Connect with us

Гадаад Мэдээ

Виндсор цайзыг үзнэ гэж бодож байгаа даа

Published

on

Англи Саксоны цог жавхлант хатан хаан Elisabeth II-ыг сүүлчийн замд үдэх ажиллагаа өчигдөр өглөө 06 цагаас орой 18 цаг хүртэл үргэлжилсэн ёслолын ажиллагааг дэлхийн 4 миллиард хүн цэнхэр дэлгэцээр шууд үзсэн гэнэ дээ.

Windsor Castel францаар Chateau de Windsor XI зуунд хамгаалалтын цайзаар суурь нь тавигдаж, Английн үе үеийн хаадууд өргөжүүлэн томруулан өнгө төрхийг өөрчлөн амьдарч ирсээр өнөөдөр Виндсор шилтгээн 52 000м.кв талбай эзэгнэсэн 1000 гаруй өрөө тасалгаатай бяцхан хот цайз болж дээ.

Эзлэн түрэмгийлэгч Guillaume нэрээр алдаршсан цэргийн жанжин эр 1066 онд Лондон хотоос 30 гаруй кмт хамгаалатын модон цайз босгосныг Henri I хаан 1154 оноос анхны харуул хамгаалалтын чулуун цамхагууд босгож эхлүүлсэн байнаа. Henri III хааны үеэс 1240 онд хааны хамгын анхны люкс зэрэглэлийн тохилог ордон шилтгээн барьж амьдарч эхлэснээс хойш уран барилгын бүхий л төрлийг шингээсэн цогцолбор цайз-шилтгээн болж дээ.

Эртний готик загвараар баригдан 900 жилийнхээ нүүрийг үзэж байгаа, Английн хаадуудыг оршоон бунхалдаг мөргөлийн Chapelle Saint-George сүмд өчигдөр Хатан хаан Елизабет-ыг аав George VI, ээж болон нөхөр эгчийх нь дэргэд оршоон бунхалав. Энэ сүмийн тааз гэхэд л дэвүүр хэлбэрээр цэвэр модоор урлан сийлж хийсэн маш эртний өвөрмэц онцгой загвартай гайхалтай гоё уран барилгын шийдэлтэй таазтай юм гэсэн.

Виндсор цайз хотхон дотор 1714-1830 оны үед Georgienne буюу Жоржын загварын улаан тоосгон барилгууд баригдаж байсан бол Викториа хатан хааны 1837-1901 онуудад сэргэн мандалтын үеийн болон néogothique стилээр баригдсан шилтгээн мөргөлийн сүм байдаг юм байнаа. Ордон шилтгээний дотор талын декорац нь барилгынхаа гадна талтай зохицуулан чимэглэн, тавилгуудаа тавьдаг юм байхаа.

1992-11-20нд Хатан хааны хувын мөргөлийн бяцхан сүмийн лааны дөлнөөс өглөө сүмийн хөшгөнд гар авалцсанаар хатан хааны амьдардаг гол хэсэг Виндсор шилтгээнд түймэр гарч асар их хохирол үзжээ. Сэргээн засварлахад 36,5 сая ливр стерленг зарцуулан сэргээн засварласан юм байнаа.

Мянганы түүхтэй энэ буурал цайз шилтгээний бүх түүхийг хүүрнэн гэвэл Английн бүх хаадуудын түүхийг сөхөж бичих хэрэгтэй болох нь. Хамгийн гоё нь Виндсор шилтгээн 7 хоногын 5 өдөр дэлхийн аль орноос зорин ирэх хүмүүст үүд хаалга нь нээлттэй байдаг болохоор шилтгээн цайзаар аялан үзэж харах чөлөөтэй юм байна.

Удахгүй бидэн хоёр нь Англи орныг зорихдоо энэхүү гайхамшигт Хааны ордон шилтгээн бусад түүхийн дурсгал олон сайхан музей үзмэрүүдийг үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Гадаад Мэдээ

Японд явган хүний зам нь доороосоо халдаг учраас хэзээ ч цас цэвэрлэх шаардлага гардаггүй, бас хэн ч халтирч унахгүй. Үүнийг яагаад манайд хийж болдоггүй юм бол?

Published

on

“Ёстой үрэлгэн зан” л гэж та бодох байх. Гэвч үгүй юм. Халаалттай явган хүний зам барих, мөн манайд бараг жил болгон явган хүний зам, брожур солих зардал бараг л адилхан гарна. Нарийн тооцоо хийгээд үзвэл халаалттай явган хүний зам илүү хэмнэлттэй ч болох магадлалтай.

Тийм ээ, ийм зам тавихад эхний удаадаа өндөр өртөгтэй, гэхдээ дараагийн жилүүдэд зардал эрс буурна.

Япончууд болон цас

Манайд хоёр л гай байдаг гэхэд буруудахгүй – зам ба зам дээрх тэнэгүүд. Харин Японд ганц гай л бий. Энэ нь цас. Хоккайдо арал дэлхийд хамгийн их цас ордог бүс нутагт багтдаг. Үнэхээр их орох үе бий, энэ үед Саппоро хотын зарим нэг оршин суугчид байшингийнхаа хоёрдугаар давхрын цонхоор гарахаас өөр аргагүй болно.

Тэд яагаад явган хүнийхээ замыг цэвэрлэдэггүй юм бэ? Явган хүний зам дээр унасан цасыг оршин суугчид цэвэрлэх журам Японд үйлчилдэг. Бас Японд цас хайлуулах бодис ашиглахыг хориглодог. Энэ мэт шалтгааны улмаас Хоккайдод энэ дүр зураг ердийн үзэгдэл болжээ.dzeninfra.ru

Отару хотын энэ гудамжны оршин суугчид явган хүний цас цэвэрлэх өөрсдийнхөө хариуцлагыг яаран хэрэгжүүлэхгүй л байна. Төр засаг хийцгээнэ биз гэсэн байр суурьтай.

Хоккайдод яагаад тийм их цас ордог юм бэ? Газарзүйн байрлалд бүх учир байгаа юм. Нобелийн шагналт Японы зохиолч Ясунари Кавабатагийн “Цасан улс” романы англи орчуулгын өмнөтгөл үгэнд уран зохиол судлаач Эдвард Сейденстикер уг үзэгдлийг дараах байдлаар тайлбарлан бичжээ: “Өвөлдөө хүйтэн салхи Сибириэс үлээхдээ Япон тэнгисийн чийгийг өөртөө шингээн Японы ууланд тулна, энэ үед хуримтлагдсан чийг Хоккайдо хотод цас болон ордог”.

“2013 оны 2-р сард Хоккайдогийн хойд эрэг орчим бүтэн сарын турш цасан шуурга дэгджээ. Цасан хунгар бараг л 5 метр 40 сантиметр хүрсэн”. Ийм л учраас Япончууд цастай хэрхэн тэмцэх ёстойг сайн мэддэг.

Сёсэцу, дзёсэцу, рюсэцуко – цастай тэмцэх гурван систем

Дзёсэцү – цасыг гар болон хүнд техникээр цэвэрлэдэг бидний мэдэх арга. Японд энэ “систем”-ийг хуучирсан гэж үзэх бөгөөд явган хүний замд халаалт тавих боломжгүй бүс нутгууддаа ашигладаг байна. Рюсэцуко нь цасны хунгар өөрийн хүндийн жингээр усны хоолой руу унах систем юм. Японы зарим нэг хотуудад ашигладаг.

Харин сёсэцү илүү сонирхол татна. Сёсэцү гэдэг нь халдаг явган хүний зам гэдэг утгыг агуулдаг. Дотроо олон хувилбартай. Зарим нэг хотуудад явган хүний зам дор хоолой тавьж хүйтний улиралд халуун антифриз шахдаг. Антифриз нь газар дор суулгасан халуун эх үүсвэрээс хална. Нэг жишээ – олон өдөр их хэмжээний цас үргэлжлэн орлоо, харин явган хүний зам цэвэрхэн хэвээрээ.dzeninfra.ru

Японы халаалттай явган хүний замdzeninfra.ru

Байнга л цэвэрхэн, хуурай байдаг Японы замdzeninfra.ru

Япон дахь цэвэрхэн, хуурай зам

Япончууд ийм цэвэрхэн замыг яаж тавьдаг вэ?

Маш энгийн – Япончууд зам дороо халаалтын систем суурилуулна. Мэдээж үнэхээр сайн төсөвтэй муж л ингэж чадах нь ойлгомжтой. Тэгээд ч хотын бүх явган хүний замыг ч халаалттай хийхгүй, зөвхөн төв хэсгийнх л – галт тэрэгний буудал орчим, худалдааны төв гудамж, номын сан зэрэг хүн ихээр зорчдог чухал объектуудын эргэн тойронд.

Аkita University “Snow-Melting on Sidewalks with Ground-Coupled Heat Pumps in a Heavy Snowfall City.”–ийн тайлангаас хуулсан скриншотыг сонирхон хараарай.

Баруун гар талд явган хүний замыг халаалтын системтэй болгохоос өмнөх гэрэл зураг харагдаж байгаа юм. Дараагийн зургууд нь халаалтын системийн ажлын явц, үр дүнгүүд байна. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна.

Европын зарим нэг улсууд сүүлийн жилүүдэд халаалтын системтэй явган хүний зам тавих болсон. Зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусаж байгаа учраас тэр.dzeninfra.ru dzeninfra.ru

Харин манайд нэг иймэрхүү дүр зураг л харагдана.

Уншигч та өвлийг хэрхэн давж байна даа? Халтирч унаж, бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.

Continue Reading

Гадаад Мэдээ

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан яриаг хадмал текст болгон дүрсэлдэг шил зохион бүтээжээ

Published

on

XRAI технологид хамгийн сэтгэл өндөр хүмүүсийн нэг бол Жастин Осмонд, тэрээр хоёр настайдаа хүнд хэлбэрийн сонсголын бэрхшээлтэй гэж оношлогдсон.

АНУ-ын поп “Осмондс” хамтлагийн Меррилл Осмондын хүү нүдний шил хэрэглэж байхдаа эхнэртэйгээ ярилцаж байгаадаа маш их сэтгэл хөдөлж “Гайхалтай, би түүний хэлсэн бүх зүйлийг  ойлгож чадаж байна” гэжээ. Үүний нэгэн адил, Таша Гури, 2022 онд “Lаав Айлнд” реалити шоуны анхны сонсголын бэрхшээлтэй оролцогч болсон, тэрээр яриаг бодит цаг хугацаанд нь текст рүү хөрвүүлж байгааг хараад нулимс дуслуулжээ. Гури төрөлхийн сонсголгүй, 5 настайдаа дунгийн суулгац суулгасан байна. XRAI-ийн хэлснээр, ухаалаг нүдний шил хэн бүхний хэрэгцээнд бүрэн нийцсэн  хэдий ч тэд ирээдүйд бүх AR болон XR ухаалаг шил үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана гэж найдаж байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ

Published

on

30 минут автобус хүлээгээд ГУЯА тас хөлдөөжээ.

Tengrinews-д мэдээлснээр Казакстаны нийслэл Астана хотод -35 хэмийн хүйтэнд 30 минут автобус хүлээж зогссон оюутан бүсгүй хоёр гуяа тэс хөлдөөжээ. Энэхүү явдал нь түрүү жилийн идэр есийн хүйтэнд болсон бөгөөд хөлдөлтийн 1,2-р зэргээр хөлдөөсөн байна.Бүсгүй хүйтэнд тохируулж зохих ёсоор дулаахан хувцасласан боловч ийнхүү эрүүл мэндээрээ хохирчээ. Болсон явдалд Их сургуулийн захиргаа хариуцлага хүлээхгүй гээд хотын захиргааг буруутгасан байна.

Continue Reading

Trending

error: Content is protected !!