Connect with us

Гадаад Мэдээ

ЭМЯ: Монгол улс хүн амынхаа 60%-ийг вакцинжуулахаас 20%-ийг нь КОВАКС-аас авна

Published

on

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.

Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлсэн.

Улмаар “КОВИД-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байгаа.

Вакцин хүлээн авахтай холбоотой албан өргөдлийн маягтын багцуудыг Монгол Улс КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газарт тухай бүрт нь хүргүүлж ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулсан болно.

Дэлхийн улс орнуудад хэд хэдэн төрлийн вакциныг хөгжүүлж, тэдгээрийн заримд ДЭМБ болон эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудын эрх бүхий байгууллагаас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгож эхлэхтэй уялдуулан манай улс вакцинжуулалтын хүйтэн хэлхээний чадавх сайжруулах, заримыг шинээр бий болгох, вакцинд зөвшөөрөл олгох журмыг батлах зэрэг олон арга хэмжээг шат дарлалтай авч хэрэгжүүлж байна. “Вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-г Шадар сайдаар батлуулсан ба хэрэглэх вакцины төрөл, хүртээмж, зорилтот бүлэг, үйлдвэрлэгчийн заавар, тархвар судлалын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж вакцинжуулах ажлыг уян хатан зохицуулахаар үндэсний  төлөвлөгөөнд тусгасан.

2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн болно. Энэхүү үнэлгээний дүн Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг харуулсан.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан КОВИД-19 халдварын эсрэг вакцинд Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар 3 нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Гадаад Мэдээ

Орос иргэн Япон улсаас орогнол хүсчээ

Published

on

By

ТОКИО. /RТ/. Японы Цагаачлалын алба орогнол хүсэхээр Кунашир арлаас Хоккайдо арал руу сэлж ирсэн гэх эрэгтэйн иргэний харьяалал, хэн болохыг тогтоож байна гэж Саппоро хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар мэдээлжээ.

ОХУ-ын иргэн Кунашир арлаас Япон руу сэлж ирж, улс төрийн орогнол хүссэн гэж Японы Киодо агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Одоо уг эрэгтэй Японы цагаачлалын албанд байгаа аж.

Түүнийг Японд байлгахыг зөвшөөрөх эсвэл албадан гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Кунашир болон Хоккайдогийн зүүн эрэг хоорондоо 20 орчим км зайтай байна. 

Continue Reading

Гадаад Мэдээ

Далай лам У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Published

on

By

Дээрхийн гэгээнтэн Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж захидал илгээсэн талаар savetibet.ru мэдээлжээ. 

“Анх 1979 онд очиж байсан танай орныг би дурсан санахдаа таатай байдаг. Монголчуудын залуу болон ахмад үеийнхэн хүний үнэт зүйлийг түгээх миний хүчин чармайлтыг дэмжиж, орчин үеийн боловсролын тогтолцоонд уламжлалт буддын ухааны мэдлэгийг нэвтрүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлж байгаад би туйлын ихээр баярладаг” хэмээн баярын захидалд өгүүлжээ.

“Монголын оршин суугчид болон төвдүүд бид түүхээрээ холбогдсон, ихэр ах дүүс шиг улс. Гуравдугаар Далай ламын үеэс л манай хоёр ард түмний холбоо харилцаа бэхэжсэн” хэмээн Далай лам онцолсон байна.

Түүнчлэн Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөгүй хэн бүрт тусаа өгдөг бөгөөд энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн төгсгөлд нь Монголын бүхий л оршин суугчдын итгэл найдварыг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилтоо шийдэхэд нь шинэ сонгогдсон ерөнхийлөгчид амжит хүссэн байна.

Г.Бямбасүрэн

Continue Reading

Гадаад Мэдээ

Сингапурын удирдагч авилгыг ингэж ялсан

Published

on

By

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн “Эцэг” хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?

Сингапур үргэлж ийм баян цатгалан орон байгаагүй. Одоо л Сингапурыг гайхамшиг хэмээн нэрлэж, олон сая жуулчин, бизнес эрхлэгчид зорьдог болсон болохоос хэдэн арван жилийн өмнө тус улсын ихэнх иргэд ядуу зүдүү, арай ядан хоол ундаа залгуулж байсан юм. Харин ухаантай, шудрага, чадалтай ганц улстөрч юу хийж чаддагийг Сингапур харуулсан билээ. Ли Куан Ю хэмээх эрхмийн ачаар ямар ч байгалийн баялаггүй, ядуу буурай орон дэлхийн хамгийн баян улсуудын нэг болон хувирсан юм.

Авлигыг устгав

Хүнд сурталт нийгмийн гол гай зовлон бол авлига, хээл хахууль юм. Сингапурын эдийн засгийн гайхамшгийн эцэг Ли Куан Ю “Авлигыг бүрмөсөн ялахын тулд өрөвдөх сэтгэлгүй, хатуу байх ёстой. Хэрэв таны найз, хамаатан садан чинь хээл хахууль авч байвал тэднийг ч шоронд хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж нэг бус удаа хэлж байв.

Үнэхээр ч Ли Куан Ю хэнийг ч хайрлаагүй. Хэд хэдэн сайд авлигын хэргээр шоронд орсон бөгөөд маш урт хугацааны ял авсан нэг нь Ерөнхий сайдын олон жилийн дотнын найз байсан юм.

Одоо Сингапурын дарга, захирлууд албан тушаалаа ашиглан, авлигад орооцолдохгүй хэмжээний өндөр цалин хөлс авдаг. Сингапурын хэвлэл мэдээлэл ч үнэхээр 4-дэх засаглал болж чадсан учир сэтгүүлчид дарга нарын орлого, зарлага, амьдралыг анхааралтай хянаж байдаг.

Хэн нэгэн дарга цалиндаа тохирохгүй тансаг амьдарч байгааг сэтгүүлчид илрүүлж байсан тохиолдол олон бий. Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдад маш өндөр торгууль оноодог тул авилга аваад баригдвал шоронд орохоос гадна насны эцэст ямар ч хөрөнгөгүй үлдэх эрсдэл өндөр.

“Авлигыг устгахыг хүсч байна уу? Тэгвэл эхлээд 3 сайн найзаа шоронд суулга. Тэд яагаад суух ёстойг та сайн мэдэж байгаа, тэд ч өөрсдөө ойлгож байгаа” Ли Куан Ю

Ли Куан Ю засгийн эрхэнд гарсных нь дараа түүний өмнө 2 сонголт байсан гэж хэлдэг. Эхнийх нь, гэрбүл, найз нөхдийн хамт улсаа цөлмөж, дэлхийн баячуудын чансаанд багтаад ард түмнээ ядууруулах. Эсвэл ард түмний зарц болж зүтгэн, Сингапурыг дэлхийн баян 10 орны тоонд багтаах.

Ерөнхий сайд хоёр дахь замыг сонгож, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, өөрөө баян тансаг орны удирдагч болсон юм.

Өршөөл байхгүй, хатуу шийтгэл

Сингапурын ард түмэн түүнийг харгис хатуу ч үнэнч шударга удирдагч гэж үздэг. Тус улс маш хатуу шүүхийн систем, тогтолцоотой. Сингапурт цаазын ял хамгийн их хэрэглэдэг бөгөөд хар тамхичид, хүний амь насыг хөнөөсөн хэрэгтнүүд дүүжлүүрийн олсны өмнө очдог.

Мөн энд саваагаар цохих гэсэн өвөрмөц шийтгэлтэй. Сонирхолтой нь ард түмний ихэнх нь энэ шийтгэлийг дэмждэг байна. Хөнгөвтөр хэрэг үйлдэхэд л маш өндөр торгууль төлж, шоронд хоригдоно. Ийм хатуу болохоор л Сингапурт гэмт хэрэг ховор гардаг байна.

Гадаадын хөрөнгө оруулалт

Ядуу буурай Сингапур оронд мөнгө хэрэгтэй байлаа. Энд аж үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай ашигт малтмал, байгалийн баялаг байхгүй. Цаг агаар, цэвэр усны хомсдол нь хөдөө аж ахуй эрхлэхэд тун таагүй. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт л энэ жижигхэн орныг аврах байлаа.

1960-аад онд Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хилээ хаасан нь хөрш зэргэлдээ Сингапур, Өмнөд Солонгос, Хонконг улсуудын хөгжих бололцоог нээж өгсөн юм. Ли Куан Ю гадаадаас хөрөнгө оруулж ирэхийн тулд гадаадын компаниудад ажиллах таатай орчин бүрдүүлж өгөв. Ингэснээр улс оронд ажлын шинэ байр бий болсон бол Барууны компаниуд татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүч гэсэн хямд өртөгтэй бараа үйлдвэрлэх боломжтой болжээ. Засгийн газраас тэдний үйл ажиллагаанд хошуу дүрж, оролцдоггүй тул хөрөнгө оруулах хүсэлтэй компани ч олон байлаа.

Боловсрол

Ли Куан Ю Сингапурт ухаантай, боловсролтой шинэ үе өсгөн хүмүүжүүлэх зорилт тавьлаа. Боловсролын системээ шинэчилж, өндөр технологийн салбарыг илүүд үздэг боллоо.

Их дээд сургууль төгссөн залуучууд гадаадын компанид ажилд орж, тэргүүн туршлага судлана. Удалгүй тэд дэлхийд өрсөлдөж эхэллээ. Өнөөдөр сингапур залуучууд ямар ч салбарт толгой цохиж явна.

Ашиг өгдөг улсын компаниуд

Сингапурын ардын аж ахуйн маш том хэсгийг улсын компаниуд эзэлдэг. Анхны улсын компаниудын нэг “Singapore Airlines”-ийг аваад үзэхэд аль хэдийнэ салбартаа дэлхийд тэргүүлэгч болжээ. Улсын компани нь байн байн удирдлага солигддоггүй, үнэнч шудрага зарчимтай тул ийм амжилтад хүрсэн байна.

Өнөөгийн Сингапур орон бол Ли Куан Ю-гийн 30 жилийн удирдлагын үр дүн. Хөгжиж буй буурай орныг хөгжилтэй орчин үеийн улс болгоход үнэнч шудрага улстөрч ямар их хэрэгтэйг харуулсан тод жишээ бол Сингапур.

Эх оронч үзэл гэж юу болохыг яруу тод харуулсан энэ хүнийг яагаад Сингапурын ард түмэн “Эцэг” хэмээн эрхэмлэн хүндэтгэдэг нь ойлгомжтой билээ. Харин Монголд ийм удирдагч гарч ирэх болов уу?

Continue Reading

Trending

error: Content is protected !!