Connect with us

Гадаад Мэдээ

Видео: Монгол улсад болсон газар хөдлөлтийн бичлэгүүдээс

Published

on

2021 оны 1 дүгээр сарын 12–ны 05 цаг 32 минут 56 секундэд (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт  боллоо. Уг хүчтэй газар хөдлөлтөөр өдөөгдсөн газрын гүн дэх эвдрэлийн процесс эрчимтэй явагдаж улмаар тухайн бүс нутагт олон тооны давталт газар хөдлөлтүүд болж байна. 2021 оны 1 дүгээр сарын 12–ны  цагийн байдлаар тус бүс нутагт 150 орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс магнитуд 5-тай газар хөдлөлт 6, магнитуд 4-тэй газар хөдлөлт 19 удаа болсон байна.

ТА ГАЗАР ХӨДЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ИРГЭДИЙН ОРУУЛСАН БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн ба Хөвсгөл аймгийн бүх сумд, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугчид болон Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэд мэдэрсэн байна.

Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалтаас (Зураг 2-т) харахад онолын хувьд Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлов. Энэхүү газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь Улаанбаатар хотын янз бүрийн хөрсөн дээр баригдсан барилга байгууламжид үзүүлэх нөлөөлөл нь тухайн орчны инженер геологийн нөхцөл болон барилгын хийцээс хамааран харилцан адилгүй байна.  Уг газар хөдөлсөн газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаарч байна. Уг бүс нутагт 1950 оны 4-р сард 6.8 магнитудтай, 1985 оны 4 сард 5.3  магнитудтай газар хөдлөлт болж байсан байна.

Газар хөдлөлтийн нөхцөл байдлаар мэргэжлийн байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал хийж байна.

Өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт болсон. Хүчтэй газар хөдлөлтөөс хойш хамгийн сүүлд 8:30, 9:10 цагт дахин чичиргээ мэдрэгдсэн талаар Ханх сумын засаг дарга Л.Даваабаяр мэдэгдсэн юм.

МХЕГ, Барилга хот байгуулалтын яам, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хэвлэлийн хуралд оролцож байна.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

-Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 6-8 баллын хүчтэй газар хөдлөлт 1991  онд болсон. Хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах систем манай улсад бий. УБ-ын эргэн тойронд 3 голомт бий. Дэрэнгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс, Булган, Сэлэнгийн Бүтээлийн нурууны голомтууд тус тус бий. Эдгээрт томоохон хэмжээний газар хөдлөлт болбол дуут дохиоллын систем өөрөө ажилладаг. Бид энэ системийн горимыг МХЕГ-тай хамтран шалгахад хэвийн ажиллаж байсан. Харин өнөөдөр яагаад дуугараагүй вэ гэвэл улаан, ногоон, шар түвшинд буюу аюултай түвшинд хүрээгүй гэсэн үг юм.

Урьдчилан таамаглах системийг бид олон улсын эрдэмтэдтэй хамтран боловсруулахаар ажиллаж байна. Физик орчны өөрчлөлтийг хэмжих багажууд гэж бий. Эдгээр  багажны тусламжтайгаар бүртгэл явуулдаг. Энэ нь амар ажил биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт урьдчилан таамаглах хэмжээнд хүрэх нь гарцаагүй гэдэгт би эрдэмтэн хүний хувьд итгэдэг.  

Өнөө өглөө болсон газар хөдлөлтийн мэдээллийг Шадар сайд болон холбогдох бүх хүнд тэр дор нь буюу 05.00 цагт цахим шуудангаар хүргэсэн. Зарлан мэдээлэх системийг газар хөдлөх бүрд ашиглаж болохгүй. Иргэдийг айлгах, цочроох гэх мэт сэтгэл зүйн сөрөг дагавартай тул онцгой тохиолдолд л ашиглана.  

Хүчтэй газар хөдлөлт болсны гол шалтгаан нь газрын хэвлийд их хэмжээний энерги хуримтлагдан, тэр энерги чөлөөлөгдөж, газрын хэвлийд тархах үзэгдэл юм.

Ханх суманд ойрын хугацаанд дахин газар хөдлөх үү гэдгийг нэмэлт судалгаа хийж батална. Тухайн газар орчинд урьд нь хүчтэй газар хөдөлсөн үү, хэдэн жилийн зайтай болсон бэ гэдгийг тогтооно. Жишээ нь 1957 онд Говь-Алтай аймагт болсон газар хөдлөлтийн даван хөдлөлт 2500 жилд нэг удаа гэдгийг тогтоосон. Манай улс эх газрын гүнд оршдог тул энерги газрын гүнд хуримтлагдах хугацаа нь илүү удаан үргэлжилдэг. Харин Япон гэх мэт далайн орнуудад энэ хугацаа их хурдан байдаг.     

Мөн барилга байгууламжийн өөрийн онцлогоос хамааран газар хөдлөлтийн чичирхийлэл харилцан адилгүй байдаг. Тухайн газрын хөрс, барилгын хийц, материал үүнд ихээхэн нөлөөтэй.

Бид Булган аймагт дуут дохиоллын систем суурилуулахаар ажиллаж байна. Мөн иргэдэд мессежееэр мэдээлэл хүргэх гэх мэт арга замуудыг ч судалж байна.  

Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл: Монгол Улсад нийт 130 мянган барилга бий. Газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилга орон нутагт илүү их буюу 16 хувьтай байна. Нийслэлд энэ хувь 2 байдаг. Жил бүр МХЕГ барилгын ашиглалтын төлөв байдлыг хийц, оноор нь эрэмбэлсэн мэдээллийг зохих байгууллагууд руу явуулдаг. Буулгах, бэхлэн хүчитгэх, дахин төлөвлөгөөнд оруулах шаардлагатай барилга нийслэлд нэлээд хэд бий. Энэ бүх мэдээллийг хотын удирдлагууд руу явуулсан.

Бид өнөө өглөөнөөс эхлэн Хөвсгөлд барилгын үзлэг шалгалт хийж байна. Ханх сумын сургууль, ЗДТГ-ын барилгын хана цуурсан, цонх хаалга хагарсан байна. Бусад аймагт ямар нэг гэмтэл үүсээгүй байна. УБ-т мөн ажлыг хэсэг ажиллаж байна.

Манай улсад барилга байгууламжтай холбоотой олон норм бий.

Нийт барилгын 2 хувь нь 9 баллын хүчтэй газар хөдлөх бүсэд байрладаг. УБ-ын 3800 барилгад үзлэг шалгалт хийхэд театрын гэх хэм хуучны барилгууд, 40, 50 мянгатын барилгууд ихээхэн эрсдэлтэй.

БХБЯ-ны төлөөлөл: 2010 оноос барилгуудыг газар хөдлөлтийн эрсдэлийн дагуу пасспортжуулалт эхэлсэн.  2009 онд Засгийн газрын хөтөлбөр баталсны дагуу энэ ажлыг хийсэн. 1970 оноос өмнөх барилгуудын үнэлгээг хийсэн. Одоо 70-80 барилга үлдээд байна. Олон нийтийн 524 барилга бий. 

2008 онд Францын Засгийн газрын төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ООГФХ газар хөдлөлтийн зураглалыг шинэчилсэн. Үүнийг тухайн барилга байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй болгох зорилгоор хийсэн юм. 2002 онд газар хөдлөлтийн нормыг шинэчлэн, хамгийн сүүлд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан одоо албажуулах шатандаа байна. Тэгэхээр тухайн үеийнхээ нормд нийцсэн барилгуудыг л барьдаг.    

Соёлын өвийн барилгуудыг бэхлэх хүчитгэх төслийг Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Эхлээд ямар барилгыг соёлын өвд тооцох вэ гэдгээ тогтоосон. Тухайн барилга байгууламжийн бат бэхийг шалгадаг тоног төхөөрөмжүүд ЖАЙКА-гийн шугамаар авсан. МХЕГ болон Нийслэлийн МХГ-т багаж хангалттай бий. Харин орон нутагт гар багажуудтай. ШУТИС-тай хамтран иж бүрэн шинжилгээ, туршилт хийх боломж бий.  

-Манай улсад хоргодох байр бий юу? 
-Онцгой байдлын төлөөлөл энэ асуултад хариулахдаа “Нийслэлд түр цуглах талбай 193 бий. Эдгээрийг тэмдэгжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэх 32 байр бэлдсэн. Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл гэж бий. Энэ байгууллагыг Шадар сайд ахалдаг. Улирал бүр төлөвлөгөөгөө эргэж харан, хуралддаг. 21 аймагт мөн ийм зөвлөл бий гэв.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад Мэдээ

Дуучин Жастин Биберын 33 настай шүтэн бишрэгч түүнтэй адилхан болохыг хүсчээ

Published

on

By

Дуучин Жастин Биберын 33 настай шүтэн бишрэгч нь пластик мэс ажилбарт 100 мянган долларыг зарцуулсан аж. Тэр залуу өсвөр насныхны шүтээн болсон 19 настай дуучинтай адилхан болохыг хүсч байгаа юм.

Тоби Шелдон гэдэг энэ эр залуу дуучин Жастин Бибертэй төстэй харагдахын тулд сүүлийн таван жилийн туршид ийм ажилбаруудыг хийлгүүлж байгаа гэнэ. Түүний энэ өвөрмөц сонирхол 2008 оноос хойш үргэлжилж байна. Тэрбээр Лос-Анжелес хотноо амьдарч, дууны үг бичдэг аж.

23 настайдаа мань хүн халзан болж эхэлсэн гэнэ. Шүтэн бишрэгч эр үс шилжүүлэн суулгах ажиллагааг хэд хэдэн удаа хийлгээд үр дүнг нь үзжээ. Энэ ажилд 21 мянган доллар зарцуулсан байна. Дараа нь 19 настай дуучин шиг залуу харагдахын тулд ботокс тариулан, уруулын хэлбэрээ засуулж, зовхио татуулан, инээмсэглэлээ өөрчлүүлжээ. “Би түүний хөгжмийг нэг их сонсдоггүй.

Харин түүний дэндүү залуухан нүүр царай надад таалагддаг” гэж Тоби Шелдон ярив. Саяхан түүнд нэгэн дэлгүүрийн ажилтнууд согтууруулах ундаа худалдаагүй гэнэ. Дэндүү залуухан харагдаж байгаа тул ингэсэн хэмээн гажигтай эр бахархалтай нь аргагүй өгүүлэв.

Continue Reading

Гадаад Мэдээ

Гоолиг нарийн бэлхүүстэй нарийн бичгүүдээсээ салахыг уриалжээ

Published

on

By

Индонезийн Горонтало мужийн албан тушаалтнуудыг нарийн бичгээрээ залуу бүсгүйчүүдийг сонгохгүй байхыг уриалж, ийм нарийн бичгүүдээсээ халахыг хүсчээ. Өөрөөр хэлбэл тус мужид төрийн албанд зүтгэж буй албан тушаалтнууд нь эрэгтэй юмуу эсвэл ахимаг насны эмэгтэй нарийн бичигтэй байх ёстой болж байна.

“Зарим албан тушаалтнууд эхнэрээсээ  илүүтэйгээр залуухан нарийн бичиг нартаа анхаарал, халамж тавьж байна. Тэр томилолтоос нарийн бичигтээ үнэтэй, тансаг бэлэг авчирдаг хэрнээ эхнэртээ хоосон ирдэг. Энэ нь ёс суртахууны хувьд байж боломгүй үзэгдэл” гэж Горонтало мужийн захирагч Русли Хабиби мэдэгджээ.

Гэхдээ Хабиби энэхүү уриалгаа ямар нэгэн шаардлага юмуу эсвэл хориг биш гэдгийг онцолж, үнэхээр ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг албан тушаалтнууд бол түүний уриалгыг дэмжинэ гэдэгт итгэж буйгаа мэдэгдсэн байна.

Continue Reading

Гадаад Мэдээ

Монгол охиныг зодсон Солонгос сурагчдын хоёр нь суллагджээ

Published

on

By

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид бүлэглэн, Монгол охиныг зодож, ёс бусаар харилцсан асуудлыг манай улсын Гадаад харилцааны яамнаас тодруулжээ.

БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.

БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08.00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:

Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!