Connect with us

Монгол Мэдээ

Согтуурсан үедээ 30 метрийн өндөр хясаан дээр машинтайгаа тэгнэж тогтсон иргэнийг буулгажээ

Published

on

Согтуудаа жолооны ард сууж 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтсон иргэнийг орон нутгийн Онцгой байдлын албаныхан буулгажээ. 

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар хясааны дээр гурван зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 12:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байсныг ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published.

Монгол Мэдээ

АЛЬ ХУРУУНД БӨГЖ ЗҮҮХЭЭС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛДАГ

Published

on

Та хуруундаа бөгжтэй бол аль хуруундаа хэрхэн зүүх ёстойг мэдэх үү. Зүүсэн бөгж тань, танд юу тохиосон мөн юу тохиолдож болохыг өгүүлдэг байна. Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ.

Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор хуруундаа зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна.

Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.

– Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна.

– Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна.

– Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна.

– Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ. Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг

Continue Reading

Монгол Мэдээ

Хаягдсан хүүхдийг өсгөж байсан муурнууд Дэлхий нийтийг цочроож гайхшралыг төрүүлжээ

Published

on

Аргентинд хэдэн муур, өөрсдийнхөө үүрлэдэг хонгил руугаа байнга идэх юм зөөж ээлжилж гарч орцгоож байгаа нь өвлийн турш анхаарал татсаар хавар дулаарахаар тэр үүр лүү хэдэн хүн орж үзэхээр шийдэж ортол нэг ой арай хүрээгүй нүцгэн нялх хүүхдийг хэдэн муур тал талд нь наалдаад хэвтчихсэн нэг нь бүр эх нь аятай долоож байжээ.

Тэгээд зогсохгүй ойртох гэхээр муурнууд сэрвээгээ сэрвийлгэн үсээ босгож а.р.х.и.р.ч харамлаад сүйд гэнэ шүү. Хүүхэд ч час хийн уйлж муурандаа нүүрээ наагаад бишүүрхээд сүйд байж. Ямартай ч хүмүүс аргыг нь олж муурнуудыг тайвшруулах гэж зайдас мах гэх мэт хүнс өгсөн ч муурнууд хоол руу харж буй харц нь хорхойссон шинжтэй байсан ч огтхон ч тоосонгүй. Ингээд түр хамт хоноглож хоол хүнс ойртуулж дасгаж байж хүүхдийг ямартай ч салгаж авч.

Хүүхэд хүү байсан ба муурнууд руу сарвалзан чарлаж уйлж ээжээсээ салж буй мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь сэтгэл уярмаар. Муурнууд ч орилолдон дайрч эхэлсэн ч төрөлхийн ухаалаг амьтан болохоор хүүхдэд хор болохгүйг нь зөнгөөрөө мэдсэн бололтой учиргүй дайраагүй ч нүд салгалгүй ширтэцгээж, хүүхдийг машинтай авч эмнэлэг явах нэлээд урт замыг 10-аад муур сүргээрээ дагацгааж гүйлдсээр хамт шахуу иржээ.

Ингээд хүүхдэд зохих шинжилгээ хийж эрүүл болохыг оношилж асрамжинд шилжүүлэхэд уг асрамжийн гадаа өнөөх муурнууд үүрлэн амьдарцгааж тэндээс огтхон ч холдохоо байсан гэнэ. Хүмүүс ч муурнуудыг ихэд хайрлан авах хүсэл байвч тэндээс холдох дургүй нь илт тул тэднийг байнга хооллож эрхлүүлдэг болжээ.

Уг хүүхдийг анх ээж нь: “Тэжээж чадахгүй учраас сайн санаат хүмүүст даатгав” гэсэн утга бүхий захиатай орхисон байсныг муурнуудын хүүхэд байлгаж байсан үүрнээс өлгийтэй нь олжээ. Уг захианаас он сараар нь хөөгөөд үзэхэд хүүхдийг 3-сартай байхад нь хаясаныг ухаант амьтад олж бүтэн 4- сар илүү тэжээн өсгөж өвлийн шөнөөр дулаан үсээрээ тал талд нь шахаж хонодог байсан нь тодорхой болжээ. Сэтгэл уярмаар ийм ухаалаг амьтад байх гэж…

…Мөн хаягдсан хүүхдийг хөлдөж үхэхээс аварч хүн иртэл наалдан хэвтэж орилж байсан муур ч байдаг байна…

Continue Reading

Монгол Мэдээ

“Шинэ жилийн үеэр архи хэтрүүлэгсэд осгож нас барах нь ихэсдэг”

Published

on

Арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд шинэ жилийн баярын уур амьсгалдаа хувь хүн, албан байгуллагууд “согтож” эхлэдэг. Үүний хажуугаар ГССҮТ-д архи хэтрүүлэн хэрэглэж улмаар гар хөлөө хөлдөөсөн иргэдийн тоо эрс нэмэгддэг. Ганцхан удаа шинэ жилийн баяр тэмдэглэх гэсэн биш насаараа  “харамсалтай” үлдсэн иргэн Б.Чинзориг ийнхүү ярьж байна. 

Тэрбээр “Ах нь 2017 оны өвөл ажлынхаа шинэ жилд оролцдог юм байна. Тухайн үедээ хөөрч дарвиад нэлээд уусан. Яг юу болсныг төдийлөн санадаггүй. Нэг сэрэхэд л нэг гарын маань гурван хуруу, нөгөө гарын минь хоёр хурууг хөлдөлттэй холбоотойгоор тайрах болсон байсан. Уг нь байгууллага хамт олон маань бүгд л байсан Гэхдээ тэр өдөр яагаад ч юм намайг шал согтуу орхиод явсан юм билээ. Одоо тэр байгууллагын нэрийг дурдаад яах вэ. Хүн их сонин. Намайг гараа хөлдөөж хөдөлмөрийн чадвараа алдсан дараа нөгөө хамт олноос минь хэн ч эргэж тойроогүй юм даа” хэмээн ярив.

Энэ мэтчилэн шинэ жилийн баяраар архи сонтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь нас эрүүл мэндээрээ хохирсон өч төчнөөн тохиолдол бий. Уг нь хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй. Эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж хундага тулгах бүрт, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа нь золгүй явдлаар төгсөж байна.

2020 онд коронавирусын хөл хориото холбоотойгоор хөл гөрөө хөлдөөж осгосон иргэдийн тоо  хүн харьцангуй бага байгаа юм. Харин 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд л гэхэд 70 гаруй хүн осгож нас барсан байгаа юм. 

Харин тоо мэдээлийг ГССҮТ-өөс нарийвчлан авч үзэхэд 

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгож яаралтай тусламж авсан тоо.

  • 2020 онд 107
  • 2021 онд 134
  • 2022 оны зөвхөн 11 сард 96 хүн тусламж авчээ

Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Хүрэлсүх архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах талаарх зарлиг гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас “Намайг алгас нөлөөллийн аянын зохион байгуулж байгааа юм байна. Ингээд ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Энхтайвантай ярилцлаа.

-Архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар нөхцөл байдалтай байгаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Манай улсад импортоор оруулж ирж байгаа архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл ч энэ хэрээр нэмэгдээд байна. ДЭМБ-аас тогтоосон стандарт байдаг. Жилд насанд хүрсэн хүний архи, согтууруулах ундааны хэрэглээ 7-8 литр байдаг тухай. Хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ногдож байна.

Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 51 хувь нь байнга хэтрүүлэн хэрэглэдэг тоо байна. Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн хүн 2018 онд 85840, 2019 онд 111076, 2020 онд 90.360, 2021 онд 69.414, 2022 оны эхний 10 сарын байдлаар 54.901 байна л даа. Харин улсын хэмжээнд шүүхээр баривчлагдсан хүн 2018 онд 10981, 2019 онд 15296, 2020 онд 15.745, 2021 онд 15.172 байгаа юм. Тэгвэл 2022 оны эхний 10 сарын байдлаар 15.270 хүнийг шүүхээр баривчилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.988 нэгжээр буюу 26.1 хувиар өссөн байдалтай байна.

-“Намайг алгас” аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Хамгийн гол нь олон нийтэд архины хор хөнөөл, буруу зуршил, архины өргөн хэрэглээг бууруулж зөв хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Учир нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архидан согтууралттай холбоотой байдаг. Энэ бол маш ноцтой үзүүлэлт.

-Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хамт олноороо, найз нөхдөөрөө, олуулаауулзах үед архи , согтууруулах ундаанаас татгалзсан нэгнээ буруутгах хандлага байдаг шүү дээ. “Намайг алгас” гэж хэлсэн нэгнээ хүндэтгэх хэрэгтэйг энэ аянаар ойлгуулахыг зорьж байна. Зөв үү?

-Намайг алгас гээд үг сонголтон дээр бид нэлээд ажил л асан. Мэдээж гол зорилго бол архины хэрэглээг багасгах, хорт зуршлаас ангид байх тухай шүү дээ. Тиймээс “Тааруулж татгалз” гэх мэтээр олон нэршил яригдсан. Тэр дундаас “Намайг алгас” үгийг сонгосон. Хамгийн гол нь хамт олон, найз нөхдөөрөө хавтгайрсан архидалт, буруу зан үйлээс залуу үеэ хамгаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлдээ цаг гаргах зорилготой. Тиймээс хэн ч хүүхэд маань хүлээж байгаа, эхнэр, нөхөр маань гэрт байгаа, би өөр төлөвлөгөөтэй, би бэлтгэлд явна, би эрүүл хооллож байгаа, би хичээлтэй учраас “Намайг алгас” гэж шууд хэлдэг байх ёстой. Түүнийг нь бусад нь ч хүндлэх ёстой.

-Архидалтаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил их байдгийг та хэллээ. Тодорхой жишээ дурдахгүй юу?

-Дээр хэлсэн шүү дээ. Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архи, согтууруулах ундаанаа сүүдэлтэй байдаг. Хоногт 300-500 жолооч согтуугаар машин жолоодож байгаад эрүүлжүүлэгдэж байна . Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн 40-50 хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг. Жишээ нь, олон жил уулзаагүй найзууд төрсөн өдөр тэмдэглэдэг. Олон жил уулзаагүй гэж нэгнийгээ онгироож байгаад хавтгайрсан архидалт болсон. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Бас согтуурсан үедээ бусдад агсам тавьж гэмтэл учруулаад эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байгаа тохиолдлууд ч бий.

Нэмэлт: Хэрэв та хэн нэг найзыгаа архинд уруу татаж, шахсан тохиолдолд дараах хуулийн хариуцлагыг хүлээнэ

28 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
2023 оны 1 сарын 1-ээс дагаж мөрдөх хуулинд

28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;

28.1.2.21 нас хүрээгүй;

28.1.3.жирэмсэн.

28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.

Continue Reading

Trending

error: Content is protected !!