарзүйн байрлалд бүх учир байгаа юм. Нобелийн шагналт Японы зохиолч Ясунари Кавабатагийн “Цасан улс” романы англи орчуулгын өмнөтгөл үгэнд уран зохиол судлаач Эдвард Сейденстикер уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлан бичжээ: “Өвөлдөө хүйтэн салхи Сибириэс үлээхдээ Япон тэнгисийн чийгийг өөртөө шингээн Японы ууланд тулна, энэ үед хуримтлагдсан чийг Хоккайдо хотод цас болон ордог”.

“2013 оны 2-р сард Хоккайдогийн хойд эрэг орчим бүтэн сарын турш цасан шуурга дэгджээ. Цасан хунгар бараг л 5 метр 40 сантиметр хүрсэн”. Ийм л учраас Япончууд цастай хэрхэн тэмцэх ёстойг сайн мэддэг.

Сёсэцу, дзёсэцу, рюсэцуко – цастай тэмцэх гурван систем

Дзёсэцү – цасыг гар болон хүнд техникээр цэвэрлэдэг бидний мэдэх арга. Японд энэ “систем”-ийг хуучирсан гэж үзэх бөгөөд явган хүний замд халаалт тавих боломжгүй бүс нутгууддаа ашигладаг байна. Рюсэцуко нь цасны хунгар өөрийн хүндийн жингээр усны хоолой руу унах систем юм. Японы зарим нэг хотуудад ашигладаг.

Харин сёсэцү илүү сонирхол татна. Сёсэцү гэдэг нь халдаг явган хүний зам гэдэг утгыг агуулдаг. Дотроо олон хувилбартай. Зарим нэг хотуудад явган хүний зам дор хоолой тавьж хүйтний улиралд халуун антифриз шахдаг. Антифриз нь газар дор суулгасан халуун эх үүсвэрээс хална. Нэг жишээ – олон өдөр их хэмжээний цас үргэлжлэн орлоо, харин явган хүний зам цэвэрхэн хэвээрээ.dzeninfra.ru

Японы халаалттай явган хүний замdzeninfra.ru

Байнга л цэвэрхэн, хуурай байдаг Японы замdzeninfra.ru

Япон дахь цэвэрхэн, хуурай зам

Япончууд ийм цэвэрхэн замыг яаж тавьдаг вэ?

Маш энгийн – Япончууд зам дороо халаалтын систем суурилуулна. Мэдээж үнэхээр сайн төсөвтэй муж л ингэж чадах нь ойлгомжтой. Тэгээд ч хотын бүх явган хүний замыг ч халаалттай хийхгүй, зөвхөн төв хэсгийнх л – галт тэрэгний буудал орчим, худалдааны төв гудамж, номын сан зэрэг хүн ихээр зорчдог чухал объектуудын эргэн тойронд.

Аkita University “Snow-Melting on Sidewalks with Ground-Coupled Heat Pumps in a Heavy Snowfall City.”–ийн тайлангаас хуулсан скриншотыг сонирхон хараарай.

Баруун гар талд явган хүний замыг халаалтын системтэй болгохоос өмнөх гэрэл зураг харагдаж байгаа юм. Дараагийн зургууд нь халаалтын системийн ажлын явц, үр дүнгүүд байна. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна.

Европын зарим нэг улсууд сүүлийн жилүүдэд халаалтын системтэй явган хүний зам тавих болсон. Зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусаж байгаа учраас тэр.dzeninfra.ru dzeninfra.ru

Харин манайд нэг иймэрхүү дүр зураг л харагдана.

Уншигч та өвлийг хэрхэн давж байна даа? Халтирч унаж, бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

Continue Reading

Гадаад Мэдээ

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан яриаг хадмал текст болгон дүрсэлдэг шил зохион бүтээжээ

Published

on

XRAI технологид хамгийн сэтгэл өндөр хүмүүсийн нэг бол Жастин Осмонд, тэрээр хоёр настайдаа хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдсон.

АНУ-ын поп “Осмондс” хамтлагийн Меррилл Осмондын хүү нүдний шил хэрэглэж байхдаа эхнэртэйгээ ярилцаж байгаадаа маш их сэтгэл хөдөлж “Гайхалтай, би түүний хэлсэн бүх зүйлийг  ойлгож чадаж байна” гэжээ. Үүний нэгэн адил, Таша Гури, 2022 онд “Lаав Айлнд” реалити шоуны анхны сонсголын бэрхшээлтэй оролцогч болсон, тэрээр яриаг бодит цаг хугацаанд нь текст рүү хөрвүүлж байгааг хараад нулимс дуслуулжээ. Гури төрөлхийн сонсголгүй, 5 настайдаа дунгийн суулгац суулгасан байна. XRAI-ийн хэлснээр, ухаалаг нүдний шил хэн бүхний хэрэгцээнд бүрэн нийцсэн  хэдий ч тэд ирээдүйд бүх AR болон XR ухаалаг шил үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана гэж найдаж байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ

Published

on

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ.

Tengrinews-д мэдээлснээр Казакстаны нийслэл Астана хотод -35 хэмийн хүйтэнд 30 минут автобус хүлээж зогссон оюутан бүсгүй хоёр гуяа тэс хөлдөөжээ. Энэхүү явдал нь түрүү жилийн идэр есийн хүйтэнд болсон бөгөөд хөлдөлтийн 1,2-р зэргээр хөлдөөсөн байна.Бүсгүй хүйтэнд тохируулж зохих ёсоор дулаахан хувцасласан боловч ийнхүү эрүүл мэндээрээ хохирчээ. Болсон явдалд Их сургуулийн захиргаа хариуцлага хүлээхгүй гээд хотын захиргааг буруутгасан байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!