Connect with us

Монгол Мэдээ

Микрофоноо хаалгүйгээр 10 сарын 16-нд анхны халдвар оношлогдсон гэх ярианы учир тайлагдлаа

Published

on

Цахим орчинд Эрүүл мэндийн яам болон Оном сан зэрэг гурвалсан цахим хурлын үеэр Эрүүл мэндийн яамны нэгэн ажилтан микрофоноо хаалгүйгээр “10 сарын 16-нд оношлогдсон юм байна” гэх мэтээр ярьж байгаа нь нэгэн бичлэгт үлдсэн байдаг.

Үүнийг нь иргэд гайхан хүлээн авсан. Учир нь анхны тохиолдол буюу Энхсарангаас гарсан жолооч Д-гээс үүдэлтэй халдварууд нь 11 сарын 11-нд анх батлагдаж улмаар хөл хорио тогтоож эхэлсэн билээ. Харин иргэд үүнээс бараг сарын өмнө халдвар илэрснийг нуув уу гэдэг эргэлзээ, хардлага гараад байсан юм.

Тэгвэл уг асуудлын шалтгаан маш энгийн байжээ. Тодруулбал энэ талаар Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар ийнхүү тайлбар өгсөн байна. “Тухайн бичлэг нь манай сангийн албан ёсны пэйж дээр оруулсан 1 цаг гаран бичлэг байгаа. Манай Оном сан болон Дархан-Уул аймаг, ЭМЯ хамтраад гурвалсан цахим хурал хийсэн бичлэг юм.

Тухайн бичлэг дээр Эрүүл мэндийн яамны нэг ажилтан микрофоноо хаалгүйгээр 10 сарын 16-нд оношлогдсон юм байна гэх мэт зүйл ярьсан. Яг үнэндээ тэр хүн 11 сарын 16 гэдэг үгийг эндүүрч хэлсэн юм шиг байна лээ. Учир нь 11 сарын 16-нд Дархан хотод анхны хоёр тохиолдол бүртгэгдэж батлагдсан байдаг” гэсэн юм.

Тэгэхээр тухайн ажилтан 11 гэсэн тоог 10 гэж уншсанаар иргэдэд буруу ойлголт төрүүлэх шалтгаан болжээ. Тиймээс анхны халдвар 10 сарын 16 бус 11 сарын 11-нээс эхэлсэн нь үнэн болж таарлаа.

Мөн танд өнөөдөр гарсан нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

2020 оны 12-р сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаа нэгдүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болох байсан ч дахин тав хоног сунгаснаар нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл энэ сарын 9-нд Шадар сайдын ажлын хэсгийн хуралдаанаар Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны 1-р сарын 11-нээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Хөл хорионы зэрэглэлийг буруулснаар дараах 18 чиглэлийн үйл ажиллагаанаас бусад газрууд хэвийн ажиллах талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. 

Баянгол дүүрэгт коронавирусийн халдварын шинэ голомт үүслээ. Тодруулбал тус дүүргийн 6-р хорооны 43А байранд нэг орцны зургаан хүн халдвар авчээ. Орцоор дамжсан халдварын тохиолдол нь “Мөнгөн Гүүр” эмнэлгийн сувилагч, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан байсан тул дээрх газрын ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна. 

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны 03:00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл Баянгол дүүргийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулахаар боллоо. Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах юм байна. Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8539 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.

Энэ хугацаанд хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдана. Мөн эмнэлэг, онцгой комисс, цагдаагийн байгууллага зэрэг төрийн албаны машин хөдөлгөөнд оролцоно. Харин бусад иргэдийн хувьд хязгаарлалтын бүсээс орох, гарах хөдөлгөөн хязгаарлалттай.

Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд манай улсад коронавирусийн халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 1429 боллоо. Энэ долоо хоногт шинээр “Ачтан Элит Клиник” эмнэлэгт шинэ голомт үүсч, тус эмнэлгийн голомтоос 45 хүн халдвар авснаас эрүүл мэндийн ажилтан 21 байна. Мөн “Мөнххада”-гийн ажилтан 8, гэр бүлийн хавьтал 16 болоод байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 603 боллоо. Улсын хэмжээнд нийт батлагдсан 1429 тохиолдлын 829 нь эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварыг илрүүлэх харуулдан тандалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд худалдаа, үйлчилгээ, банкны 4320 хүнд коронавирус илрүүлэх тандалт шинжилгээ хийсэн байна. Ингэхэд дөрвөн иргэнээс коронавирус илэрчээ.

Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа тусгай дугаарын долоон утсанд 24 цагийн хугацаанд 6272 иргэн хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөмж, зөвлөгөөг авчээ.  

Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг маргааш буюу сарын 11-нээс сулруулах шийдвэр гаргасан учраас маргааш буюу Даваа гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжиж эхэлнэ гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдэгдсэн. Ингэснээр маргаашнаас эхлэн QR кодгүйгээр зорчиж эхлэх юм. 

Маргааш дугаарын хязгаарлалтын журам ёсоор улсын дугаар нь 1 болон 6-аар төгссөн тээврийн хэрэгсэлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. 

Дэглэм буурч байгаа хэдий ч Улаанбаатар хотод халдварын голомтууд идэвхтэй хэвээр байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг байгааг албаны хүмүүс онцлов.

Засгийэ газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг “Ирэх долоо хоногт 34 салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа нээж байна. Цаашдаа массыг хамарсан томоохон голомт үүсэхгүй бол шат дараалалтай салбаруудыг нээнэ” гэсэн юм. Доорх 18 салбар, чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг маргаашнаас сэргээх юм. 

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Монгол Мэдээ

“Хүүгийн багш ковид тусаад өөд болсон, нөхөр нь бас өөд болчихлоо. 4 хүүхэд өнчирсөн”

Published

on

By

С1 телевизийн сэтгүүлч Тэгшээ өөрийн жиргээндээ ийнхүү өгүүлжээ.

“Хүүгийн багш ковид туссан гээд бичиж бсан даа.Онлайн хичээлийн үеэр ухаан алдаж сэхээнд орсон.Сувилагч тариа андуурч хийсэн үйлдлээс үүдэн өнөөдөр амь насаа алдлаа.Нөхөр нь ковидын вакцин хийлгээд энэ оны 3 сард зүрх нь гэнэт хаагдаад бас өөд болсон.4 хүүхэд өнчирч үлдлээ” хэмээн бичжээ.

Харин түүний дор сэтгүүлч Э.Лхагва:

“Ковидын вакцинаас болж хүний амь нас эрсдсэн тохиолдол бүртгээгээгүй байгаа даа нягтлаагүй мэдээлэл үү?” хэмээн лавласан байна. Үүний хариуд Тэгшээ:

“Вакцинаас болоогүй ч вакцинжуулснаас хойш зүрх нь хаагдаж байгаа хүмүүсийг судалж байгаа байх гэж л бодож байгах. Яг ийм тохиолдол миний л эргэн тойронд гэхэд 5-6 гарчихаад байна. Шинэ вакцин, шинэ өвчин учраас вакцинаас болсон гэж бүртгээгүй байх. Нөлөөлөл нь бол байгаа” гэж хариулав.

Коронавирус хувьсалд орсноор дельта, лямбда, эпсилон гэх мэт хэд хэдэн төрлийн аюултай хувилбар бий болсон бөгөөд тэдгээр нь халдварлах чадвар өндөр, вакцины үйлчлэлд өртөх нь бага гэдгээрээ анхдагч альфа хувилбараас илүү аюул учруулж болзошгүй юм. Иймээс хамгийн аюултайд тооцогдож буй дельта хувилбарыг газар авахуулахгүйн тулд вакцины бүүстэр тун буюу гуравдагч өдөөгч тунг тарих нь зүйтэй гэж үзэх болжээ.

Continue Reading

Монгол Мэдээ

Ковидийн халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус ахуйн хүрээнд их байна

Published

on

By

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа.

Түүний танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна.

Мөн ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115 бүлэг зайны сургалтад шилжсэн байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618 сурагч, багш халдвар авчээ.

Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад КОВИД-19 цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Continue Reading

Монгол Мэдээ

УОК: Ресторан, үйлчилгээний газруудад цагийн хязгаарлалт тавина

Published

on

By

Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. 

Гарсан шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ” гэв.

Эрүүл мэндийн яамнаас уг саналыг гаргаснаа өмнө мэдэгдэж байв. Ингэснээр халдварын тархалтыг 20 хувиар бууруулах тооцоололтой байгаа юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!